Энэ бүлэгт ЭЗХАХБ-ын “Монгол Улс: Сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх стратеги” тайлангийн зөвлөмж танилцуулж байна. Уламжлалт түлш олборлож хүрсэн эдийн засгийн өсөлт нь Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилгод бэрхшээл учруулж, үйлдвэрлэлийн өсөлтийг бага нүүрстөрөгчийн зорилготой уялдуулах технологи, хөрөнгө оруулалтын шийдвэрт бодлогын дэмжлэгийн ач холбогдлыг нэмэгдүүлж байна. Сэргээгдэх устөрөгч нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангах технологийн боломжит хувилбаруудын нэг юм. Сэргээгдэх устөрөгчийн дотоодын үйлдвэрлэл нь экспортыг төрөлжүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг Засгийн газрын бусад олон зорилгыг хангахад түлхэц болох боломжтой. Гэвч өнөөгийн нөхцөл байдалд сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах нь бэрхшээлтэй. Энэхүү тайлангийн зөвлөмж нь Монгол Улсад сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг бий болгоход төрөөс ямар дэмжлэг үзүүлж болох, урт хугацааны тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтоо хангахад яаж хувь нэмэр оруулах боломжтойг судалсан болно.
Монгол Улсад сэргээгдэх устөрөгчийн стратеги боловсруулах ажилд
5. Зөвлөмж
Copy link to 5. ЗөвлөмжАбстракт
Зөвлөмж бичсэн агуулга
Copy link to Зөвлөмж бичсэн агуулгаЭнэхүү тайлангийн зөвлөмжүүд нь Монгол Улсын бодлого боловсруулагчдад сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Зөвлөмжийн зорилго нь Монгол Улс устөрөгч хөгжүүлэх бодлогын шийдвэр гаргахдаа бага нүүрстөрөгчийн, тогтвортой эдийн засгийн өсөлттэй нийцүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэхэд оршино. Зөвлөмж дүн шинжилгээ, ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын туршлага, мөн ЭЗХАХБ-ын Азийн тогтвортой дэд бүтцийн хөтөлбөрийн (SIPA) Монгол Улсад 2023-24 онд зохион байгуулсан төр, хувийн хэвшлийн оролцогч талуудыг өргөнөөр оролцуулсан хэлэлцүүлэг, хурал зөвлөгөөнд тулгуурласан болно. Зөвлөмжийг баталгаажуулж, эдгээрийг дэмжих дүн шинжилгээг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран 2024 оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт зохион байгуулсан уулзалтын үеэр хэлэлцэж, баталсан. Уг уулзалтад Эрчим хүчний яам болон тус улсын Үндэсний устөрөгчийн зөвлөл зэрэг хувийн хэвшлийн төлөөлөгчид мөн оролцсон болно.
Монгол Улсын устөрөгч хөгжүүлэх туршилтын төсөл нь сэргээгдэх устөрөгч хөгжүүлэхэд хувийн хэвшил сонирхож буйг илтгэж байна. Иймээс аливаа стратеги нь хувийн хэвшлийг хариуцлагатай, тогтвортой байдлаар сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх боломжийг судлахад нь дэмжлэг үзүүлэх, эхлэлийн шатандаа байгаа төслүүдээс туршлага хуримтлуулж, Засгийн газрын өмнөө тавьсан тогтвортой эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг урагшлуулах, Монгол Улсад бага нүүрстөрөгчийн шилжилтийг дэмжих боломжтой бусад технологийн орон зайг хязгаарлахгүй байх х эрэгтэй юм. Устөрөгчийн асуудлаар төр, хувийн хэвшлийн оролцоотой аж үйлдвэрийн бодлогын хэлэлцүүлэгт оролцох энэхүү боломж нь Монгол Улсын ирээдүйн тогтвортой эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой. Уг боломж нь арилжааны өндөр амжилтад хүрэхгүй байсан ч (шинэчлэлтийн хувьд амжилт хэзээд баталгаатай байдаггүй) бодлогын зөв үйл явцыг хэрэгжүүлэх боломжийг нээх төдийгүй Дани Родрик (Rodrik, 2004[1]) хэлснээр инстүүт мэдлэг болон чадавхыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол Улсын өсөлтийн загварыг өөрчлөхөд шаардлагатай мэдлэгийг бий болгох боломж бий болно.
Бага нүүрстөрөгчийн өөрчлөлт нь бүхэлдээ системийн шинжтэй байдаг тул зөвлөмж зарим бүлэгт биш, харин тайлангийн ерөнхий агуулгад үндэслэсэн (Зураг 5.1) болно. Зарим нэг онцгой тохиолдолд тухайлбал усны асуудалтай холбоотой зөвлөмж байж болох юм. Нэгдсэн зөвлөмж нь хэдий тодорхой, сайн тодорхойлсон бодлогын арга хэмжээнд хамаардаг, тайлангийн бүсэд бүлгийн дүгнэлтийг агуулсан байж болох юм. Стратегийн төлөвлөлт, удирдлагын зөвлөмжүүдийг зориуд хөндлөн чиглэлтэй байдлаар санал болгосон бөгөөд Монгол Улс сэргээгдэх устөрөгчийн стратегийг хэрэгжүүлэхэд замын зураглал болж чадна.
Зөвлөмжүүдийг гурван үндсэн сэдвээр багцалж бүлэглэв. Эхний багц зөвлөмж (Зөвлөмж 1 болон 2) нь Монгол Улсын сэргээгдэх устөрөгчийн стратеги боловсруулах болон хэрэгжүүлэх явцтай холбоотой. Хоёр дахь багц зөвлөмж (Зөвлөмж 3-5) нь Монгол Улсад бага нүүрстөрөгчийн технологи, тухайлбал устөрөгчийн эрэлт хэрэгцээг бий болгох, бага нүүрстөрөгчийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад өрсөлдөх чадвар дээшлүүлэх нөхцлийг сайжруулах үйл ажиллагаанд хамаарна. Гурав дахь багц зөвлөмж (6-8) нь сэргээгдэх устөрөгчийн стратегийг хэрэгжүүлж, тогтвортой эдийн засгийн хөгжлийг хангахад хатуу болон зөөлөн дэд бүтэц хөгжүүлэхтэй холбоотой юм.
Монгол Улсын Засгийн газар нь үндэсний хэмжээнд сэргээгдэх устөрөгчийн хөгжлийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэхдээ дэс дараатай ажиллах нь чухал. Энэхүү тайланд судалж үзсэн үндэсний стратеги баримт бичгийн олонх нь тухайн улсын Засгийн газрын сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл, хэрэглээний чиглэлд анхдагч болох амбицыг тусгасан байна. Монголын төр ч бас энэ чиглэлд ажиллах боломжтой тул зөвлөмжүүд нь өөр өөр хугацаа, зорилтод нийцэх боломжтой байхаар бүтэцтэй боловсрууллаа. Тухайлбал, Монгол Улс сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлээр анхдагч болохоор шийдвэл тодорхой зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажил ойрын хугацаанд хийх хэрэгтэй болно. Үүний зэрэгцээ олон зөвлөмж Засгийн газар устөрөгчийн хөгжүүлэх чиглэлд бага анхаарсан, тэр байтугай стратеги боловсруулаагүй тохиолдолд ч бодлого боловсруулагчдад хэрэгтэй зөвлөмж байж болох юм. Учир нь энэхүү тайланд багтсан зөвлөмжүүд Монгол Улсад сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай, тэдгээрийг хэрэгжүүлснээр эдийн засагт нүүрстөрөгч халахад өөр бусад бага нүүрстөрөгчийн технологи, чадавх, дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Зураг 5.1. Монгол Улсын сэргээгдэх устөрөгчийн стратегийн чиглэлд: Тайлангийн тойм (эргэн сануулах нь)
Copy link to Зураг 5.1. Монгол Улсын сэргээгдэх устөрөгчийн стратегийн чиглэлд: Тайлангийн тойм (эргэн сануулах нь)
Зураг 5.2. Монгол Улсын сэргээгдэх устөрөгчийн стратегийн чиглэлд: Зөвлөмжийн тойм
Copy link to Зураг 5.2. Монгол Улсын сэргээгдэх устөрөгчийн стратегийн чиглэлд: Зөвлөмжийн тойм
Зөвлөмж
Copy link to ЗөвлөмжЗөвлөмж 1: Монгол Улсын сэргээгдэх устөрөгчийн стратегийг удирдах платформ, хэрэгжүүлэх байгууллагуудыг бий болгох
Тойм
Бага нүүрстөрөгчид шилжих шилжилтийг амжилттай хийхэд хоорондоо холбоо хамааралгүй байсан бодлогын чиглэлүүдийг уялдуулах шаардлагатай. Эрчим хүч, аж үйлдвэр, санхүү, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын харилцан холбоог хамарсан бага нүүрстөрөгчийн технологи хөгжүүлэх, нэвтрүүлэхтэй нэгэн ижил арга замаар устөрөгчийн стратеги хэрэгжилжүүлнэ. Одоогоор Монгол Улсад устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар төр засаг, аж үйлдвэрийн салбарт олон чиглэлээр яриа хэлэлцүүлэг өрнөж байна. Тухайлбал, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, хувийн хэвшлийнхэн тэргүүтэй “Үндэсний устөрөгчийн зөвлөл” зэрэг байгууллагууд хамтран ажиллаж буй. Ирээдүйд устөрөгчийн үйлдвэрлэлийг Монголд бий болгох боломжууд байгаа ч салбар тус бүр бие биеэсээ хамааралгүйгээр үйл явц өрнөж буй.
Үзэл баримтлал болон аливаа стратегийг амжилттай хэрэгжүүлэх нь олон талын удирдах чадвар, түүнчлэн удирдан чиглүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс цаг тухай бүрт, нотолгоонд суурилсан санал, дүгнэлтээр хангагдах боломж, нөхцөл, чадараас хамаарна (Стратегитай холбоотой өөр өөр технологийн хувьсал болон бодлогын асуудлуудын талаар). Төсвийн хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэгийг чиглүүлэхэд салбарын яамд чухал ач үүрэгтэй тул давхардал, үрэлгэн байдлаас зайлсхийхэд зохицуулалт чухал байх болно. Хувийн хэвшлийнхэн Монгол Улсад устөрөгчийн төсөл хөгжүүлэх сонирхолтой байгаа нь тус улсыг бизнес эрхлэгчид, шинийг санаачлагч, хөрөнгө оруулагчид устөрөгчийн төсөл хөгжүүлэх өндөр боломжтой байршил гэж үзэж байгаагийн илрэл мөн. Иймд бодлого боловсруулагчид устөрөгчийн стратеги хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн туршлага, тулгарч буй сорилт, хүрсэн амжилт зэрэг доороос дээш чиглэсэн мэдээллийн урсгалыг нэгтгэх боломж хэрхэн яаж бүрдүүлэх бүрдүүлэх, төр хөндлөнгөөс оролцохдоо хамгийн их хэрэгцээ шаардлагатай байгаа хэсэгт төвлөрүүлэх боломжийг баталгаажуулах хэрэгтэй юм.
З.1.1: Нүүрстөрөгчийг бууруулах, халах шилжилтийг удирдах төр, хувийн хэвшлийн оролцоотой Удирдах хороо байгуулах.
Удирдах хороо нь Зөвлөмж 2-т тусгасан алсын харааг боловсруулах ажлыг хариуцах бөгөөд хэд хэдэн асуудлаар холбогдох ажлын хэсэг (тухайлбал, устөрөгчийн ажлын хэсэг, нүүрстөрөгчийг тэглэх технологийн ажлын хэсэг, нүүрсийг үе шаттайгаар халах ажлын хэсэг байгуулна). Удирдах хороо нь нэмэлт хүнд суртал үүсгэх шат дамжлага бий болгох биш, харин одоо байгаа платформуудыг оновчтой болгох ёстой. Монгол Улсад хэд хэдэн салбарын яамд, яамд хоорондын хороод бага нүүрстөрөгч, тэр дундаа устөрөгч, сэргээгдэх устөрөгчийн бүтээн байгуулалтад нэгдсэн арга барилаар хандах нь давхардлаас зайлсхийх, төсөл боловсруулагчид болон хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байх, холбогдох салбарын яамд болон бусад төрийн байгууллагууд өөрсдийн оролцоо, дэмжлэгийг хамгийн үнэ цэнтэй, хэрэгцээтэй талбарт төвлөрүүлэх боломж олгох гол түлхүүр болно. Удирдах хороо энэхүү тайланг бэлтгэхдээ ЭЗХАХБ болон НҮБХХ-ийн зохион байгуулах төрөл бүрийн ажлын хэсгийн гишүүдийн туршлагад тулгуурлан ажиллах боломжтой.
R1.2: Нүүрстөрөгчийг халах Засгийн газрын зорилго, сэргээгдэх устөрөгч зэрэг бага нүүрстөрөгчийн гүйцэтгэх үүргийн талаар төр, хувийн хэвшлийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх сургалт явуулах
Монгол Улсад нүүрстөрөгч тэглэх эдийн засгийн зайлшгүй шаардлагын талаарх ойлголт тэгш бус байна. Зарим томоохон аж ахуйн нэгж, дотоод, гадаадын байгууллагын аль алинд нь нүүрстөрөгчийг тэглэх үйл ажиллагааг дэмжих хөрөнгө оруулалтын ач холбогдлын талаар ахисан түвшний, урт хугацааны алсын хараатай байдаг бол бусад бизнесийн байгууллагын мэдлэг харьцангуй доогуур байна. Устөрөгчийн салбарын шилжилтэд хувь нэмрээ ижил тэгш оруулах чадвар нь бага нүүрстөрөгчийн технологи, устөрөгч зэрэг түлшний хэрэглээтэй холбоотой өнөөгийн болон ирээдүйн аж үйлдвэрийн өртгийн сүлжээнд аж ахуйн нэгж, ялангуяа ЖДҮ-үүдэд ямар боломж бүрдүүлэхээс хамаарна. Төрийн байгууллагууд тэр дундаа аливаа стратеги амжилттай хэрэгжихэд чухал үүрэгтэй салбарын яамд, бага нүүрстөрөгчийн шилжилтийн нөлөөгөөр илүү өргөн хүрээнд үүрэг хариуцлага хүлээх нь тодорхой. Иймд бага нүүрстөрөгчийн технологийг төрийн бодлогоор дэмжих үндэслэл, түүнчлэн бага нүүрстөрөгчийн төлөөх Засгийн газрын зорилготой холбоотой арилжааны боломж, сорилтын талаар төр, хувийн хэвшилд техникийн, бодлогын түвшинд мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
R1.3: Орон нутгийн төрийн байгууллагуудын устөрөгчийн хөгжилтэй холбоотой бий болох боломж, сорилтын талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх
Сэргээгдэх устөрөгчийн төсөл, энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлогын талаарх мэдлэг мэдээллийг орон нутгийн засаг захиргааны түвшинд нэмэгдүүлэх онцгой шаардлагатай. Сэргээгдэх устөрөгчийг хөгжүүлэх төсөл нь дэд бүтэц хөгжүүлэх, ажлын байр бий болгох зэрэг орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Энэ нь ирээдүйд нүүрснээс бүрэн татгалзах, эсвэл ядаж нүүрсний хэрэглээг бууруулах зэргээс шалтгаалан ажлын байраа алдах, шилжих хөдөлгөөн хийх зэргээр урт хугацаанд нөлөөлж болзошгүй газарт онцгой ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ, усны нөөц, газар ашиглалт, тухайлбал, электролизийн аргаар үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц хөгжүүлэх зэрэг нь орон нутгийн иргэдэд том нөлөө үзүүлж болзошгүй. Ийм төсөл орон нутгийн хөгжлийн хэрэгцээг хангах, нийгэм, улс төрийн хувьд тухайн нутагт ашигтай байхын тулд сэргээгдэх устөрөгчийн төслийг зөвшилцөх, боловсруулах, хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлэх тодорхой үндэслэл бий. Монголд орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн ихэнх нэгж аж үйлдвэрийн томоохон төслүүдийг удирдах чиглэлээр туршлагатай байдаг тул үйл явц нөгөө чиглэлд мөн явагддаг. Энэ утгаараа нүүрстөрөгч бага үйлдвэрлэл, тэр дундаа сэргээгдэх устөрөгчийн талаар үндэсний хэмжээнд шийдвэр гаргахад мэдээлэл өгөх орон нутгийн засаг захиргааны туршлагаас олон зүйлийг олж авах боломжтой.
R1.4: Бага нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд бүтцийн хэрэгцээг зураглах төр, хувийн хэвшлийн ажлын хэсэг байгуулах
Монгол Улсаас устөрөгчийн экспортын дэд бүтцийн хэрэгцээг тойрсон тодорхойгүй байдал нэлээд өндөр байгаа бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн байршил, дотоодын хэрэглэгчдийн байршил, Хятадын хилийн ойролцоо, үйлдвэрлэл болон эрчим хүчний дэд бүтцийн төвлөрөл, дэд бүтцийн хөгжил зэргээс ихээхэн хамаардаг (Хятад). Үүний нэгэн адил шинэ дэд бүтэц тавих, шинэчлэх, аж үйлдвэр хөгжүүлэх төлөвлөлт, зөвшөөрөл, байршил, холбогдох дэд бүтцийн байршил зэрэг ерөнхийдөө бага нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийн дэд бүтэц тойрсон тодорхойгүй байдал бий. Дэд бүтцийн хөгжилд үзүүлэх салбар хоорондын хамаарал, холбогдох санхүүжилтийн хэрэгцээ нь эдгээр асуултад онцгой анхаарал хандуулах ёстойг харуулна. Ажлын хэсэг салбарын хөрөнгө оруулалтын төсөл төлөвлөхдөө хувийн хэвшил болон төрийн аль алинд хүртээмжтэй, чанартай мэдээлэлд үндэслэх ёстой.
Зөвлөмж 2: Монгол Улсын сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийн нэгдсэн алсын харааг тодорхойлох нь
Тойм
Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд нийгэм эдийн засаг, аж үйлдвэрлэл, тогтвортой байдлыг хангах өргөн хүрээний зорилтуудтай уялдуулан энэ салбарыг хөгжүүлэхэд хэрхэн дэмжих асуудлыг судалж байгаа болно. Сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх үндэсний стратеги нь хэрэгжүүлэлтийн эхний шатанд яваа бусад орны туршлагад тулгуурлан Монгол Улс үндэсний стратеги боловсруулахдаа тодорхой дэс дараалалтайгаар хандах ёстой. Эхний шатанд сэргээгдэх устөрөгчийн үйлдвэр нь Монгол Улсын иргэд, төрд юу өгч чадах, ямар хэрэгтэй, энэ салбар улс орны тогтвортой хөгжил, тэр дундаа шударга шилжилтэд хэрхэн хувь нэмэр оруулах тухай нийгэм, улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн алсын харааг тодорхойлох ёстой (Нийтлэг түлш, үйлдвэрлэл, ашиглалтаас татгалзах). Энэ үе шатанд, ялангуяа шинээр хөгжиж буй зах зээл дээр устөрөгчийн төсөл бодитоор хэрэгжих боломж, чадвар, хүртээмжид нөлөөлөх, сэргээгдэх устөрөгчийн бүтээн байгуулалттай холбоотой эхэн үеийн учрах голлох эрсдэлт хүчин зүйлс тодорхой, нотолгоонд суурилсан дүн шинжилгээнд үндэслэсэн байх ёстой. Үүний дараа сэргээгдэх устөрөгчийг хөгжүүлэх үндэсний стратеги боловсруулах боломжтой.
R2.1: Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийн нэгдсэн “Алсын хараа” боловсруулах
Энэхүү алсын хараа нь Монгол Улсад устөрөгчийн стратеги боловсруулах эхний алхам болох бөгөөд тус улсын сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл улс орны нийгэм эдийн засаг, байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр явуулж буй бодлогын зорилтод яаж нөлөөлөх талаар тодорхойлно. Энэ нь сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хүлээх гол үүрэг, хэрэгцээг тодорхойлж болно. Үйлдвэрлэл байгуулахад төрөөс үзүүлэх дэмжлэгт учирч болох эрсдэл, боломжийг тодорхой тусгах шаардлагатай. Тухайлбал:
Бусад сэргээгдэх технологийн зорилтын хамт нүүрстөрөгчийг халахад устөрөгч ямар хувь нэмэр оруулах талаар тодорхой зорилго тавьсан байх.
Сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэх хамгийн сайн байршлыг тодорхойлох нөөцийн зураглал, мэдээлэл цуглуулах.
Сэргээгдэх устөрөгчийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд нийгэм, орон нутгийн оролцоог хангах тухайлбал, ажлын байр бий болгох, аж үйлдвэрт хөрөнгө оруулах, эсвэл эрчим хүч, түүний дэд бүтэц шинэчлэх замаар хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлох.
Монгол дахь устөрөгчийн үйлдвэрлэлийн байгаль орчин, нөөц баялагт үзүүлэх үр нөлөөг өөр өөр цар хүрээгээр тодорхойлон тогтоох.
Сэргээгдэх устөрөгчийн дотоодын хэрэгцээг тодорхойлох, тэр дундаа хөгжлийн эхэн үед нь дэмжих. Ялангуяа бага нүүрстөрөгч шингээх замаар нэмүү өртөг бий болгож, ялгарал бий болгох магадлалтай аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тодорхойлохтой уялдуулах ёстой. Бусад орны экспортод чиглэсэн устөрөгч үйлдвэрлэлийн туршлагаас харахад хэд хэдэн улс орон устөрөгч экспортлохын оронд сэргээгдэх устөрөгчийг үйлдвэрлэлийн өртгийн сүлжээнд шууд оруулахыг эрмэлзэж байгаагаас харж болно. Монгол Улсад зэсийн олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нөхцөлд сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл шинэ, ирээдүйтэй, стратегийн ач холбогдол өндөр, эрс ялгаатай бүтээгдэхүүн болох нүүрстөрөгч бага эсхүл тэг ялгаралтай үйлдвэрлэлтэй хослуулах боломж бий. (зэс).
Олон улсын түншүүдийн дэмжлэгтэйгээр “Алсын хараа” урт хугацааны хөтөлбөрт тусгагдсан нүүрстөрөгчийг багасгах, тэглэх Засгийн газрын зорилт болон Монгол Улсын Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалттай уялдуулах.
Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд дотоодын шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоонд тодорхой үүрэг оролцоог бий болгох.
Богино хугацааны, технологитой хамааралгүй зорилго болон урт хугацааны технологийн тусгай зорилтыг тодорхойлж, хэрхэн хүрэх замын зураглалыг гаргах.
Зөвлөмж 3: Сэргээгдэх устөрөгчийг хөгжүүлэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах
Тойм
Монгол Улсын сэргээгдэх устөрөгчийн амбиц нь тухайн улс гадаад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах чадвараас ихээхэн шалтгаална (ялангуяа бусад хөгжиж буй орнууд ГШХО-г шинэ тутам устөрөгчийн салбартаа татахаар өрсөлдөж байгаа нөхцөлд). Иймд төрийн гол үүрэг нь Монгол Улсыг бага нүүрстөрөгчид хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц орон болгон сурталчлах, санхүүгийн болон санхүүгийн бус бодлогын аль алиныг нь ашиглан ийм хөрөнгө оруулалтыг эрсдэлийг арилгах, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж болзошгүй бизнесийн орчны асуудлыг шийдвэрлэх явдал юм. Бага нүүрстөрөгчийн аж үйлдвэрийн ирээдүйн төлөө тууштай байна гэсэн эдийн засгийн тодорхой дохиог өгөхийн тулд төр хөрөнгө оруулалтын одоогийн бодлого, зохицуулалтын тогтолцоог сайжруулах шаардлагатай.
R3.1: Нүүрстөрөгч бага хөрөнгө оруулалтын хэрэг явдлыг Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагт хариуцуулах
Төр өмнө ажиллаж байсан хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг (Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа “Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар”)-ийн бүрэн эрхэд нүүрстөрөгчийн хий багатай хөрөнгө оруулалт татах асуудлыг хариуцуулах, дипломат төлөөлөгчийн газрын бүтэц бүрэлдэхүүнд ажиллаж байгаа худалдааны төлөөлөгчдийг татан оролцуулж болно. Сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх амбицыг таниулах хэрэгтэй. Энэхүү тайланд тусгасан төслүүд дээр үндэслэн уг агентлаг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгож буй төслийн шугамыг тодорхойлж, төсөл боломжит хөрөнгө оруулагчдын хоорондын яриа хэлэлцээг дэмжих тэтгэх асуудлыг хэрэгжүүлж болно.
R3.2: Сэргээгдэх устөрөгчийн нөөц сайтай Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй бизнесийн орчны асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх.
Бизнесийн орчинд хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн асуудал байдаг. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний салбарт эрчим хүч худалдан авах гэрээтэй холбоотой маргаан үүсээд байгаа гэж энэхүү тайланд бичсэн. Сэргээгдэх устөрөгчийн төсөлтэй хамаатай өндөр эрсдэлийг харгалзан үзэхэд ийм шийдэгдээгүй асуудал Монгол Улсын хөрөнгө оруулалтад нээлттэй, либерал хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцооны найдвартай, тогтвортой байдалд хөрөнгө оруулагчийн итгэх итгэлийг багасгаж болзошгүй юм. Бизнесийн орчинд тулгамдаж буй асуудал, маргааныг төр шуурхай, ил тод шийдвэрлэх боломжтой байх нь зөвхөн шинээр бүрэлдэж буй устөрөгчийн үйлдвэрлэлд төдийгүй Монгол Улсад нүүрстөрөгчийг халах шилжилт хийхэд эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэхэд чухал үүрэг гүйцэтггэнэ. Үндсэндээ бага нүүрстөрөгчийн хөрөнгө оруулалтын төсөлд гадаадын хөрөнгө оруулалт татах асуудлын ач холбогдол нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хэрэгцээг хоёр дахин нэмэгдүүлдэг.
R3.3: Нүүрстөрөгчийн хий багатай, тогтвортой үйлдвэрлэлд технологи нэвтрүүлэхийн тулд импортын татвар, татварын хөнгөлөлт үзүүлэх талаар
Нүүрстөрөгч багатай аж үйлдвэрлэлийн шилжилт, инновацыг тэтгэх хөрөнгө оруулалтыг дэмжих хэд хэдэн салбарын хуулийн заалт нь Монголд аль хэдийнээ хэрэгжиж байна. Тухайлбал 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.4 заалтад инновац санхүүжүүлэх зорилгоор экспортын баримжаатай инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд татвараас чөлөөлөх нөхцөл, 2012 оны Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн 12.1.4-д шинэлэг бүтээгдэхүүнийг хамруулан заасан байдаг. Монгол Улс нүүрстөрөгчийн ялгарал багатай үйлдвэрлэл, бүтээгдэхүүний ангилал зүйг уг заалтад хэрэглэх, тухайлбал, устөрөгчийн үйлдвэрлэлд шаардлагатай хөрөнгө, дамжуулах, түгээх дэд бүтэц бий болгоход шаардлагатай орцыг уг заалтад хамруулах талаар авч үзэх боломжтой. Энэ нь төр нүүрстөрөгчийг халах, багасгах зорилтуудыг дэмжин хөрөнгө оруулалтын давуу эрх олговол зах зээлд тодорхой дохио өгч, байгаа хөрөнгө оруулагчид өөрсдийн үйл ажиллагаа, төлөвлөгөөгөө өөрчлөхөд түлхэц болно.
R3.4: Монгол Улсад сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл, хэрэглээнд тулгарч буй тодорхой зохицуулалт, бодлогын саад бэрхшээлийн талаар төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг зохион байгуулах.
Тэргүүлэгч технологи учраас сэргээгдэх устөрөгчийг үйлдвэрлэлийн уламжлалт хэрэглээнээс гадна шинэлэг хэрэглээний боломж бололцоог судлан үзэх, тодорхой бус зохицуулалт, бодлогын саад тотгор тодорхойгүй байна. Гуравдугаар бүлэгт дурдсанчлан эдгээр тодорхойгүй байдлын ихэнх нь устөрөгчийн үйлдвэрлэл, түүний дериватив баталгаажуулалттай холбоотой стандарт шаардлага, түүнчлэн ашиглалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлын стандарттай холбоотой юм. Хувийн хэвшлийн төслүүд үргэлжлэн төр устөрөгчийн амбицаа илэрхийлэхийн хэрээр устөрөгчийн үйлдвэрлэл, Монголд нэвтрүүлэхэд тулгарч буй зохицуулалт, бодлогын саад тотгорыг тодорхойлж, шийдвэрлэх тусгай үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн ажлын хэсэг байгуулснаар хөрөнгө оруулагчдыг итгэлийг улам бэхжүүлэх боломжтой. Энэ нь өндөр далайцтай ногоон аж үйлдвэрийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд Засгийн газрын бэлэн байгааг илтгэнэ.
R3.5: Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонирхлыг нь татан шинэчлэлийг хурдасгах, хувийн хэвшилд зориулсан хөшүүрэг бий болгох, улсын төсөв, санхүүжилтийг урт хугацаанд тогтвортой байлгах хэрэгцээг тэнцвэржүүлэх.
Монгол Улс сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэхээр шийдсэн эсэхээс үл хамааран ҮТХН-д заасан амлалтаа биелүүлэхийн тулд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлэх ёстой. Гэвч тус улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц устөрөгчийн үйлдвэрлэгчийн хувьд өрсөлдөхүйц гол давуу талуудын нэг бөгөөд үнэхээр хямд өртөгтэй, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх боломж Монгол Улсын эдийн засагт нүүрстөрөгчийг халах, аж үйлдвэрт нүүрстөрөгч тэглэх боломж эрэлхийлж буй хөрөнгө оруулагчдыг татах боломжтой юм. Хэдийгээр Монгол Улсын сэргээгдэх устөрөгч нь сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хэрэгцээг өөрчлөхгүй ч эдийн засгийн нэмэлт үндэслэлийг бий болгоно. Түүнчлэн, одоогийн цахилгаан эрчим хүчний сүлжээ нь нүүрстөрөгчийн эрчим хүч өндөр юм.
Зөвлөмж 4: Монгол Улсын аж үйлдвэрлэлийн хөгжлийг нүүрстөрөгч багатай үйлдвэрлэлийн гарцтай уялдуулах
Тойм
Монгол Улсын бага нүүрстөрөгчийн шилжилт хийх үе шатанд хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, зохицуулалтын тогтолцоо хөгжлийн эхэн үедээ байна. Аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа нүүрстөрөгч багатай гарцтай уялдуулах, шинэ шийдэл нэвтрүүлэхэд мэдлэг, технологи, сэдэл дутмаг байдаг. Гэвч бага нүүрстөрөгчийн инновац, технологи нэвтрүүлэхэд хувийн хэвшлийн оруулах хувь нэмрийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх хэд хэдэн шинэчлэл, бодлогын арга хэмжээ бий. Ийм шинэчлэл технологийн хувьд аль нэгийг онцгойлолгүй төвийг сахисан, аливаа шийдлийг урьдчилан тодорхойлолгүйгээр аж ахуйн нэгжийн түвшний хөрөнгө оруулалт, инновацын шийдвэрт чиглэл өгөх замаар нүүрстөрөгч багатай шилжилт хийх зорилтуудтай нийцүүлэх боломжтой. Монгол Улс сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх хэтийн төлвийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийн зэрэгцээ ийм үйлдвэрлэл хөгжүүлэх нь дотоодын аж үйлдвэрийн экосистемд ашигтай тусах хоёр үндсэн чиглэл бий.
Эхнийх нь бизнесийн байгууллага хөрөнгө оруулалт, нөөцөө нүүрстөрөгч бага үйлдвэрлэлийн гарцыг дэмжих үйл ажиллагаанд чиглүүлэхэд нь дэмжих инновац системийг илүү сонирхол татахуйц болгох тухай асуудал юм. Энэ нь бага нүүрстөрөгчийн технологи, инновац, хөрөнгө оруулах эдийн засгийн тодорхой үндэслэл байгаа гэсэн дохиог инновац, аж үйлдвэрийн бодлогын хүрээнд өгнө гэсэн үг. Үүний зэрэгцээ энэ төрлийн хөрөнгө оруулалтыг илүү сонирхолтой төдийгүй хялбар болгох шаардлага байна.
Үйл ажиллагааны хоёр дахь гол талбар бол аж үйлдвэрт нүүрстөрөгчийн ялгарал бууруулах технологи, инновацыг ашиглахад хялбар болгох, бага нүүрстөрөгчийн өртгийн сүлжээн дэх шинэ боломжуудыг ашиглах тухай асуудал юм. Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хамарсан, бага нүүрстөрөгчийн шилжилтийг эхлүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүд, ажилчдыг нүүрстөрөгч багатай технологи, инновац нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ур чадвар, мэдлэг, чадавхаар хангах шаардлагатай. Ингэснээр одоо үйл ажиллагаа явуулж буй болон Засгийн газрын үйлдвэржилтийн бодлогын дагуу бий болох аж ахуйн нэгжүүд шинэ, ногоон үйлдвэрлэлд өрсөлдөхүйц байр суурь эзлэх боломж олгохын зэрэгцээ өнөөгийн үйл ажиллагаагаагаа зохицуулалтын өөрчлөлт, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд дасан зохицуулах боломж олгоно. Энэ нь нэг талаасаа технологи, ноу-хауг аж ахуйн нэгж байгууллага, ажилчдад нэвтрүүлэхийг дэмжих нийлүүлэлтийн инновац, технологийн бодлого шаарддаг. Нөгөө талаасаа дотоодын зах зээлд бага нүүрстөрөгчийн инновацын эрэлтийг бий болгох хэрэгцээтэй уялдсан, зах зээлд тохирсон бодлого шаардна.
R4.1: Монгол Улсад бага нүүрстөрөгчийн инновацын бодлого, технологи хөгжүүлэх төрийн өмчит лаборатори байгуулах
Лаборатори нь бага нүүрстөрөгчийн төслүүд төвлөрөх цэг болж, тэдгээрийн чиглэл, зорилгын талаарх мэдээллийг төвлөрүүлж, бага нүүрстөрөгчийн инновац, хөрөнгө оруулалт, төрөл бүрийн технологийн онцлог, технологийн чиглэлд төвийг сахихад учрах саад бэрхшээлийн үр нөлөө, технологи дамжуулалтын төлөв байдлыг хянах боломжтой болно. Чиг үүргийн давхардал үүсэхээс сэргийлж уг лабораторийг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур зэрэг одоо байгаа төсөл боловсруулах бүтцийн нэгжид харьяалуулж болно. Энэ нь стратегийн чухал ач холбогдолтой аж үйлдвэр, бага нүүрстөрөгчийн хөгжлийн эхний шатанд дэмжих үйл ажиллагааг салбар дундын чиг үүрэг бүхий өндөр үр нөлөөтэй, идэвхтэй зохион байгуулалтын бүтцэд оруулах боломж олгоно.
R4.2: Хувийн хэвшил, төрийн өмчит аж ахуйд хэрэгжиж байгаа бага нүүрстөрөгчийн технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг авч үзэх
Бага нүүрстөрөгчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татварын хөнгөлөлт үзүүлэх нь хувийн болон төрийн өмчит аж ахуйд Засгийн газар аж үйлдвэрийн салбарт нүүрстөрөгч багасгах шилжилтийг дэмжих хөрөнгө оруулалтад урамшуулал олгоход бэлэн байгааг илэрхийлэх тод дохио болно. Ийм хөнгөлөлт, зээл нь ерөнхийдөө хэвтээ, зорилтот бус байдаг ч Монгол Улсын ТХЗ-ын санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон нөхцөлт байдлыг ашиглан аж ахуйн нэгжийн түвшинд инновацын үйл ажиллагааг бага нүүрстөрөгчийн зорилтод чиглүүлэх боломжтой.
R4.3: Монгол Улсын бага нүүрстөрөгчийн хэрэгцээнд нийцсэн зорилтот инновацын санхүүжилтийг дэмжихийн тулд гадаадын хөгжлийн түнш болон дотоод санхүүжилтийг дайчлах
ЭЗХАХБ-ын хийсэн судалгаанаас үзэхэд тогтвортой байдлын өндөр чадавхтай боловч зах зээлээс алслагдмал байгаа шинэ технологид чиглэсэн, буцалтгүй тусламжийн санхүүжилтийг инновацад ашиглах нь илүү оновчтой ажээ (OECD, 2023[1]). Дэлхийн Банкны эрчим хүчний салбарын хөгжлийн менежмент (ESMAP), ЭЗХАХБ, Дэлхийн дэд бүтцийн байгууламж, Устөрөгчийн зөвлөлөөс шинээр гарч ирж буй болон хөгжиж буй эдийн засагтай орнуудад устөрөгчийн үйлдвэрлэлийн "гэрэлт цамхаг" болох чиглүүлэгч төслүүдийг эхлүүлэх зэрэг саналууд олон улсын анхаарал татахад тустай. Устөрөгчийн бүтээн байгуулалтад зориулсан санхүүжилтийн цар хүрээ нь цаашид Монгол Улс санхүүжилт авах боломжтойг харуулж буй (OECD, World Bank, ESMAP, GIF, Hydrogen Council, 2024[2]). Тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэхийн тулд хөгжлийн санхүүжилтийг баталгаажуулж байсан туршлага Монгол Улсад бий.
Тухайлбал, Японы хамтарсан кредит олгох механизмыг ашигласнаар нийгэмд хүчтэй нөлөө үзүүлж чадах боловч хязгаарлагдмал арилжааны боломж бүхий бага нүүрстөрөгчийн бүс нутагт хөгжлийн санхүүжилтийг инновацад чиглүүлэх илүү тодорхой бодлогын гаргалгааг хэрэглэх нь зүйтэй. Мөн Монголд ногоон санхүүжилтийн хэд хэдэн хөнгөлөлттэй санхүүгийн механизм бий ч (жишээлбэл, Монголын Ногоон Санхүүгийн Корпорацын үйл ажиллагааг харна уу) энэ санхүүгийн арга хэрэгсэл ихэвчлэн орон сууцны салбартай холбоотой байдаг. Аж үйлдвэрлэлд бага нүүрстөрөгчийн технологи нэвтрүүлэх тодорхой зорилго бүхий хөнгөлөлттэй санхүүгийн арга хэрэгслийн хүртээмжийг өргөжүүлэх боломж бий.
R4.4: Бага нүүрстөрөгчийн технологи дамжуулалтыг дэмжих, идэвхжүүлэх чиг үүрэг бүхий Монгол Улсын дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудад технологи дамжуулах нэгж байгуулах
Дээд боловсролын байгууллагын харьяа, эсхүл консорциумын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тусгай нэгж нь бага нүүрстөрөгчийн технологийг дотоод, гадаадаас дотоодын үйлдвэрлэлд дамжуулах боломжийг тодорхойлох нь Монгол Улсын аж үйлдвэр, шинжлэх ухаан, судалгааны салбар хоорондын мэдээллийн тэгш бус байдлыг даван туулах, үндэсний үйлдвэрүүд, хөгжиж яваа ногоон үйлдвэрүүд, эсвэл өнөөгийн үйл ажиллагаанд нүүрстөрөгч тэглэх шилжилтийг ашиглахад дэмжлэг үзүүлэх хөнгөвчлөхөд чухал юм. Тус нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх ажлыг дотоодын их дээд сургууль, судалгааны байгууллагуудын чиг үүргийн нэг хэсэг болгон өргөжүүлж болно.
R4.6: Технологи дамжуулалтыг хөнгөвчлөхийн тулд ялгаруулалт ихтэй салбаруудад шинжлэх ухааны салбар инстүүт байгуулах асуудлыг судлах
Олон бизнесийн байгууллага, тэр дундаа ЖДҮ болон зарим төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүтээмж, инновац, нүүрстөрөгчийг халах үйл ажиллагаанд шиннэ технологи нэвтрүүлэх, ашиглах дотоод хүч, санхүү, мэдлэг, чадвар дутмаг байдаг. Төр тусгай технологи, инновацыг эзэмших, ашиглахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор докторант буюу зохих туршлагатай төгсөх ангийн оюутнуудыг аж ахуйн нэгжид ажиллахад урамшуулах эсвэл судалгааны тэтгэлэг олгох тусгай эрдэм шинжилгээний хөтөлбөрийг авч үзэж болно.
Зөвлөмж 5: Бага нүүрстөрөгчийн технологийн эрэлтийг өдөөх төрийн үүргийг тодорхойлох
Тойм
Монгол Улсад нүүрстөрөгч багатай аж үйлдвэрийн төслийг хөгжүүлэхэд тулгарч буй томоохон бэрхшээлүүдийн нэг нь зах зээлийн хэмжээ, түүний бэлэн байдал юм. Тус улсад нүүрстөрөгч багатай бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хомс байдаг. Дотоодын аж үйлдвэрийн зах зээл жижиг хэдий ч өсөж байгаа бөгөөд Засгийн газар нүүрстөрөгч багатай түлш, технологийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгоход, олон аж үйлдвэрийн үйл ажиллагааг нэгтгэж тогтвортой хөгжлийг залуурдах зайлшгүй шаардлагатай. Гадаад зах зээл нь нүүрстөрөгчийн төрөгч багатай аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хөдөлгөгч хүч болох боломж байгаа нь үнэн ч улс орны төдийгүй бүс нутгийн туршлагаас харахад хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр гаргахад дотоодоосоо худалдан авах нь чухал болохыг нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийн төслүүд харуулж байна.
Сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй нүүрстөрөгч багатай технологийн нийлүүлэлт талыг дэмжсэн олон бодлого нь эрэлт талын бодлогын интервенцтэй тэнцвэржүүлэх амлалтыг хараахан хангаагүй гэж ЭЗХАХБ-ын хүрээнд үзэж байна. Нүүрстөрөгч багатай бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг өдөөх нь юуны түрүүнд ийм бараа, үйлчилгээний хэрэгцээг бий болгоход зах зээлийн доголдол, тухайлбал, байгаль орчин, уур амьсгалын сөрөг нөлөөлөх үйлдвэрлэл, хэрэглэглээний үнэ тарифын бүтэлгүйтлийг арилгахаас ихээхэн шалтгаална. Бизнесийн гадаад нөлөөлөл нь ердийн хувилбараар - төр бага нүүрстөрөгчийн технологи, ялангуяа нүүрстөрөгч халахад хэцүү салбаруудад хэрэглээг нэвтрүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэх эдийн засаг, байгаль газар зүйн тодорхой шалтгаан бий. Гэвч энэ үүргийн цар хүрээг тухайн Засгийн газрын санхүүгийн чадавхаар тодорхойлох бөгөөд хөгжиж буй эдийн засагтай улсуудад ЭЗХАХБ-ын ихэнх гишүүн орнуудынхаас доогуур байдаг.
Монголын төр ийм үүрэг гүйцэтгэх шаардлага байгаа төдийгүй хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй ашиглах үүднээс илүү нарийн тодорхойлох шаардлагатай. Мөн бодлого боловсруулагчид анхаарах ёстой хоёр үндсэн чиглэл бий. Эхнийх нь "ердийн бизнесийн" бодлого, зохицуулалтын тогтолцоо нь дотоодын эрэлт хэрэгцээг уян хатан болгоход үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, аж үйлдвэр, эрчим хүчний салбарын хөгжилд нүүрсний хэрэглээтэй холбоотой бодлого, үнэ тарифын шинэчлэл нь бага нүүрстөрөгчийн Монгол зах зээлд хөрөнгө оруулагчдыг татах, түүнчлэн нүүрстөрөгч багатай үйлдвэрлэл нь бохирдол, ялгаруулалт ихтэй хувилбаруудтай харьцуулахад өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Хоёрдугаарт, ирээдүйн тогтвортой байдал, өрсөлдөх чадвараа хангахын тулд бага нүүрстөрөгчийн шийдэл хамгийн их хэрэгцээтэй байгаа салбаруудад нүүрстөрөгч багатай үйлдвэрлэлийн технологийн эрэлтийг идэвхжүүлэхийн тулд Засгийн газраас ямар арга хэмжээ авч болохыг тодорхойлох тухай асуудал юм.
R5.1: Нийтлэг уламжлалт түлшний хэрэглээ, өгч буй татаас нь бага нүүрстөрөгчийн технологийн хөрөнгө оруулалт, эрэлтэд үзүүлэх нөлөөллийн нийгэм, эдийн засгийн үнэлгээг хийх
Татаасны шинэчлэлийг хийхэд эрчим хүчний нийлүүлэлт, нийлүүлэлтийн явцад гажуудалд орж тэнцвэргүй байдалд үүсгэхгүй байх асуудал чухал бөгөөд энэ нь үнэ тарифын өсөлтийг өдөөж, нийгмийн нэн ядуу давхаргад хамгийн хүндээр тусах эрсдэлтэй. Гэхдээ олон улсын ихэнх байгууллага, судалгаанууд энэ өөрчлөлтийг оновчтой, аажмаар хийх ёстой гэдэгтэй санал нэгддэг. Нийтлэг түлшний хэрэглээ, татаасыг бууруулах нь бага нүүрстөрөгчийн эдийн засаг руу хийх шилжилт амжилттай болох үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Монгол Улсад, ялангуяа нүүрсний том татаас цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг маш хямд барьж, эргээд сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын сонирхол, бага нүүрстөрөгчийн үйлдвэрлэлд хийх өөрчлөлтийг дэмжих технологид сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Бүх шууд болон шууд бус нийтлэг түлшний агуулахын тооллого хийх нь эхлэлийн чухал ажил болно.
R5.2: Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт бага нүүрстөрөгчийн технологийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг боловсруулах
Монгол Улсад бага нүүрстөрөгчийн технологийн эрэлтийг өдөөх бодлогын хэрэгсэл дутмаг байна. Сэргээгдэх эрчим хүчний төслийн хөрөнгийн зардлыг бууруулах (R3.3) төсөв, гаалийн хяналтын хүрээнд тодорхой заалт байдаг стратегийн хувьд үүнийг ашигладаггүй. Мөн бага нүүрстөрөгчийн технологитой холбоотой “зах зээл бүрдүүлэх” бодлого байхгүй. Зөвхөн сэргээгдэх устөрөгчийг үйлдвэрлэх стратеги боловсруулаад зогсохгүй үүнийгээ ашиглах, бага нүүрстөрөгчийн бусад технологийг аж үйлдвэрт ашиглах стратеги боловсруулахдаа тусгах хэд хэдэн бодлогын шийдэл бий. Үүнд тодорхой технологийн тусгай квот байж болно. Одоогийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд "хүрэн" устөрөгчийг сэргээгдэх устөрөгчөөр солих, эсвэл нийтийн тээвэр, уул уурхай зэрэг зарим салбарт тодорхой хэмжээний сэргээгдэх устөрөгчийг ашиглах зорилт дэвшүүлсэн. Хэрэв тэдгээр нь санхүүгийн хувьд тогтвортой, Засгийн газрын стратегийн зорилттой нийцэж байвал төр сэргээгдэх устөрөгч ашиглахад хүндрэлтэй салбаруудад шууд татаас олгох асуудлыг авч үзэж болно.
Татварын хөнгөлөлт, сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл, ашиглалтын хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлын татаас, эсвэл нүүрстөрөгчийн зөрүүний гэрээ зэрэг технологийн төвийг сахисан арга хэрэгсэл ашиглаж болно.
R5.3: Төсвийн худалдан авалт, түүний дотор Монгол Улсын төрийн өмчит аж ахуйн нэгжид нүүрстөрөгч багатай нөхцөл тавих
Тус улсын нүүрстөрөгч халахад хэцүү зарим салбар төрөөс ихээхэн хамааралтай учраас төсвийн худалдан авалт нь бага нүүрстөрөгчийн технологийн эрэлтийг төр нэн даруй өдөөж болох юм. Монгол Улс "ногоон" худалдан авалтыг олон жил судалж ирсэн боловч бага нүүрстөрөгчийн технологийн эрэлтийг бий болгох, зах зээлд тодорхой дохио өгөхөд төр, төрийн өмчит аж ахуйн нэгжийн томоохон худалдан авалт хийх чадвар боломжийг Засгийн газар хараахан ашиглаж чадаагүй байна. Засгийн газрын нүүрстөрөгч бууруулах, халах зорилтын талаар аж үйлдвэрийн салбар, хөрөнгө оруулагчдад ойлгуулж болно. Төсвийн худалдан авалтад бага нүүрстөрөгчийн технологийн талаар тухайлан заах арга зүй нь уул уурхай, эрчим хүч зэрэг стратегийн ач холбогдолтой салбарт устөрөгч арилжааны хэлбэрт шилжих эхэн үед дэмжлэг болно.
R5.3: Дотоодын устөрөгчийн үйлдвэрлэл бий болгоход дэмжлэг үзүүлэх, хоёр талын худалдааны гэрээ, хэлэлцээрийг голлох улс орнуудтай байгуулах
Монгол Улсын сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг эдийн засгийн үр ашигтай болгоход гадаад нөлөөн дор байдаг эрдэс баялаг олборлогчид чухал ач холбогдолтойг харгалзан хоёр талт хэлэлцээрээр дамжуулан ирээдүйд хийх гэрээ байгуулах ажлыг хөнгөвчлөх, дэмжихэд төр тодорхой үүрэг гүйцэтгэж болох юм. Тухайлбал, ойрын жилүүдэд сэргээгдэх устөрөгчийн эрчим хүчний хэрэгцээ их байгаа Хятадын хувьд холбогдох худалдан авах байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах, гэрээг сунгах замаар нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Монголын устөрөгч үйлдвэрлэгчдэд Хятадын зах зээлд экспортлох ямар боломж байгааг тодорхой болгоход төр чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Энэ төрлийн олон улсын яриа хэлэлцээ нь Монгол Улс ирээдүйд устөрөгч экспортлох тохиолдолд заавал байх шаардлагатай экспортыг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байж магадгүй.
Зөвлөмж 6: Устөрөгчийн үйлдвэрлэлд Монгол Улсын усны нөөцийг зохистой ашиглах
Тойм
Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд усан хангамж нь бодлого боловсруулагчид болон боломжит хөрөнгө оруулагчдын хувьд Монгол, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр усны хомсдолтой тулгараад буй Төв Азийн бүс нутагт нэн чухал асуудал юм. Монгол Улсын хувьд манай улсын хойд хэсэгт төвлөрсөн усны нөөц, хэрэглээний төвүүд, ялангуяа Улаанбаатар хот болон өмнийн говийн цөлөрхөг нутагт төвлөрсөн усны нөөцийн байршлын үл давхцал гол асуудал мөн. Өмнийн говийн бүс нь сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийн хамгийн ирээдүйтэй бүс гэж тооцогддог тул энэ салбарыг өргөн хүрээнд хөгжүүлснээр говьд усан хангамжид учирч буй дарамтыг улам хурцатгах эрсдэл өндөр байна.
Лабораторийн нөхцөлд хийсэн цөөн хэдэн судалгаанд тулгуурлаж гаргасан өгөгдөл, тоо баримтаас харахад Монгол Улсын өмнийн говь цөлд 1 кг устөрөгч үйлдвэрлэхэд 40 гаруй литр гүний ус олборлох шаардлагатай бөгөөд үүний 70% (ойролцоогоор 28 литр) зарцуулж, үлдсэн хэсэг нь (12 литр) давсны уусмал (электролизэд шаардлагатай ус цэвэршүүлснээс) болон бүлээн ус (электролизийн дараах хөргөлтөөс гарах) хэлбэрээр гадагшилна. Хэдийгээр туршилтын төсөл боловсруулахад шаардагдах усны хэмжээ бусад салбарын хэрэглээтэй харьцуулахад харьцангуй хязгаарлагдмал хэвээр байгаа ч сэргээгдэх устөрөгчийн салбарт их хэмжээний ус хэрэглэдэг. Энэ тооцооллоор сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэлд 1 MT-ын хүчин чадал бий болгоход (устөрөгчийн үйлдвэрлэлийн төлөвлөлтөд олон улсын хандлагыг харгалзан үзэхэд харьцангуй стандарт, дундаж хугацаанд бий болгодог хүчин чадал) жилийн хугацаанд 30,000 мянган м3 усны хэрэглээг бий болгоно. 2030 оны говийн бүсийн уул уурхайн үйлдвэрлэлийн усны хэрэгцээг тооцоход энэ салбар тус бүс нутгийн үйлдвэрлэлийн үндсэн хэрэглэгч болно.
Устөрөгч ба усны менежментэд "салбарын уялдаа холбоог зангидах" аргыг ашиглах, өөрөөр хэлбэл нэг салбарын бодлого нөгөө салбарт нөлөөлнө гэдгийг ойлгон хоёр салбарын салшгүй уялдаа холбоог хүлээн зөвшөөрөх нь уялдаа холбоогүй байдлаас үүдэлтэй эрсдэлийг арилгах, хамтын ажиллагааны боломжуудыг илрүүлэхэд тустай. Хөрөнгө оруулалтын хүрээнд усны тогтвортой хүртээмжтэй байдалтай холбоотой тодорхойгүй байдал (сэргээгдэх устөрөгчийн төслийн хувьд урт хугацааных) нь энэ салбарт санхүүжилт татахад саад учруулж болзошгүй. Усны гачигдал, байгаль орчны эрсдэл, усны эргэн тойронд гарч болзошгүй нийгмийн зөрчилдөөнийг зохицуулсан тодорхой, найдвартай усны бодлогын тогтолцоо салбарт хийх хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулахад нэмэртэй. Нөгөөтэйгүүр, ус болон устөрөгчийн холболтыг төлөвлөх нь жишээлбэл, саарал усыг сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд ашигладаг тойрог буюу битүү эдийн засгийн загварыг хөгжүүлэх боломжтой.
R6.1: Усны тогтвортой байдлыг үндэсний сэргээгдэх устөрөгчийн стратегийн гол тулгуур болгон нэгтгэх
Монгол Улс устөрөгч хөгжүүлэх бодлогодоо усны асуудлыг голчлон анхаарах хэрэгтэй. Энэхүү тайлангийн дүн шинжилгээг хийхдээ усны нөөцийн өнөөгийн болон ирээдүйн хүртээмж, түүнчлэн ашиглах нийт усны ирээдүйн хэрэгцээг ойлгох, үндэсний хэмжээнд хүлээгдэж буй үнэ цэнд үндэслэн орон нутгийн эдийн засагт устөрөгчийн үйлдвэрлэлээс ямар үр шим хүртэх боломжийг үнэлэх шаардлагатай байна. Энэхүү хэлэлцүүлэг, мөн усны үр ашгийг дээшлүүлэх шаардлагыг сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн аргачлалд тусгах нь энэ тайланд сэргээгдэх устөрөгчийн стратеги боловсруулахад удирдлагаар хангах платформын дагуу тусгай ажлын хэсэг байгуулан гүйцэтгэж болно. Сэргээгдэх устөрөгчийн хөгжилд усны тогтвортой байдлыг авч үзэхдээ дараах зүйлийг тусгана. Үүнд:
Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийн зорилтын талаарх хэлэлцүүлэгт аж үйлдвэрийн цар хүрээг өргөжүүлэхэд усны салбарт үзүүлэх нөлөөг оруулах. Богино хугацаанд усны нөөц, хангамжийг баталгаажуулж, бусад хэрэглээнд дарамт үүсгэхгүй байх, усны хомсдолд оруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ туршилтын төсөл хэрэгжүүлэхэд чиглэж болно. Урт хугацаанд, сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг үр дүнтэй, тогтвортой явуулахад шаардлагатай усны хэмжээг сайтар тооцож, энэ нь сэргээгдэх устөрөгчийн салбарыг хөгжүүлэх цар хүрээг хэрхэн хязгаарлаж болохыг ойлгох шаардлагатай байна. Үндэсний аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, стратегитэй уялдуулж үзэх нь зүйтэй. Тодорхой хэмжээний ус зарцуулдаг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг багасгах төлөвлөгөө нь бусад хэрэгцээнд зориулж нийт усны нөөцөд нөлөөлж болзошгүй учраа үүнийг хийх ёстой.
Сэргээгдэх устөрөгчийн төслийн усны хэрэгцээг сайтар хянах. Байгаа ихэнх өгөгдөл мэдээлэл, дүн мэдээ нь бодит амьдралаас илүүтэй лабораторийн нөхцөлд гарсан цөөн тохиолдолд тулгуурладаг. Бодит амьдрал дээр төслийн үр дүнтэй усны параметр, хэмжигдхүүнийг хянах, Монголд туршилтын төсөл хэрэгжихийн хэрээр орон нутгийн нөхцөл байдлыг тусгасан мэдлэг бий болгоход тусална.
Дотоодын стандарт, жишиг, инновацад ашигласан устөрөгч-усны хэмжилтийн мэдээллийн санг боловсруулах. Стандартууд нь үйлдвэрлэлийн процесс дахь усны хэмнэлт, түүнчлэн бохир ус, саарал ус, давсны уусмалын хэрхэх талаарх менежментийг хамрах ёстой.
Сэргээгдэх устөрөгчийн бүтээн байгуулалттай холбоотой инновац, технологи дамжуулах арга хэмжээний гол бүрэлдэхүүн хэсэгт усны үр ашигтай байдлыг тусгах. Үүнд уул уурхайн салбартай зөвлөлдөж, шаардлагатай бол устөрөгчийн сэргээгдэх эрчим хүчний салбарт энэ салбарын ус ашиглалтын технологийг нутагшуулах боломжтой.
Сэргээгдэх устөрөгчийн төслийг үнэлэх, батлах, урамшуулал олгох шалгуурт усны хэрэглээний үр ашгийг нэгтгэх. Ялангуяа байгаль орчны стратегийн үнэлгээ (БОСҮ) болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг (БОНБҮ) ашиглаж, үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой бөгөөд эхнийх нь сэргээгдэх устөрөгчийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг үнэлэхэд, сүүлийнх нь сэргээгдэх устөрөгчийн төсөлд хэрэглэх ёстой.
Ус болон сэргээгдэх устөрөгчийн хооронд саарал усны хэрэглээг голлон хамт хийх, салбар дундын хамтын ажиллагаа, мөн усан цахилгаан станцын дэд бүтэц, сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг хамтад нь барих боломжийг судлах. Эдгээр боломжийг эхлээд техник эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн нарийвчилсан шинжилгээгээр үнэлж, дараа нь туршилтын төсөл хэрэгжүүлэн туршин үзэж нэвтрүүлэх боломжтой.
R6.2: Усны тогтвортой хангамж, ашиглалтыг дэмжих үйлдвэрлэлийн ус ашиглалтын бодлогыг үндэсний усны менежментийн тогтолцоонд тусгах
Устөрөгчийн төсөл хэрэгжүүлэгчид нь Монгол Улсын усны тухай хуульд заасны дагуу үйлдвэрийн ус хэрэглэгч юм. Усны салбарын менежментийн өнцгөөс харьцах хандлагыг хэрэгжүүлэх нь эрх баригчид усны шинэ хэрэглээг удирдан чиглүүлэх мэдлэг, чадавхыг бүрдүүлэх зэргээр мэдлэгтэй, бэлэн байх ёстой гэсэн үг мөн. Усны хэмнэлт, усны тогтвортой хэрэглээг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг усны менежментийн тогтолцооны тодорхой арга хэрэгслийг бэхжүүлэх боломжтой. Ялангуяа ус ашиглалтын эдийн засаг, нийгмийн үнэ цэнийг харгалзан усны нөөцөд хүртээмжтэй ус хуваарилалтын зохистой горим нэн чухал байх болно. Үүний тулд Монгол Улсын Засгийн газар дараах арга хэмжээг авах боломжтой. Үүнд:
Усны үндэсний зөвлөлийн үүргийг бэхжүүлж, усны бодлогын уялдааг хангах замаар Засгийн газрын түвшин дэх салбар дундын зохицуулалтыг сайжруулна. Тус улс сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй болохын хэрээр уг салбарыг Зөвлөлийн үйл ажиллагаанд хамруулах шаардлага гарч ирнэ.
Зорилтот сургалт, чадавх бэхжүүлэх сургалт, хангалттай санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан байгууллагын чадавхыг, ялангуяа холбогдох байгууллагуудын чадавхыг сайжруулах. Энэ нь сэргээгдэх устөрөгч бий болох тохиолдолд орон нутгийн түвшинд сав газрын захиргаад нэмэлт ус ашиглах асуудлыг шийдвэрлэх чадавхтай байх ач холбогдолтой. Устөрөгчтэй холбоотой усны асуудлын талаар тодорхой мэдлэгийг бий болгох шаардлагатай юм.
Усны асуудалд олон оролцогч талын яриа хэлэлцээ хийхдээ олон чиглэл, салбарын төлөөллийг хангах, үйл явцыг ил тод, олон нийтэд нээлттэй болгох. Устөрөгчийн хувьд энэ нь БОСҮ болон БОНБҮ-г илүү сайн хэрэгжүүлэхэд оролцож, зөрчилдөөн маргаанаас урьдчилан сэргийлэх, сэргээгдэх устөрөгчийн төсөл боловсруулахад орон нутгийн засаг захиргааны дэмжлэг авахад чухал үүрэгтэй
Нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, дүрэм журмын хэрэгжилт, түүнчлэн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны нөөцийн зураглалыг гаргах ажлыг хөнгөвчлөхийн тулд усны мэдээллийн системийг сайжруулах. Монгол Улсад хэдий хэмжээний ус байгаа, энэ усыг нөхөн сэргээх боломжтой эсэх талаар мэдлэгийн хомсдол байгаа тул гүний усны нөөцөө илүү сайн үнэлэх шаардлагатай хэвээр байна. Энэ чиглэлд ахиц дэвшил гарч байгаа ч мэдлэгийг бий болгох ажлыг хурдасгах нь сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг өргөн хүрээнд хөгжүүлэх боломжийг үнэлэхэд тусална. Зөвлөмж 6.1-д дурдсанчлан аж үйлдвэрийн хөгжлийн боломжит зорилтын талаар тодорхой, мэдээлэлтэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэхэд өгөгдөл, мэдээллийг сайжруулах нь чухал. Энэ нь мөн усны салбарт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг хянахад үндэс суурь болно.
Усны хэмнэлтийг нэмэгдүүлэх, усны алдагдлыг арилгах зорилгоор усны үнэ тарифын тогтолцоог шинэчлэх асуудлыг авч үзэх. Ялангуяа усны хэрэглээ өсөн нэмэгдэж буй өмнийн говийн бүс нутагт маш чухал. Усны үнэ сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа ч хэрэглээний эдийн засаг, нийгмийн үнэ цэнийг тусгаж, усны хэрэглээний үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн ялгаатай арга ашиглах боломж байсаар байна. Хэрэв энэ чиглэлд хөгжих бол энэ утгаараа ирээдүйд сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд хамаатай болно. Үүнтэй холбогдуулан усны үнэ тарифт хандах хандлага ойлголтыг сайжруулах талаар Монгол Улсын Усны үндэсний бодлогын яриа хэлэлцээний хүрээнд ЭЗХАХБ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх нь чухал.
Зөвлөмж 7: Дэд бүтцийн том бүтээн байгуулалт нь ирээдүйн нүүрстөрөгч багатай эдийн засгийн хөгжлийг дэмжнэ
Тойм
Монгол Улс сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх эсэхээс үл хамааран тогтвортой, нүүрстөрөгчийн хэрэглээ бага эдийн засгийн өсөлтийг хангахын тулд шинэ, сайжруулсан “хатуу” дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Монгол Улсын бодлого боловсруулагчдын өмнө тулгамдаж буй асуудал, боломж бол дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын талаар гаргаж буй шийдвэр бүр тогтвортой өсөлтийн төрөл бүрийн чиглэлээр нэгэн зэрэг дэмжих, дэд бүтцийн шинэ бүтээн байгуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх тухай асуудал юм. Энэ нь зарим талаар төлөвлөлт, стратегийн шийдвэр гаргах асуудал мөн. Иймд том эдийн засагтай, хүн ам шигүү суурьшсан улсад хэрэглэдэг шинэ дэд бүтэц хамгийн олон хүн амд хамгийн үр дүнтэй үйлчилдэг тогтолцоог Монгол Улс хэрхэн ашиглах вэ?
Үүний зэрэгцээ, энэ тайланд дурдсанчлан, ирээдүйн устөрөгчийн үйлдвэрлэлд онцгой ач холбогдолтой хэд хэдэн дэд бүтцийн хэрэгцээ байгаа бөгөөд эдгээр хэрэгцээ хаана байгаа, энэ дэд бүтэц дотоодын хэрэглэгчдийг хэрхэн дэмжихийг ойлгох нь устөрөгчийн үйлдвэрлэлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалт орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхэд гол түлхүүр болно. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах шинэ дэд бүтэц үүний тод жишээ мөн. Гуравдугаар бүлэгт дурдсанчлан, сэргээгдэх устөрөгчийг өргөн цар хүрээтэй үйлдвэрлэхийн тулд томоохон хүчин чадалтай шинэ үйлдвэрлэл байгуулах шаардлагатай, иймд цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, хувьсах сэргээгдэх эрчим хүчийг илүү өндөр түвшинд нэгтгэх үүднээс үндэсний эрчим хүчний сүлжээнд шинээр үйлдвэрлэх, дамжуулах хүчин чадлаа нэмэх шаардлагатай болно. Дөрөвдүгээр бүлэгт дурдсанчлан, ус ашиглах шинэ дэд бүтэц бий болгох өөр нэг жишээ, дотоодын аж үйлдвэрийн парк бага нүүрстөрөгчийн технологи, нүүрстөрөгч шингээх чадалтай дэд бүтцийг компаний түвшинд шинэчлэх шаардлагатай тулна.
R7.1: Аж үйлдвэрийн салбарын бодлого төлөвлөлтөд нүүрстөрөгч багатай түлшний үндсэн боломжит дэд бүтэц, аж үйлдвэрийн кластер шаардлагатай.
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон Засгийн газрын холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагаа нь аж үйлдвэрийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх зорилготой. Ирээдүйд Монгол Улсын аж үйлдвэрт нүүрстөрөгч багатай түлшний ач холбогдлыг экспортлох боломжтой экспортын бүтээгдэхүүн болон худалдаалах боломжгүй аж үйлдвэрийн бүтээгдэхүүний аль алинд нь авч үзвэл аж үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн бодлого боловсруулахдаа нүүрстөрөгч багатай түлш ашиглах, түүнийг тээвэрлэх дэд бүтцийг тодорхой тусгах үндэслэлтэй байна. Монгол Улсад ган, газрын тос боловсруулах, цементийн үйлдвэрлэл хөгжүүлэх талаар удаан хугацааны туршид ярьж хэлэлцэж байгаа боловч үйлдвэрлэл дэмжих дэд бүтцэд бага нүүрстөрөгчийн асуудлыг суулгах тодорхой төлөвлөгөө байхгүй байна (Жишээлбэл, гангийн үйлдвэрийн хайлуулах зуухыг устөрөгч рүү шилжүүлэх эсвэл устөрөгч, аммиактай хамт шатаах боломжтой эсэхийг баталгаажуулах). Энэ нь аж ахуйн нэгж нүүрстөрөгчийн хэрэглээ бага, байгаль орчинд ээлтэй технологийн шийдэл эрэлхийлэхгүй байна гэсэн үг биш. Жишээлбэл, уул уурхай, цемент үйлдвэрлэх салбарт “өндөр” өртөгтэй технологи, дэд бүтцийн хувилбарыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бизнесийн байгууллагууд бий. Компани хөрөнгө оруулалтыг ямар нэг бодлогын дэмжлэггүйгээр хийж байгаа нь дайчин хөгжил боловч бодлого боловсруулах, стратеги төлөвлөлтөөр дамжуулан илүү нэгдсэн хүчин чармайлт гаргах нь хөрөнгө оруулалтын шинэ төслүүдээ жишиг болгоход тусална.
R7.2: Сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцээ үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээтэй хослуулахыг дэмжнэ.
Төрөөс сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцээ үйлдвэрлэл хэрэгцээт газруудтай хамтад нь байгуулах явдлыг дэмжих тодорхой үндэслэл, шалтгаан бий. Хувьсах сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд холбоход эрх баригчдад тулгамдаж буй гол бэрхшээллийн нэг нь сүлжээний уян хатан бус, хөшүүн чанар юм. Үүний нэг үр дагавар эрчим хүч их хэрэглэдэг аж үйлдвэрт цахилгаанжуулалтаар дамжуулан үйл ажиллагаандаа нүүрстөрөгчийг халахад хүндрэлтэй байгаа учир зарим үйлдвэрлэгчид үйлдвэрээ айлсуулан барьж сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхэд хүргэсэн. Устөрөгчийн үйлдвэрлэлийн өөр нэг өвөрмөц үр дагавар нь устөрөгчийн станцад электролиз төхөөрөмжийг эрчим хүчээр хангахад үндэсний сүлжээгээр тэжээх боломж одоогоо байхгүй байгаа явдал мөн. Урт хугацаанд энэ нь хамгийн өрсөлдөх чадвар сайттай хувилбар байх болно. R7.1-тэй уялдуулан стратеги төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтаар дамжуулан тодорхой дохиог зах зээлд өгч, улмаар аж үйлдвэрлэлийн салбарын хэрэглэгчидтэй ойр байрлах сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг дэмжих боломжтой. Улаанбаатар хотын өрхийн хэрэглээтэй зэрэгцээд үйлдвэрлэлийн салбар эрчим хүчний хамгийн том эрэлтийг бий болгож, хэрэглээний өсөлтийн эх үүсвэр болдог. Одоогийн байдлаар үндэсний эрчим хүчний систем энэ хэрэгцээг хангахад бэрхшээлтэй байгаа нь ОХУ-с өндөр өртөгтэй цахилгаан импортлоход хүргэдэг нь аж үйлдвэрт зориулсан эрчим хүчний дэд бүтцийг түлхүү анхаарах шаардлага тулгаж буй. Энэ нь эрчим хүч их шаарддаг аж үйлдвэрийн салбарын хэрэглэгчдийн эрэлтийг бууруулж, улмаар хувьсах сэргээгдэх эрчим хүчийг үндэсний сүлжээнд аажмаар холбох боломж олгох (эрчим хүчний системд нүүрстөрөгч халах үйл ажиллагааг дэмжин эрчим хүчний сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх болно). сэргээгдэх устөрөгчийг үйлдвэрлэхэд ашигладаг), шууд цахилгаанжуулалтаар үйлдвэрлэлд нүүрстөрөгч халах үйл явцыг дэмжих болно.
R7.3: Усны дэд бүтцэд зориулсан “хаб” буюу зангилааны загвартай танилцах.
Нүүрстөрөгч багатай аж үйлдвэрийн салбарын өсөлтийг дэмжих, бусад дэд бүтцийн салбарын нэгэн адил загвараар аж үйлдвэр, эрчим хүчний салбарын эрэлт хэрэгцээнд тулгуурлан усны дэд бүтцийг шинээр айлсуулан барих эдийн засаг, байгаль орчны тодорхой үндэслэл бий. Усны дэд бүтцийг хөгжүүлэх "төвлөрсөн" загвар нь устөрөгч үйлдвэрлэлд шаардлагатай усны тээвэрлэлт, боловсруулалтын зардлыг бууруулж, үйлдвэрлэлийн үйл явцын дагалдах бүтээгдэхүүнээс (жишээлбэл, шинээр үйлдвэрлэсэн хүчилтөрөгчийг ашиглан) шинэ үнэ цэнэ бүтээх боломжийг бий болгож чадна. Устөрөгчийн станцын электролиз (ус цэвэршүүлэхэд орц болгон ашигладаг) нь тойрог буюу битүү эдийн засгийн үр шимийг хүртэх боломж бий болгодог.
Зөвлөмж 8: Монгол Улсын сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг олон улсын стандарт, баталгаажуулалт, зохицуулалтын шаардлагад нийцүүлэх
Тойм
Хэрэв Монгол Улс сэргээгдэх устөрөгч экспортлох амбицаа хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бол хөгжүүлэгчид тус улсад боловсруулсан устөрөгчийн төслийг олон улсын устөрөгчийн зах зээлийг зохицуулахаар шинээр гарч ирж буй дүрэм, стандартад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах ёстой. Өнөөгийн байдлаар Монгол Улсад устөрөгчийн бодлого, зохицуулалтын асуудлыг хариуцан ажиллаж байгаа төрийн албан хаагчид, аж үйлдвэрийн салбарын ажилтнуудад эдгээр дүрэм, стандартын талаарх ойлголт дутмаг байна. Тиймээс устөрөгчийн судалгаа, хөгжүүлэлтэд зориулж байгаа томоохон хөрөнгө оруулалт нь эдгээр олон улсын стандарттай нийцэхгүй байх үр дүнд хүргэж, улмаар ирээдүйд Монгол Улс устөрөгчийн үйлдвэрлэлийн зах зээлд өрсөлдөх чадварыг хязгаарлах эрсдэлтэй. Үүний зэрэгцээ, одоогийн байдлаар тус улсад устөрөгчийн хэрэглээ хязгаарлагдмал байгаа хэдий ч сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэх, дамжуулах, түүнчлэн үйлдвэрлэлийн шинэ үйл ажиллагаанд ашиглах нь устөрөгчийн үйлдвэрлэлийн зохицуулалтын тогтолцоог дахин үнэлэх, харьцуулах шаардлага үүсгэнэ.
R8.1: Сэргээгдэх устөрөгчийг олон улсад баталгаажуулалт, стандартын бодлогыг боловсруулахад хяналт тавих, хамтран ажиллах төрийн байгууллага байгуулах
Устөрөгчийн баталгаажуулалт, стандартчилалд хяналт тавих шинэ байгууллага нь дотоодын үйлдвэрлэгчдэд мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Сэргээгдэх устөрөгчийн стандартчилал, баталгаажуулалтын асуудлаар олон улсын хэмжээнд шийдэгдээгүй асуудлаар томоохон маргаан хэлэлцүүлэг өрнөж буй. Эдгээр мэтгэлцээнээс гарах шийдэл сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтын арга, өртгийн сүлжээнд чухал нөлөө үзүүлнэ. Иймд Монгол Улс устөрөгчтэй холбоотой зохицуулалтыг хэрэгжүүлж, хяналт шалгалтыг хариуцаж байгаа Эрчим хүчний үндэсний төв, үндэсний стандартчиллын байгууллага зэрэг төрийн байгууллагууд устөрөгчийн үйлдвэрлэлийн төсөлд хангалттай хэмжээнд хяналт тавьдаг, магадлан итгэмжлэх чиг үүрэг бүхий нэгжүүдээ дээрх олон улсын хэлэлцүүлэгт оролцуулах, шаардлагатай мэдлэг мэдээллийг дотооддоо түгээх сувгийг бий болгох хэрэгтэй.
R8.2: Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалттай холбоотой дотоодын хууль эрх зүйн зохицуулалтыг уялдуулахын тулд салбар дундын зохицуулалтаар цогц хяналт тавих.
Монгол Улсад сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэх, түүнчлэн илүү өргөн хүрээнд ашиглахын тулд устөрөгч болон бусад аюултай материалыг хянан зохицуулдаг эрх зүйн тогтолцоог томоохон хэмжээнд шинэчлэх шаардлагатай. Монгол Улсад тулгарч буй бэрхшээл нь ЭЗХАХБ-ын олон орны бодлого боловсруулагчдад тулгардагтай адилгүй тул устөрөгчийн зохицуулалтын талаарх олон улсын хэлэлцүүлэгт оролцох, туршлага судлах томоохон боломж бий. Устөрөгчийн үйлдвэрлэл, ашиглалтын салбар дундын зохицуулалтын шинж чанарыг харгалзан үзсэнээр олон салбарын бодлогод нөлөөлж байгаа тул устөрөгчийн тухай хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай. Энэ чиглэлээр төр чармайлт тавин ажиллах хэрэгтэй. Гэвч энэ арга хэмжээ өөрөө устөрөгчийг Монголд ашиглах, түүнийг үйлдвэрлэх ирээдүйд чухал ач холбогдолтой болох учраас Монгол Улсын устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн аливаа бодлогын үндсэн бүрэлдэхүүн хэсэг байх ёстой.
Ашигласан материал
[15] ASDIT (2023), ASDIT, https://www.asdit.cl/en/inicio-english/.
[14] Diario Fianciero (2023), Los detalles de la readjudicacion del Instituto de Tecnologias Limpias de Corfo al consorcio Asdit, https://www.df.cl/df-lab/innovacion-y-startups/los-detalles-de-la-readjudicacion-del-instituto-de-tecnologias-limpias.
[10] Government of Canada (2020), Canada Hydrogen Strategy, Government of Canada, https://natural-resources.canada.ca/climate-change-adapting-impacts-and-reducing-emissions/canadas-green-future/the-hydrogen-strategy/23080.
[11] Government of Chile (2021), Chile’s Green Hydrogen Strategy and investment opportunities, https://energia.gob.cl/sites/default/files/documentos/green_h2_strategy_chile.pdf.
[12] Government of Chile (2021), Hidrogeno Verde, una oportunidad para la descarbonización de la industria mineria, https://energia.gob.cl/sites/default/files/documentos/20211019_hidrogeno_y_mineria.pdf.
[7] Government of Morocco (2021), FEUILLE DE ROUTE HYDROGÈNE VERT, https://www.mem.gov.ma/Lists/Lst_rapports/Attachments/36/Feuille%20de%20route%20de%20hydrog%C3%A8ne%20vert.pdf.
[13] Government of Namibia (2022), Namibia Hydrogen Strategy, Governmen of Namibia, https://www.ensafrica.com/uploads/newsarticles/0_namibia-gh2-strategy-rev2.pdf.
[9] Government of Oman (2022), Oman’s Net Zero National Strategy for an Orderly Transition, https://www.ea.gov.om/media/aaslyc3l/oman-net-zero-report-2022_screen.pdf.
[3] IEA (2023), Mongolia, Greenhouse Gas Emissions from Energy, IEA, Paris, https://www.iea.org/countries/mongolia.
[8] IEA (2023), Renewable Hydrogen from Oman, IEA, https://www.iea.org/reports/renewable-hydrogen-from-oman.
[18] IEA (2018), Mongolia Renewable Energy Feed-in Tariff, IEA, Paris, https://www.iea.org/policies/6469-mongolia-renewable-energy-feed-in-tariff.
[17] IMF (2021), Energy Subsidy Template, IMF, DC, https://www.imf.org/-/media/Files/Topics/Environment/energy-subsidies/fuel-subsidies-template-2022.ashx.
[4] National Statistics Office of Mongolia (2023), National Accounts, https://www.1212.mn/en/statistic/statcate/573052/table-view/DT_NSO_0500_001V1.
[6] OEC (2023), Mongolia, OEC, https://oec.world/en/profile/country/mng?depthSelector1=HS6Depth&tradeScaleSelector1=tradeScale2.
[1] OECD (2023), Driving low-carbon innovation for climate neutrality, OECD, Paris, https://www.oecd.org/sti/ind/policy-brief-driving-low-carbon-innovations-for-climate-neutrality.pdf.
[16] OECD (2022), Green Hydrogen Opportunities for Emerging and Developing Economies, OECD, Paris, https://www.oecd-ilibrary.org/docserver/53ad9f22-en.pdf?expires=1696414509&id=id&accname=ocid84004878&checksum=01FB008F220DF39E4DDDC822F7FFEB07.
[2] OECD, World Bank, ESMAP, GIF, Hydrogen Council (2024), Scaling Hydrogen Financing for Development, OECD, https://www.oecd-ilibrary.org/docserver/0287b22e-en.pdf?expires=1718379162&id=id&accname=ocid84004878&checksum=6EC64C640B197C21A893CD7B01B93124.
[19] Rodrik, D. (2004), Industrial Policy for the Twenty-First Century.
[5] World Bank (2023), Mongolia Economic Updated April 2023, World Bank, DC, https://documents1.worldbank.org/curated/en/099413204212338504/pdf/IDU0c9bb5b690643104ccf091520b7f0565236e4.pdf.