Энэ тайланг ЭЗХАХБ-ын Байгаль орчны газрын мэргэжилтэн Мариэн Корндювал, Лайла Дэйвис нар боловсруулсан болно. Азийн усны зөвлөл (АУЗ)-ийн Жаежин Хан, Минсеок Чой, Жихун Бюун, Сангвук Лим нар “Усны мэдээллийн систем, хүний нөөцийг сайжруулах нь” сэдэв бүхий IV Бүлгийг АУЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Ёонгдеок Чогийн удирдлага, хяналт дор боловсруулсан бөгөөд түүнчлэн I Бүлэг болон Хавсралт А-д дэмжлэг үзүүлэн ажиллав.
ЭЗХАХБ-ын Байгаль орчны газрын Софие Тремолет тайлангийн үндсэн чиглэлээр ханган, чанарын хяналт тавьж ажилласан. Энэ тайланг ЭЗХАХБ-ын Байгаль орчны газрын харьяа Уур амьсгал, биологийн олон янз байдал, усны хэлтсийн дарга Валид Оуеслатигийн удирдлага, хяналт дор боловсруулан гаргасан болно.
Зохиогчийн багийн зүгээс Хангки Ахн (ЭЗХАХБ), Баярсайханы Оюу (зөвлөх), Доржийн Болор (зөвлөх), Лора Смит (ЭЗХАХБ) нарт дэмжлэг үзүүлэн ажилласанд талархал илэрхийлье. Энэ тайланд Пелин Атамер (ЭЗХАХБ), Гетачув Гизув (Нидерландын Усны газар), Райн Гормли (Рикардо; хуучнаар Айтер) нарын зүгээс оруулсан хувь нэмрийг дурдах нь зүйтэй. Түүнчлэн тайлангийн холбогдох загвар боловсруулсан Женнифер Тимминс, харилцаа холбооны зааварчилгаагаар хангасан Сама Ал Тахер Кучи, зургуудыг боловсруулсан Жейн Кинастон нарт талархаж байна.
Монгол Улсын усны салбарын Үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулах боломжийг бүрдүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн БНСУ-ын Байгаль орчны яаманд гүнээ талархал илэрхийлье.
Энэ дашрамд, Улаанбаатар хотноо 2023 оны 10 дугаар сар, 2024 оны 12 дугаар сард цахим болон биечилсэн хэлбэрээр зохион байгуулсан ярилцлага, семинар, зорилтот бүлгийн уулзалт, хэлэлцүүлгийн явцад санал, зөвлөмж гаргасан оролцогч тал, мэргэжилтнүүдэд талархаж байна. Ялангуяа БОУАӨЯ-ын Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, мэргэжилтэн Т.Давааням нарт тусгайлан талархал илэрхийлж байгаа болно.
Азийн хөгжлийн банк, Капитрон банк, Голомт банк, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ), Хаан банк, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС), Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Мянганы сорилтын сан (ММС), Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ), Орон сууц, нийтийн аж ахуйн үйлилгээ үзүүлэгч байгуулагууд, ЭЗХАХБ-ын Байгаль орчны газрын харьяа Байгаль орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын хэлтэс, ЭЗХАХБ-ын Даян дэлхийн харилцааны газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ), ундаа жүүсний үйлдвэрүүд, уул уурхайн компаниуд, ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч хувийн байгууллагууд, Сав газрын захиргаа, Усны газар, Уотер Эйд, Уотер Эквити, УСУГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах хороо (ХСУХАТАҮЗХ), 2030 Усны нөөцийн бүлэг, Дэлхийн банк зэрэг байгууллагын холбогдох эксперт, мэргэжилтнүүдэд зохиогчдын зүгээс мөн талархал илэрхийлье.