Энэ бүлэгт Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновац (ШУТИ)-ын хүрээг шинжлэн үзэж, сэргээгдэх устөрөгчийг хөгжүүлэхэд ашиглах боломж, арга замууды тодорхойлов. Технологийн өртөг бууруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах аж үйлдвэрийн ногоон бодлогын талаар дэлхий яриа ярьж хэлэлцэж буй. Үүнтэй зэрэгцээд устөрөгчийн инновац Хятадаас бусад цөөн хэдэн орлого өндөртэй улс оронд төвлөрчээ. Энэ нь олон улсын механизм хэрэглэн технологи дамжуулалтыг үр дүнтэй хийх нөхцөл нь Монгол зэрэг хөгжиж буй орны хувьд түлхүүр үүрэгтэй гэдгийг харуулж байна. Бага нүүрстөрөгчийн технологийг төрийн ногоон худалдан авалт хийх зэрэг замаар дэмжих нь чухал ач холбогдолтой. Монгол Улс байгаа төсвийн хөрөнгөө бага нүүрстөрөгчийн технологи, сэргээгдэх устөрөгчийг хөгжүүлэх инновацид хэрхэн яаж зарцуулах талаараа бодож, ШУТИ-ын хүрээг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилттой нийцэхгүй байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй.
Монгол Улсад сэргээгдэх устөрөгчийн стратеги боловсруулах ажилд
2. Монголын шинжлэх ухаан, технологи, инновацийг сэргээгдэх устөрөгчийн хөгжүүлэхэд ашиглах нь
Copy link to 2. Монголын шинжлэх ухаан, технологи, инновацийг сэргээгдэх устөрөгчийн хөгжүүлэхэд ашиглах ньАбстракт
2.1. Сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх үндэсний стратегид инновац хөгжүүлэх бодлогын гүйцэтгэх үүрэг
Copy link to 2.1. Сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх үндэсний стратегид инновац хөгжүүлэх бодлогын гүйцэтгэх үүрэгУстөрөгчийн үйлдвэрлэлд инновац нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн зардал буурч, энэ зууны дунд гэхэд нүүрстөрөгчийг тэглэх зорилтыг хангах технологийг дэвшлийг дэмжих юм. ЭЗХАХБ-аас хийсэн устөрөгч үйлдвэрлэгч гишүүн орнуудын дунд хийсэн судалгаа (Cammeraat, Dechezlepretre and Lalanne, 2022[1]) сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ашиглалтыг нэмэгдүүлэхэд голлох үүрэгтэй таван инновац, аж үйлдвэржилтийн бодлогыг тодорхойлжээ. Нэгдүгээрт, технологийн хувьд устөөргчийн үйлдвэрлэл, хэрэглээ бүрэн гүйцэд хөгжөөгүй байгаа нөхцөлд төр засаг судалгаа, хөгжүүлэлт (СХ)-ийн ажилд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг аль нэг тодорхой технологийг чухалчлаагүй, задгай арга хэмжээ авахаасаа илүүтэй тухайлсан чиглэлд илүү анхаарсан СХ-ийг дэмжих хэрэгтэй. Хоёрдугаарт, сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг сэргээгдэх үндэсний сүлжээнд холбогдсон эрчим хүчээр хангах улс орны хувьд сэргээгдэх эрчим хүчээр хангалттай хангах, бодлогын хувьд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх өртөг зардлыг тогтмол бууруулах бодлогын дэмжлэг үзүүлэх нь гогцоо асуудал мөн. Гуравдугаарт, бусад бага нүүрстөрөгчийн шийдэлтэй адилаар ногоон устөрөгчийн өрсөлдөх чадвар нь нүүрстөрөгчийн тодорхой үнэлэх, уламжлалт түлшинд үзүүлдэг хөнгөлөлт, чөлөөлөлтийг бууруулах зогсоох, улмаар ногоон шийдэлд хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэхээс ихэнхдээ хамаарна. Дөрөвдүгээрт, шинэ технологи учраас хөрөнгө оруулагчид ногоон устөрөгчтэй холбоотой зохицуулалт хэр ойлгомжтой эсэхэд анхаарах ба олон улсад хүлээн зөвшөөрсөн стандарт баримтлах, баталгаажуулалт хийх нь устөрөгчийн олон улсын зах зээл хөгжихийн хэрээр чухал шалгуур болно. Тавдугаарт, цэнхэр устөрөгчийн ашиглалтыг төр засаг дэмжиж болох ба энэ нь ногоон устөрөгч рүү шилжих шилжилтийн хэсэг бөгөөд цаг хугацаа заасан, богино хугацаанд хэрэгжүүлэх арга механизм байж юм.
Монгол Улсын сэргээгдэх устөрөгчийн зорилго, амбицтай инновац, технологийн бодлоготой хамаатай асуудлууд бий боловч хөгжиж буй улс оронд тулгардаг нийтлэг асуудал энэ сэдэвт хамаатай. Үүнд: байгалийн баялаг ихтэй ч технологи болон санхүүгийн чадавх хязгаарлагдмал эдгээр улс орнууд байх устөрөгчийн зах зээлд анхлан инновацийг нэвтрүүлэгч, ашиглагчид нь болдог байна (OECD, 2022[2]). Улмаар Монгол Улс (хүрэн) устөрөгч үйлдвэрлэгч улс биш, жижиг аж үйлдвэрлэлийн салбар нь дотооддоо устөрөгч ашиглах одоо байгаа боломжуудыг хязгаарлаж байгаа юм. ЭЗХАХБ-ын дээр заасан баримт бичигт хөгжиж буй улс орны хувьд сэргээгдэх устөрөгч хөгжүүлэхэд хязгаарлагдмал чадавхаас улбаатай асуудлыг өртгийн сүлжээг хөгжүүлэх тодорхой үе шатанд илүү тодорхой чиглэсэн арга хэмжээ авч шийдвэрлэж болох ба үндэсний онцлог нь үйлдвэрлэл, хэрэглээнд магадгүй давуу байдал үүсгэх боломжтой (Cordonnier and Saygin, 2023[3]). Технологи шилжилт, дотоод хэрэглээг дэмжсэн бодлого энэ тохиолдолд чухал үүрэгтэй байдаг тул сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэгч улс болохоор үндэсний стратегиэ тодорхойлсон улс орны хувьд ингэх нь зайлшгүй.
Энэ бүлэгт Монгол Улс үндэсний стратегидээ тусгаж болох инновац, аж үйлдвэрийн бодлогыг тодорхойлов. Мөн бага нүүрстөрөгч дэмжих сэргээгдэх устөрөгч зэрэг бэлэн технологийн шийдлүүдийг ерөнхийд нь үнэлж үзлээ. Хэдий бага устөрөгчийн үйлдвэрлэлийн технологи дамжуулах, нутагшуулах Хэсэг 2.2-т голчлон тодорхойлсон хэдий ч энэ нь өөр бусад бага устөрөгчийн технологид мөн ашиглаж болдог. Монголд инновац хөгжүүлэхийг дэмжих, чиглүүлэхэд хэрэглээг дэмжих бодлогын гүйцэтгэх үүргийг Хэсэг 2.3 зураглав. Эцэст нь Монголын өнөөгийн шинжлэх ухаан, технологи, инновац (ШУТИ) бодлого, хууль эрх зүйн зохицуулалтыг сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх боломжийн өнцгөөс үнэлж, тус улсад өрнөж буй устөрөгчтэй холбоотой хийгдэж буй инновац үйл ажиллагааг Хэсэг 2.4-д тоймлов.
2.2. Сэргээгдэх устөрөгчийн инновацийг Монголд нэвтрүүлэх нь: Технологи нутагшуулах нь чухал
Copy link to 2.2. Сэргээгдэх устөрөгчийн инновацийг Монголд нэвтрүүлэх нь: Технологи нутагшуулах нь чухалНүүрстөрөгч бага эдийн засаг руу шилжихэд эрчим хүчнээс эхлээд тээвэр, санхүү хүртэл бүх салбарт хувийн хэвшил үйлдвэрлэлээс гарах ялгаруултаа бууруулах, зохион байгуулах загвар хүрээг тодорхойлох, сэдлийг өдөөх бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байдаг. Улс орнууд эдийн нүүрстөрөгчийг халахдаа хэрэглэж буй олон янзын шийдлийн нэг нь сэргээгдэх устөрөгч бөгөөд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн муруйн эхэнд ялгарлыг бууруулах боломж бололцоо өндөр юм. Бусад бага нүүрстөрөгчийн технологитой нэгэн адилаар сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх, нэвтрүүлэх нь бодлогын хуьд томоохон зохиоцуулалт, тухауйн улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг алсын хараатай тодорхойлох шаардлагатай байдаг. Тухайлбал, дотоодын ногоон инновац, сэргээгдэх устөрөгч хөгжүүлэхэд дотоод гадаад инновац нөөцийг үр дүнтэй уялдуулах ажлууд үүнд хамаатай. Эдгээр нөөцийг сайтар уялдуулан зохицуулах асуудал нь үндэсний устөрөгчийн стратегин гол асуудал болон урган гарч ирж байна (Хайрцаг 2.1). Өртгийн сүлжээг бүхэлд нь системтэйгээр харж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бодлого тодорхойлогчдын ур чадвар, шаардлагатай мэдлэг чухал. Жишээлбэл, сэргээгдэх устөрөгч бордоо боловсруулахад ашигладаг хүрэн устөрөгчийг орлох, уул уурхай, эрдэс баялгийн өртгийн сүлжээнд устөрөгчийг цоо шинээр ашиглан бага нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн бий болгох зэрэг хувийн компани дангаараа хийж чадахгүй зүйл байж болно. Ерөнхийдөө үндэсний салбар хөгжүүлэх стратегид энэ сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх зэрэг хэтийн зорилго, алсын харааг тусгасан байдаг.
Хөрөнгө оруулалт, инновацийг чиглүүлэх бодлого төвхнөн тогтож буй устөрөгчийн өртгийн сүлжээнд технологийн чадавх суулгахад чухал болно. Энэ нь бусад чиглэлийн (худалдаа, эрчим хүч, хөрөнгө оруулалт, татвар гм.). ШУТИ-ын бодлогоос улбаалан бий болно. Инновацийн бодлогын өнцгөөс харвал тэргүүлэх чиглэлийн технологи, судалгааг ялангуяа хөгжлийн эхний шатанд өрсөлдөөн сул байхад хэд хэдэн арга замаар дэмжих боломжтой. Тодорхой чиглэлд төсвийн мөнгөөр СХ ажил хийх, тухайлсан асуудлаар хувийн хэвшилд нөхцөлт татварын хөнгөлөлт үзүүлэх нь үр дүнтэй байдаг. Энэ төрлийн дэмжлэг нь тодорхой технологи (устөрөгч), эсхүл зорилго, зорилттой уялдсан (тодорхой салбарт ялгарлыг бууруулах зэрэг) байх шаардлагатай юм. Сэргээгдэх устөрөгч зэрэг бага нүүрстөрөгчийн технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл явцыг түргэтгэхийн тулд төр засаг илүү уламжлалт бодлогын дэмжлэг ашиглаж байгаа нь бага нүүрстөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх стратегиэ бусад бодлоготой сайтар уялдуулах шаардлагатай байгааг харуулж буй. Үүнд инновац дэлгэрүүлэхэд шаардлагатай санхүү, хөрөнгө оруулалт олох, дэд бүтэц байгуулж, эрсдэлийг багасгах, зорилтот хэрэглээг дэмжих, дүрэм журмаар зохицуулах замаар хэрэглээг нэмэгдүүлэх юм.
Хайрцаг 2.1. Үндэсний сэргээгдэх устөрөгчийн стратегид туссан СХ, инновацийн бодлого
Copy link to Хайрцаг 2.1. Үндэсний сэргээгдэх устөрөгчийн стратегид туссан СХ, инновацийн бодлогоОлонх сэргээгдэх устөрөгчийн стратегид чухал инновац, СХ бодлого, санаачилга хэдий өөр арга замаар боловч туссан байдаг. СХ нь бага нүүрстөрөгч устөрөгчийн технологи нэвтрүүлэхэд чухал бүрэлдэхүүн хэсэг нь мөн. Тухайлсан, зорилтот СХ арга хэрэгсэлтэй болох нь ирээдүйд устөрөгчийн томоохон экспортлогч улс болохоор зорьж буй улсын хувьд зайлшгүй хэрэгтэй. Учир нь салбар дамнасан СХ бодлого илүү хөгжсөн технологид ашигтай тусдаг, иймд дөнгөж эхлэл төдий яваа, зах зээлд гараагүй технологийн хувьд үр нөлөөгүй (Cammeraat, Dechezleprêtre and Lalanne, 2022[4]).
Морокко Ногоон H2A судалгааны платформ үндэсний төдийгүй бүс нутгийн хэмжээнд хийгдэж буй СХ, инновацийн жишиг болох зорилготой. Сэргээгдэх устөрөгч, ногоон азот, синтетик түлшинд ерөнхийдөө төвлөрсөн энэ судалгаа “Пауэр тү Икс” санаачилгын хүрээнд хийгдэж байна. Энэ төвийн зорилго нь бага нүүрстөрөгчийн молекулыг аж үйлдвэрийн салбарт болон бордоо үйлдвэрлэлд ашиглах зорилготой (Government of Morocco, 2021[5]).
Намибийн стратеги (Namibia Green Hydrogen Research Institute-NGHRI) судалгааны төв байгуулах. СХ анхаарахаас гадна тус төв их сургууль салбар, төр уулзах цэг болж консорциум үүсгэн сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх судалгаа хийх зорилготой. Тус судалгааны институт чадавх бэхжүүлэх чиглэлд ажиллан магистр, докторын сургалт болон дахин мэргэшүүлэх мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ (Government of Namibia, 2022[6]).
Чилийн засгийн газар 280 сая хүртэлх ам. долларын санхүүжилтээр Цэвэр технологийн институт байгуулсан. “Istituto de Tecnologías Limpias-ITL’’ бол цэвэр эрчим хүч уул уурхайн технологийн инновацийн платформ юм (Government of Chile, 2021[7]). Чилийн хэд хэдэн их сургууль, Антофагасийн Аж үйлдвэрийн холбоо зэрэг хувьцаат компаниудыг нэгтгэн консорциум байгуулжээ. Уг институт тогтвортой уул уурхайн асуудал, сэргээгдэх устөрөгчийн өртгийн сүлжээ байгуулах ажилд төвлөрдөг (ASDIT, 2023[8]).
Сэргээгдэх устөрөгчийн чиглэлд байгуулсан анхны кластер Морокко. Кластерийн гол зорилго нь ногоон устөрөгчийн өртгийн сүлжээг үндэсний хэмжээнд босгож ирэх юм. Иймд СХ-ийг урагшлуулах төдийгүй ногоон деривативын чиглэлд төрийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг хөгжүүлэх, сургалт, дахин мэргэшүүлэх хөтөлбөрт хамруулан ажлын байр бий болгоход хувь нэмрээ оруулах юм (Government of Morocco, 2021[5]).
ЭЗХАХБ-ийн хувьд сэргээгдэх устөрөгчийн технологийн бодлогыг дэмжиж буй зорилго нь үйлдвэрлэлийн өртгийг бууруулан эргэлтэд оруулан бүтээгдэхүүн болгох явдлыг хурдасгах болно. Зорилго нь “хүрэн” устөрөгчтэй өрсөлдөхүйц сэргээгдэх устөрөгч болон дериватив үйлдвэрлэнэ. Нүүрстөрөгч тэглэх олон янзын хувилбарт устөрөгчийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэх гол хөшүүрэг нь үйлдвэрлэлийн болон хэрэглээний өртөг, зардлыг бууруулах явдал мөн. Зарим талаараа харьцангуй зүйл мөн боловч хэрэглээний устөрөгчийн өрсөлдөх чадвар уламжлалт болон бусад түлшний үнэ өртгөөс томоохон хэсэг нь хамаарна. Монголын төр засаг уламжлалт түлшийг шат дараатай хэрхэн яаж халах талаар бага анхаарч байгаа ба сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх амбицаа хэрэгжүүлэхэд энэ чиглэлд гүн гүнзгий анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай болно. Ялгаруулалт ихтэй түлшний хэрэглээг бууруулахад хууль эрх зүйн зохицуулалт, нүүрстөрөгчийг үнэлэх зэрэг доор дурдагдах эдийн засгийн хөшүүргийг системтэй хэрэглэх хэрэгтэй. Электролиз төхөөрөмжийн үнийг бууруулахад дорвитой арга хэмжээ авах, шаардлагатай хэмжээнд сэргээгдэх эрчим хүчээр хангах нь үр дүнтэй байдаг (ЗурагЗураг 2.1) нь эдгээр хоёр хүчин зүйл сэргээгдэх эрчим хүчний үнэ өртөгт ихээхэн нөлөөтэй байдгаас улбаатай. Гуравдугаар бүлэгт тодорхойлсончлон Монголын сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцийг ашиглахад хөрөнгө оруулалтын саадыг арилгах нь үндэсний устөрөгч хөгжүүлэх стратегид баримтлах гол асуудал мөн болно. Худалдаа, санхүү хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд холбогдох хөрөнгө санхүүтэй холбоотой эрсдэл, өртөг зардлыг бууруулах ажлыг хийсэн байх учиртай.
Зураг 2.1. Ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийн өртгийг бууруулах гол хүчин зүйлс
Copy link to Зураг 2.1. Ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийн өртгийг бууруулах гол хүчин зүйлсМонгол зэрэг хөгжиж буй орны хувьд бага нүүрстөрөгчийн технологи инновацийг бодлогоор дэмжихдээ бусад улсын технологи хөгжүүлж буй гол технологид тулгуурлах нь зүйтэй (IEA, 2023[10]). Одоогоор устөрөгчийн инновац (зөвхөн үйлдвэрлэл төдийгүй аж үйлдвэр, тээврийн салбарт хэрэглэж буй жишээ) цөөн хэдэн баян орны технологийн чадал сайтай томоохон хэдхэн компанид төвлөрсөн. Жишээлбэл ЭЗХАХБ, Европын Холбооны Судалгааны хорооны хамтран гаргасан тайланд 2021 оны топ 2000 компанийн бизнес хөгжлийн судалгааны зардал (БХСЗ) нь дэлхий нийт энэ төрлийн зардлын 87% бүрдүүлж, дэлхийн топ СХ-ийн фирмүүд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулахтай холбоотой технологийн патентын 70%, барааны тэмдгийн 10% эзэмшиж (Хятадыг хасаж тооцвол бүх патентын 63%, барааны тэмдгийн 6%) байна. Бага нүүрстөрөгчтэй холбоотой технологийн инновац бүс нутаг, бизнес арилжааны хувьд илүү төвлөрсөн учраас хөгжиж буй орнуудын хувьд ямар оролцоотой байх нь тодорхойгүй (Amoroso et al., 2021[11]). Устөрөгчийн хувьд технологи хөгжүүлэлт бүр илүү төвлөрчээ. Оюуны өмчийн патентын бүртгэлийн 5 байгууллага буюу IP5-д гаргасан устөрөгчийн технологийн патент эзэмших нийт хүсэлтийн 72.1%-г БХСЗ-ын хэмжээгээр топ 2000-д багтдаг компаниуд гаргажээ (ЗурагЗураг 2.2a). Технологийн нээлт гэхээсээ судалгаа шинжилгээний үр дүнг эдийн засгийн эргэлтэд орсныг илтгэдэг барааны тэмдэг нь сарнисан өмчлөлтэй байгаа боловч дээрх том бизнесүүдийн өмчийн устөрөгчтэй холбоотой барааны тэмдэг нийт дүндээ жин дарж буй (27.8%). Энэ хувь хэмжээ устөрөгчийн хувьд бусад бага нүүрстөрөгчийн технологитой харьцуулахад хамаагүй өндөр байна (Зураг 2.2b).1 Зураг Зураг 2.2c-т харуулж байгаачлан өмчилж буй устөрөгчийн технологийн тоогоороо Япон, Солонгос бүс нутагтаа толгой цохиж байгаа бол ЕХ дэлхийн дундаж үзүүлэлттэй байна.
Зураг 2.2. Зарим бага нүүрстөрөгчийн технологийн төвлөрөл, бүс нутгаар компаниар
Copy link to Зураг 2.2. Зарим бага нүүрстөрөгчийн технологийн төвлөрөл, бүс нутгаар компаниарГурван гол технологиор эзэмшиж буй патент (a) барааны тэмдэг (b) дэлхийн топ CХ-д хөрөнгө оруулагчийн жин (2016-18).
Тэмдэглэгээ: ЗурагЗураг 2.2a болон Зураг 2.2b-ын өгөгдөл патент, барааны тэмдэг СХ-ийн дэлхийн топ 2000 хөрөнгө оруулагчид төвлөрснийг харуулж байна. Эдгээр хөрөнгө оруулагчдын инновацид зарцуулсан зардал нь хувийн хэвшлийн дэлхийн нийт СХ-ийн зардлын 87%, бүх төрлийн технологийн патент авах хүсэлтийн 63% эзэлж байна. ЗурагЗураг 2.2c-т Технологийн давуу талын индекс (RTA)-ийг ижил технологиор бүс нутгийн түвшинд тооцсон өгөгдлийг ашиглав.
Эх сурвалж: JRC-OECD, COR&DIP© data base v.3., 2021 based on (Amoroso et al., 2021[11])
Сэргээгдэх устөрөгчийн салбарыг дэмжих аливаа стратегид олон улсаас технологи нутагшуулах хамгийн үр дүнтэй аргыг тодорхойлох шаардлагатай. Хөгжиж буй орнуудын гадаадаас инновац нэвтрүүлэх, хөгжүүлэх, өрсөлдөх чадвартай болох чадавхаас нь устөрөгч үйлдвэрлэгч, экспортлогч болох эсэх нь хамаарна. Хөгжиж буй улс оронд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагааг хамруулсан технологи дамжуулалт хийхэд үндэстэн дамнасан корпорац (ҮДК) технологи нэвчилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Технологи дамжуулалтыг хамгийн үр дүнтэй хийх арга замын талаарх ЭЗХАХБ-д болж буй мэтгэлцээн ихэнхдээ технологи дамжуулалт нь худалдааны бодлогын буюу тухайн бүс нутаг, улс орны бараа бүтээгдэхүүнд тавих шаардлага болон бусад зөвшөөрөл, лиценз авахыг шаардах замаар тодорхой технологи “тулгаж” байгаа талаар санаа зовнисон агуулгаар өрнөж байна (Andrenelli, Gourdon and Moisé, 2019[12]). Мөн дотоодын аж ахуйн нэгжүүд бага нүүрстөрөгчийн технологи үйлдвэрлэлд ашигласнаар үр шимийг нь хүртэх хүрээг бий болгох хэрэгтэй болно. Энэ нь тэдэнд бага өртөгтэй электролиз төхөөрөмж олоход нь туслах, үйл ажиллагаандаа инновац ашиглах боломж бий болгоно гэсэн үг бөлгөө. Нүүрстөрөгчийн хэрэглээг халахад хүндрэлтэй салбарт устөрөгч, түүний деривативыг хэрэглээг нэвтрүүлэхэд эдгээр инновац чухал үүрэгтэй.
Бага нүүрстөрөгчийн амбицаа хэрэгжүүлэхэд технологи дамжуулалт, инновацад тулгарч буй саадыг Монголын шинжлэх ухаан, технологи инновацийн салбарынхан ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, НҮБ УАӨСК-ийн хүрээнд тус улс байгаль орчин, уур амьсгалын зорилгоо хангахад инновац ашиглахад учирч буй дотоод, гадаад саадыг тодорхойлж, байр сууриа илэрхийлсэн билээ. Бодлогын түвшинд авах хэд хэдэн арга хэмжээг нь тодорхойлсон нь ЭЗХАХБ-ын судалгааны дүн, оролцогч талуудын гаргасан саналтай нийцэж байна. Үүнд: тухайлсан салбарт технологи нутагшуулах хэрэгцээ, технологи хөгжүүлэхэд учирч буй саад, технологи дамжуулалт болон нэвчилт, технологи нутагшуулахад хоёр болон олон талт хамтын ажиллагааны механизмыг ашиглах, хувийн хэвшлийн оролцоог дотоодын технологи нутагшуулах хэрэгцээг хангахад оролцох оролцоог сайжруулах юм (Dagvadorj, n.d.[13]). ЭЗХАХБ-аас Улаанбаатар хотноо зохион байгуулсан оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтын үеэр 2020 онд баталсан Оюуны өмчийн тухай хууль (ОӨтХ)-ийн бараг хэрэглэдэггүй заалт болох оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, технологи шилжүүлэхэд судалгааны байгууллага хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих асуудлыг ашиглах талаар хэлж байлаа. Бага нүүрстөрөгчийн технологийн ашиг тусын талаарх мэдлэг Монголын аж үйлдвэрийн салбарынханд төдийлөн байхгүй болох нь ажиглагдсан болно. ШУТИ салбарт болон бизнесийн салбарт ажилладаг хүмүүс энэ талаар санаа бодлоо илэрхийлж байлаа Бүгд бага нүүрстөрөгчийн үйл ажиллагааг ЖДҮ нэвтрүүлж, өртгийн сүлжээнд байрших нь хэцүү гэдгийг бүгд хүлэнэ зөвшөөрч байв.
Сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх ажил Монголд төдийгүй ЭЗХАХБ-ын түвшинд олон улсын хамтын ажиллагаа шаардна. Бага нүүрстөрөгчийн технологи хөгжүүлэх ажил ШУТИ, хөрөнгө оруулалтын асуудлаар дэлхий нийтийн хамтын хүчин чармайлт гүн гүнзгий хэрэгтэй юм. ЭЗХАХБ болон Их 20-ын хүрээнд том хэмжээний технологи хөгжүүлэх инновацийн төсөлд энэ төрлийн хамтын ажиллагааг өргөн хэрэглэдэг ба үүний жишээ нь устөрөгчийн салбарт хэрэгжиж буй Европын нийтлэг сонирхлын төслүүд (ЕНСТ), Эдийн засагт устөрөгч, үүрэн шатахуун дэмжих олон улсын түншлэл (ЭЗУҮШДОУТ) байна (European Commission, 2022; IPHE, 2022). Монгол шиг жижиг эдийн засагтай хөгжиж буй орны хувьд олон улсын хамтын ажиллагаа онцгой чухал. Энэ нь дотооддоо бага нүүрстөрөгчийн устөрөгч хөгжүүлэх, үйлдвэрлэхэд ашиглах шатанд гадаад технологи, санхүүгийн нөөц, техникийн тусламж авна гэсэн хүлээлттэй байдгаас улбаатай. Солонгос Израилийн СХ-ийн Сан зэрэг урт хугацаанд ажиллаж буй механизм нийтлэг судалгааны зорилготой, харилцан бие биенээ нөхсөн чадавх чадалтай улс орнууд хамтран ажиллаж олон улсад технологи дамжуулалтыг хурдасгаж чадаж буйн жишээ мөн (Israel Innovation Authority, 2024[14]). Хөгжингүй болон хөгжиж буй улс орнууд олон улсад инновац, технологийн чиглэлээр амжилттай хамтран ажиллаж буй жишээнүүд төр засгийн хувьд бодлого тодорхойлогчид, техникийн зөвлөхүүд, ШУТИ-ын салбарын мэргэжилтнүүдийг олон улсын түвшний яриа хэлэлцүүлэгт хэрхэн яаж үр дүнтэй оролцуулах вэ гэдгийг судлан үзэх үндэслэл бийг харуулдаг.
Устөрөгчийн салбарт тэргүүлэгч улс орны хувьд бүрэлдэн тогтож буй өртгийн сүлжээнд технологио суулгах нь эдгээр улс орнуудын хувьд бага нүүрстөрөгчийн шилжилтийн нэн тэргүүний асуудал мөн. Иймэрхүү механизмын нэг жишээ бол Японы кредит хамтран тооцох механизм юм. Монголд эхлэлийн шатандаа яваа хэд хэдэн устөрөгчийн төсөл энэ чиглэлд судалгаа шинжилгээ хийсэн байдаг. Энэ механизмын хүрээнд ялгарлыг бууруулдаг Япон технологийн тоног төхөөрөмж худалдан авч 30% хөнгөлөлт (дээд тааз бий) эдлэх юм (Government of Japan, 2024[15]). Өргөн утгаараа сэргээгдэх устөрөгчийн далайцтай хөгжүүлэхэд хамтын ажиллагааг дэмжих, технологи нь уур амьсгалын болон тогтвортой өсөлтийн зорилтоо хангахад бүх улсад туслах ёстой талаар яриа хэлэлцүүлэг дэлхий даяар өрнөж байна. Хүлээн авагч орнуудын урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хангахын тулд зөвхөн сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийн байршлыг тодорхойлоод зогсохгүй энэхүү бага нүүрстөрөгчийн технологи ашиглан нэмүү өртөг үйлдвэрлэх чадавх хөгжүүлэх дотоод боломж бололцоог анхаарах нь зүйтэй юм. Иймэрхүү хамтын ажиллагааны хүрээнд хүлээн авагч улсын төр засаг, олон улсын түнш хоёулаа дотооддоо ур чадвар хөгжүүлэх асуудалд анхаарах ёстой. Бага нүүрстөрөгчийн технологи шингээх олон улсын санаачлагын үр шимийг хүртэх, өрсөлдөх чадвар хамгийн сайтай дотооддоо тохирсон инновац авч хэрэглэх чадвар нь Монголын төр засаг бүх түвшинд бодлогын өөр өөр талбарт хоёр болон олон талт албан ёсны яриа хэлэлцээ идэвхтэй өрнүүлж байж сайжирна.
Одоо байгаа дотоодын технологи дамжуулах сувгууд сэргээгдэх эрчим хүчний амбицаа хэрэгжүүлэхэд дэмжлэг болно. Олон улсын хамтын ажиллагаа бага нүүрстөрөгчийн технологи нэвчилтэд дэлхий даяар чухал хэдий ч (Хайрцаг 2.2), мэдлэг, технологи дамжуулах дотоодын сувгууд мөн чухал, ялангуяа дотоодын компаниудын хэрэгцээ шаардлагад тохирсон мэдлэг, технологи илүү сайн дамжуулдаг. Монголд хэд хэдэн технологи дамжуулах тогтолцоо байгаагийн дотор ШУА багтна. ЭЗХАХБ-тай зөвлөлдөн энэ тайланг боловсруулах явцад ШУА судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж байв. Эдгээр санаачилга дотоодын төрийн мэдлийн судалгаа шинжилгээний байгууллагын бүтээсэн мэдлэг, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжих үзүүлэх зорилготой юм. Эдгээр платформууд сайн танигдаагүй, өргөн хэрэглэдэггүй хэдий ч үүн дээр суурилан сэргээгдэх устөрөгчийн стратегийн технологи дамжуулалтын үйл ажиллагааг хийх сайн суурь болох боломж байна. Байгаа платформуудыг ашиглахдаа Монголын ШУТИ хариуцсан эрх бүхий байгууллагууд ялангуяа жижиг бизнест технологи дамжуулах үйл ажиллагаанд тооцож үзэх хэд хэдэн зүйл байна. Төрөөс технологи дамжуулалтын талаар мэдлэг мэдээллийг түгээснээр бизнесийн байгууллагууд одоо хэрэгжиж буй хөтөлбөрт хамрагдах сэдэл өгч, оролцоо нь сайжрах ба ялгарал ихтэй үйлдвэрлэлийн гарцыг бууруулахад бэлэн, арай хямд технологи авч хэрэглэх ажлыг өдөөнө. Мөн технологи дамжуулалтыг төрийн өмчийн их дээд сургууль, судалгааны байгууллагуудын үйл ажиллагааны зорилт болгож салбарын болон судалгааны байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааг дэмжих (жишээлбэл, томоохон үйлдвэр болон эрдэм шинжилгээний хүрээлэн хамтрах усны нөөцийн үр ашигтай менежмент зэрэг дотоод асуудлыг шийдэх), эсхүл ахисан түвшний оюутнууд, судлаачдыг үйлдвэрлэл дээр ажиллуулах боломжийг судлан үзэх хэрэгтэй. Энэ аргаар устөрөгч болон бусад бага нүүрстөрөгчийн технологийг үйлдвэрлэлийн дамжлагад хэрэглэх боломжийг тодорхойлох зорилготой
Хайрцаг 2.2. Японы кредит хамтран тооцох механизм: Гадаад санхүүжилтээр технологи дамжуулах, нутагшуулах жишээ
Copy link to Хайрцаг 2.2. Японы кредит хамтран тооцох механизм: Гадаад санхүүжилтээр технологи дамжуулах, нутагшуулах жишээЯпончуудын санаачилсан хамтарсан кредит олгох механизм (ХКОМ) нүүрстөрөгчийг халах дэвшилтэт технологи, бараа бүтээгдэхүүн, систем, дэд бүтцийн түгэлтийг хурдасгахаар бий болгосон. Үндсэн зорилго нь түнш орнуудынхаа тогтвортой хөгжлийг дэмжингээ Япон технологи ашиглан хүлэмжийн хий (ХХ)-г бууруулах, үгүй болгох юм. ХКОМ ашиглан бууруулсан ялгарлыг Японы Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр (ҮХТХХ)-т заасан ХХ-г бууруулах зорилгод оруулан тооцно. Энэ механизм хүрээнд хамрагдсан улс орнуудад хэрэгжиж буй төсөлдөө буцалтгүй тусламж авч Японы хүлэмжийн хийг халах технологи нутагшуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын зардлаа бууруулна.
2.3. Инновац нэвтрүүлэх үйл ажиллагаа болон тархалтыг хэрэглээг дэмжсэн бодлогоор тэтгэх нь
Copy link to 2.3. Инновац нэвтрүүлэх үйл ажиллагаа болон тархалтыг хэрэглээг дэмжсэн бодлогоор тэтгэх ньДотооддоо бага нүүрстөрөгчийн технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх ажил төрийн бодлого, зохицуулалт, дэмжих талаар нийтэд хүргэж буй мэдээллээс хамаарна. Шууд хийх боломжтой нэг ажил нь нүүрстөрөгчид үнэ тогтоох бодлого гаргаж, ялгарлыг үнэтэй болгох, уламжлалт түлшинд өгдөг татаасыг шат дараатай татгалзах явдал мөн. Монголын эрх баригчид зэрэгцэн өрсөлдөж буй технологи хөгжүүлэх үнэ өртөгт анхааран уур амьсгалтай холбоотой СХ-ийг санхүүжүүлэх шинэ боломж бололцоог гаргах боломжтой (Cervantes et al., 2023[17]). Ийм бодлого оролцогч талуудыг бохирдлоо дотооддоо шийдвэрлэхийг шахаж, инновац хөгжүүлэх, байгаль орчинд илүү ээлтэй технологи нэвтрүүлэхэд хүргэдэг. Ялгарал худалдалах схем бага нүүрстөрөгчийн инноваци нэвтрүүлэхэд хурдан хугацаанд, өндөр хэмжээнд нөлөөлж байгаг ЕХ-ны туршлагаас харж болно (Calel and Dechezleprêtre, 2016).
Сэргээгдэх устөрөгчийн хөгжлийн өөр өөр үе шатанд эрэлтийг дэмжсэн арга хэмжээ авах нь чухал. Сэргээгдэх устөрөгчийн хэрэглээнд инновац хийж, үйлдвэрлэлд ашиглах боломжтой компаниудын хувьд эрэлтийг дэмжсэн бодлого гарц бага байлаа ч технологи, инновацийн СХ-ээбага нүүрстөрөгчид чиглүүлэх сэдэл өгдөг. Мөэ бага нүүрстөрөгчийн технологи өргөн хүрээнд нэвтрүүлэх чадалтай компаниудад эрсдэл өндөр ч тогтвортой технологи хөгжүүлэх чиглэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад нөлөөлдөг, ингэснээр үйлдвэрлэлийн өртөг зардал нийт дүндээ буурах үйл явцыг түргэсгэнэ. Уг бодлогыг инжлэх ухаан инновацийн асуудал хариуцсан эсхүл аж үйлдвэржилт хариуцсан яам тамгын газар хариуцаж байгаагаас үл хамааран зорилго нь нэг буюу аж ахуйн нэгж, компаниуд зах зээлийн зарчмаар бага нүүрстөрөгчийн шийдэл нэвтрүүлж, инновац хийснээс үүсдэг эрсдэлийг бууруулах явдал мөн. Ийм учраас зөв бодлого хэрэгжүүлснээр ногоон шилжилт хийхэд тулгардаг эрсдэлийг бууруулан зөвхөн сэргээгдэх устөрөгчийн төслийн санхүүгийн өртөгтөө анхаарах боломж олгоно (World Bank, 2023[18]).
Сэргээгдэх устөрөгчийн технологийг тэтгэх эрэлтийг дэмжсэн бодлогын арга хэмжээ нь нэг технологийг онцолсон эсхүл тодорхой заагаагүй байж болно. Хоёр хэлбэр нь тус бүрдээ давуу сул талтай, Герман зэрэг сайтар тогтсон дэмжлэг үзүүлдэг бодлоготой улс орнууд ногоон шилжилтийн хүрээнд “чиглэсэн” бодлого явуулах нь нэмэгдэж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй (Arnold et al., 2023[19]) (OECD, 2022[20]). Устөрөгч хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа олон янзын хэлбэрээр явагддаг. 2030 он гэхэд Япон улс үүрэн шатахуунт цахилгаан (тэг ялгаруулалттай) машины хэрэглээг 800 000-д хүргэнэ, ЕХ-ны аж үйлдвэрлэлд хэрэглэж буй устөрөгчийн 42%-г биологийн бус гаралтай сэргээгдэх шатахуунаар хангана зэрэг зорилт шиг үйлдвэрлэлд сэргээгдэх устөрөгч хэрэглэхэд төрөөс тодорхой квот, хэмжээ зааж өгч болно (France Strategie, 2018[21]) (European Council, 2023[22]). Бас эцсийн хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэх буюу уламжлалт түлшнээс татгалазахад хүндрэлтэй салбарт сэргээгдэх устөрөгч хэрэглэхэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, аж үйлдвэрийн төсөлд сэргээгдэх устөрөгчийн технологи худалдан авах, дэд бүтэц байгуулахтай холбоотой хөрөнгийн болон үйл ажиллагааны зардалд төсвөөс нөхөн олговор олгох нь дэмжих үр дүнтэй арга механизм мөн. Хамтад нь болон тус тусдаа дээрх бодлогын арга хэмжээг авснаар бизнес аж ахуйн нэгж, судалгааны байгууллагад сэргээгдэх устөрөгчийн инновацид оруулсан хөрөнгө оруулалтыг нь нөхөх зах зээл бий болж буйг мэдээлэх ба төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээг төсөвт үзүүлэх ачаалал, асуудлын ач холбогдол тодорхойлно. Хайрцаг 2.3-т харуулсанчлан ЭЗХАХБ-ын гишүүн орнуудтай харьцуулахад Монгол Улсын төсвийн орон зай харьцангуй хумигдмал учраас хэрэглээг дэмжсэн аливаа бодлогын арга хэмжээг тэнцвэртэй байдлаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ тэнцвэр Монголын устөрөгчийн салбар хөгжүүлэх стратегийн сонирхол (тухайлбал туршилтын төсөл дэмжих, үйлдвэрлэлд сэргээгдэх устөрөгчийг хэрэглэх асуудлыг зохицуулах)-оо технологийн сонголтыг хязгаарлалгүйгээр тов тодорхой, асуудал бүрт тохирсон (тухайлбал уул уурхайн салбарын ялгарлыг бууруулах) арга хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлснээр хангагдна.
Хайрцаг 2.3. Сэргээгдэх устөрөгчийн инновац, технологи нэвтрүүлэх хэрэгцээг өдөөх нь
Copy link to Хайрцаг 2.3. Сэргээгдэх устөрөгчийн инновац, технологи нэвтрүүлэх хэрэгцээг өдөөх ньХэрэглээг дэмжих бодлого сэргээгдэх устөрөгчийн инновац, холбогдох дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулахад чухал
Төр засгийн хувьд ялангуяа төсөв санхүү хязгаартай хөгжиж буй орны хувьд хувийн хэвшилд бага нүүрстөрөгчийн технологи эдийн засгаа хөгжүүлэх бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэх дохио өгөх болон хувийн хэвшлийн сонголтыг хязгаарлахгүй байх хоёрын тэнцвэрийг сайтар хангах сорилт учирдаг. Засгийн газар стратегийн ач холбогдолтой тухайлсан технологи онцлон үзэж байлаа ч хувийн хэвшил олон янзын боломжуудаас өрсөлдөх чадвар, хэрэглэх боломжоосоо хамаарч сонгоно. Үүний тулд бодлогын арга хэмжээ эрсдэлийг хааж “чиглүүлсэн” (нэгж болон багц технологи хэрэглэх) болон технологийн хувьд төвийг сахьсан (аль нэг технологийг онцлоогүй, тухайн салбарын ялгарал бууруулахад чиглэсэн) шинжтэй байна.
ЭЗХАХБ болон ОУЭХА-ийн туршлагаас харахад тухайлсан технологийн эсхүл дэд бүтцийг дэмжсэн аль ч хөрөнгө оруулалтыг эрсдэлийг бууруулан эрэлтийг дэмжсэн бодлого нь сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх стратегийн түлхүүр бүрэлдэхүүн хэсэг болж буй. Ийм төрлийн бодлогын арга хэмжээг дор тоймлов.
Засгийн газар Нүүрстөрөгчийн үнийн зөрүү тооцох гэрээ (CCfD) нэвтрүүлж СО2 ялгаруулалт бууруулсан хэмжээгээр нь үнийн зөрүүг дааснаар устөрөгчийн хэрэглээг нэмэх боломжтой. Жишээ нь Их Британийн офшор салхин станцад CCfD нэвтрүүлж хөрөнгө оруулалт, инновацийг тэтгэн өртөг зардал бууруулсан сайн туршлага бий. Монгол Улс энэ загварыг хуулбарлан авч хэрэгжүүлж тогтмол үнийг санал болгосноор томоохон хөрөнгө оруулалт татаж, уламжлалт түлштэй үнийн хувьд устөрөгч өрсөлдөх боломжийг нэмэгдүүлнэ.
Төрийн худалдан авалт: Төр засаг худалдан авалт хийхдээ бага ялгаруулалттай материалд түлхүү анхаарснаар сэргээгдэх устөрөгчийн хэрэгцээг нэмэх боломжтой. Барилга, тээвэр зэрэг салбарт хэрэглэж болох үр дүнтэй арга гэдгийг АНУ-ын Холбооны ЗГ-ын Цэвэр худалдан авалт санаачилга харуулсан. Монгол Улс ийм тогтвортой хөгжилд чиглэсэн арга ажиллагааг нэвтрүүлснээр сэргээгдэх устөрөгчийн хэрэгцээг материаллаг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хүчтэй хөшүүрэг болно.
Квот тогтоох, зорилт тавих: Засгийн газар бага ялгаруулалттай устөрөгчийн квот хэрэглээнд нэвтрүүлж зах зээлийн тэлэлтийг өдөөж болно. Румын улс 2030 онд аж үйлдвэрийн хэрэглэгчдэд бага ялгаруулалттай устөрөгчийн хэрэглээгээ 50%-д хүргэх зорилт тавьсан нь сэргээгдэх устөрөгчийн дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалтыг огцом нэмэгдүүлжээ. Энэ туршлагыг Монголд нэвтрүүлж инновац хөгжүүлэх, нүүрстөрөгч тэглэх бодлогодоо тусгах боломжтой.
Эцсийн хэрэглээ CAPEX/OPEX татаас: Төрөөс өгөх татаас нь сэргээгдэх устөрөгчийн зах зээлийг тэлэхэд нөлөөтэй. Жишээлбэл АНУ-ын хэд хэдэн мужид кг H2-д 1ам.$ татварын хөнгөлөлт үзүүлсэн нь эцсийн хэрэглэгчдэд эерэг нөлөө үзүүлжээ. Монголд сэргээгдэх устөрөгчийн технологи хөгжүүлэхэд иймэрхүү татаас үзүүлж болох юм. Инновацийг дэмжих сангаар дамжуулан дэмжих хөтөлбөр нэвтрүүлэх нь уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарт зах зээл хөгжүүлэхэд улам их түлхэц өгдөг байна..
Нүүрстөрөгчийн татвар: Чили, Португалийн туршлагаас харахад хүлэмжийн хийн татвар ногдуулах нь ялгарлаа бууруулах, сэргээгдэх устөрөгчийн технологи нэвтрүүлэх сэдэл болдог байна. Чилийн туршлагаас суралцан тодорхой салбарт дулааны эрчим хүчинд тогтоосон хязгаар давсан тохиолдолд татвар ногдуулж, сэргээгдэх устөрөгч зэрэг ашиглах цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих боломжтой.
Хүлэмжийн хий худалдаалах тогтолцоо (ETS): ХХХТ нь СО2 ялгарлыг үр дүнтэй зохицуулах, сэргээгдэх устөрөгчийн технологи нэвтрүүлэх ажлыг урагшлуулах боломжтой. Хятад, ЕХ, АНУ-ын Калифорни муж, Канадын Квебек муж зэргийг оруулаад дэлхий даяр байгаа 30 гаруй ХХХТ-ноос харахад Монголд ийм тогтолцоо нэвтрүүлж хүлэмжийн хийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоон салбар бүрийн ялгарлыг бууруулахад нөлөөлөх боломжтой. ХХХТ-д устөрөгчийн үйлдвэрлэлийг оруулснаар Монгол Улс сэргээгдэх устөрөгчийн технологи дамжуулалтыг дэмжих юмо.
Эх сурвалж: Adapted from (IEA, 2023[23])
Энэ төрлийн дэмжлэг нь бусад технологийн боломж, нүүрстөрөгч халах шийдлийг хязгаарлахгүй байх нь чухал. “Чиглүүлсэн” болон “төвийг сахисан” технологийн сонголтыг хэрхэн яаж тэнцвэртэй авч үзэх нь нүүрстөрөгчийг халах инновац, аж үйлдвэрлэлийн бодлогын мэтгэлцээний гол сэдэв болж, бага нүүрстөрөгчийн технологийн инновац нэвтрүүлэх хугацааг багасгах, хөрөнгө оруулалтыг илүү их амжилт үзүүлэх магадлалтай шийдлийг дэлгэрүүлэхэд чиглүүлэх асуудлыг хэлэлцэж буй (OECD, 2023). Тухайлсан бус технологи дэмжих бодлого мөн өөр өөр байгаа нь гарах үр дүнд илүү анхаарч буйтай холбоотой. Жишээлбэл, Үнийн зөрүү тооцох гэрээ (CCfD)-нд СО2 бууруулсан зардал болон сэргээгдэх эрчим хүчний төслийн эрсдэл хуваах зорилгоор худалдан авах бөөний үнийн зөрүүг төр худалдан авах зохицуулалт юм. Их Британид ҮЗТГ-г хуулийн хүрээнд устөрөгчийн төсөлд хэрэглэж эхэлжээ (IEA, 2019[24]). Мөнхүү ялгарал худалдаалах, эсхүл ялгарлын хэмжээнд стандарт тогтоох зэрэг бусад зохицуулалтын арга механизм ашиглан нүүрстөрөгчийг үнэлснээр алив нэг технологийн шийдлийг онцгойлон үзэлгүйгээр уламжлалт түлш, нүүрстөрөгчийн хэрэглээ өндөр технологийн өрсөлдөх чадварыг бууруулах боломжтой. Үүнээс гадна төрийн худалдан авалтад байгаль орчин уур амьсгалын асуудлаар тодорхой шалгуур нөхцөл тавьж болно (IEA, 2023[23]).
Бага нүүрстөрөгчийн технологи, төрийн худалдан авах ажиллагааг ногооруулах зэрэг хэрэглээ талыг дэмжсэн бодлого гаргах, зах зээлд дохио өгөх хэрэгцээ Монголд их байна. Бусад улс оронд ид явагдаж буй бага нүүрстөрөгчийн хөрөнгө оруулалтын нөхцөл, хүлэмжийн хийг үнэлэх, харилцан тооцох, ногоон квот тогтоох зэргээр зах зээл бүрдүүлэх хөшүүргүүд Монголд хараахан бий болоогүй. Төрийн худалдан авалтыг ногоон болгох ажлыг бага нүүрстөрөгчийн технологийн хэрэгцээг өдөөхөд хөшүүрэг болгон ашиглах нь Монголд амжилтад хүрэх магадлалтай. Ялгаруулалт өндөр, байгаль орчинд сөрөг нөлөөтэй уул уурхай зэрэг олон салбарт төр давамгайлдаг. Стратегийн ач холбогдолтой олборлох салбарт төр 50 хүртэл хувийг эзэмшин тус улсын томоохон орд газруудын ашиглалтыг шууд хянадаг. Иймд аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулагчдын шийдвэрт төр шууд нөлөөлж, илүү байгаль орчны тогтвортой байдал, бага нүүрстөрөгч ялгаруулахад хөрөнгө оруулахад залах боломжтой. Одоогоор энэ чиглэлд тодорхой бодлого зохицуулалт байхгүй байгаа нь засгийн газрын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилт ба ТӨК-ийн явуулж буй үйл ажиллагаа хоорондоо нийцэхгүй байдалд хүргэж буй (De Kleine Feige, 2021[25]). Байгаль орчны асуудалтай холбоотой лиценз, зөвшөөрлийн шаардлагаас давж, төрийн худалдан авалтад байгаль орчны тогтвортой байдлыг хангах, нүүрстөрөгчийн хэрэглээг багасгах тодорхой нөхцөлийг төрийн худалдан ажиллагаанд тусгаж болно. Хэд хэдэн сэргээгдэх устөрөгчийн төсөл хөгжүүлэгчид туршилтын төсөл хэрэгжүүлэхээр уул уурхайн салбарыг онилж буй. Сэргээгдэх устөрөгч болон уул уурхайг холбох нь хэд хэдэн давуу талтайг Бүлэг 1 болон энэ тайлангийн бусад хэсэгт тодорхойлсон билээ. Сэргээгдэх устөрөгчийн стратегийн хүрээнд ийм холбоо үүсгэхэд олон нийтийн дэмжлэг чухал.
Уул уурхай, тээврийн салбарт инновац, сэргээгдэх устөрөгчийн технологи нутагшуулахын үүднээс хэрэглээг дэмжсэн бодлогоо хязгаарлах боломжтой. Энэхүү тайланг боловсруулах явцад хийсэн төсөл хөгжүүлэгчид, санхүүгийн байгууллагуудтай хийсэн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр дотоодын оффтэйк боломж байхгүй байгаа явдал сэргээгдэх устөрөгчийн төслийн хувьд том эрсдэл гэж үзэж буй нь тодорхой байв. Монголын устөрөгчийн дотоод зах зээл харьцангуй бага (663 МВт хүчин чадалтай ДЦС-IV гм дулааны станцын хөргүүрт ашигладаг), уул уурхай, тээврийн салбарт сэргээгдэх устөрөгч ашиглах хамгийн боломжтой (Хүснэгт 2.1). Ингэснээр устөрөгчийн үйлдвэрлэлийн хэрэгцээг өдөөх, ҮХТХН-т заасан нүүрстөрөгчийг халах зорилгоо биелүүлэхэд нэмэрлэх давхар ашигтай юм. Оффтэйк нөхцөлтэй байгуулсан хувийн хэвшлийн хэрэгжүүлж байгаа анхны туршилтын төсөл уул уурхайн салбарт энэ загвараар ажиллаж байгаа бол Эрчим хүчний яам дотоодын устөрөгчийн хэрэглээг нэмэгдүүлэхэд ихэд анхаарч байгаа үед ялангуяа хотын тээвэрт үүнийг нэвтрүүлэх бүрэн боломжтой. ТӨХК-ийн нүүрстөрөгчийн ул мөр их, иймд бага нүүрстөрөгчийн технологи бэлэн болох хүртэл хувийн хэвшил хязгаарлагдмал түвшинд туршилтын төсөл хэрэгжүүлэх боломжийг төр засаг судлан үзэх хэрэгтэй.
Хүснэгт 2.1. Устөрөгчийн технологийн үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн болсон байдал (TRL) аж үйлдвэрлэл, тээврийн салбарын хэрэглээ
Copy link to Хүснэгт 2.1. Устөрөгчийн технологийн үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн болсон байдал (TRL) аж үйлдвэрлэл, тээврийн салбарын хэрэглээ|
Аж үйлдвэр |
Tээвэр |
||
|---|---|---|---|
|
Технологи |
TRL 2023 |
Технологи |
TRL 2023 |
|
Устөрөгч (бага хэмд халаах аргаар) |
9 |
Стандарт нэвтрэлтийн хурд (60-120 гр/сек) |
9 |
|
Электролит H2-с гаргаж авсан төрөл бүрийн сэргээгдэх нэгдэл (аммиак) |
8 |
Хөнгөн тэрэгний Н2 түлшний үүр |
9 |
|
Метаны пиролиз (аммиак) |
8 |
Зорчигч тээврийн машины H2 түлш |
9 |
|
Уураар задлах ердийн аргаар гаргасан синтетик Н2 суурьтай түлш (өндөр үнэ цэнтэй химийн бодис) |
7 |
Полимер электролитийн мембран Н2 түлшний үүр |
9 |
|
Электролит Н2 суурьтай төрөл бүрийн сэргээгдэх нэгдлээс гаргаж авсан CO2 (метанол) |
7 |
Нийтийн тээврийн автобусны Н2 түлшний үүр |
9 |
|
Н2 (өндөр хэмд халаах аргаар) |
7 |
Метанол түлшээр ажилладаг усан онгоцны мотор |
9 |
|
Нүүрсний шаталтыг орлох электролит Н2 (шатаах зуух) |
7 |
Цахилгаан машины H2 түлшний үүр |
8 |
|
Байгалийн хийд суурилсан өндөр электролит Н2 хольц (DRI) |
7 |
Протон солилцогч мембран |
8 |
|
Аммиак (өндөр хэмд халаах аргаар) |
5-6 |
H2 ажилладаг ачааны машин |
7 |
|
100% электролит Н2-д суурилсан (DRI) |
6 |
Хайлмал карбонат |
7 |
|
Н2 хэсэгчилсэн хэрэглээ |
5 |
Хатуу оксид |
7 |
|
Дахивар болгон ашиглах боломжтой зай |
5 |
H2 ажилладаг хөнгөн тэрэг |
6 |
|
Химийн бодисын шингээлт – Н2 баяжуулж, СО2 зайлуулан Н2 ашиглах, хадгалах (шатаах зуух) |
5 |
H2 ажилладаг зогчигч тээврийн машин |
6 |
|
Гангийн үйлдвэрт өндөр хэм үүсгэхэд ашиглах Н2 |
5 |
H2 ажилладаг нийтийн тээврийн автобус |
6 |
|
Үйлдвэрлэлийн процесст Өндөр хэм үүсгэхэд ашиглах Н2 |
4 |
Өндөр хэмд протон солилцогч мембран |
6 |
|
Байэрийн процесст ашиглах H2 |
4 |
Метанол түлшээр ажилладаг цахилгаан усан онгоц |
6 |
|
Ууршилт бууруулах Н2 плазма |
4 |
Өндөр хурдны нэвтрэлт (120 гр/сек) |
4 |
|
Аммиак (бага хэмийн халаах аргаар) |
3 |
|
|
|
Using ammonia as reductant (DRI) |
2 |
|
|
Тэмдэглэгээ: (IEA, 2019[26]) (IEA, 2023[27]) ашиглав. TRL үзүүлэлтийн утга: (1) Анхны санаа: үндсэн зарчим тогтсон; (2) Хэрэглэх арга тодорхой: зарчим, хэрэглэх шийдлийг тодорхойлсон; (3) Зарчим баталгаажуулах шаардлагатай: шийдлийг эхний хэлбэрээр тодорхойлж, туршсан; (4) Эхний хэлбэр: туршилтаар нотлогдсон; (5) Ахисан хэлбэр: бодит нөхцөлд туршсан; (6) Эцсийн хэлбэр: бодит нөхцөлд өргөнөөр туршиж, нотолсон; (7) Худалдаанд гарахын өмнөх танилцуулга: тодорхой нөхцөлд шийдэл үр дүнтэй; (8) Бүтээгдэхүүний зах зээлд гарсан анхны хувилбар: зах зээлд танилцуулсан, бүрэн хэмжээнд ашиглах боломжтой; (9) Бодит амьдралд ашиглаж буй: шийдэл зах зээлд борлуулагдаж байгаа, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд сайжруулах шаардлагатай; (10) Далайцтай хэрэглээ: Далайцтай хэрэглэх бизнес шийдэл хэрэгтэй; (11) Тогтовортой, чанар нь нотлогдсон, цаашид өсөн нэмэгднэ.
Эх сурвалж: (IEA, 2023[27])
Уул уурхай, эрдэс баялгийн өртгийн сүлжээний сүүл үеийн шатанд нүүрстөрөгчийг халахад нөлөө үзүүлэх боломж сэргээгдэх устөрөгчид бий. Нью Клаймэт Институтын 2021 оны тайланд дурдсанаар Монголын уул уурхайн салбар сэргээгдэх устөрөгчийн хэрэглээг өдөөх нэг арга зам бол үүрэн шатахуун хөдөлгүүртэй хүнд даацын тэрэг олборлолт, уртын тээвэрт машин ашиглах боломжтой (Nilsson et al., 2021[28]). Зарим тодорхой уурхайд цахилгаанжуулалт (том оврын машин уурхайд ашиглах гм)-аар нүүрстөрөгч халах бэрхшээлтэй байдаг тул устөрөгч гм. өөр технологи ашиглах шаардлагатай байдаг. Нью Клаймэт Институтын тодорхойлсон технологийн өрсөлдөх чадвар нь нүүрстөрөгчид өндөр үнэ тогтоосон (100ам.$/тнСО2) тохиолдолд эдийн засгийн үр ашигтай байна гэж тооцжээ. Хүлэмжийн хийд үнэ тогтоох ажил Монголд одоогоор хийгдээгүй, энэ нь төр засгаас сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэх стратеги нь нүүрстөрөгчийг халах өргөн хүрээний ажлаас салангид бус, нэг бүрэлдэхүүн хэсэг нь гэж харах шаардлагатайг харуулж буй.
Мөн устөрөгчийн технологийг төрөөс уул уурхайн ашиглалт, боловсруулалтын сүүлийн үе шатанд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөөндөө суулгах боломжтой. Монголд (Оюутолгойн гүний уурхай ашиглалд орсноор улам нэмэгдэх) зэс ихээр олборлож буй боловч хайлуулах үйлдвэр (эрчим хүчний хэрэглээ өндөр, нэмүү өртөг ихээр бий болгодог) нь Хятадад байна. Засгийн газар боловсруулах үйлдвэр барих ажлыг чухалчлан үзэж байгаа тул шинээр дэд бүтэц барьж байгуулах шаардлага үүсэж байна. Жишээлбэл Германы зэс хайлуулах үйлдвэр Аурубис компани 40 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж уламжлалт түлшээр ажилладаг анодын зуухаа устөрөгчийн тэжээгддэг болгон өөрчлөх төсөл хэрэгжүүлж буй. Уг төсөл хэрэгжүүлэхэд ЕХ-ны нүүрстөрөгчийн харьцангуй өндөр үнэ, ирээдүйн хөгжлийн чиг хандлага нөлөөлсөн боловч Монголын бодлого тодорхойлогчид энэ туршлагыг судалж үзэхдээ дараах хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, энэ шийдвэр эрдэс баялгийн салбарын өртгийн сүлжээнд бүхэлд нь нүүрстөрөгч халах бодлого явж буйг төдийгүй энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон өрсөлдөх чадварт нөлөөлж байгааг харуулж байна. Хоёрдугаарт, бага нүүрстөрөгчийн устөрөгч ашиглах зорилготой уг төсөл, эхэн үедээ байгалийн хий, эсхүл устөрөгчийг орц болгон ашиглах гэсэн уян хатан сонголттой. Хөгжиж буй улс орнуудын хувьд дэд бүтцээ шинээр барьж байгуулах учраас орцын шатахуун, эрчим хүчний хувьд хэдий өндөр өртөгтэй ч сонголт хийх уян хатан боломж нөхцөл олгоно.
Бага нүүрстөрөгчийн технологи, шатахууны зах зээлийг дэмжих бодлого боловсруулах нь энэ чиглэлийн инновац, үйлдвэрлэлийг дэмжихэд түлхэц болно. ЭЗХАХБ-ын бага нүүрстөрөгчийн технологи, инновац хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах талаар хийж буй ажлын нэг гол чиглэл эрсдэл хуваах, хөрөнгө оруулалт татахад хэрэглээ талыг дэмжсэн бодлогын арга хэмжээг онцолж буй (Saygin and Lee, 2023[29]) (OECD, 2022[2]) (Cervantes et al., 2023[17]). Нар салхины эрчим хүчний үнийг системд нийлүүлэх үнэ тарифын өөрчлөлтийг амжилттай хийсэн Германы жишээнээс эхлээд үйлдвэрлэлийн орцын үнийг буулгаж бага нүүрстөрөгчийн шийдлийг төрийн худалдан авалтад тусгах зэргээр уг бодлогыг олон арга замаар хэрэгжүүлж болно. Өмнө дурдсан нүүрстөрөгчийн үнийн зөрүү тооцох CCfD арга нэвтрүүлэх, төслийн эхэн үед оффтэйк гэрээ байгуулах зэргээр бодлого тодорхолйогчид дэмжих механизмыг нэвтрүүлж болно. Монголын хувьд нүүрстөрөгчийг халах чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой, бодлогоо тодорхой болгохыг шаардаж буй үйлдвэрлэгчид эдгээр аргыг механизмыг хамгийн их дэмжиж буй. Төр засаг хэрэглээг дэмжих бодлогын арга хэмжээ, зохицуулалтыг утга учиртай тодорхойлж, нэвтрүүлбэл хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх болно. Төрөөс явуулах хэрэглээ талыг дэмжсэн аливаа бодлогын арга хэмжээ нь санхүүгийн хувьд тогтвортой, урт хугацаандаа бага нүүрстөрөгчийн технологи татаасгүйгээр оршин тогтнох, өрсөлдөх чадвартай байх гэдэг ямар чухал болохыг сүлжээнд нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг тогтоох, үнэ өртөг, уян хатан байдлын талаар хойшид аливаа маргаан гарахаас сэргийлнэ гэдэг нь туршлагаас харагдаж байна. Нүүрстөрөгчийн үнийг багаар тогтоох зэрэг орлого бүрдүүлэх механизм нэвтрүүлэх, хоорондын уялдаа холбоог хангаж устөрөгч зэрэг бага нүүрстөрөгчийн технологи үйлдвэрлэл, бусад салбарт хэрэглэхийг дэмжих боломжтой.
Төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бага нүүрстөрөгчийн гарцад чиглүүлэхэд бодлогын олон арга хэмжээг ашиглахад тогтолцоонд шинэ хандлага чадавх шаардна. Бага нүүрстөрөгчийн чиглэлээр хийж буй инновац, аж үйлдвэржилтийн бодлого амжилтад хүрсэх эсэх нь салбар дундын зохицуулалтын шинэ хэлбэрээс шалтгаалж буйг ЭЗХАХБ-ын саяхны хийсэн судалгаа тогтоожээ. Салбар дундын бодлого зохицуулалт боловсруулах, хэрэгжүүлэх шатанд ямагт эерэг нөлөөтэй, нэн ялангуяа нүүрстөрөгчийг халахад зайлшгүй шаардлагатай ажээ (Arnold et al., 2023[19]). Бодит амьдрал дээр мөнгөний бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, байгаль орчны хяналт, аж үйлдвэрт өгөх татаас, ур чадвар, боловсрол, дэд бүтцийн хөрөнгө оруулалт гээд бодлогын арга хэрэгслүүдийг тэнцвэртэй ашиглах хэрэгтэй. Устөрөгчийн амбицаа хэрэгжүүлэхэд технологи, дэд бүтэц, эдийн засагт үзүүлэх нөлөөний талаарх төрийн албан хаагчид, шийдвэр гаргагчдынхаа мэдлэгийг дээшлүүлэн хүнд үйлдвэр, эрчим хүчний салбараас төсвийн бодлого, ШУТИ хүртэлх бүх салбарыг хамарсан салбар дундын зохицуулалт сайн хийж байж Монголын устөрөгчийн салбар дэлгэрэн хөгжих, амжилтад хүрэх магадлалтай. Энэ нь Монгол шиг хөгжиж буй бүхий л улс орны өмнө төдийгүй ЭЗХАХБ-ийн гишүүн орнуудын өмнө ч тулгарч буй бэрхшээл төдийгүй тухайлсан салбар хариуцсан хороо, яам агентлагууд бодлогын хүрээгээ тэлж, бусад зэрэгцээ хэрэгжих бодлоготой нийцүүлэх шаардлагатай болж магадгүй.
2.4. Монгол Улсын инновац, аж үйлдвэржилтийн бодлогыг бага нүүрстөрөгчийн зорилготой нийцүүлэх нь
Copy link to 2.4. Монгол Улсын инновац, аж үйлдвэржилтийн бодлогыг бага нүүрстөрөгчийн зорилготой нийцүүлэх нь2.4.1. Инновацийн бодлого, зохицуулалтын хүрээ
Инновацийн чиглэлээрх амбиц үүний дотор бага нүүрстөрөгчийн чиглэлд хөгжих хэд хэдэн зорилтыг Засгийн газар стратегийн баримт бичигтээ тодорхой тусгасан байна. Монгол Улс бага нүүрстөрөгчид шилжихэд төрийн бодлоготой холбоотой хоёр баримт бичигт гарсан. “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг”-т ШУТИ-ыг хөгжүүлэх тодорхой зорилт дэвшүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахадад ШУТИ хөгжлийг ашиглахаар тусгажээ. Эдгээр зорилтыг гурван үе шаттай хэрэгжүүлэх ба эхний шатанд (2021-2030 он) төрөөс санхүүжилтэй судалгаа шинжилгээний ажлыг хувийн хэвшилтэй холбох, санхүүжилтийн олон эх үүсвэр нэвтрүүлэх, ШУТИ дэд бүтцийг тэлэх, эрдэмтэн судлаачдын урамшууллын системийг өөрчлөх, олон улсын хамтарсан судалгааны ажлын тоог нэмэгдүүлнэ. Хоёр дахь үе шатанд (2031-2040 он) хиймэл оюун ухаан, үйлдвэрлэлийг автоматжуулах технологи зэрэг тэргүүлэх технологид зарцуулах хөрөнгө, санхүүжилтийг нэмэх, олон улсын стандартыг эдгээр чиглэлд нэвтрүүлж, үндэсний дэд бүтцийн чанарыг ахиулах зорилго тавьсан.
“Шинэ сэргэлтийн бодлого 2021” (ШСБ)-д дээрх амбицтай зорилтуудыг дахин тусгажээ. КОВИД-19 цар тахлын дараах нийгэм-эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор уг баримт бичгийг боловсруулсан билээ (Government of Mongolia, 2023[30]). ШСБ-ын бүрэлдэхүүн хэсэг болгон технологи, инновац хөгжүүлж, аж үйлдвэрийн сэргэлтийн гол тулгуур болгон хөгжүүлж, хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг бий болгох зорилготой нийцүүлжээ. ШСБ-ын аж үйлдвэржилтийн шалгуур үзүүлэлт, тэргүүлэх чиглэлд шинжлэх ухаан, мэдлэгт тулгуурласан зорилтыг тусгажээ. Монгол Улсын эрчим хүчний систем дэх нүүрсний хэрэглээг бууруулах, тэсвэрлэх чадаврыг сайжруулах ажлын хүрээнд өмнийн говьд хэрэгжиж буй сэргээгдэх устөрөгчийн туршилтын төсөл хэрэгжүүлэх талаар уг баримт бичигт тусгайлан заасан байдаг. Энэ төсөл устөрөгч хөгжүүлэх олон талын ашиг тусыг тодотгож байгаа чухал баримт төдийгүй аж үйлдвэрийн салбарт нүүрстөрөгчийг халахдаа сэргээгдэх эрчим хүчийг олон төрлөөр (жишээлбэл цахилгаан машин цэнэглэх станцыг олон төрлийн сэргээгдэх эрчим хүчээр хангах) ашиглах боломжтой. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв байгуулсан нь уг бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Одоогийн байдлаар хэрэгжүүлж буй бага нүүрстөрөгчийн төсөл байхгүй, Улаабаатарт хийсэн оролцогч талуудын зөвлөгөөний үеэр энэ төв туршилтын болон жишиг сэргээгдэх устөрөгчийн төсөл хэрэгжүүлэхэд дэмжих үүрэгтэй ажиллах боломжтой.
Дээрх үйл явдал Монголын бодлого тодорхойлогчид ШУТИ-ын үр шимээр нийгэм-эдийн засгаа хөгжүүлэхэд ихэд анхаарах болсныг илтгэж буй. ШУТИ-ын бодлого, зохицуулалтыг сайжруулж, үр шимийг нь эдийн засгийн өсөлтөд ашиглах зорилгоор АХБ-ны техник туслалцааны төсөл хэрэгжиж байна. 2016-2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан инновац, инновацийн санхүүжилт, судалгааны ажлыг сайжруулах,, өгөгдөл мэдээллийн сан байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. “2020-2025 онд инновац хөгжүүлэх тэргүүлэх чиглэл” хөтөлбөрт дээрх үйл ажиллагааг дахин зааж, инновац, мэдлэгт суурилсан хөгжлийг эрхэмлэхээ баталгаажуулжээ.
Төрөөс сэргээгдэх эрчим хүчний чадавхаа нэмэгдүүлэх хэрэгцээ болон хөрөнгө оруулалт инновацийн бодлогын уялдаа холбоог хангах чиглэлээ томьёолов. Дээр дурдсан 2020-2025 онд хэрэгжих “Инновац хөгжүүлэх тэргүүлэх чиглэл” үндэсний хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, инновац бүтээх чадавхаа сайжруулснаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл төдийгүй дулаан алдагдлыг бууруулах эрчим хүч хэмнэх технологи дэлгэрүүлэх ажлыг дэмжих юм. Мөн сэргээгдэх эрчим хүч хадгалах хураагуур станц барьж эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэхээр заасан. АХБ-ны дэмжлэгээр хэрэгжих хураагуур станцын төслийг оролцогч талын төлөөлөгч олон хүн Монгол Улсын эрчим хүчний системд олон эх үүсвэр нэвтрүүлэх чиглэлд хийж буй чухал алхам гэж үзэж байгаагаа ярилцлагын үеэр илэрхийлж байлаа (Government of Mongolia, n.d.[31]).
Монголд шинжлэх ухаан, инновац зохицуулсан нэлээд сайн эрх зүйн тогтолцоотой. Төрөөс оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх ажил хийж байна. 2006 оны Шинжлэх ухаан, технологийн тухай болон 2012 оны Инновац хөгжүүлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль зургаан бүлэгтэй, санхүүжилт, технологийн асуудлаас эхлээд судлаачийн нийгмийн асуудлыг хамарсан зохицуулалттай, Боловсролын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн үүргийг тодорхой зааж өгсөн. Хуульд заасны дагуу уг зөвлөл шинжлэх ухаан технологи хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, судалгааг бодит үйлдвэрлэлтэй холбох арга хэмжээг хэрэгжүүлэх, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг үүрэгтэй.
2020 онд Оюуны өмчийн (ОӨ) тухай хуулийг шинээр баталж, 2006 оны хуулийг хүчингүй болгосон амжилттай. АХБ-ны 2017 тайланд дурдсанчлан ОӨ-тэй холбоотой ноу-хау, технологи дамжуулах томоохон асуудалтай тулгарсны дотор ОӨ-ийг үнэлэх арга зүй, ОӨ-ийн чанарын хяналт ихээхэн учир дутагдалтай байсан юм. Төсвөөс санхжүүжүүлж буй судалгааны төсөл хөтөлбөр Монголын инновац системд томоохон үүрэгтэй учраад дээрх сул тал ОӨ-ийн эрхийн асуудал, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамтарсан компани байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулахад хүндрэл бэрхшээл учруулж байсан юм. Энэ талаар доор өгүүлэх болно. Өмнөх хуулийн цоорхойг нөхөхөд чиглэсэн учраас 2020 онд баталсан ОӨ-ийн шинэ хууль бага нүүрстөрөгчийн технологи Монголд хөгжихөд чухал зохицуулалт, технологи дамжуулалтад түлхэц болно. (Government of Mongolia, 2020[32]).
Инновацийн инстүүц тогтолцоо тархай бутархай байна. Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) ШУТИ-ын бодлогын ерөнхий загвар, хэрэгжилтийг хариуцан 59 шинжлэх ухааны байгууллага, 21 судалгааны их сургуулийг шууд удирдлагаар хангадаг. Монголын төрийн болон хувийн судалгааны байгууллагуудын гуравны нэг (20)-ийг салбарын яамд хариуцдаг. Үүн дээр Шинжлэх ухааны академийн харьяа 10 хүрээлэн ажилладаг, БШУЯ-нд хамаарна. Инновац системд иймэрхүү төвөгтэй тогтолцоо байдаг хэдий ч судалгаа, инновацийн нөөцийг системийн төвөгтэй асуудалд чиглүүлэх бодлого боловсруулахад төвөгтэй болгодог. Ялангуяа Монгол шиг СХ-д зарцуулах нөөцөө хоорондоо уялдаа холбоогүй олон төрлийн байгууллагад тараан хуваарилдаг тогтолцоотой бол уг нөөц аж үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгцээг төрийн бодлоготой уялдуулах боломжгүй нөхцөлд хүргэнэ.
2.4.2. Монголын судалгааны суурь баазын аж үйлдвэрийн хэрэгцээтэй уялдсан байдал
Монголын инновацийн тогтолцоо харьцангуй болон бүрэн утгаараа багашаархан учраас бага нүүрстөрөгчийн технологи дотоод нөөцөөрөө хөгжүүлэх, нэвтрүүлэх боломжгүй. Судалгааны бааз буюу төр хувийн хэвшлийн судалгааны байгууллага, судлаачдын чадавх, чансаа нь аливаа инновац бүрэлдүүлэгч хэсэг мөн. Судалгаа хийх мэдлэг, чадвар, мэдээлэл түгээх, асуудлыг ойлгуулах, инновац хөгжүүлэхэд компаниудтай хамтрах нь өөрийн СХ хийх боломж муу ЖДҮ-ийн хувьд онцгой ач холбогдолтой. Аж үйлдвэрлэлийн салбарт нүүрстөрөгчийг халах нь үйлдвэрлэгчдээс шинэ төрлийн мэдлэг, салбар дамнасан хамтын ажиллагаа улам их шаардах учраас (ө.х. цементийн үйлдвэрт бага нүүрстөрөгчийн шатахуун, нүүрстөрөгч ялган барих шинэ байгууламж уламжлалт аргаар үйлдвэрлэл явуулахад шаардлагатай), ЖДҮ-д судалгааны бааз суурийг ашиглахад хялбар байх цаашдаа улам чухал болно. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт заасанчлан төрөөс хувийн хэвшлийг төрийн захиалгат судалгаатай холбох амбицтай, гэхдээ одоогоор тодорхой байдлаар хэрэгжээгүй, төр хувийн хэвшил хамтран санхүүжүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгжид судлаачдыг байршуулах, дотоодын судалгааны байгууллагын хийж буй СХ-ийг ТӨХК-д гэрээлэх зэрэг ажил хийгдээгүй байна.
Төр засгаас инновацид зарцуулах хөрөнгийг нэмсэн ч СХ-ийн түвшин доогуур, улам суларсаар байгаа юм. Аж ахуйн нэгжийн СХ-д зарцуулсан зардлын хязгаарлагдмал тоо баримт, нэгтгээгүй задгай дүн мэдээ байгаа боловч нийт дүнгээр нь авч үзвэл СХ-д зарцуулдаг зардлын (СХЗ) түвшин өндөр, ТХЗ 9.5.1-ийн хүрээнд уг дүнг гаргажээ. Хамгийн сүүлийн оны тоо баримтаас харахад СХЗ нь ДНБ-ний 0.1%-тай тэнцэж буй нь Казакстан (0.12%), Узбекистан (0.13%) төстэй. Гэхдээ ЭЗХАХБ-ын дундаж үзүүлэлт ДНБ-ний 2.57%-ээс хамаагүй доогуур (Зураг 2.3). Өнгөрсөн хорь гаруй жилд ДНБ-д эзлэх СХЗ хэмжээ буурсан явдал анхаарал татаж байна (2000 онд ДНБ-ний 0.19%). ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дунд ДНБ-нд эзлэх СХ-ийн зардал өссөн ерөнхий чиг хандлагатай байна.
Зураг 2.3. (ТХЗ 9.5.1) Нийт СХ-ийн зардал (ДНБ %), 2000 болон 2022
Copy link to Зураг 2.3. (ТХЗ 9.5.1) Нийт СХ-ийн зардал (ДНБ %), 2000 болон 2022ЭЗХАХБ гишүүд, АТДБХ Төв Азийн орнууд (Казакстан, Монгол, Узбекистан)
Тэмдэглэгээ: 2022 оны мэдээ байхгүй ЭЗХАХБ гишүүн орнуудыг хасав.
Эх сурвалж: (OECD, 2024[33]) (World Bank, 2023[34])
Инновацийг эдийн засаг, бага нүүрстөрөгчийн хөгжилд ашиглан хөгжүүлэхэд саад болох гол зүйл нь Монголын судалгаа хийх чадавх мөн. Бүтэн цагаар ажилладаг судлаачдын тоо (аль ч орны судалгааны чанар биш гэхэд тоо хэмжээг илэрхийлдэг үзүүлэлт) олон улсын түвшин, Казакстан, Узбекистантай харьцуулахад бага (1 сая хүнд эдгээр улсад 626, 525 эрдэм шинжилгээний ажилтан ногддог бол Монголд энэ үзүүлэлт 332 байна) төдийгүй ЭЗХАХБ-ын дундаж үзүүлэлт 4079, уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай Канад (4594), Австрали (5076) зэрэг оронтой харьцуулахад хамаагүй доогуур үзүүлэлт юм (World Bank, 2023[34]). Нийт дүнгээрээ 2015 онд төр хувийн хэвшилд 2512 эрдэм шинжилгээний ажилтан бүтэн цагаар ажиллаж байсан нь 1995 онд бүртгэгдсэн 3102-с буурсан дүн юм. Үйлдвэрлэл-шинжлэх ухааны уялдаа холбоос, судлаачид үйлдвэрлэлд ажиллах (үйлдвэрт ажиллах, голлох салбарт хийгдэж буй докторын судалгааны ажлыг хамтран удирдах гм.) тоо баримт байхгүй.
2.4.3. Бага нүүрстөрөгчийн төслийн орчин нөхцөл
Сэргээгдэх устөрөгчийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл буюу мөрдөн ажиллах дүрэм журам, лиценз, зөвшөөрөл олон янзын хууль тогтоомжоор зохицуулсан байдаг. Газрын тухай хууль (1994 баталсан, 2002 онд хамгийн сүүлд нэмэлт өөрчлөлт хийсэн)-иар газар ашиглалт, зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлыг зохицуулсан байдаг ба Монголын ихэнх газар нутаг төрийн мэдлийнх, устөрөгчийн төсөл хөгжүүлэхэд газрын эрх үндсэн гол асуудал мөн (Government of Mongolia, 1994[35]). Устөрөгчийн томоохон үйлдвэрлэгч болохоор зорьж буй бусад хөгжиж буй орнуудын туршлагаас харахад газрын ашиглахтай холбоотой асуудлыг хялбарчлах нь төрөөс устөрөгчийн төслийн эрсдэл хувааж буй нэг том ажил юм (IEA, 2023[36]). Одоогоор хуульд устөрөгчийн төсөл дэмжсэн тодорхой заалт байхгүй. Ийм ийм төрлийн төслүүд газрын тухай ерөнхий хууль, журмаар зохицуулагдна. Газрын зөвшөөрөл авсны дараа Газрын төлбөрийн тухай хууль (Goverment of Mongolia, 1994[37])-д заасан газрын төлбөр төлөх ёстой. Ашигт малтмал, газрын тосны тухай хуулиар лицензтэй этгээд, талууд газрын гадаргууг эзэмших эрхтэй, уг эрхийнхээ хүрээнд сэргээгдэх устөрөгчийн төсөл хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ Ашигт малтмалын болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөх, тухайлбал газрын зөвшөөрлөө шаардлагатай лиценз, зөвшөөрөл авах хүсэлт гаргахаасаа өмнө авсан байх шаардлагатай (Government of Mongolia, 2006[38]) (Government of Mongolia, 2014[39]).
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар сэргээгдэх эрчим хүчийг шугам сүлжээнд холбогдсон, холбогдоогүй гэж хоёр хуваадаг. Энэ нь лиценз болон гэрээнд нөлөөтэй. Шугам сүлжээнд холбогдсон станц Эрчим хүч худалдан авах гэрээ (ЭХХАГ)-г Цахилгаан шугам сүлжээ эрхлэх газартай заавал байгуулах бол бие даасан станц хэрэглэгчдийг цахилгаанаар хангах тохиолдолд ЭХХАГ байгуулна. Хүчин чадал сайтай устөрөгчийн станц шугам сүлжээнд илүүдэл эрчим хүчээ нийлүүлэх бол заавал гэрээ байгуулна гэсэн үг. Бүх станца Бүлэг III-т бичсэнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон үнээр цахилгаан нийлүүлэх үүрэг хүлээдэг хэдий ч шугам сүлжээнд холбогдолгүйгээр цахилгаан экспортлох боломж бий. Хуулиар төр өмчлөх ёстой өөрсдөө барьсан дамжуулах шугам, дэд станцтай холбоотой дэд бүтцийн асуудал байна. Шугам сүлжээнд холбогдсон бүх шугам, дэд станц төрийн өмчид байх ёстой, хувийн хөрөнгө оруулалтаар барьсан дэд бүтцийг төрд шилжүүлж өгөх, төрөөс нөхөн төлбөр өгөх талаар тодорхой зохицуулалтаар одзоогоор байхгүй (Government of Mongolia, 2015[40]).
Байгаа хууль эрх зүйн зохицуулалттай төсөл хөгжүүлэгчид санал нэгдэж буй ч сэргээгдэх устөрөгч зэрэг шинэлэг технологи дэмжин хөгжүүлэхэд туршилт хийх, шуурхай байх заавал шаардлагатай. Монгол Улс устөрөгчийн үйлдвэрлэлд анхдагч болохын тулд төр засаг нь үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангасан хүчтэй зохицуулалт болон устөрөгчийн хэрэглээ, бодит эрсдэл, нотолгоонд суурилан шуурхай зохицуулалт хийх тэнцвэр сайтар барьж байж энэ чиглэлийн инновацийг дэмжнэ. Энэ нь бодлого тодорхойлогчид, инстүүцүүд бага нүүрстөрөгчийн технологийн чиглэлээр хууль эрх зүйн хүрээг тодорхойлох чадавх, чансаатай, шинэ технологи бий болж, төсөл хөгжүүлэхийн хэрээр хууль эрх зүйн орчноо тохируулах зорилго чиглэлтэй байх ёстой гэсэн үг мөн (OECD, 2023[41]).
Инновац ололтын үр шимийг хүртэх шуурхай зохицуулалтын талаарх ЭЗХАХБ-ын зөвлөмжийн баримт бичиг Монголын бодлого боловсруулагчдад гарын авлага болох боломжтой. Нүүрстөрөгчийн бага хэрэглээнд шилжихэд тухайн инновац технологийн өөрчлөлттэй холбоотой эрх зүйн орчны өөрчлөлт Монгол Улсад тохирох эсэх талаар уг зөвлөмжид бичжээ. Ялангуяа өмнө өөр өөр хуулиар зохицуулж ирсэн технологи, үйлдвэрлэлийн асуудал, арга шийдлийг (жишээ нь устөрөгчийг байгаа аж үйлдвэрлэлд ашиглах уу, эсхүл ялгарлыг бууруулахын тулд ашиглах уу гэдэг нь өөр өөр шийдэл шаардна) тогтоход энэ маш чухал (OECD, 2021[42]). Зөвлөмжид бичсэнчлэн, зохицуулалтыг хэрэгжүүлэх менежментийн арга хэрэгсэлдээ тохиргоо хийж, ирээдүйн шаардлагад нийцүүлэх хэрэгцээ буйг ЭЗХАХБ-ын гишүүн орнууд хүлээн зөвшөөрчээ. Үүнд олон давтамжтай илүү уян хатан хяналтын үе шат тогтоох, салбар хариуцсан зохицуулах агентлагуудын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг багтна. Ногоон цахим технологи инновацийн хэрэглээг хурдасгахад суурилсан үндсэн зорилго Монгол зэрэг ЭЗХАХБ-ын гишүүн бус төдийгүй уг байгууллагын гишүүн хөгжингүй орнуудад ч хамаатай юм.
Устөрөгч болон бусад химийн бодис, шатахуунтай холбоотой зохицуулалт, лицензийг Эрчим хүчний яамны харья Эрчим хүчний үндэсний төв (ЭХҮТ) хариуцдаг. ЭХҮТ шатахуунтай холбоотой эрх зүйн зохицуулалт, хяналтын чиглэлд нэлээд туршлагатай, гэхдээ сэргээгдэх устөрөгчийн хэрэглээг улс даяар нэвтрүүлэх ажлыг дэмжихэд энэ чиглэлээр чадавхаа сайжруулах шаардлагатай. Хортой аюултай химийн бодисын тухай хуулиар устөрөгчтэй холбоотой төсөл аюултай химийн бодист ангилалд хамаарах устөрөгчийн үйлдвэрлэл, агуулах, худалдаа, хэрэглээ тусгай зөвшөөрөл шаарддаг (Government of Mongolia, 2006[43]). ЭЗХАХБ-ын гишүүдийн нэгэн адилаар Монгол Улс энэхүү хуулийн заалтаа шинэчлэн өөрчилж устөрөгчийг аж үйлдвэрлэлд түлш болгон үйлдвэрлэх, ашиглахдаа байгалийн баялгын зөв зохистой хэрэглээг дэмжин бохирдолд тодорхой хязгаарлалт тавьж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг илүү өргөн хүрээнд бууруулах утгаар баяжуулах шаардлагатай.
Байгаль орчны эрх зүйн зохицуулалт аливаа устөрөгчийн төсөлд чухал. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ) хортой, аюултай бодис (устөрөгч үүнд хамаарч буй), нар салхины станцтай холбоотой төсөлд заавал хийлгэх шаардлагатай. Одоогоор төслийн үр нөлөөг илүү өргөн хүрээнд, системийн түвшинд үнэлдэг Байгаль орчний стратегийн үнэлгээ (БОСҮ) хийлгэх хуулийн шаардлага байхгүй. Газар, ус, эрчим хүчний асуудал устөрөгчийн төсөл хэрэгжиж буй газрын хил хязгаарыг давж (Хэрлэн голоос ус татах нь усны урсац, сав газарт) нөлөөлдөг ба устөрөгчийн том үйлдвэр гүний усанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа тул төрөөс БОСҮ-г нэвтрүүлж, бодлого, стратегийн түвшинд суулгахыг зөвлөж байна. Бүлэг IV-т бичсэнчлэн үйлдвэрлэлд ус хэрэглэх асуудал Монголын нийгмийн эмзэг сэдэв, устөрөгчийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхэд улс төрийн эрсдэл хуваахад энэ нь тустай.
2.4.4. Бага нүүрстөрөгчийн технологи хөгжүүлэхтэй холбоотой Монголд өрнөж буй үйл явдал
Салангид инстүүц тогтолцоо, СХ-т оруулах хөрөнгө оруулалт хязгаартай, бага нүүрстөрөгчийн технологи инновацтай холбоотой бодлого таниулах ажил сул зэрэг олон асуудал Монголд байгаа хэдий ч устөрөгчтэй холбоотой ШУТИ хөгжүүлэх хэд хэдэн ажил хийгдэж байна. ШУА-д төвлөрөн устөрөгч болон бусад бага нүүрстөрөгчийн технологийн санаачилгуудыг төрийн санхүүжилттэйгээр судалж, үүрэн түлшний технологи, цахилгаан автомашины зайг тойрог эдийн засагт оруулах шийдэл хайж байна. Тухайлсан технологи хөгжүүлэх лабораторид түшиглэн эрдэм шинжилгээний ажилтнууд, судлаач оюутнууд эдгээр ажлыг салбар, үйлдвэрлэлтэй нэвтрүүлэх туршлагатай инстүүцүүдтэй хамтран хийж байгаа ба Устөрөгчийн зөвлөлтэй хамтран устөрөгч хөгжүүлэх ажлыг нэгдсэн байдлаар уялдаа холбоотой явуулахыг чармайж буй. Устөрөгчтэй холбоотой ажил анхлан 2010 онд засгийн газраас хүсэлт тавьснаар эхэлсэн ба хамрах хүрээ нь үүнээс хойш төдийлөн өөрчлөгдсөнгүй. Шинжлэх ухааны байгууллагууд засгийн газарт устөрөгчийн бодлогын асуудлаар зөвлөгөө өгдөг. Гэвч ШУА-д хийж буй ажлууд эдийн засгийн эргэлтэд оруулах, устөрөгчийн төсөл хэрэгжүүлэхэд салбарыг татан оролцуулах боломж нөхцөл хязгаарлагдмал.
Олон улсын компани, томоохон үйлдвэрлэгчид өртгийн сүлжээнд нүүрстөрөгч халах ажлыг дэмжин судалгаа, инновац хийж байна. Үйлдвэрлэгчидтэй зөвлөлдөхөд хэд хэдэн зүйл ажиглагдсан нь сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд хэрхэн яаж дэмжих чиглэлд Монголын бодлого тодорхойлогчдод тустай мэдээлэл байж болно. Гадаад, дотоодын уул уурхайн том компаниуд ялгарал бууруулах олон улсын зохицуулалт чангарч байгаатай холбоотойгоор үйлдвэрлэлийн тогтвортой байдлаа хангахын тулд СХ, дэд бүтцэд томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Үүний дотор устөрөгчийн технологийн чиглэлд туршилтын төсөл хэрэгжүүлж, үр дүнг нь харуулахаар Харилцан ойлголцлын санамж бичиг (ХОСБ) зурсан (Хайрцаг 2.4). Зах зээлийн тодорхой нөхцөлд сэргээгдэх устөрөгч ашиглах боломж өндөртэй уул уурхайн салбарын компаниуд хүнд машин механизм, үйлдвэрлэлийн процессоо цахилгаанжуулах ажлыг идэвхтэй судалж байна. Хэт их чиглүүлсэн инновац, технологийн бодлого эрсдэл өндөртэйг гадаад дотоод өмчлөгчтэйгээс үл хамааран энэ чиглэлд бүх компани идэвхтэй ажиллаж байгаагаас харж болох ба хувийн хэвшил нүүрстөрөгч халах ажлаа өөр аргаар хийх боломжтойг илэрхийлнэ. Цаашилбал, үйлдвэрлэгчид нүүрстөрөгчийг үнэлэх, сүлжээнээс нүүрстөрөгч халах чиглэлд төрөөс бодлогын сигнал тодорхой өгөх ёстой гэж үзэж буй. Ийм сигнал бага нүүрстөрөгчийн технологид шилжих, сэргээгдэх устөрөгч зэргээр түлшээ солиход шаардлагатай илүү том хөрөнгө оруулалт хийх үндэслэл болно. Монголд нүүрстөрөгч халах чиглэлд тодорхой бодлогын сигнал байхгүй байгаагаас үл хамаарч зарим гадаад, дотоодын компаниуд гадаад хууль эрх зүйн зохицуулалтын өөрчлөлийн өрсөлдөөнд үзүүлэх нөлөөг урьдчилан тооцон хөрөнгө оруулалтаа бага нүүрстөрөгчид чиглүүлж байгаа юм.
Хайрцаг 2.4. Сэргээгдэх устөрөгчийн туршилтын төслийн жишээ Говь H2
Copy link to Хайрцаг 2.4. Сэргээгдэх устөрөгчийн туршилтын төслийн жишээ Говь H2Петро Матад Лтд болон түншүүдтэй хамтарсан компани Санстеп Сэргээгдэх Эрчим хүч (‘ССЭХ’), Өмнөговь аймагт устөрөгчийн туршилтын төсөл эхлүүлсэн. Төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилт 2024 онд хаагдаж, барилгын ажил 2025 хавар эхлэн 2026 оны I улиралд ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн. Нүүрс зэсний гол уурхайтай ойр байрлалтай, дэлхийн хамгийн том зэс, алтны нөөцтэй Оюу толгойн уурхайд ногоон устөрөгч нийлүүлнэ.
Төсөл хэрэгжүүлэх уурхайг ногоон устөрөгчийн дулаанаар хангах зорилгоор Оюу толгой болон Японы Байгаль орчны гадаад хамтын ажиллагааны төв (БОГХАТ)-тэй ХОСБ зурсан. БОГХАТ-тай хийж буй энэ түншлэлийн хүрээнд Японы засгийн газраас буцалтгүй тусламж авсан ба нэмэлт санхүүжилт цаашид авах боломжтой. Энэ санхүүжилт төслийн хөрөнгийн зардлын 40% хааж байгаа нь санхүүгийн тогтвортой байдлыг ихээхэн сайжруулжээ.
Төслийн санхүүжилт зээл, хувь нийлүүлэх бүтэцтэй, эцэслэх ажил сүүлийн шатандаа орсон. Волфсон Энерги тэргүүлэн Петро Матад компанитай хамтран хувь оруулсан ба цаашид гуравдагч этгээд оролцох боломжтой. Өрийн санхүүжилтийн асуудлыг зээлдэгчид, технологи эзэмшигчидтэй хэлэлцэж буй. Энэхүү хамтын ажиллагаа төр, хувийн хэвшил Монгол Улсад сэргээгдэх устөрөгчийн эрчим хүч хөгжүүлэх чин хүсэлтэй байгааг илэрхийлэл юм.
Эх сурвалж: Санстепп/Петро Матад Лтд кэйс судалгаа (Хавсралт A)
2023 онд байгуулагдсан Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл аж үйлдвэр хөгжүүлэх, эдийн засгаа солонгоруулах зорилгын хүрээнд устөрөгчийн судалгааны чиглэлийг тодорхойлдог. Тогтолцоо хэрхэн устөрөгчийн инновацид нөлөөлсний тод жишээ бол зөвлөлийн дэргэд байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа юм. Ажлын хэсгийн дэд дарга нь салбарын гол төлөөлөгч уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгч МАК группын гүйцэтгэх захирал юм. Тус групп устөрөгчийн томоохон төсөл Монгол Улсад хэрэгжүүлж байгаа болно (Хавсралт А). Устөрөгч хөгжүүлэх чиглэлд бодлого тодорхойлогчид хэд хэдэн зүйл анхаарч үзэх шаардлагатайг уг төсөл харуулж буй. Үүнд, нэгдүгээрт хэдий цөөхөн хэдэн компанид хамаатай ч хувийн хэвшлийн инновацийн чадавх сайн байна. Хоёрдугаарт хэрэгцээ үүсгэх, зах зээл төлөвшүүлэхтэй хамаатай асуудлуудаар компаниуд өөрийн дотоод худалдан авах чадвараа ашиглан СХ-ийн үр дүнгээ ашиглах жижиг зах зээл бий болгож байна. Гуравдугаарт нүүрснээс шат дараатай татгалзах талаар тодорхой бус, сарнисан бодлогын сигнал өгч буй нь олон улсын сайн туршлага, стандарт, бага нүүрстөрөгчийн технологийн чиглэлээс өөр инновац нэвтрүүлэхэд хүргэж болзошгүй юм (Бүлэг III, Хүснэгт 3.1 харах).
Сэргээгдэх устөрөгчийн хөгжлийн эхэн үед ‘цэнхэр’ устөрөгч хатуу хяналттайгаар үйлдвэрлэх нь дотоод зах зээл үүсгэх боломжтой хувилбар байж болно. Жишээ нь хэрэв МАК группын төслөөр устөрөгчийн үйлдвэрлэл эдийн засаг, технологийн хувьд боломжтой нь нотлогдох аваас Монгол Улсын хувьд бага нүүрстөрөгчийн эдийн засагт шилжихэд цаг хугацаа хэмнэсэн чухал алхам байж болно. ЭЗХАХБ-ын тайланд нүүрстөрөгчийн хийг барих, уламжлалт түлшээр устөрөгч үйлдвэрлэх нь хөгжиж буй улсын устөрөгчийн чадавхыг шат дараатайгаар хөгжүүлэх хувилбар байж болох талаар дурдсан нь бий. Цэнхэр устөрөгчийн төслийг бодлогоор дэмжих нь нүүрснээс үе шаттайгаар татгалзах, хүрэн нүүрснээс илүүтэй бага нүүрстөрөгчийн технологийг дэмжих хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх чиглэлд хийж буй засгийн газрын үйл ажиллагааны талаар тодорхойгүй, сарнисан бодлогын сигнал өгөхөд хүргэнэ (OECD, 2022[2]). ЭЗХАХБ-ын зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр яригдаж байсанчлан олон компани байгаа жаахан хэрэгцээг цэнхэр төслөөр хангах боломжтой бол сэргээгдэх устөрөгчийн төсөл хэрэгжүүлэх шаардлагатай эсэх талаар эргэлзэж магадгүй. Иймд цэнхэр устөрөгчийг дундын шийдэл, алхам болгон авч үзэх эрсдэлтэй, бодлого тодорхойлогчид энэ чиглэлд дэмжлэг үзүүлэхдээ уг эрсдэлийг бодох хэрэгтэй. Монголд хэрэгжүүлж буй устөрөгчийн төслийн гадаад зах зээлд өрсөлдөх чадвар мөн эрсдэлтэй. Жишээлбэл, устөрөгчийн дэлхийн худалдаанд тавьдаг стандарт шаардлагаас хамаарч цэнхэр устөрөгчид оруулсан хөрөнгө оруулалт нь нүүрстэй холбоотой дэд бүтэцтэй нэгэн адилаар үхмэл хөрөнгө болж хувирах эрсдэлтэй. Иймд нүүрсний дэд бүтцийг устөрөгчийн үйлдвэрлэлд ашиглана гэж үзэн бодлогын шийдэл гаргавал бусад бага нүүрстөрөгчийн дэд бүтэц барих, технологи нутагшуулахад зарцуулах боломжтой хөрөнгө санхүүгээ үрэхэд хүргэж болзошгүй. Үндсэндээ Монголын бодлого тодорхойлогчид, үйлдвэрлэгчид байгаа хөрөнгө, чадавх нөөцөө ашиглан дотоодын аж үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгцээ шаардлагаа гадаад зах зээлд өрсөлдөх бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зайлшгүй хангах шаардлагатай стандарт, баталгаажуулалтын шаардлагыг хангах хэрэгцээтэй тэнцвэртэй авч үзэх ёстой.
Ашигласан материал
[11] Amoroso, S. et al. (2021), World Corporate Top R&D Investors: Paving the way for climate neutrality, A joint JRC and OECD report, Publications Office of the European Union, Luxembourg, https://web-archive.oecd.org/2021-11-22/617125-world-corporate-top-rd-investors-paving-the-way-for-climate-neutrality.pdf.
[12] Andrenelli, A., J. Gourdon and E. Moisé (2019), International Technology Transfer Policies, OECD Trade Policy Papers, OECD, Paris, https://www.oecd-ilibrary.org/docserver/7103eabf-en.pdf?expires=1705592690&id=id&accname=ocid84004878&checksum=B33304F31E9A25F160247B1F57800ADD.
[19] Arnold, E. et al. (2023), Navigating green and digital transitions: Five imperatives for effective STI policy, OECD Science, Technology and Industry Policy Papers, OECD, Paris, https://www.oecd-ilibrary.org/science-and-technology/navigating-green-and-digital-transitions_dffb0747-en.
[8] ASDIT (2023), ASDIT, https://www.asdit.cl/en/inicio-english/.
[1] Cammeraat, E., A. Dechezlepretre and G. Lalanne (2022), Innovation and Industrial Policies for Green Hydrogen, OECD Science, Technology and Industry Policy Papers, OECD, Paris, https://www.oecd-ilibrary.org/docserver/f0bb5d8c-en.pdf?expires=1692286715&id=id&accname=guest&checksum=767FA1D7985F43131BCEA25FFAC2755B.
[4] Cammeraat, E., A. Dechezleprêtre and G. Lalanne (2022), “Innovation and industrial policies for green hydrogen”, OECD Science, Technology and Industry Policy Papers, No. 125, OECD Publishing, Paris, https://doi.org/10.1787/f0bb5d8c-en.
[17] Cervantes, M. et al. (2023), Driving low-carbon innovations for climate neutrality, OECD Science, Technology and Industry Policy Papers, No. No. 143, OECD, Paris, https://www.oecd-ilibrary.org/docserver/8e6ae16b-en.pdf?expires=1705506379&id=id&accname=ocid84004878&checksum=C36BE1F776B1CEF2C7CE1B1EB595E625.
[69] Climate Fund Managers (2022), Launch Of The New ‘SDG Namibia One Fund’ At Cop27 Targets The Development Of A Green Hydrogen Economy In Namibia, https://climatefundmanagers.com/2022/11/09/launch-of-the-new-sdg-namibia-one-fund-at-cop27-targets-the-development-of-a-green-hydrogen-economy-in-namibia/.
[45] CMS (2021), HYDROGEN LAW, REGULATIONS & STRATEGY IN CHILE, https://cms.law/en/int/expert-guides/cms-expert-guide-to-hydrogen/chile.
[3] Cordonnier, J. and D. Saygin (2023), Financing solutions to foster industrial decarbonisation in emerging and developing economies, OECD Environmnt Working Papers, OECD, Paris, https://www.oecd-ilibrary.org/docserver/24a155ab-en.pdf?expires=1705514321&id=id&accname=ocid84004878&checksum=8B304BE24018556EA4E6F4666DCA9A93.
[77] Criscuolo, C. et al. (2023), Quanitfying industrial strategies across nine OECD countries, OECD Science, Technology and Industry Policy Papers, No. No. 150, OECD, Paris, https://www.oecd-ilibrary.org/science-and-technology/quantifying-industrial-strategies-across-nine-oecd-countries_5f2dcc8e-en.
[13] Dagvadorj, D. (n.d.), Technology Transfer Needs and Barriers in Mongolia, National Agency for Meteorology, Hydrology and Environment Monitoring of Mongolia, Ulaanbaatar, https://unfccc.int/sites/default/files/moncp.pdf.
[25] De Kleine Feige, A. (2021), State-Owned Enterprises and Climate Action, World Bank Group, DC, https://documents1.worldbank.org/curated/en/886671636136930215/pdf/State-Owned-Enterprises-and-Climate-Action.pdf.
[53] Diario Fianciero (2023), Los detalles de la readjudicacion del Instituto de Tecnologias Limpias de Corfo al consorcio Asdit, https://www.df.cl/df-lab/innovacion-y-startups/los-detalles-de-la-readjudicacion-del-instituto-de-tecnologias-limpias.
[70] Environmental Investment Fund (2023), THE GOVERNMENT OF NAMIBIA AND DUTCH PARTNERS INK MEMORANDUM OF UNDERSTANDING, https://www.eif.org.na/post/sdg-namibia-one-press-release-20-june-2023.
[49] European Commission (2023), Delegated regulation for a minimum threshold for GHG savings of recycled carbon fuels and annex, European Commission, https://energy.ec.europa.eu/publications/delegated-regulation-minimum-threshold-ghg-savings-recycled-carbon-fuels-and-annex_en.
[48] European Commission (2023), Delegated regulation on Union methodology for RFNBOs, European Commission, https://energy.ec.europa.eu/publications/delegated-regulation-union-methodology-rfnbos_en.
[22] European Council (2023), Renewable energy: Council adopts new rules, European Parliament, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2023/10/09/renewable-energy-council-adopts-new-rules/.
[50] European Parliament (2023), EU rules for renewable hydrogen, European Parliament, https://www.europarl.europa.eu/RegData/etudes/BRIE/2023/747085/EPRS_BRI(2023)747085_EN.pdf.
[21] France Strategie (2018), Overview of government policies to promote ultra-low emission vehicles, France Strategie, https://www.strategie.gouv.fr/sites/strategie.gouv.fr/files/atoms/files/note_de_synthese_-_vehicules_electriques_-_gb_0.pdf.
[61] Goverment of Mongolia (2007), Renewable Energy Law, Goverment of Mongolia.
[37] Goverment of Mongolia (1994), Land Law, Government of Mongolia.
[73] Government of Canada (2022), Minister Wilkinson Announces up to $800 Million in Project Funding to Advance Canada’s Clean Fuels Sector, https://www.canada.ca/en/natural-resources-canada/news/2022/11/minister-wilkinson-announces-up-to-800-million-in-project-funding-to-advance-canadas-clean-fuels-sector.html.
[44] Government of Canada (2020), Canada Hydrogen Strategy, Government of Canada, https://natural-resources.canada.ca/climate-change-adapting-impacts-and-reducing-emissions/canadas-green-future/the-hydrogen-strategy/23080.
[72] Government of Canada (n.d.), Clean Fuels Fund, https://natural-resources.canada.ca/climate-change/canadas-green-future/clean-fuels-fund/23734.
[63] Government of Chile (2023), Gobierno presenta Fondo por US$ 1.000 millones para el desarrollo del Hidrógeno Verde en Chile, Government of Chile, https://energia.gob.cl/noticias/nacional/gobierno-presenta-fondo-por-us-1000-millones-para-el-desarrollo-del-hidrogeno-verde-en-chile.
[74] Government of Chile (2023), Government presents Strategic Committee for Green Hydrogen Action Plan and measures to promote the development of this industry, https://www.hacienda.cl/noticias-y-eventos/noticias/gobierno-presenta-comite-estrategico-para-plan-de-accion-de-hidrogeno-verde-y.
[57] Government of Chile (2022), Government launches website for citizens to participate in the development of the green hydrogen industry, Government of Chile, https://www.gob.cl/en/news/government-launches-website-citizens-participate-development-green-hydrogen-industry/.
[7] Government of Chile (2021), Chile’s Green Hydrogen Strategy and investment opportunities, https://energia.gob.cl/sites/default/files/documentos/green_h2_strategy_chile.pdf.
[47] Government of Chile (2020), Chil Green Hydrogen National Strategy, Government of Chile, https://energia.gob.cl/sites/default/files/national_green_hydrogen_strategy_-_chile.pdf.
[15] Government of Japan (2024), Basic Concept of the Joint Crediting Mechanism, Government of Japan, Tokyo, https://www.jcm.go.jp/about.
[16] Government of Japan (2024), Joint Crediting Mechanism, Government of Japan, https://www.jcm.go.jp/about.
[30] Government of Mongolia (2023), New Recovery Policy, Government of Mongolia, https://www.nrpa.gov.mn/en/new-recovery-policy.
[32] Government of Mongolia (2020), Law on Intellectual Property, Government of Mongolia.
[40] Government of Mongolia (2015), Energy Law, Government of Mongolia.
[66] Government of Mongolia (2015), The Law on Energy Saving, Government of Mongolia.
[39] Government of Mongolia (2014), Law of Mongolia on Petroleum, Goverment of Mongolia.
[67] Government of Mongolia (2013), Investment Law, Government of Mongolia.
[64] Government of Mongolia (2012), Exemption from Customs and Value Added Tax, Government of Mongolia.
[65] Government of Mongolia (2008), On Customs Tariffs and Customs Taxes, Government of Mongolia.
[60] Government of Mongolia (2006), LAW ON SCIENCE AND TECHNOLOGY, Goverment of Mongolia.
[38] Government of Mongolia (2006), Minerals Law, Govermnet of Mongolia.
[43] Government of Mongolia (2006), Toxic and Hazardous Chemicals Law, Government of Mongolia.
[35] Government of Mongolia (1994), Land Law, Government of Mongolia, https://faolex.fao.org/docs/pdf/mon4919E.pdf.
[31] Government of Mongolia (n.d.), Priority Areas for Innovation (2020-2025), Government of Mongolia.
[62] Government of Monoglia (2001), Environmental Impact Assestment, Government of Monoglia.
[5] Government of Morocco (2021), FEUILLE DE ROUTE HYDROGÈNE VERT, https://www.mem.gov.ma/Lists/Lst_rapports/Attachments/36/Feuille%20de%20route%20de%20hydrog%C3%A8ne%20vert.pdf.
[6] Government of Namibia (2022), Namibia Hydrogen Strategy, Governmen of Namibia, https://www.ensafrica.com/uploads/newsarticles/0_namibia-gh2-strategy-rev2.pdf.
[71] Green Hydrogen Organisation (n.d.), Country Portal - Chile, https://gh2.org/countries/chile#:~:text=Six%20projects%20by%202025,subsidies%20totalling%20US%2450%20million.
[46] Green Hydrogen Organization (n.d.), Chile’s green hydrogen vision, https://gh2.org/countries/chile.
[51] Green Hydrogen Organization (n.d.), The Africa Green Hydrogen Alliance (AGHA), https://gh2.org/africa-green-hydrogen-alliance-agha.
[81] Hydrogen Europe (2023), Namibian govt prepares for green H2 legislation, https://hydrogeneurope.eu/namibian-govt-prepares-for-green-h2-legislation/.
[55] IEA (2024), Renewables 2023, IEA, Paris, https://www.iea.org/reports/renewables-2023.
[27] IEA (2023), ETP Clean Energy Technology Guide, IEA, Paris, https://www.iea.org/data-and-statistics/data-tools/etp-clean-energy-technology-guide.
[23] IEA (2023), Global Hydrogen Review 2023, IEA, Paris, https://www.iea.org/reports/global-hydrogen-review-2023.
[10] IEA (2023), Hydrogen patents for a clean energy future: A global trend analysis of innovation along hydrogen value chains, IEA, https://iea.blob.core.windows.net/assets/1b7ab289-ecbc-4ec2-a238-f7d4f022d60f/Hydrogenpatentsforacleanenergyfuture.pdf.
[36] IEA (2023), Renewable Hydrogen from Oman, IEA, https://www.iea.org/reports/renewable-hydrogen-from-oman.
[59] IEA (2023), Towards hydrogen definitions based on their emissions intensity, IEA, https://www.iea.org/reports/towards-hydrogen-definitions-based-on-their-emissions-intensity.
[24] IEA (2019), Contract for Difference (CfD), IEA, Paris, https://www.iea.org/policies/5731-contract-for-difference-cfd.
[26] IEA (2019), Innovation Gaps, IEA, Paris, https://www.iea.org/reports/innovation-gaps.
[9] IRENA (2020), Green hydrogen cost reduction, https://www.irena.org/publications/2020/Dec/Green-hydrogen-cost-reduction.
[14] Israel Innovation Authority (2024), The Korea- Israel Industrial R&D Foundation (KORIL-RDF), Israel Innovation Authority, https://innovationisrael.org.il/en/foundation/koril-israel-korea/.
[28] Nilsson, A. et al. (2021), Green Hydrogen Applications in Mongolia: Technology potential and policy options, New Climate Institute, https://newclimate.org/sites/default/files/2021/10/NewClimate_Green_Hydrogen_Applications_in_Mongolia.pdf.
[33] OECD (2024), OECD STIP Compass: GERD as a percentage of GDP, OECD, https://stip.oecd.org/stats/SB-StatTrends.html?i=G_XGDP&v=3&t=1998,2021&s=CHN,EU27_2021,JPN,KOR,OECD,USA,GBR.
[68] OECD (2023), FDI Regulatory Restrictiveness Index, OECD Publishing, Paris, https://stats.oecd.org/Index.aspx?DataSetCode=FDIINDEX.
[79] OECD (2023), Policy Toolkit for Strengthening FDI and SME Linkages, OECD Publishing, Paris, https://doi.org/10.1787/688bde9a-en.
[41] OECD (2023), Risk-based Regulatory Design for the Safe Use of Hydrogen, OECD Publishing, Paris, https://doi.org/10.1787/46d2da5e-en.
[2] OECD (2022), Green Hydrogen Opportunities for Emerging and Developing Economies, OECD, Paris, https://www.oecd-ilibrary.org/docserver/53ad9f22-en.pdf?expires=1696414509&id=id&accname=ocid84004878&checksum=01FB008F220DF39E4DDDC822F7FFEB07.
[20] OECD (2022), OECD Reviews of Innovation Policy: Germany 2022: Building Agility for Successful Transitions, OECD Reviews of Innovation Policy, OECD Publishing, Paris, https://doi.org/10.1787/50b32331-en.
[42] OECD (2021), Recommendation of the Council for Agile Regulatory Governance to Harness Innovation, OECD, Paris, https://www.oecd.org/mcm/Recommendation-for-Agile-Regulatory-Governance-to-Harness-Innovation.pdf.
[80] OECD/The World Bank/UN Environment (2018), Financing Climate Futures: Rethinking Infrastructure, OECD Publishing, Paris, https://doi.org/10.1787/9789264308114-en.
[76] Rodrik, D. (2014), Green industrial policy, Oxford Review of Economic Policy, No. Volume 30, Number 3, pp. 469-491, Oxford University Press, https://drodrik.scholar.harvard.edu/files/dani-rodrik/files/green_industrial_policy.pdf.
[29] Saygin, D. and M. Lee (2023), Financing cost impacts on cost competitiveness of green hydrogen in emergin and developing economies, OECD Environment Working Papers, No. No. 227, OECD, Paris, https://www.oecd-ilibrary.org/fr/environment/financing-cost-impacts-on-cost-competitiveness-of-green-hydrogen-in-emerging-and-developing-economies_15b16fc3-en.
[75] Tagliapietra, S. and R. Veugelers (2020), A Green Industrial Policy For Europe, Bruegel, https://www.bruegel.org/sites/default/files/wp_attachments/Bruegel_Blueprint_31_Complete_151220.pdf.
[58] Times of Oman (2021), Oman’s hydrogen alliance to drive national hydrogen economy, Times of Oman, https://timesofoman.com/article/105391-omans-hydrogen-alliance-to-drive-national-hydrogen-economy.
[54] U.S. Department of State (2023), 2023 Investment Climate Statements: Mongolia, Investment Climate Statements, U.S. Department of State, D.C., https://www.state.gov/reports/2023-investment-climate-statements/mongolia/#:~:text=Upon%2C%20Foreign%20Investment-,Policies%20Towards%20Foreign%20Direct%20Investment,investors%20face%20no%20investment%20minimums.
[78] UNDP (2023), Mongolia SDG Investor Map: Report on Investment Opportunity Areas, UNDP, Ulaanbaatar, https://investmongolia.gov.mn/download/sdginvestormap.pdf.
[52] World Bank (2023), Advisory Report on the Development of a Green Hydrogen Certification Scheme in Chile, World Bank, https://documents1.worldbank.org/curated/en/099062523123027598/pdf/P17631002007000f5080680467b6cdd230a.pdf.
[18] World Bank (2023), Global Clean Hydrogen Financing Flagship Publication, World Bank Group, DC.
[56] World Bank (2023), Mongolia’s Third Energy Sector Project: Project Information Document, World Bank, DC, https://documents1.worldbank.org/curated/en/099062123053511517/pdf/P1781900f268cc010b6590592148fee6a1.pdf.
[34] World Bank (2023), World Bank Development Indicators, World Bank, DC, https://databank.worldbank.org/source/world-development-indicators.
Тодруулга
Copy link to ТодруулгаТэмдэглэгээ
Copy link to Тэмдэглэгээ← 1. IP5 патент гэдэг нь дэлхий дээрх дор хаяж 2 байгууллагад хүсэлт гаргасан, үүний нэг нь дэлхийн таван том оюуны өмчийн байгууллага: Европын патентын байгууллага (EPO), Японы патентын байгууллага (JPO), Солонгосын Оюуны өмчийн байгууллага (KIPO), АНУ-ын Патент, барааны тэмдгийн байгууллага (USPTO), Хятадын Үндэсний Оюуны Өмчийн газар (CNIPA)-ын аль нэг нь байна.