2050 он гэхэд ялгарлыг тэглэх дэлхий нийтийн зорилгод нэгдэн Уур амьсгалын талаарх Парисын гэрээнд Монгол Улс нэгдсэн билээ. Энэхүү амбицтай зорилгод хүрэхийн тулд одоо ашиглаж буй болон шинээр нээх технологиудыг бүрэн хэмжээнд аж үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж байж нүүрстөрөгчийн ул мөр өндөртэй эдийн засгийн үйл ажиллагааг бууруулах болно. Үүний нэг нь устөрөгчийн, үүний дотор сэргээгдэх эрчим хүч ашиглан электролит үйлдвэрлэл явуулж сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэх технологи мөн. Технологийн хувьд өөрчлөхөд хэцүү металлург, цемент химийн үйлдвэрлэл, уул уурхай зэрэг үйлдвэрлэлд уламжлалт түлшний хэрэглээг халахад тодорхой давуу талтай. Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (ОУЭХА)-ийн тооцоолсноор дэлхийн улстөрөгчийн үйлдвэрлэл 2021 оны 94 мегатонн (мт)-оос өсөн нэмэгдэж, 2050 он гэхэд 500мт-нд хүрнэ. Үүний 90% нь сэргээгдэх, эсхүл нүүрстөрөгч багатай эх сурвалжаас гарах ёстой.. Бараг бүх шаардлагатай хэрэгцээг хангахуйц устөрөгчийн эх үүсвэрийг шинээр суурилуулах шаардлагтай юм.
Сэргээгдэх устөрөгчийн дэлхийн зах зээл бэлэн болохын хэрээр энэ технологийн хэрэгцээ нэмэгдэж буй, энэ нь Монгол зэрэг хөгжиж буй орны хувьд маш том боломж юм. Ихэнх олон улсын байгууллагууд, аж үйлдвэрлэлийн салбарын оролцогч талууд сэргээгдэх устөрөгч уламжлалт шатах материалтай өрсөлдөхийн тулд килограмм нь гурван ам. доллараас бага үнэ өртөгтэй байх шаардлагатай гэж үзэж буй. Үнэ өртөг бүрдүүлж буй зүйлс нь олон янз, зарим нь байршлаас (зах зээлд хүрэх зай) бусад нь үйлдвэрлэлийн орцын хувьд асуудалтай байна. Үнэ өртөгт нөлөөлж буй хамгийн том хоёр хүчин зүйл нь электролиз болон сэргээгдэх эрчим хүчний тэгшитгэсэн үнэ юм. Технологи боловсронгуй болохын хэрээр ирэх жилүүдэд улам ихээр ашиглах болно, иймд электролизийн үнэ буурна гэсэн хүлээлт үүссэн тул сэргээгдэх эрчим хүчний үнэ нь үнэ тогтоогч гол хүчин зүйл болох юм. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөц боломжтой учраас сэргээгдэх устөрөгчийн салбарт өрсөлдөгч болох бүрэн боломж бий.
Монгол Улсын хувьд сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэх салбар хувийн хэвшлийн сонирхлыг аль хэдийнээ татаад буй. Өмнийн говьд ихэд тархацтай нар салхины эрчим хүч үйлдвэрлэх өндөр боломж Монголд аль хэдийн хөрөнгө оруулсан болон оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид сэргээгдэх устөрөгчийн төслийн хувьд өөр өөр үе шатанд явна. Нүүрстөрөгч бага эдгээр дэвшилтэт шийдлийг сонирхож буй эдгээр эхний хүмүүсийн хувьд хоёр зүйл анхааран үзэж буй. Үүнд, нэгд нар салхины эрчим хүч үйлдвэрлэх боломж нөхцлийн чанар чансаа, хоёрт зах зээлд харьцангуй ойрхон байршил буюу Хойд Хятадын гангийн үйлдвэрүүдтэй газар зүйн хувьд дөхүү байдал юм. Энэ тайланд тодорхойлсончлон сэргээгдэх устөрөгчийн дотоодын зах зээл хөгжлийн анхан шатандаа, төсөл хэрэгжүүлэгчид оффтэйк гэрээг дотоодын томоохон үйлдвэрүүдтэй байгуулж эхэлсэн нь үйл ажиллагаандаа нүүрстөрөгч багасгах шилжилтэд бэлэн биш хэдий ч гаднаас ирж буй өртгийн сүлжээндээ нүүрстөрөгчийг багасгах шахалтаас болж эдгээр үйлдвэрүүд ийм шийдвэр гаргахад хүргэжээ.