Ус бол Монгол Улсын эдийн засгийн уян хатан өсөлт, тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл мөн. Дотоодын эдийн засгийн 40 орчим хувь нь ус ихээхэн ашигладаг салбаруудаас хамааралтай байна. Газрын доорх ус бол эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн авч явахад нэн чухал нөөц юм. Монгол орны усны эрэлт өсөн нэмэгдсээр ирсэн бөгөөд 2040 он гэхэд эсхүл түүнээс ч өмнө одоогийн ус хангамж, нийлүүлэлтийг давах төлөвтэй. Үүнээс гадна газрын доорх усны уст давхарга шавхагдах, уур амьсгалын өөрчлөлт, бохирдол зэрэг хүчин зүйлийн улмаас усны нөөцөд дарамт, ачаалал үүссэн байдалтай байна.
Монгол Улсын усны эрэлтийн менежмент
1. Ус бол эдийн засгийн тогтвортой өсөлтийн хүчин зүйл
Copy link to 1. Ус бол эдийн засгийн тогтвортой өсөлтийн хүчин зүйлАбстракт
1.1. Танилцуулга
Copy link to 1.1. ТанилцуулгаМонгол Улсад 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлт, шилжилт явагдсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжин орсноор уул уурхайн салбар ялангуяа зэс, алт олборлолт эдийн засгийн өсөлтийн голлох хүчин хүчин зүйл болсон бөгөөд ДНБ болон экспортод ихээхэн хувь нэмэр оруулах болжээ.
Улсын хэмжээнд нэг хүнд ногдох ДНБ-ий хувь хэмжээ 1991 оноос хойш 3 дахин нэмэгдсэн (World Bank Group, 2023[1]). Нийт хүн амын тоо 1990-2020 онд 51 хувиар өсч 2,18 саяас 3,29 саяд хүрсэн (Хүснэгт 1.1). Мөн хугацаанд нийслэлийн хүн ам 142 хувиар өсч, 600,000-аас 1.45 сая хүртэл нэмэгдсэн нь нийт хүн амын тэн хагастай ойролцоо үзүүлэлт (Nguyen and Freije-Rodríguez, 2018[2]; Betcherman, Yang and Norjinlkham, 2022[3]).
Хүснэгт 1.1. Монгол Улсын статистик үзүүлэлт
Copy link to Хүснэгт 1.1. Монгол Улсын статистик үзүүлэлт|
он |
||
|---|---|---|
|
Дэлхийн банкны орлогын групп |
Дундын дээд орлого |
2023 |
|
Нийт хүн ам |
3 447 157 |
2023 |
|
ДНБ |
19.87 тэрбум ам.доллар |
2023 |
|
ДНБ-ий өсөлт |
7.02% |
2023 |
|
Нэг хүнд ногдох ДНБ |
5 764 ам.доллар |
2023 |
Эх сурвалж: (World Bank, n.d.[4]).
Ус бол дотоодын эдийн засгийн уян хатан өсөлт, тогтвортой хөгжлийн голлох хүчин зүйл. Дотоодын эдийн засгийн 40 орчим хувь нь уул уурхай, нэхмэлийн үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг ус ихээр ашигладаг салбараас хамааралтай. Газрын доорх эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн авч явахад нэн чухал нөөц юм (Zaveri and Khemka, 2022[5]; Fan, 2023[6]). Хүн амын 82.5 хувь нь 2020 оны байдлаар баталгаат ундны усаар хангагдаж байсан бол 69 хувь нь баталгаат ариутгах татуургын үйлчилгээнд хамрагдсан үзүүлэлттэй байв (Government of Mongolia, 2020[7]).
Монгол орны усны эрэлт өсөн нэмэгдсээр ирсэн бөгөөд 2040 он гэхэд эсхүл өмнө нь энэхүү эрэлт нь одоогийн ус хангамж, нийлүүлэлтээс давах төлөвтэй болохыг прогноз, төсөөллөөр гаргажээ. Үүний зэрэгцээ уст давхарга ширгэх, уур амьсгалын өөрчлөлт, усны бохирдол зэрэг хүчин зүйлийн улмаас усны нөөцөд дарамт, ачаалал үүсээд байна. Нийслэл хот гэх мэт хот, суурин газар, Өмнийн говь гэх мэт үйлдвэрийн бүс нутаг, малын бэлчээрийн бүс нутаг, ХАА, үйлдвэрлэл, эрчим хүчний барилга байгууламж төлөвлөсөн бүс нутгуудад усны эрэлт өндөр бөгөөд усны хомсдол улам нэмэгдэх төлөвтэй. Усны аюулгүй байдлыг сайжруулах хууль эрх зүй, бодлогын орчин бүрдсэн хэдий ч байгууллагын бүтэц, зохион байгуулалт харьцангуй тархай бутархай байдалтай байна.
Энэхүү тайлангийн бүлгүүдийг хураангуйлан харуулах үүднээс энэ бүлэгт Монгол Улсын хэмжээнд устай холбоотой бүх талыг хамруулан авч үзэхийг зорьсон бөгөөд үүнд биет онцлог байдал, уур амьсгалын нөхцөл байдал, усны эрэлт ба ус хангамжийн хүчин зүйлс, санхүүжилтийн төлөвлөгөө, хууль эрх зүй ба бодлогын орчин, байгууллагын бүтэц, зохион байгуулалт зэргийг хамруулсан болно.
1.2. Монгол орны усны нөөц
Copy link to 1.2. Монгол орны усны нөөц1.2.1. Ашиглах боломжит усны нөөц
Монгол орны усны нөөц жигд бус тархацтай бөгөөд усны нийт нөөцийн 78% нь нутгийн хойд болон баруун хэсэгт буюу цэнгэг устай хамгийн том нуур, гол мөрөн бүхий бус нутагт байрладаг онцлогтой. Нутгийн хойд хэсэгт жилийн дундаж хур тунадас 400 мм-ээс давсан үзүүлэлттэй байхад говийн бүсэд 40 мм байдаг. Жилийн нийт хур тунадасны 85 хувь нь 4-9 дүгээр сард ордог байна (ADB and The World Bank Group, 2021[8]).
Улсын хэмжээнд газрын доорх ус нийт усны нөөцийн 2 хувийг бүрдүүлдэг хэдий ч үүнээс үл хамааран газрын доорх усыг түлхүү ашигласаар ирсэн. Нийт ус хэрэглээ, ашиглалтын 70-90 хувь нь газрын доорх усны нөөцөөс хамааралтай болохыг зарим эх сурвалж харуулж байна (Chandmani, 2018[9]; Zaveri and Khemka, 2022[5]; Myagmarjav, 2023[10]; Fan, 2023[6]). Ихэнх нөөцийг гол мөрөн (6%), нуур (89%), мөсөн гол (3%) тус тус бүрдүүлдэг. Хатуу ширүүн өвлийн улиралд агаарын температур цельсийн -28°C-40°C хооронд хэлбэлздэг тул ихэнх гадаргын ус хөлдөж, хавар гэсэх хүртэл ашиглах боломжгүй байдал үүсдэг байна.
Монгол Улсын хэмжээнд 5 100 гаруй гол мөрөн, 3 700 гаруй нуур, 260 мөсөн гол байгааг 2024 оны холбогдох статистик харуулж байна. Монгол оронд 29 сав газар бий(Зураг 1.1). Монгол орны нийт газар нутгийн хэмжээнд ашиглах боломжтой усны нөөц дунджаар 608.4 сая шоо метр (м3) хэмээн тооцож байсан ч 2016 онд хийсэн судалгаагаар 564.8 сая шоо метр (м3) болгож багасгажээ (Ministry of Environment and Climate Change, 2024[11]). Үүний шалтгааныг дэлхийн дулаарал, уур амсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд нийт хамрах хэмжээ болон цэвдэг, мөсөн голын мөсний зузаан нь багассан байна. Уг судалгаагаар нуурын ус 500 сая м3, гол мөрөн 34.6 сая м3, цас, мөс, мөсөн гол 19.4 сая м3, газрын доорх ус 10.8 сая м3 тус тус эзэлж буйг харуулсан (Ministry of Environment and Climate Change, 2024[12]).
Зураг 1.1. Монгол орны усны сав газрууд
Copy link to Зураг 1.1. Монгол орны усны сав газрууд
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам.
Хил дамнасан усны гэрээ, хэлэлцээр нь гадаргын усны хэрэглээ, ашиглалтад тулгардаг өөр нэг хязгаарлалт бөгөөд үүнд ОХУ-ын Байгаль нуур руу цутгадаг Сэлэнгэ мөрөн, БНХАУ-тай хамтран эзэмшдэг Буйр нуур руу цутгадаг Хэрлэн гол хамаарна (Fan, 2020[13]).
Ашиглах боломжит усны нөөцийн хэмжээг жилд 1 294.1 сая м3 гадаргын ус, 623.4 сая м3 газрын доорх ус, улсын хэмжээнд жилд нийт 1 917.5 сая м3 хэмээн тооцоолсон бөгөөд сав газар тус бүрийн холбогдох дата, мэдээлэлд тулгуурлан гаргажээ (Government of Mongolia, 2012[14]).
1.2.2. Цэнгэг усны экосистем
Монгол орон экосистемээр баялаг бөгөөд улсын хэмжээнд цэнгэг уст болон давстай нуур (гүехэн ба томоохон нуурууд), намгархаг газар, гол мөрөн зэрэг цэнгэг устай холбоотой экосистемийн 11 газар Рамсарын жагсаалтад бүртгэгдсэн (Хүснэгт 1.2) (Ramsar Convention, n.d.[15]). Их нууруудын хотгор, Говийн бүсийн нурууд, Алтай, Хангайн нуруу зэрэг давстай нуур, цэнгэг уст нуур, намгархаг газруудын иж бүрдэл нь Сибирийн өмнөд хэсгийн Алтай-Саяаны эко-бүс нутаг дахь дахин давтагдашгүй биологийн олон янз байдалд таатай орчныг бүрдүүлж өгдөг (Chimed-Ochir et al., 2010[16]). Нутгийн зүүн хойд хэсэгт хил дамжин ОХУ руу урсдаг Онон голд Цагаан хадари, Халбаган жараа, Амарын цурхай, Амарын сугас, Амарын хилэм зэрэг Хамгаалах үнэт зүйлс (High Conservation Value)-д багтсан загасны зүйл амьдардаг байна (Chimed-Ochir et al., 2010[16]).
Хүснэгт 1.2. Монгол орны Рамсарын жагсаалтад бүртгэлтэй газрууд
Copy link to Хүснэгт 1.2. Монгол орны Рамсарын жагсаалтад бүртгэлтэй газрууд|
Рамсарын жагсаалт |
Аймаг, сав газар |
Төрөл, ангилал |
|---|---|---|
|
Ачит нуур, түүний орчмын ус, намгархаг газар |
Баян-Өлгий, Увс аймаг Ховд голын сав газар |
Цэнгэг уст гүехэн нуур |
|
Увс нуур, түүний орчмын ус, намгархаг газар |
Увс аймаг |
Давстай нуур |
|
Хар-Ус нуур |
Ховд аймаг |
Цэнгэг уст гүехэн нуур |
|
Айраг нуур |
Ховд аймаг |
Цэнгэг уст гүехэн нуур |
|
Тэрхийн цагаан нуур |
Архангай аймаг |
Шим тэжээл багатай цэнгэг уст нуур |
|
Нууруудын хөндийн нуурууд |
Баянхонгор аймаг |
Давстай гүехэн нуур |
|
Өгий нуур |
Архангай аймаг Орхон гол |
Цэнгэг уст нуур |
|
Хурх-Хүйтэн голын хөндийн нуурууд |
Хэнтий аймаг Хурх-Хүйтэн гол (Онон голын цутгал гол) |
Тогтмол (гадагш урсгалгүй) нуур |
|
Монгол дагуур |
Дорнод аймаг |
Ус, намгархаг газар, гол, нуур |
|
Буйр нуур, түүний орчмын ус, намгархаг газар |
Дорнод аймаг Амар мөрөн |
Нуур, жижиг нуур, ус, намгархаг газар |
|
Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар |
Сүхбаатар аймаг |
Гадагш урсгалгүй давсархаг нуур, бусад холбогдох нуур |
Эх сурвалж: (Ramsar Convention, n.d.[15]).
Цэнгэг уст олон экосистем аюул заналд өртөөд байна. Хур тунадасны өөрчлөлт, газрын доорх ус ашиглалтын улмаас нуурууд хурдацтай ширгэж байна (Tao et al., 2015[17]). Нутгийн баруун хэсэгт орших нуурын сав газрууд нь дэлхийн хэмжээнд байгалийн нууруудын усны хомсдол, цэвэр алдагдалд нөлөөлөгч хүчин зүйлсийн нэгээхэн хэсэг хэмээн үздэг ч дэлхий дахинд нуурууд ерөнхийдөө цөөрч буй ерөнхий чиг хандлагын хүрээнд авч үзвэл зохилтой (Yao et al., 2023[18]). 1980-аад оны сүүлч үеэс 2010 оны хооронд Монгол орны нууруудын түвшин 17.6 хувиар буурсан болохыг тэмдэглэсэн байна (Зураг 1.2). Уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг, давсжилт нэмэгдэж буй, байгаль орчны нөхцөл байдал, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бэлчээрийн даац хэтрэлт, хөрсний доройтол, шим тэжээлийн алдагдал зэрэг хүчин зүйлийн улмаас хэд хэдэн нуурийн экосистем дэх усны амьтан, ургамлын биологийн олон янз байдалд сөрөг нөлөөлөл, дарамт үүсээд байна (Shinneman et al., 2010[19]; Yadamsuren et al., 2020[20]).
Зураг 1.2. Монгол орны нуурууд
Copy link to Зураг 1.2. Монгол орны нууруудГадаргын талбай нь 1 км2 –аас илүү том хэмжээтэй нуурууд
Жич: Энэхүү газрын зурагт Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ыг хамруулсан байдлаар Монгол орны нутаг дэвсгэрийг харуулсан. Уг судалгаагаар (Tao et al., 2015[17]) 1980-аад оны сүүлээс 2010 оны хооронд ӨМӨЗО-ны нууруудын түвшин (34.0 %) нь Монгол Улсынхаас (17.6%) илүү буурсан болохыг олж тогтоосон байна.
Эх сурвалж: (Tao et al., 2015[17]).
1.2.3. Уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалтай холбоотой аюул
Монгол орны температур бүх улирлын түвшинд нэмэгдэнэ гэсэн прогноз бий. Олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөлдөх хороо (IPCC)-ны Үнэлгээний 6-р тайлан (AR6)-д дурдсан Байгалийн хийн ялгаралтын доод, дунд, дээд хувилбараас харахад улирлын температур 2030 онд 0.7-1.4°C, 2050 онд 1.1-2.9°C, 2080 онд 1.2-6.5°C тус тус нэмэгдэх төлөвтэй. Энэхүү дулаарлын чиг хандлага нь энэ зууны эцэс хүртэлх хугацаанд хурдассан хэвээр байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна (Ministry of Environment and Tourism, GEF and UNEP, 2024[21]). Зуны хамгийн дээд температур 2080 он гэхэд 1.6-5.3°C-аар нэмэгдэхээр байгаа бол өвлийн хамгийн доод температур мөн хугацаанд 1.4-5.3°C-аар нэмэгдэх төлөвтэй. Энэхүү дулаарлын чиг хандлага нь 0-ээс доош температуртай өдрийн тоог жилд 8.8-36.9 хоногоор бууруулж болзошгүй. Түүнчлэн зуны хэт халалтын давалгааг 2.8 өдрөөр нэмэгдүүлэхээр байгаа бол өвлийн хамгийн хүйтэн өдрийн тоог 2.6 хоногоор бууруулах төлөвтэй байна.
Уур амьсгалын прогноз нь хур тунадасны хэв шинжид гарах өөрчлөлтийг зааж өгдөг. Өвлийн хур тунадаст харьцангуй их өөрчлөлт (8.7-55.4%), хавар болон намрын хур тунадаст дунд зэргийн өөрчлөлт гарах төлөвтэй байгаа бол зуны хур бороо тогтвортой байна хэмээн төсөөлжээ. Өдөр тутмын хур тунадасны эрчимжилт өөрчлөгдөх төлөвгүй. Гэсэн хэдий ч зуны хур бороогүй дараалсан өдрүүд, өвлийн дараалсан цастай өдрүүд тус тус ялимгүй нэмэгдэх прогноз гарчээ. Түүнчлэн 1-5 гаруй хоногийн туршид тасралтгүй орох хамгийн их хур тунадас нэмэгдэх төлөвтэй (Ministry of Environment and Tourism, GEF and UNEP, 2024[21]).
Монгол орны бүс нутгуудад харилцан адилгүй нөлөөлөхөөр байна. Намар, өвлийн удиралд нутгийн зүүн хойд хэсэгт, хавар, зуны улиралд нутгийн баруун хэсэгт хамгийн их дулаарал явагдах төлөвтэй (Ministry of Environment and Tourism, GEF and UNEP, 2024[21]). Үүний зэрэгцээ нутгийн баруун хойд болон төвийн хойд хэсэгт зуны хур тунадасны хэмжээ 10-20 хувиар буурах магадлалтай (Ministry of Environment and Tourism, GEF and UNEP, 2024[21]).
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн Монгол орны өндөр температурын улмаас мөсөн голын хэмжээ багасч, голын урсцад нөлөөлөх болно (World Bank, 2024[22]). Нутгийн баруун хэсгийн мөсөн голуудаас болон Хөвсгөл нуур зэрэг мөнх цэвдэг бүхий ойт хээрийн бүсээс эх авдаг гол мөрөн, нуурын усны түвшин, урсцын хэмжээ нэмэгдэх төлөвтэй (Ministry of Environment and Tourism, GEF and UNEP, 2024[21]). Мөсөн голын талбайн хэмжээ 1940-өөд оноос хойш 1990 онд 12.1%, 2000 онд 15.7%, 2019 онд 36.8%-иар тус тус багассан нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд нийт 37.0%-иар буурсан болохыг харуулж байна (Ministry of Environment and Tourism, GEF and UNEP, 2024[21]).
Монгол орны усны нөөц гол төлөв хур тунадаснаас хамааралтай. Голын урсцын горим 1972 онд 34.6 км3/жил байсан бол 2020 оны байдлаар 30.6 км3/жил болж буурсан, тухайн жилүүдийн хур тунадастай харгалзсан хэлбэлзлийг харуулсан үзүүлэлттэй байна (Зураг 1.3) (Ministry of Environment and Climate Change, 2024[12]).
Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлтийн талаарх прогноз нь хур тунадасны хэмжээ нийт нутгийн хэмжээнд нэмэгдэхийг харуулж байгаа ч усны хүртээмжтэй байдалд уур амьсгалын өөрчлөлтийн ямар нөлөө үзүүлэх нь ихээхэн тодорхойгүйн зэрэгцээ бүс нутгийн түвшинд орон зайн ба түр зуурын үл тохирол гарч болзошгүй байна (World Bank, 2024[22]). Үүнээс үл хамааран температурын өсөлт нь эууршилтцыг эрчимжүүлэх шинжтэй бөгөөд ингэснээр ялангуяа нутгийн төв болон зүүн хэсэгт голын урсац багасахад хүргэх төлөвтэй. Ийм үзэгдэл хур тундасгүй бүс нутгуудад аль хэдийн тохиолдох болжээ (Ministry of Environment and Tourism, GEF and UNEP, 2024[21]).
Зураг 1.3. Монгол орны голын урсацын хэлбэлзэл, шоо метр/жил
Copy link to Зураг 1.3. Монгол орны голын урсацын хэлбэлзэл, шоо метр/жилЭдгээрээс гадна Монгол оронд уур амьсгалтай холбоотой байгалийн аюулт үзэгдлүүд болох зуд, үер, ган гачиг болдог (Зураг 1.4). Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсэн байна. Тухайлбал, 1989-1998 оны хооронд 29, 1999-2008 оны хооронд 53, сүүлийн 10 жилд 80 орчим байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ. Улсын хэмжээнд 2001-2021 оны хооронд байгалийн гамшиг, хүнд хэцүү цаг агаарын улмаас 539 хүн амиа алдсан бөгөөд 30 гаруй сая мал хорогдож, 681.8 тэрбум төгрөгийн гарз, хохирол учруулсан байна. 2050 он хүртэлх прогноз дээр тулгуурлан гаргасан тооцооллоос харахад ган гачигийн давтамж 5-45%, зудын давтамж 5-40%-иар нэмэгдэж болзошгүй байна (Ministry of Environment and Tourism, GEF and UNEP, 2024[21]).
Үер, усны аюулын хувьд, хаврын улиралд цас, мөс хайлсны улмаас шар усны үер, зуны улиралд аадар борооны үер зэрэг аюул тохиолддог (Oyunbaatar, 2009[23]). Үер, усны аюулын улмаас иргэд, мал амьтан, эд хөрөнгөд ихээхэн гарз, хохирол учирдаг бөгөөд энэ нь жилд дунджаар 24 сая ам.доллараар хэмжигддэг байна (ADB, 2022[24]). Зуны улиралд гол мөрний хур борооны үерийн оргил үе, түүнчлэн мөсөн гол хайлах зэрэг нь үер, усны аюулыг улам ноцтой болгодог (Serdyanjiv et al., 2024[25]).
Монгол оронд давтамж нь нэмэгдэж буй эдгээр байгалийн аюултай үзэгдэл нь улс орны эдийн засаг, ХАА, МАА-н салбар, түүнчлэн ядуурлыг бууруулах хүчин чармайлт зэрэгт сөргөөр нөлөөлдөг бөгөөд хүн амын хот, суурин газар руу чиглэсэн шилжилт, хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг байна.
Зураг 1.4. Байгалийн аюултай үзэгдлийн жилийн дундаж давтамж, 1980-2020
Copy link to Зураг 1.4. Байгалийн аюултай үзэгдлийн жилийн дундаж давтамж, 1980-2020
Эх сурвалж: Уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдлэгийн портал (World Bank, 2024[26]). (Зудыг хэт хүйтэн температурын ангилалд оруулсан).
1.2.4. Усны чанар
Улсын хэмжээнд 2013-2018 оны хооронд гадаргын усны дэд сав газар (хурах талбай)-ын 90 орчим хувьд хяналт-шинжилгээнд хийхэд “цэвэр” болон “маш цэвэр” байсан бөгөөд ялимгүй бохирдолтой, бохирдолтой усны сан бүхий газарт багахан нэмэгдсэн, харин маш бохирдолтой усны сан бүхий газарт буурсан үзүүлэлттэй байна (Зураг 1.5).
Усны бохирол үүсэх шалтгаан нь гол төлөв орон нутгийн чанартай байна. Хамгийн их бохирдолтой гадаргын ус хурах талбайд Туул гол, Хангал гол (хаягдал усыг хангалттай түвшинд цэвэрлэдэггүйтэй холбоотой), Хүдэр гол (алтны уурхайтай холбоотой) хамаарна (Ministry of Environment and Climate Change, 2019[27]). Хот, суурины орчимд 2023 оны хийгдсэн голын чанарын хяналт-шинжилгээгээр хот, суурины бохирдолд биотик индекс өндөр байгааг тогтоосон нь хот, суурины усны бохирдлын асуудал тулгамдсан асуудал болохыг онцолжээ.
Туул, Орхон, Хэрлэн голуудын ойролцоох суурин газруудад үерийн дараах усны бохирдол дээд хэмжээнд хүрдэг байна. Уул уурхайгаас үүдэлтэй бохирдол 6, 8 дугаар сард үүсдэг бөгөөд улмаар Шивэрт, Намир, Зэгэстэй, Дөргөн, Завхан голуудын тунадас, лагын хэмжээг нэмэгдүүлж эдгээр голын биологийн эдийн шинжилгээ (biota)-ний үзүүлэлт буурахад хүргэдэг байна. Бороо гол мөнгөн усны бохирдолд байнга өртдөг. Алтны голлох орд газруудын алт олборлолт цаашид нэмэгдэх төлөвтэй тул усны сав газар нь уурхайн үйл ажиллагаанаас ялгарах цианид, хүхрийн хүчил, бусад химийн хорт болон аюултай бодисоор бохирлогдож, бохирдлын байнгын эх үүсвэртэй болох эрсдэлтэй (Ministry of Environment and Climate Change, 2024[11]).
Зураг 1.5. Гадаргын усны чанар
Copy link to Зураг 1.5. Гадаргын усны чанар
Эх сурвалж: (Ministry of Environment and Climate Change, 2019[27]) Монгол орны байгаль орчны төлөв байдал, 2015-2016 & 2017-2018.
Ундны усны чанарт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь хүний үйл ажиллагаанаас (тухайлбал, усны чанарын нянгийн үзүүлэлт) эсхүл хүнцэл, фтор, уран гэх мэт уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байж болно. Нутгийн зүүн өмнөд хэсэгт хүнцэл, уран, фосфорын өндөр концентраци илэрсэн бол нутгийн хойд хэсгээс урд хэсэг рүү чиглэлд эрдэсжилт, хатуулгын концентраци ерөнхийдөө нэмэгдсэн, нутгийн баруун хэсэгт магнийн өндөр концентраци илэрсэн үзүүлэлттэй байна (Зураг 1.6) (Institute of Geography and Geoecology, MAS and Water Service Regulatory Commission of Mongolia, 2022[28]). Улсын хэмжээнд 2019-2023 оны хооронд явуулсан судалгаагаар ундны усны зориулалтаар ашиглагдаж буй 3,582 уст цэгийн 62% нь “Ундны ус MNS 0900:2018” стандартын хими, нян, цацрагийн шаардлагад нийцсэн байна (Зураг 1.6) (Government of Mongolia, 2023[29]). Гэсэн хэдий ч бүс нутгийн түвшинд харилцан адилгүй. Тухайлбал, Хөвсгөл аймгийн 55 уст цэгийн зөвхөн нэг нь л ундны усны стандартад нийцэж байгаа бол нийслэлийн хувьд 77.7% -тай байна.
Өөр нэг асуудал нь нийслэл хотын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй 22 арьс ширний үйлдвэр. Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр төв цэвэрлэх байгууламж (ТЦБ) руу нийлүүлдэг бөгөөд уг байгууламж нь үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх зориулалтгүй. Нийслэлийн бүсэд үүсдэг бохирдол нь Туул голын урсацын доод хэсгийг бохирдуулах гол хүчин зүйл болсоор ирсэн (WWF et al., 2019[30]).
Зураг 1.6. Ундны усны чанар, улсын хэмжээнд
Copy link to Зураг 1.6. Ундны усны чанар, улсын хэмжээнд1.3. Усны нөөцийн менежмент, усны үйлчилгээ үзүүлэх хууль эрх зүй, бодлогын орчин, байгууллагын бүтэц, зохион байгуулалт
Copy link to 1.3. Усны нөөцийн менежмент, усны үйлчилгээ үзүүлэх хууль эрх зүй, бодлогын орчин, байгууллагын бүтэц, зохион байгуулалтМонгол Улс усны аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх чиглэлд хууль, эрх зүйн орчноо сайтар бүрдүүлсэн бөгөөд үүнд Үндсэн хуулийг дурдаж болно (анх 1992 онд соёрхон баталсан, хамгийн сүүлд 2023 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан). Үндсэн хуульд усыг хамруулаад байгалийн нөөцийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн бөгөөд нөөцийг зохистой ашиглах, хамгаалах чиглэлд төрийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тусгажээ. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд: “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан. Төр нь ард түмний тусын тулд эдгээр нөөц, баялгийг тогтвортой ашиглах, хамгаалах, түүнчлэн одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт зориулан эрүүл, тэнцвэртэй байгаль орчныг хадгалж үлдээх экологи, байгаль орчны зарчмуудтай нягт уялдсан удирдлагаар хангах чиг, үүрэг хүлээсэн (The Government of Mongolia, 1992[31]).
1.3.1. Устай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам
Усны тухай хууль (1994 он), Байгаль орчныг хамгаалах тухай хууль (1995 он)-д усыг стратегийн үнэт баялаг хэмээн тодорхойлж, усыг хамгаалах, зохистой ашиглахад тэргүүлэх ач холбогдол өгсөн.
Усны тухай хууль (анх 1994 онд соёрхон баталсан, хамгийн сүүлд 2023 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан)-д усыг байгалийн нөөц хэмээн тодорхойлж, усыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, усны бохирдлоос урьдчилан сэргийлэхэд тавигдах шаардлагуудыг тусгасан. Энэхүү хууль нь усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усны бохирдлыг хянахад чиглэсэн цогц зүйл, заалтаар хангаж өгдөг. Түүнчлэн хувийн сектор, усны чиглэлээр үйлчилгээ үзүүлэгч хувийн байгууллагууд зэрэг оролцогч талын эрх, үүргийг тодорхойлжээ.
Усны тухай хуулийн хамрах хүрээ, зохицуулалтын механизмыг анх эхлүүлснээс хойш 2004 онд засаглалыг сайжруулах, 2012 онд “Усны нөөцийн нэгдсэн менежмент” (УННМ)-ийн зарчмуудыг нэвтрүүлэх зэргээр холбогдлох нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчилсээр ирсэн байна.
Усны нөөцийн менежменттэй холбоотой бусад хууль тогтоомж:
Байгаль орчныг хамгаалах тухай хууль (1995 он батлагдсан, 2024 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан)
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль (1997 онд батлагдсан, 2022 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан)
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль (2009 онд батлагдсан, 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан)
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль (2011 онд батлагдсан, 2023 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан)
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль (2012 онд батлагдсан, 2023 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан)
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль (2012 онд батлагдсан, 2022 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан)
Улсын хэмжээнд боловсруулсан бодлого, төлөвлөлтөд усны асуудал маш тодорхой тусгагдсан. УИХ-аас 2010 онд соёрхон баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд усны аюулгүй байдлыг үндэсний хэмжээний тэргүүлэх чиглэлээр тодорхойлжээ (2024 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан). Уг үзэл баримтлалаар үндэсний аюулгүй байдлын тухай улсын бодлогын үндсэн чиглэл, тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон бөгөөд усны хомсдол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс усны нөөцийн тогтвортой, зөв шударга менежментийн хэрэгцээ, шаардлагыг онцлон тэмдэглэсэн. (State Parliament, 2010[32]).
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд 2050 онд гэхэд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараараа Азийн тэргүүлэгч улс болох томоохон зорилт дэвшүүлсэн (Parliament of Mongolia, 2020[33]). Усны салбарын хувьд, усны менежментэд дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг хөхиүлэн дэмжиж, дасан зохицох уян хатан чадвартай усны нөөц, ус хангамжийн систем (resilient water system)-ийг хөгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн боломжит нөлөөллийг сааруулах, шийдвэрлэх зорилт тавьсан. (The Government of Mongolia, 2020[34]).
Улсын хэмжээнд 2012-2021 онд хэрэгжүүлсэн УННМ-ийн төлөвлөгөөний хэрэгжилтийн түвшин 61%-тай байв. Төлөвлөлт үр дүнтэй байсан ч ялангуяа дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилт хангалтгүй байсан хэмээн Засгийн газрын зүгээс дүгнэжээ. Сав газрын талуудын оролцооны зөвлөл, хяналт-шинжилгээний станц байгуулах, хамгаалалтын бүсийн зааг тогтоох зэрэг ихэнх үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн. Цаашид төлөвлөлт хийхдээ дотоодын салбар хоорондын зохицуулалтыг илүү үр дүнтэй шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй хэмээн дүгнэсэн байна.
1.3.2. Усны менежмент хэрэгжүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт
Монгол Улсын усны салбар байгууллагын бүтэц, зохион байгуулалтын хувьд нэлээд төвөгтэй. Наад зах нь 6 яам, төрийн эрх бүхий хэд хэдэн байгууллага, агентлаг усны салбарын менежментэд өөр өөрийн чиг үүргийн хүрээнд оролцдог. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор голлох байгууллагын бүтцийн өөрчлөлт зэрэг эдгээр байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг хувьсан өөрчлөгдсөөр иржээ.
Төрийн бүтэц, зохион байгуулалт
Монгол Улсын Засгийн газар нь УИХ-д тайлагнадаг, хагас ерөнхийлөгчийн тогтолцоон дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар (ЗГ-ын Хэрэг эрхлэх газар), Ерөнхий сайд нар тус тусын үндсэн чиг үүргээ гүйцэтгэдэг байна.
Монгол Улсын засаглалын бүтэц, зохион байгуулалтад Засгийн газар, орон нутгийн 3 түвшний засаг захиргаа багтдаг. Үүнд 21 аймаг, нийслэл хамаарах бөгөөд сум (дүүрэг), баг (хороо) гэсэн нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжид хуваагддаг байна (Зураг 1.7).
Зураг 1.7. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
Copy link to Зураг 1.7. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
Эх сурвалж: МУ-ын Үндсэн хуульд үндэслэн зохиогчид боловсруулав (Constitution of Mongolia, 1992[35]).
Чиг үүргийн хуваарилалт
Монгол Улсын Их Хурал (УИХ) нь улсын болон эдийн засгийн салбаруудын хөгжлийн хууль тогтоомж, бодлогын хөтөлбөр гаргаж, хэлэлцэн соёрхон батална. Засгийн газар нь улсын бодлогыг батлуулахаар УИХ-д өргөн барих бөгөөд Монгол Улсын УННМ-ийн төлөвлөгөө, салбарын зохицуулалтын баримт бичгийг мөн УИХ-аар өргөн барьж, батлуулна. Яам салбарынхаа бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг гүйцэтгэнэ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хувьд усны бодлого хариуцсан гүйцэтгэх засаглалын байгууллага бөгөөд усны бодлого, стратегийг Усны газарт төлөөлүүлэн хэрэгжүүлнэ.
Засгийн газрын түвшний зохицуулалтыг Усны үндэсний зөвлөл (УҮЗ) зохион байгуулна (үүнд салбар дундын зохицуулалт хамаарна). Уг зөвлөлийг Ерөнхий сайд даргалах бөгөөд БОУАӨ-ийн сайд түүний орлогч байна. Засгийн газраас 2023 онд Усны үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгож, баталсан. Үүнд1:
Барилга, хот байгуулалтын сайд
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Эрүүл мэндийн дэд сайд
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
УҮЗ-ийн нарийн бичгийн дарга
ЗГХЭГ-ийн даргын зөвлөх
Усны газрын дарга (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг)
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны холбогдох газар, нэгжийн дарга
БОАЖЯ-ны Усны бодлого зохицуулалтын газрын дарга (Усны үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга)
Засгийн газрын бодлогын судалгааны хүрээлэн (think-tank)-тэй төстэй чиг үүрэг бүхий Усны нөөцийн зөвлөлийг БОУАӨЯ байгуулсан. Энэхүү зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь газрын доорх усны судлагдсан нөөцийг батлах, устай холбоотой дэд бүтэц болон томоохон төсөл, арга хэмжээний талаар санал, зөвлөмж гаргах чиглэсэн байна (усны нөөцийн судалгаа, хайгуулын судалгаа, үнэлгээг дахин хянах, батлах) (Зураг 1.8).
Зураг 1.8. Улсын хэмжээнд усны менежментэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд
Copy link to Зураг 1.8. Улсын хэмжээнд усны менежментэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд
Эх сурвалж: Зохиогч боловсруулав.
Жич: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар (Усны газар), ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ), Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ), Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ), Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), Сав газрын захиргаад (СГЗ).
БОУАӨЯ нь усны нөөцтэй холбоотой байгаль орчны бодлого санаачлан эхлүүлэх асуудлыг хариуцсан гол байгууллага. Тус яамны зүгээс усны бодлогын зорилго, зорилтуудыг улсын хэмжээнд тодорхойлж, Монгол Улсын УННМ-ийн төлөвлөгөөг УИХ-аар батлуулахаар Засгийн газарт танилцуулах, салбар хоорондын зохицуулалтаар хангах зэрэг үндсэн чиг үүрэгтэй. БОУАӨЯ-ны харьяанд Усны газар болон Цаг уур, орчны шинжилгээний газар гэсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч хоёр агентлаг үйл ажиллагаа явуулдаг.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Усны газар бодлогын хэрэгжилтийг хангуулах, ус ашиглалтад хяналт тавих, усны мэдээллийн сан байгуулах гэх мэт үндсэн чиглэл, чиг үүрэг хэрэгжүүлдэг.
Зураг 1.1-д харуулсны дагуу Монгол орны нутаг дэвсгэр 29 сав газарт хуваагддаг бөгөөд тэдгээрийг 21 сав газрын захиргаа, 24 сав газрын талуудын оролцооны зөвлөл удирддаг. Эдгээр сав газрын байгууллагын үндсэн чиг үүрэг нь холбогдох сав газруудын усны нөөцийн нэгдсэн менежмент (УННМ)-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, уг төлөвлөгөө нь орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан, түүнтэй нэгдмэл хэлбэрээр уялдаа холбоог хангахад чиглэдэг. Сав газрын талуудын оролцооны зөвлөл нь оролцогч талуудын оролцоог хангах, оролцоог бүрэн хангасан шийдвэр гаргах, хяналт-шинжилгээг явуулах, сав газрын УННМ-ийн төлөвлөгөөг хянах үүрэг, хариуцлага хүлээнэ. Уг зөвлөлд янз бүрийн оролцогч талын бүлгийн төлөөлөл хамаарна. Гэсэн хэдий ч улс төр, санхүүгийн талын дэмжлэг ихээхэн учир дутагдалтай байгаа нь энэхүү усны засаглалын тогтолцооны үр дүнтэй үйл ажиллагаанд саад тотгор учруулсаар ирсэн (Schmidt, 2017[36]).
Аймгийн ЗДТГ нь аймгаа хөгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг боловсруулж, аймгийнхаа ИТХ-аар батлуулах зэрэг усны менежментэд тухайн аймгийн түвшинд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Сум, баг, хороо, нийслэлийн засаг дарга, орон нутгийн ИТХ ч гэсэн тухайн жилийн ажлын төлөвлөгөө, төсвөө боловсруулан батуулах үүрэг мөн хүлээдэг бөгөөд гол ялгаа нь тус тусын харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүрээнд ажилладаг. Жилийн ажлын төлөвлөгөө, төсөв боловсруулахдаа аймгийн түвшинд нэгтгэсэн байдлаар ИТХ-даа танилцуулж, цааш нь Сангийн яаманд хүргүүлэх зэргээр цааш нь батлуулна (Law on Budget, 2011[37]).
Түүнчлэн зарим яамны чиг үүрэг нь өөр өөр ус ашиглагчид зориулсан ус хангамжийг зохицуулахад чиглэсэн. Хөдөө, орон нутгийн усны менежменттэй холбоотойгоор ХХААХҮЯ нь ХАА, МАА-д зориулсан ус хангамжийн нөөцийг хариуцахын зэрэгцээ бэлчээрийн талбайн хамгаалалт, нөхөн сэргээлт, менежментийг мөн хариуцдаг. Ялангуяа гадаргын усыг ашиглан усалгаатай тариалангийн зориулалтаар жижиг усан сан, суваг шуудуу гаргах, МАА-н зориулалт бүхий ус хангамж, хөв цөөрөмд зориулсан газрын доорх усны худаг, цооногийн тоог нэмэгдүүлэх зэргээр усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг ХХААХҮЯ-наас баталдаг байна.
Дотоодын эдийн засагт уул уурхайн салбарын өндөр ач холбогдол, салбарын усны эрэлт, байгаль орчны нөлөөллийг сааруулах хэрэгцээ, шаардлагын үүднээс АҮЭБЯ (хуучнаар УУХҮЯ) нь усны эх үүсвэрийн хайгуултай холбоотой чухал чиг үүрэгтэй ажилладаг. Түүнчлэн геологийн судалгаа, хайгуулын ажил хийх чиг үүрэгтэй бөгөөд газрын доорх усны уст давхарга шинээр илэрсэн тохиолдолд энэ тухай мэдэгдэнэ.
Хот, суурины ус хангамж, ариутгахын татуургын барилга байгууламж, шугам сүлжээтэй холбоотойгоор яам, зохицуулах байгууллага, бусад эрх бүхий төрийн байгууллага харилцан адилгүй чиг үүрэгтэй. ХББОСЯ (хуучнаар БХБЯ) нь ус хангамж, ариутгах татуургын дэд бүтэц, нийтийн аж ахуй зэрэг орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг хариуцдаг байна.
ХСУХАТАҮЗХ нь 2012 онд үүсгэн байгуулагдсан усны салбарын эдийн засгийн зохицуулалтыг хариуцсан төрийн байгууллага бөгөөд цэвэр ус нийлүүлэх бөөний болон жижиглэнгийн үнэ, тариф тогтоох чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлаг юм. ХСУХАТАҮЗХ нь мөн усны эх үүсвэр ашиглалт, ус хангамж, хаягдал усны менежментийн зориулалт бүхий шугам сүлжээний ашиглалт, менежментийн тусгай зөвшөөрөл олгох чиг үүрэгтэй.
1.4. Тогтвортой хөгжилд усны гүйцэтгэх үүрэг амин чухал
Copy link to 1.4. Тогтвортой хөгжилд усны гүйцэтгэх үүрэг амин чухал1.4.1. Уснаас хамааралтай эдийн засгийн салбарууд, тэдгээрийн усны эрэлт
Монгол Улсын ДНБ-ий 24%-ийг эзэлдэг уул уурхайн салбараас дотоодын эдийн засаг маш их хамааралтай ч усны салбарын нийт ажиллах хүчний 2% нь хамрагддаг байна (OECD, 2019[38]). Уул уухай бол эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл бөгөөд энэ хүрээнд ялангуяа Оюутолгой зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ цаашид өргөтгөх төлөвлөгөөтэй байна (ADB, 2024[39]). “Алсын хараа-2050”-д нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, амьдралын чанараар Азидаа тэргүүлэгч орон болох том зорилго тавьсан бөгөөд түүнд хүрэхэд уул уухайн салбарын голлох үүргийг онцолсон байна (Government of Mongolia, 2020[7]). Уул уурхай ялангуяа зэс, алт, нүүрсээр баялаг Өмнийн говийн бүсэд улам эрчимжин хөгжих төлөвтэй. Өмнийн говьд орших Тавантолгой нь улсын хэмжээнд нүүрсний хамгийн том орд газар бол Оюутолгой нь дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэгт тооцогддог.
Уул уурхай, үйлдвэрийн салбараас усны чанар, тоо хэмжээнд үзүүлэх дарамт, ачааллын улмаас устай холбоотой эрсдэл нэмэгдэх хандлагатай байна (2030 Water Resources Group, 2016[40]). Уул уурхайн компаниуд, малчид, орон нутгийнхны хооронд усны эрэлтийн төлөөх зөрчил, тэмцэл нэмэгдэж болзошгүй (2030 Water Resources Group, 2016[40]). Монгол орон нүүрсний арвин баялаг нөөцтэй бөгөөд нүүрс нь улсын хэмжээнд эрчим хүчний хамгийн гол эх үүсвэр, экспортын өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн (Namkhainyam and Senshaw, 2020[41]). Олборлосон нүүрсний 90%-ийг эрчим хүч үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг бөгөөд үүний ихэнх хэсэг (57%)-ийг нь орон сууцын зориулалтаар дулаан, халуун ус үйлдвэрлэлд ашигладаг (Namkhainyam and Senshaw, 2020[41])
ХАА-н салбар 2022 оны байдлаар ДНБ-ий 13%-ийг бүрдүүлсэн бол МАА нь ХАА-н нийт үйлдвэрлэлийн гарцын 80 орчим хувийг эзэлж, ХАА-н салбарын нийт ажиллах хүчний 26%-ийг бүрдүүлж байв (World Development Indicators, 2022[42]). ХАА-н салбарт МАА, газар тариалан, ойн аж ахуйн, загас агнуур хамаарна. Монголын нэхмэлийн үйлдвэр ялангуяа тансаг ноолуурын дэлхийн зах зээл дэх эрэлт сүүлийн үед нэмэгдсэн. Улсын хэмжээнд уг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах ногоон зорилт тавигдсан ч салбарын хувьд бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэхийг нэн тэргүүнд тавьж байна. Нэхмэлийн үйлдвэрийн ус ашиглалт жилд 1.7-4.8 сая шоо метр болж нэмэгдэх төлөвтэй байгаа нь ачааллаа дийлэхээ больсон Төв цэвэрлэх байгууламжид цаашид ихээхэн ачаалал, дарамт үзүүлэхээр байна ((AVSF), 2020[43]). Гэсэн хэдий ч хөрсний чанарыг доройтуулж, уур амьсгалтай холбоотой эрсдэл үүсгэх агро уур амьсгалын ихээхэн өөрчлөлтийн улмаас салбарын өсөлт жигд бус байна (FAO, 2022[44]). 1996- 2013 оны түвшинд зудын улмаас МАА, ХАА-н үйлдвэрлэлийн гарц алдагдсан бөгөөд энэ нь эдийн засгийн алдагдлын 40 орчим хувьтай тэнцэж байв. 2009-2010 онд болсон зудын улмаас ДНБ-ий 4%-тай тэнцэхүйц алдагдал үүссэн байна (UNDRR, 2019[45]).
Зураг 1.9т 2018-2023 онд янз бүрийн салбарын ус ашиглалтад гарсан голлох өөрчлөлтийг харуулав. Салбаруудын нийт ус ашиглалт ойролцоогоор 19.14%-иар өссөн байна. Улсын хэмжээнд 2023 онд хамгийн их ус ашиглагч салбар ХАА (50%) байсан бөгөөд уул уурхай (25%), ахуйн ус ашиглалт (13%), эрчим хүч (7%), үйлдвэрлэл (5%) тус тус байв (MECC, 2024[46]; MECC, 2025[47]). Дотоодын ахуйн салбар (өрх, бизнес, төрийн секторыг хамруулсан)-ын ус ашиглалт 10% нэмэгдсэн бол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынх эсрэгээрээ 43.02%-иар буурсан үзүүлэлттэй гарсан нь гол төлөв дата, мэдээлэл цуглуулах аргачлалын үл нийцэлтэй холбоотой болов уу. ХАА-н салбарын ус ашиглалт дундаж хэмжээнд буюу 10.66%-иар нэмэгдсэн бол эрчим хүчний салбарын ус ашиглалт 45.63%, уул уурхайн салбарынх хамгийн ихээр буюу 90.11%-иар нэмэгдсэн тус тус үзүүлэлттэй байна.
Зураг 1.9. Ус ашиглалт, салбар тус бүрээр
Copy link to Зураг 1.9. Ус ашиглалт, салбар тус бүрээр
Эх сурвалж: Усны газар, 2024 он.
Усны эрэлт нь 2019 оны 578.5 сая шоо метр суурьтай харьцуулахад 2030 гэхэд хамгийн доод хөгжлийн хувилбараар 30%, хамгийн дээд хөгжлийн хувилбараар 83%-иар нэмэгдэх болов уу гэсэн прогноз гаргасан байна (Зураг 1.10).
Зураг 1.10. 2030 оны усны эрэлтийн хувилбар (сая м3)
Copy link to Зураг 1.10. 2030 оны усны эрэлтийн хувилбар (сая м<sup>3</sup>)
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам.
Усны эрэлт өсөн нэмэгдэх бусад шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнийг бууруулах арга хэмжээтэй холбоотой. Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, усалгааны зориулалтаар ус хадгалах хөв, цөөрөм байгуулах, том хэмжээтэй усан сан зэрэг олон зориулалт бүхий усан цогцолбор барьж байгуулах, Засгийн газраас Хархорин хот, Зуунмод дагуул хот байгуулах зэрэг нийгмийн төвлөрлийг сааруулахтай холбоотой хот, суурины дэд бүтэц бий болгох төсөл, хөтөлбөрийг дурдаж болно (Government of Mongolia, 2020[7]), (Government of Mongolia, 2021[48]).
1.4.2. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ
УХАТАҮ-ний хүртээмж 2000 оноос хойш нэлээд сайжирсан.
2020 оны байдлаар хүн амын 82.5% нь баталгаат ундны усны үйлчилгээ, 69% нь баталгаат ариутгах татуургын үйлчилгээ тус тус хүртсэн байна (Government of Mongolia, 2020[7]). Гэсэн хэдий ч улсын хэмжээнд эдгээр статистик үзүүлэлт өөр өөр байгууллагад харилцан адилгүй байв. Тухайлбал, НҮБ-аас хүн амын 39% нь л баталгаат ундны усны эх үүсвэрээс хангагдаж, 66% нь баталгаат ариутгах татуургын үйлчилгээ хүртэх боломжгүй хэмээн тооцоолсон. НҮБ-ын уг тайланд мөн ахуйн хаягдал усны зөвхөн 26%-ийг баталгаатай цэвэрлэдэг гэжээ (UN Water, 2024[49]).
УХАТАҮ-ний хүртээмж хот, суурин болон хөдөө, орон нутгийн түвшин ихээхэн ялгаатай. Хот, суурины өрхүүдийн 52%, хөдөө, орон нутгийн өрхүүдийн 13% нь баталтгаат ундны усны үйлчилгээний хүртээмжтэй, хот, суурины өрхүүдийн 70%, орон нутгийн өрхүүдийн 56% нь баталтгаат ариутгах татуургын үйлчилгээнд хамрагдсан байна (UN Water, 2024[49]).
Нийслэлийн нэг хүнд ногдох ус хэрэглээ 188-193 л/хоног. Гэвч энэхүү дундаж тоо хэмжээний цаана ихээхэн ялгаа, зөрүү бий. Гэр хороолол2-ын оршин суугчийн худгаас зөөж хэрэглэдэг усны хэрэглээ дунджаар 17 л/хоног байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон унд, ариутгах татуурга, эрүүл ахуй, хоол хийх үндсэн хэрэгцээний усны нэг хүнд нэг хоногт ногдох доод хэмжээ буюу 50-100 литрээс доогуур үзүүлэлттэй байна (Howard et al., 2020[50]) (Millennium Challenge Account - Mongolia, 2021[51]).
ХББОСЯ нь хот, суурины холбогдох чиглэлийн бодлого тодорхойлох, төлөвлөгөө гаргах, төсвийн санхүүжилтийг захиран зарцуулах үндсэн чиг үүрэгтэй (үүнд орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ хамаарна) (Зураг 1.11). Улсын хэмжээнд орон нутгийн засаг, захиргааны байгууллагууд нь УХАТАҮ үзүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Энэ төрлийн ихэнх үйлчилгээг аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-тай гэрээтэй ААН, байгууллагууд үзүүлдэг. Засгийн газар нь УХАТ-ын дэд бүтцийг эзэмшдэг ч орон нутгийн ЗДТГ болон НААҮБ нь капитал зардал, ашиглалт, засвар үйлчилгээний зардал зэрэг санхүүжилтийг босгох үүрэг хүлээдэг байна.
Зураг 1.11. Улсын хэмжээнд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэгч төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт
Copy link to Зураг 1.11. Улсын хэмжээнд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэгч төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт
Эх сурвалж: Зохиогч боловсруулав (WRG, 2019[52]).
Жич: Усны газар (УГ), Хот байгуулалт, барилга, ороон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах хороо (ХСУХАТАҮЗХ), Ус сувгийн удирдах газар (УСУГ), Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газар (ОСНААҮУГ), Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллага (УХАТҮҮБ), Ус ашигласны төлбөр (УАТ).
Нийслэлийн хэмжээнд ХББОСЯ нь ус хангамж, ариутгах татуургын дэд бүтцийн төсөл зэрэг барилга байгууламжийн голлох төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, барилгын ажлыг хариуцахаас гадна төсөв, төлөвлөгөө, барилгын ажилд хяналт тавих чиг үүрэгтэй. Төсөл, хөтөлбөрийн барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг НААҮБ-аар дамжуулан орон нутгийн засгийн захиргаанд хариуцуулдаг байна. Гэсэн хэдий ч ялангуяа нийслэлийн төсөв, төлөвлөгөө нь харьяалагдах орон нутгийн захиргааны түвшинд холбогдох яамнаас хараат бус, бие даасан хэлбэрээр хийгддэг боловч, яамны төсөв, төлөвлөгөөтэй уялдаа, хамааралтай хэвээр байна.
Үйлчилгээ үзүүлэх орчин нь хотжилтийн түвшингээс хамааран ихээхэн ялгаатай байна. Хотжилт их явагдсан нийслэлийн хэмжээнд НААҮБ болон УХАТҮҮБ нь УХАТ-ын үйлчилгээ үзүүлдэг байна. Алслагдсан дүүргийн түвшинд тухайн дүүрэг нь ус түгээлт, дамжуулалтыг ерөнхийд нь хариуцдаг бол эцсийн хэрэглэгч, ашиглагчдыг усаар хангах үйлчилгээг НААҮБ үзүүлдэг. Хүн ам сийрэг суурьшсан хөдөө, орон нутагт ус хангамжийн бүхий л үйлчилгээг дүүрэг хариуцдаг. Үүний нэг адил УХАТАҮ-ний чиг үүрэг нь тухайн суурин газрын хотжилтын түвшингээс хамааран харилцан адилгүй байх бөгөөд тухайн суурин газрын дүүрэг нь хаягдал ус цуглуулах, бохирын септик системээс бохир татах үйлчилгээг тодорхой хураамжид суурилсан хэлбэрээр үзүүлдэг байна.
Улсын хэмжээнд УХАТАҮ-г хариуцсан төрийн болон хувийн байгууллагууд ХСУХАТШСЗХ-ноос тусгай зөвшөөрөл авч, эзэмшдэг (WRG, 2019[52]). Улсын хэмжээнд 2023 онд тугсгай зөвшөөрөл бүхий 207 байгуулага, ААН байв (Хүснэгт 1.3. ). Ийм төрлийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 75% (буюу 156) нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд нийтийн аж ахуй (НАА)-н чиглэлээр ус хангамжийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн секторын 72 байгууллага, ААН хамрагдаж байна. Бусад хот, суурин болон хөдөө, орон нутагт улсын хэмжээнд 51 байгууллага, ААН аймгийн болон орон нутгийн НАА-н үйлчилгээ үзүүлж байна (WSRC, 2024[53]).
Улаанбаатар хотын Ус, суваг удирдах газар (УСУГ)-ыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон Удирдах зөвлөл удирдан чиглүүлдэг бөгөөд УСУГ нь нийслэлийн хэмжээнд тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм. УСУГ нийслэлийн хэрэглэгчдийг унд, ахуйн шаардлагад нийцсэн усаар тастралтгүй хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлж, ус олборлон түгээх, цэвэрлэх, түүнчлэн ус хэрэглэгч, ашиглагчид жижиглэнгийн болон бөөний тарифаар ус түгээх зэрэг ус хангамжийн чиг үүргийг эцсийн байдлаар хариуцан гүйцэтгэдэг. Ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээгээр дамжуулан ус хэрэглэгчдэд усыг жижиглэнгээр тарифаар түгээх эрх мэдлийг Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газар (ОСНААҮУГ) болон бусад 70 хувийн байгуулага, ААН-тай хамтарсан байдлаар хэрэгжүүлдэг. Эдгээр хувийн байгууллага нь гол төлөв барилгын компаниуд байх бөгөөд төвийн шугам сүлжээнээс ихэвчлэн хотын захын орон сууцны шинэ хороолол руу шугам хоолой татах зэргээр ус хангамжийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байна. УСУГ ус олборлох, түгээх, хаягдал ус цэвэрлэх зөвшөөрлийг ХСУХАТАҮЗХ-ноос авах бөгөөд ОСНААҮУГ болон хувийн компаниуд ч гэсэн ус хангамж, ус түгээх үйлчилгээний зөвшөөрлийг ХСУХАТАҮЗХ-ноос авдаг. УСУГ болон ОСНААҮУГ нь Нийслэлийн ИТХ-ын харьяанд төрийн өмчит үйлдвэрийн газар хэлбэрээр, ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч хувийн байгууллага, ААН нь ХХК хэлбэрээр тус тус үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Хүснэгт 1.3. Улсын хэмжээнд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл бүхий байгууллага, ААН
Copy link to Хүснэгт 1.3. Улсын хэмжээнд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл бүхий байгууллага, ААН|
Байршил |
Зөвшөөрлийн төрөл |
2022 |
2023 |
нэмэгдсэн + хасагдсан - |
|---|---|---|---|---|
|
Аймаг |
Аймгийн болон орон нутгийн ОСНААҮ |
50 |
51 |
1 |
|
Нийслэл |
Нийслэлийн төр, хувийн секторын ОСНААҮ үзүүлэгч байгууллага, ААН |
79 |
72 |
-7 |
|
Нийслэл |
Бохир ус зөөврөөр татан зайлуулах автомашины үйлчилгээ |
72 |
67 |
-5 |
|
Нийслэл |
Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулахад зориулсан төхөөрөмжийн туршилт, тохируулгын үйлчилгээ |
10 |
5 |
-5 |
|
Нийслэл |
Хаягдал ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ |
8 |
10 |
2 |
|
Нийслэл |
Ус цэвэршүүлэх, цэвэр ус савлах үйлдвэр |
1 |
1 |
0 |
|
Нийслэл |
Бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ |
1 |
1 |
0 |
Эх сурвалж: (WSRC, 2024[53]) Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл бүхий байгууллага, ААН-ийн 2023 оны жилийн төлөвлөгөө.
1.4.3. Санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалт төлөвлөлт
Монгол Улс МХЗ-ын шалгуур үзүүлэлтүүдэд тодорхойлсон холбогдох стандартад нийцүүлэх үүднээс 2021-2030 оны хооронд нийт 1.8 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай болохыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн холбогдох тайланд тусгажээ3. Түүнчлэн санхүүжилт, хөрөнгө оруулалтын одоогийн түвшин нь тодорхойлсон хэрэгцээ, шаардлагаас маш доогуур үзүүлэлттэй байгааг Хүснэгт 1.41.4-д харуулав. НҮБХХ-ийн тооцооллын дагуу 2020-2030 оны хооронд Ус хангамж, ариутгах татуурга, эрүүл ахуйн сүлжээ (WASH)-нд зарцуулах улсын төсвийн зардал нь дээр тодорхойлсон хэрэгцээ,шаардлагын 5%-ийг л бүрдүүлэхээр байна (UNDP, 2022[54]).
Хүснэгт 1.4. Ус хангамж, ариутгах татуурга, эрүүл ахуйн сүлжээ (МХЗ-6)-нд зарцуулах төсөв, тэрбум төгрөгөөр
Copy link to Хүснэгт 1.4. Ус хангамж, ариутгах татуурга, эрүүл ахуйн сүлжээ (МХЗ-6)-нд зарцуулах төсөв, тэрбум төгрөгөөр|
2021-2025 |
2026-2030 |
Нийт |
|
|---|---|---|---|
|
Нийт үнийн дүн |
2 657 (тэрбум төгрөг) |
3 555 (тэрбум төгрөг) |
6 212 (тэрбум төгрөг) |
|
768 (сая ам.доллар) |
1 030 (сая ам.доллар) |
1 797 (сая ам.доллар) |
|
|
Цэвэр усаар хангах, ариутгах татуургын арга хэмжээ, үйл ажиллагаанд зарцуулах улсын төсвийн төсөөлөл (суурь жил = 2021) |
109 (тэрбум төгрөг) |
189 (тэрбум төгрөг) |
298 (тэрбум төгрөг) |
|
32 (сая ам.доллар) |
55 (сая ам.доллар) |
86 (сая ам.доллар) |
|
|
Нэмэлт төсвийн хэрэгцээ, шаардлага |
2548 (тэрбум төгрөг) |
3366 (тэрбум төгрөг) |
5914 (тэрбум төгрөг) |
|
736 (сая ам.доллар) |
975 (сая ам.доллар) |
1 711 (сая ам.доллар) |
Жич: (1 ам.доллар = 3 459.6 төгрөг); Зөвхөн ус хангамж, ариутгах татуурга, эрүүл ахуйн сүлжээнд зарцуулах төсөв, зардлын хэрэгцээ, шаардлага (МХЗ-ын шалгуур үзүүлэлт 6.1 ба 6.2).
Эх сурвалж: (UNDP, 2022[54]) Тогтвортой хөгжилд хүрэх хэрэгцээ, шаардлага.
Засгийн газар нь УХАТ-ын барилга байгууламж, шугам сүлжээнд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх албан ёсны үүрэг хүлээгээгүй ч ус хангамж, бохир усны шугам сүлжээг өргөтгөн хөгжүүлэх чиглэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улс нь Засгийн газрын холбогдох эрх хэмжээ, чиг үүрэг, хариуцлага, нөөцийг доод түвшний засаг захиргаанд шилжүүлэхэд чиглэсэн төвлөрлийг сааруулах шинэтгэлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Төсвийн тухай хууль (2012)-ийн дагуу холбогдох төсвийн захиран зарцуулалтын хариуцлагын хэм хэмжээг орон нутгийн засаг захиргаанд шилжүүлжээ. Уг хуулийн 58 дугаар зүйлд зааснаар ус хангамж, хаягдал бохир ус, хаягдал ус хаях, зайлуулах, нийтийн эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг аймаг, нийслэлд шилжүүлсэн байна (Government of Mongolia, 2011[55]).
Аймгийн засаг захиргаанаас сумдад зориулсан төсвийн хуваарилалтыг хийхдээ Сангийн яам болон бусад холбогдох яамны бүрэн хяналтын дор төсвийн санхүүжилтийн системээр дамжуулдаг байна. Аймаг нь Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гаас төсвийн санхүүжилтийн хуваарилалтыг удирдан зохион байгуулна. ОНХС нь улсын орлогын янз бүрийн эх үүсвэрээс бүрдэх бөгөөд үүнд НӨАТ-ийн 5%, газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварын 30% зэрэг хамаарна. Эдгээр санхүүжилтийн тодорхой хувь хэмжээг тодорхой суурь зарлагын зориулалтаар хэсэгчилэн хуваарилсан төсвийн хамт сумын түвшний ОНХС руу шилжүүлнэ (ADB, 2021[56]). Аймгаас сум руу төсөв хуваарилах үйл явцад Сангийн яам бусад холбогдох яамны дэмжлэгтэйгээр хяналт тавих бөгөөд тухайн орон нутагт дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхэд шаардагдах ОНХС-гийн төсвийн хэрэгцээ, шаардлагыг авч үздэг. Бодит байдал дээр хот, суурины ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээнд хийгдэх капитал хөрөнгө оруулалт, санхүүжилтийн төсвийн асуудлыг ХББОСЯ, хөдөө, орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэрэгцээ, шаардлагыг ХХААХҮЯ тодорхойлдог, удирдан чиглүүлдэг хэвээр байна.
Ус хангамж, ариутгах татуурга, эрүүл ахуй (WASH)-н үйл ажиллагаанаас гадна Засгийн газар н үерээс хамгаалах, борооны ус зайлуулах байгууламж, нуурын усны түвшинг нөхөн сэргээх, нийтийн халуун усны газар, ХАА-н зориулалттай хөв цөөрөм, МАА-ын ус хангамжийн зориулалттай худаг зэрэг усны дэд бүтцийн үйл ажиллагааг тусгасан 2024 оны санхүүгийн жилийн төсвөө батлуулсан. Төсвийн зарцуулалтын сүүлийн үеийн тайлангаас харахад устай холбоотой санхүүжилт, хөрөнгө оруулалтыг өргөнд хүрээнд авч үзсэнээс гадна төсвийн хөрөнгийн зарцуулалтыг өндөр түвшинд тусгасан байна. Усны менежменттэй холбоотой голлох яамдад 2024 онд усны дэд бүтэц, менежментийн үйл ажиллагаанд зарцуулах зориулалтаар нийт 36.5 сая ам.доллар хуваарилснаас4 БОУАӨЯ-нд 1 сая ам.доллар, ХТБОСЯ-нд 29 сая ам.доллар, ХХААХҮЯ-нд 5.5 сая ам.доллар тус тус хуваарилсан байна. Эдгээр яам нь томоохон ус ашиглагчдын салбарыг хариуцдаг тул улсын төсвийн 22 орчим хувийг эдгээр яамд хуваарилсан нь 2024 онд устай холбоотой хөрөнгө оруулалтад чиглэсэн зориулалт байв (Ministry of Finance, 2023[57]) (Ministry of Finance, 2023[58]). Эдгээр төсвийн хуваарилалтаас үл хамааран эцсийн байдлаар баталсан улсын нийт төсвөөс тухайн үеийн БОАЖЯ-нд хуваарилагдсан төсөв нь анх хүсэлт гаргасан төсвийн дүнгээс 7 дахин бага байв (Ministry of Environment and Climate Change, 2024[59]).
УИХ-аас 2024 оны улсын төсвийг батлахдаа төсвийн хөрөнгө оруулалтад (7.5 тэрбум ам.долларын улсын төсвийн зарлагын) 900 сая ам.доллар хуваарилахаар тусгасан. Энэхүү төсвийн хөрөнгө оруулалтын төсвийг гаргахдаа улс орны дэд бүтцийг хөгжүүлж, гадны хөрөнгө оруулалт татахад чиглэсэн Шинэ сэргэлтийн бодлоготой уялдаатайгаар тээврийн хөрөнгө оруулалтыг голлон тусгасан байна (The Economist, 2023[60]).
Гэсэн хэдий ч уул уурхайн салбар дахь урт хугацааны гол тэргүүлэх чиглэл нь устай холбоотой дэд бүтэц. Нүүрсний хамгийн их нөөцтэй Тавантолгой орд, дэлхийд томоохонд тооцогдох зэс, алтны Оюутолгой орд зэрэг ашигт малтмалаар арвин Өмнийн говьд уул уурхай улам эрчимжих төлөвтэй. “Хөх морь” хөтөлбөрийн хүрээнд 12-13 гол, мөрөн дээр нийт 33 боомт, далангийн барилга байгууламж, усан цахилгаан станцын усан санг барьж байгуулах төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх зорилготой. Эдгээрээс хоёр төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан (Government of Mongolia, 2024[61]) бөгөөд уг хоёр төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт нь 800 сая ам.долларын төсөвтэй (Shar, 2022[62]).
Үүнээс гадна Монгол Улсын УННМ-ийн төлөвлөгөөний хүрээнд усны санхүүжилт, хөрөнгө оруулалтын урьдчилсан төлөвлөгөөг холбогдох төсөв, зардлын хамт боловсруулж гаргадаг. Тухайлбал, Монгол Улсын ирэх 5 жилийн УННМ-ийн төлөвлөгөөнд Өмнийн говийн бүсийн үйлдвэрийн ус хангамж, суурьшлын бүсийг үерээс хамгаалах дэд бүтэц, усан цахилгаан станц байгуулан хөгжүүлэхэд зарцуулах нийт төсөв ойролцоогоор 4 тэрбум ам.доллар5 хэмээн тооцоолжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээнд мөн хөрөнгө оруулалт шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлт нь газрын доорх усны нөөцөөс илүүтэйгээр гадаргын усны хүртээмжтэй байдалд сөргөөр нөлөөлнө. Энэ хүрээнд гадаргын ус хуримтлуулах, ашиглах, голын урсац тохируулга хийх, дамжуулах, газрын доорх усны тэжээгдлийг нэмэгдүүлэх (MAR), үерээс хамгаалахад чиглсэн дасан зохицох арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөнд тусгасны дагуу, усны нөөцийн тусын тулд 2030 он хүртэлх хугацаанд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаа, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нийт хөрөнгө оруулалт 3.9 тэрбум ам.доллар болно (Ministry of Environment and Climate Change, 2021[63]) Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд нийт 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай6 (Ministry of Environment and Climate Change, 2021[63])
Усны аюулгүй байдлын тухайд 2020 онд өргөтгөсөн хүрээнд хийгдсэн үнэлгээгээр 2018-2030 оны хооронд 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн тооцоолжээ (Fan, 2020[13]). Уг үнэлгээнд хөдөө, орон нутгийн ахуйн усны аюулгүй байдал, усны эдийн засгийн аюулгүй байдал, хот, суурины усны аюулгүй байдал, байгаль орчны усны аюулгүй байдал, устай холбоотой гамшигт уян хатан, тэсвэртэй байх зэрэгт шаардагдах хөрөнгө оруулалтыг өргөн хүрээнд үнэлсэн боловч сүүлийн үеийн дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр болон дасан зохицох арга хэмжээний хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлагыг хамруулаагүй. Энэхүү судалгааг 2016 оны “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан БОУАӨЯ, Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран хийсэн. Уг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Хөх морь” хөтөлбөрийг тусгаагүй бөгөөд Өмнийн говийн бүсэд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ихээхэн хэмжээний тогтвортой ус хангамжийн судалгаа, хэрэгжилтийг хамруулсан. 2018-2030 оны хооронд 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэрэгцээтэй байгаагаас зөвхөн 1.76 тэрбум ам.доллар (27%)-ыг улсын төсвөөс, 1.07 тэрбум ам.доллар (16%)-ыг тухайн ашиг хүртэгчдээс тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Үлдсэн 3.67 ам.доллар буюу 56%-д нь хувийн секторын хөрөнгө оруулалт татах шаардлагатай болно гэсэн үг.
Ашигласан материал
[43] (AVSF), A. (2020), Sectorial Roadmap: Sustainable Textile Production and Eco-Labelling project in Mongolia, EU SWITCH-Asia programme.
[40] 2030 Water Resources Group (2016), Hydro-economic Analysis on Cost-Effective Solutions to Close Ulaanbaatar’s Future Water Gap. Mongolia, Ulaanbaatar, 2030 Water Resources Group, Washington, https://www.2030wrg.org/wp-content/uploads/2016/09/2030-WRG-Hydroeconomic-Analysis_Ulaanbaatar_Aug16_final.pdf.
[39] ADB (2024), Asian Development Outlook April, Asian Development Bank, Metro Manila, https://doi.org/10.22617/FLS240221-3.
[56] ADB (2021), Decentralization, Local Governance, and Local Economic Development in Mongolia, Asian Development Bank, Manila, Philippines, https://doi.org/10.22617/TCS210319-2.
[24] ADB, C. (2022), TA-9878 REG: COUNTRY RISK PROFILE MONGOLIA, ADB, https://www.carecprogram.org/uploads/CAREC-Risk-Profiles_Mongolia.pdf.
[8] ADB and The World Bank Group (2021), Climate Risk Country Profile: Mongolia, World Bank Group, Asian Development Bank, https://climateknowledgeportal.worldbank.org/sites/default/files/2021-06/15813-Mongolia%20Country%20Profile-WEB.pdf.
[3] Betcherman, G., H. Yang and M. Norjinlkham (2022), Mongolia Jobs Diagnostic : More Vibrant and Inclusive Labor Markets for Economic Recovery and Diversification - Synthesis Report, World Bank Group.
[9] Chandmani, D. (2018), Alarming prospect of water shortage in the Gobi, https://www.mongolianminingjournal.com/a/65955.
[16] Chimed-Ochir, B. et al. (2010), Filling the Gaps to Protect the Biodiversity of Mongolia, WWF Mongolia Programme Office.
[35] Constitution of Mongolia (1992), Constitution of Mongolia, 2019 amendment.
[6] Fan, M. (2023), Managed Aquifer Recharge in Mongolia: Policy Recommendations and Lessons Learned from Pilot, ADB, https://doi.org/10.22617/BRF230405-2.
[13] Fan, M. (2020), Making Water in Mongolia Available at the Right Time, at the Right Place, and in the Right Quality. ADB Briefs., Asian Development Bank, Metro Manila.
[44] FAO (2022), Food Systems Profile - Mongolia, FAO; European Union ; CIRAD;, https://doi.org/10.4060/cb8153en.
[61] Government of Mongolia (2024), Government action plan for 2024-2028, https://legalinfo-mn.translate.goog/mn/detail?lawId=17141368141311&_x_tr_sl=mn&_x_tr_tl=en&_x_tr_hl=en&_x_tr_pto=sc.
[29] Government of Mongolia (2023), “Monitoring the quality of drinking water, establishing an online database, and installing equipment to improve drinking water quality” project (2019-2023), Water Service Regulatory Commission, Institute of Geography and Geoecology, Institute of Chemistry and Chemical Technology.
[48] Government of Mongolia (2021), Parliament Resolution #106 New Recovery Policy, https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390082576201&showType=1.
[7] Government of Mongolia (2020), “Vision-2050” Long-term Development Policy Of Mongolia, Annex 1 to Resolution 52, 2020, State Great Hural, https://cabinet.gov.mn/wp-content/uploads/2050_VISION_LONG-TERM-DEVELOPMENT-POLICY.pdf.
[14] Government of Mongolia (2012), Integrated Water Management Plan of Mongolia, Ministry of Environment and Green Development.
[55] Government of Mongolia (2011), Law on Budget.
[50] Howard, G. et al. (2020), Domestic water quantity, service level and health, second edition, World Health Organization.
[28] Institute of Geography and Geoecology, MAS and Water Service Regulatory Commission of Mongolia (2022), Multistakeholder Forum on Sustainable Development Goals, https://unescap.org/sites/default/d8files/event-documents/SDG6_4%20Water%20Quality%20of%20Mongolia%20PPT_20220907_Final.pdf.
[37] Law on Budget (2011), Law on Budget.
[47] MECC (2025), Forthcoming - Environmental Baseline Report 2021-2023, Ministry of environment and Climate Change , Ulaanbaatar.
[46] MECC (2024), Implementation of the Law on Water Pollution Charges, Ministry of Environment and Climate Change Statistics.
[51] Millennium Challenge Account - Mongolia (2021), Willingness to Pay Study Report: Cost Recovery Technical Assistance for Sustainability of Ulaanbaatar’s Water Supply System, MCA-M.
[12] Ministry of Environment and Climate Change (2024), Environmental Baseline Report 2021-2023, MECC.
[11] Ministry of Environment and Climate Change (2024), Environmental Baseline Study Report 2021-2023, MET, https://mecc.gov.mn/documents/mongol-orny-bajgal-orchny-t-l-v-bajdlyn-tajlan?sort=date&order=desc.
[59] Ministry of Environment and Climate Change (2024), Ministerial Order A/47.
[63] Ministry of Environment and Climate Change (2021), “Mongolia NDC Action Plan-English”.
[27] Ministry of Environment and Climate Change (2019), Sixth National Report to the Convention on Biological Diversity (2015-2018), Ministry of Environment and Tourism of Mongolia, Ulaanbaatar, https://www.cbd.int/doc/nr/nr-06/mn-nr-06-en.pdf (accessed on 5 August 2024).
[21] Ministry of Environment and Tourism, GEF and UNEP (2024), FOURTH NATIONAL COMMINICATION OF MONGOLIA (FNC), UNFCCC, https://unfccc.int/sites/default/files/resource/MONGOLIA%20FOURTH%20NC%202024.pdf.
[58] Ministry of Finance (2023), Mongolia: State Budget Final Draft for 2024, https://online.flippingbook.com/view/335388417/.
[57] Ministry of Finance (2023), Mongolia: State Budget for 2024, https://legalinfo.mn/mn/detail?lawId=16960457247471.
[10] Myagmarjav, K. (2023), Sixty-Eight Percent of Surface Water Flows Out of Mongolia (Mongolian), https://ikon.mn/opinion/2u7r.
[41] Namkhainyam, T. and D. Senshaw (2020), Development of Green Systems and Energy Efficiency in Mongolia, Global Green Growth Institute, Seoul.
[2] Nguyen, T. and S. Freije-Rodríguez (2018), MONGOLIA: Systematic Country Diagnostic, World Bank Group.
[38] OECD (2019), Sustainable Infrastructure for Low-Carbon Development in Central Asia and the Caucasus: Hotspot Analysis and Needs Assessment, Green Finance and Investment, OECD Publishing, Paris, https://doi.org/10.1787/d1aa6ae9-en.
[23] Oyunbaatar, D. (2009), Floods in Mongolia, Hydrology section, Institute of Meteorology and Hydrology, https://www.restec.or.jp/geoss_ap3/pdf/day2/WG/WG2/Short_Country_Reports/08_Mongolia.pdf (accessed on 5 August 2024).
[33] Parliament of Mongolia (2020), “Vision-2050” Long-term Development Policy of Mongolia, https://cabinet.gov.mn/wp-content/uploads/2050_VISION_LONG-TERM-DEVELOPMENT-POLICY.pdf.
[15] Ramsar Convention (n.d.), Ramsar Convention: Country Profile of Mongolia, https://www.ramsar.org/country-profile/mongolia (accessed on 1 August 2024).
[36] Schmidt, G. (2017), Mongolia: Improvement of Guideline on River Basin Council establishment, Fresh Thoughts Consulting;.
[25] Serdyanjiv, N. et al. (2024), Flood hazard mapping and disaster prevention recommendations based on detailed topographical analysis in Khovd City, Western Mongolia, Copernicus GmbH, https://doi.org/10.5194/nhess-2024-91.
[62] Shar, M. (2022), Green Development Revival Policy: “Blue Horse” project overview.
[19] Shinneman, A. et al. (2010), “Late-Holocene moisture balance inferred from diatom and lake sediment records in western Mongolia”, The Holocene, Vol. 20/1, pp. 123-138, https://doi.org/10.1177/0959683609348861.
[32] State Parliament (2010), Natinoal Security Concept of Mongolia, https://legalinfo.mn/mn/detail?lawId=6163.
[17] Tao, S. et al. (2015), “Rapid loss of lakes on the Mongolian Plateau”, Proceedings of the National Academy of Sciences, Vol. 112/7, pp. 2281-2286, https://doi.org/10.1073/pnas.1411748112.
[60] The Economist (2023), Mongolia’s 2024 budget: election outweighs fiscal discipline, Economist Intelligence, London.
[34] The Government of Mongolia (2020), Vision 2050, https://vision2050.gov.mn/eng/index.html.
[31] The Government of Mongolia (1992), The Constitution of Mongolia, https://legalinfo.mn/mn/detail?lawId=367.
[49] UN Water (2024), SDG 6 snapshot in Mongolia, https://www.sdg6data.org/en/country-or-area/Mongolia (accessed on 5 August 2024).
[54] UNDP (2022), Mongolia. Spending Needs for Reaching the Sustainable Development Goals, United Nations Development Programme and United Nations in Mongolia, Ulaanbaatar.
[45] UNDRR (2019), Disaster risk reduction in Mongolia: Status report, United Nations Office for Disaster Risk Reduction.
[26] World Bank (2024), Climate Change Knowledge Portal For Development Practitioners and Policy Makers. Country: Mongolia., https://climateknowledgeportal.worldbank.org/country/mongolia/vulnerability (accessed on 5 August 2024).
[22] World Bank (2024), Mongolia - Country Climate and Development Report: Overview (English), World Bank Group, https://documents1.worldbank.org/curated/en/099101624054513645/pdf/P5005041b4ccef0d218575140014314d1e5.pdf.
[4] World Bank (n.d.), DataBank. Mongolia, https://data.worldbank.org/country/MN (accessed on 30 July 2024).
[1] World Bank Group (2023), Mongolia Economic update, https://documents.worldbank.org/en/publication/documents-reports/documentdetail/099820111282316793/idu0cbbd58f20b3df0482d0bded0cb21cf3f8b2a (accessed on 12 February 2024).
[42] World Development Indicators (2022), World Bank DataBank: Mongolia.
[52] WRG (2019), Urban Water Tariff Assessment: Integrating Social Equity, Financial Sustainability, Resource Conservation, Water Resource Group, Ulaanbaatar.
[53] WSRC (2024), “Annual report 2023 of business entities entitled to use and services of water supply and sanitation”, Water Service Regulatory Commission of Mongolia.
[30] WWF et al. (2019), Tuul River Basin Health Report Card, WWF, https://files.worldwildlife.org/wwfcmsprod/files/Publication/file/5w8xcy6t4_TRB_Report_Card_v7_English.pdf.
[20] Yadamsuren, O. et al. (2020), “Macroinvertebrate community responses to land use: a trait-based approach for freshwater biomonitoring in Mongolia”, Hydrobiologia, Vol. 847/8, pp. 1887-1902, https://doi.org/10.1007/s10750-020-04220-2.
[18] Yao, F. et al. (2023), “Satellites reveal widespread decline in global lake water storage”, Science, Vol. 380/6646, pp. 743-749, https://doi.org/10.1126/science.abo2812.
[5] Zaveri, E. and R. Khemka (2022), Seeing the invisible: Disrupting groundwater monitoring in Mongolia, https://blogs.worldbank.org/en/water/seeing-invisible-disrupting-groundwater-monitoring-mongolia.
тэмдэглэл
Copy link to тэмдэглэл← 1. Яамдын нэрсийг 2023 оны байдлаар оруулав. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа зарим яамны нэр өөрчлөгдсөн болно.
← 2. Уламжлалт гэр сууцаас гол төлөв бүрдсэн хот, суурины шинжтэй хувиараа барьсан сууц байгууламжууд
← 3. МХЗ-ын шалгуур үзүүлэлт 6.1.1, 6.2.1-т заасан Ус хангамж, ариутгах татуурга, эрүүл ахуй (WASH)-н стандарттай холбоотой өртөг, зардлыг тооцоолох зориулалт бүхий ЮНИСЕФ-ийн WASH SDG зардлын тооцоолуурын хэрэглүүр 2020-ыг ашиглан тодорхойлсон болно.
← 4. 2024 оны 02 дугаар сарын ханш, 1 ам.доллар = 3,450 төгрөг
← 5. 13,385,546,870,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын ханшаар 1 ам.доллар = 3,416.57 төгрөг
← 6. 2040 он хүртэлх нийслэлийн инженерийн бэлтгэл ажлын мастер төлөвлөгөө, 2023 он