Электролизийн аргаар устөрөгч үйлдвэрлэхэд цэвэршүүлэлт өндөртэй ус зайлшгүй шаардлагатай. Иймд усан хангамжийн асуудал нь сэргээгдэх устөрөгчийн төслийн эдийн засгийн үр ашиг, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад шийдвэрлэх хүчин зүйл мөн. Монгол Улсад нөхөн сэргээгдэх цэнгэг усны нөөц нутгийн хойд хэсгээр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр говийн бүсэд элбэг тархсан байгаа нь электролизэд шаардлагатай цэнгэг ус ба сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн байршил газар зүйн хувьд давхацдаггүй, уул уурхай төвлөрөн хөгжиж буй Өмнөговьд ус хомсдолтой. Хэрэвзээ Монгол Улс цаашид сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлээр эрчим хүчний хэрэгцээгээ хангах бодлого баримтлах бол устөрөгчийн хөгжлийн үндэсний стратегидээ одоо байгаа усны нөөцөө хэрхэн яаж тогтвортой ашиглах талаар зайлшгүй тусгах шаардлагатай. Энэ бүлэгт устөрөгчийн эрчим хүч ашиглах бодлого боловсруулахад тооцож үзвэл зохих гол асуудлуудыг судалж үзлээ.
Монгол Улсад сэргээгдэх устөрөгчийн стратеги боловсруулах ажилд
4. Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийн усан хангамж
Copy link to 4. Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийн усан хангамжАбстракт
4.1. Танилцуулга
Copy link to 4.1. ТанилцуулгаТэглэх зорилтын хүрээнд электролизийн аргаар үйлдвэрлэх устөрөгчийн хэмжээг 2050 онд 520 mянган тонн (МТ) хүргэх шаардлагатай гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (ОУЭХА) тооцоолжээ. Сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгч бага ялгаруулдаг устөрөгчийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд төр засаг, салбарын төлөөлөгчид, олон улсын түншүүд болон бусад оролцогч талууд хүчин чармайлт тавьж буй нь СОP 28 чуулга уулзалтаас гарсан тунхаг бичгээс тодорхой харагддаг. Үүнд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэн орсон орнууд сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгч бага ялгаруулдаг устөрөгч, устөрөгчийн нэгдлүүдийн баталгаажуулалтыг харилцан хүлээн зөвшөөрөхөөр тогтжээ. Сэргээгдэх эрчим хүчний хувьд хамгийн цэвэр үйлдвэрлэл болох электролизийн аргаар устөрөгч үйлдвэрлэх салбарт суурилагдсан хүчин чадал, төслийн тоо хурдтай нэмэгдсээр байна (IEA, 2023[1]). Электролизийн аргаар сэргээгдэх нүүрстөрөгч үйлдвэрлэх чадал 2022 оны эцэст дэлхий дахинаа бараг 700 мегаватт (мВт)-д хүрсэн нь жил бүр 20% нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 2023 оны төгсгөлд 2000 мВт хүрэх боломжтой. Зарлагдсан төслүүдийн хувьд 2030 он гэхэд 175 гегаватт (гВт)-д хүрч үйлдвэрлэх боломжтой юм (IEA, 2023[1]). Технологи үйлдвэрлэлд хурдтай нэвтэрч буй нь усны нөөцөд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийн асуудлыг мэргэжилтэн, бодлого тодорхойлогчдын өмнө тулгаж байна (Beswick, Oliveira and Yan, 2021[2]).
Энэ асуудал ялангуяа далайд гарцгүй, усны нөөц хязгаарлагдмал Монгол болон бусад төв Азийн улс орны өмнө хурцаар тавигдаж байгаа юм. Олон орон сэргээгдэх эрчим хүч, устөрөгчийн зах зээлд том тоглогч болох хүсэлтэй. Жишээлбэл, Латин Америк, Ойрх Дорнодын улс орнууд далайн ус цэвэршүүлж сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бол Монгол болон Төв Азийн улсуудад ийм боломж байхгүй. Ерөнхийдөө энэ бүс нутагт усны асуудал хамгийн эмзэг сэдэв, Монгол Улс, хөдөө орон нутагт усны хомсдол нүүрлэсэн (Asian Development Bank, 2020[3]) нь иргэдийн дунд болон төр засгийн түвшинд анхаарал татсан, санаа зовоосон асуудал болжээ. Сэргээгдэх устөрөгчийн салбарын хөгжил усан хангамжийн дэд бүтцээс шууд хамааралтай болохыг Нью Клаймэт Институт (NewClimate Institute) тайланд заажээ. (Nilsson et al., 2021[4]) Иймд бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид (болон бусад оролцогч талууд) сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд усан хангамжийн асуудал онц чухал болохыг онцгойлон анхааруулсаар байгаа юм.
Энэ бүлэгт сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд тулгамдаж буй усны асуудлыг үндэсний стратеги боловсруулахад хэрхэн тооцож үзэх талаар зөвлөмж мэдээллийг тусгалаа. Нэгдүгээрт, үйлдвэрлэлд шаардлагатай усан хангамжийн асуудлыг хэрэгцээгээр нь эрэмбэлж тодорхойлохыг оролдов. Одоо байгаа мэдээлэл, судалгаа, тоо баримтыг өнөөгийн хэрэглээтэй харьцуулан эрсдэлийг тодорхойлорр. Хоёрдугаарт, сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэхэд усны хязгаарлагдмал нөөцийн асуудлыг шийдэх далай тэнгисийн ус цэвэршүүлэхээс бусад боломжит арга технологийг Монгол орны нөхцөлд хэрэглэх боломжийг судаллаа. Эцэст нь сэргээгдэх устөрөгчийн хөгжилтэй холбоотой учраас Монгол орны усны талаар баримталж буй бодлогыг шинжилж, тулгамдаж буй асуудал, шийдэх арга замуудыг тодорхойллоо.
4.2. Монголын сэргээгдэх устөрөгчийн хөгжилд шаардлагатай усны эрэлт: Үр дагавар, эрсдэл
Copy link to 4.2. Монголын сэргээгдэх устөрөгчийн хөгжилд шаардлагатай усны эрэлт: Үр дагавар, эрсдэлСэргээгдэх устөрөгчийн салбарыг хөгжүүлснээр өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангах асуудал ялангуяа Монгол, Төв Азийн бүс нутагт санаа чилээсэн зүйл юм. Электролизийн арга хэрэглэдэг сэргээгдэх устөрөгчийн станцад усан хангамжийн найдвартай байдал онц чухал. Ялангуяа электролизэд сайтар цэвэршүүлсэн сайн чанарын ус хэрэгтэй тул ихэнх тохиолдолд үйлдвэрлэлд ашиглахын өмнө усыг заавал дэвшилтэт технологиор цэвэршүүлэх шаардлагатай байдаг. Улс орон бүрийн бодлого тодорхойлогчид энэ салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, энэ зууны тавиад он гэхэд нүүрстөрөгчийн тэнцэл хангах, тэглэх зорилтыг биелүүлэхээр чармайж байгаа энэ цагт олон талын оролцогчид энэ салбар огцом хөгжин тэлснээр дэлхий дахин, бүс нутаг, орон нутгийн түвшинд цэнгэг усны нөөцийн хомсдол үүснэ гэж санаа зовниж буй. Энэ нь далайд гарцгүй Монгол орны хувьд илүү ноцтой. Энэхүү тайланг боловсруулах явцад ярилцлага хийсэн олон хүн сэргээгдэх устөрөгчийн салбарын хөгжилд усны нөөц, хомсдолын асуудлыг эхлээд шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байлаа.
4.2.1. Сэргээгдэх устөрөгчийн салбарын усны хэрэгцээ, шаардлагыг үнэлэх нь
Энэ чиглэлд усны эрэлт ямар байгааг илэрхийлэх мэдээлэл дутуу дулимаг, хэд хэдэн цоорхойтой. Сэргээгдэх устөрөгчийн салбарын ирээдүйн усны хэрэгцээг тодорхойлсон шинэ судалгаа хийгдсэн, уг судалгаанд үндэслэн Монгол Улсын хэрэгцээг энэ бүлэгт тодорхойллоо.
Устөрөгчийн үйлдвэрлэлд зориулж ус олборлохтой холбоотой зайлшгүй анхаарах шаардлагатай хэд хэдэн сул тал бий. Юуны түрүүнд судалгаагаар тодорхойлсон ирээдүйн хэрэгцээ хэмжээ, далайцын хувьд өөр өөр байна. Зарим судалгаа зөвхөн электролизэд хэрэглэх усыг тооцжээ (Beswick, Oliveira and Yan, 2021[2]). Зарим судлаачид устөрөгчийн үйлдвэрлэлийг илүү өргөн хүрээнд харж, нар салхины эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгаатай нь үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад (хөргөлт) хэрэглэх усыг оруулж тооцдог (Tonelli et al., 2023[5]). Монголд хэрэгжиж буй зарим устөрөгчийн төсөл бусад гадаад төслүүдийн жишгээр усны молекулыг энергийн эх үүсвэр болгон (аммиак), эсхүл шингэлэх технологийг сонгожээ. Эдгээр нэмэлт хэрэглээ тус тусдаа усны стандарт шалгууртай. Хэдий эдгээр шалгуурыг тусгайлан авч үзээгүй боловч энэ нь эрчим хүчний үйлдвэрлэлд устөрөгч хэрэглэх бодлогын салшгүй нэг хэсэг мөн.
Өөр нэг чухалд тооцогдох сул тал нь сэргээгдэх устөрөгчийн салбар өөрөө шинэ технологид суурилсан учраас урд өмнө өргөнөөр туршигдаж батлагдсан зүйл биш. Иймд усны хэрэглээг бодит амьдралаас гэхээсээ лабораторийн нөхцөлд (цэвэр усны шугамд холбогдсон усан хангамжаар) тодорхойлсон хязгаарлагдмал мэдээллээс тооцоолно. Мэдээж бодит амьдрал дээр хэрэглээ өөр байж болох ч технологи цаашдаа улам сайжирч, ур ашигтай болно гэсэн хүлээлтэд үндэслэн тооцоолол хийв (IRENA and Bluerisk, 2023[6]).
Хамгийн сүүлийн судалгаа, техникийн баримт бичгээс харахад 1кг сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэхэд 20-30 литр (л) ус шаардлагатай. Үүнд электролизэд шаардагдах 10л/кг ус, ус цэвэршүүлэх, хөргөхөд шаардагдах 10-20л/кг усыг оруулж тооцов. Технологийн шийдэл, үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч эдгээр үзүүлэлт өөрчлөгддөг (Хүснэгт 4.1).
Хүснэгт 4.1. Сэргээгдэх нүүрстөрөгч үйлдвэрлэлд шаардлагатай усны хэрэглээ
Copy link to Хүснэгт 4.1. Сэргээгдэх нүүрстөрөгч үйлдвэрлэлд шаардлагатай усны хэрэглээ1тн устөрөгч үйлдвэрлэхэд шаардлагатай ус, кг-р
|
Усны нийт хэрэгцээ |
Усны нийт хэрэглээ |
Ус цэвэршүүлэхэд |
Электролизэд |
Хөргөлтөд |
Тэмдэглэгээ |
|
|---|---|---|---|---|---|---|
|
“ACS Energy Letters” сэтгүүл |
9 |
9 |
- (1) |
9 |
- |
Цэвэр ус хэрэглэнэ |
|
Tоннели ба бусад. |
24 |
- |
15 |
9 |
Усны эрэлтийн өсөлтийг +19% тооцов |
СЭХ үйлдвэрлэлд хэрэглэх усыг тооцсон |
|
IRENA – шүлтлэг* |
32.24 |
22.28 |
14.19(2) |
18.05(2) |
Урьдчилан цэвэршүүлсэн ус хэрэглэсэн. Ууршилтаар хөргөх арга. |
|
|
IRENA – ПДМ** |
25.70 |
17.52 |
11.31(2) |
14.39(2) |
||
|
Eurokhan кэйс судалгаа |
- |
- |
- |
12 |
- |
- |
Тэмдэглэгээ: IRENA хэмжигдхүүний цуваа болон дундаж утга ашигласан ба зөвхөн дундаж утгыг энд харуулав. (1) Далайн ус цэнгэгшүүлэх тохиолдолд усны хэмжээ хэрэглээнээс хоёр дахин их байна. (2) Тайланд дурдсан харьцаанд тулгуурлаж тооцовt. Шүлтлэг* болон протон дамжуулах мембран (ПДM)** электролиз зах зээлд бэлэн технологи юм. Шүлтлэг электролиз нь илүү удсан технологи ба үйлдвэрлэлд олон жил ашиглаж буй боловч ПДМ электролизтэй ижил зөвхөн устөрөгчийн үйлдвэрлэлд ашиглагдана. Энэ хоёр технологи ОУЭХА-ийн ангиллаар технологийн бэлэн байдлын зэргийн хангалттай үнэлгээтэй (TLR9) by the IEA.
Электролизийг тэжээх ус технологийн шаардлага хангасан сайн чанартай, цэвэр байх ёстой тул усны чанар байдлаас хамаарч өмнө нь тохирох цэвэршүүлэлт хийх шаардлагатай байдаг. Усны чанар муу байх нь электролиз, тоног төхөөрөмжийн насжилт төдийгүй, устөрөгчийн чанарт нөлөөлнө (Becker et al., 2023[7]). Ус цэвэршүүлж дахин ашиглах хувь хэмжээ үйлдвэрлэл тэжээж буй усны чанар, электролиз төхөөрөмжийн төрөл (технологи, шүлтлэг, ПДМ) болон урьдчилсан цэвэршүүлэх арга хэлбэрээс хамаарна. Урьдчилсан цэвэршүүлэх гол технологийн шийдэл-сөрөг осмосисоор эрдэсгүйжүүлэх технологиор боловсруулсан усны гарц ерөнхийдөө 40-60% байдаг боловч оновчлолыг сайжруулбал 90%-д хүргэх боломжтой (U.S. Department of Energy, 2013[8]). Зөрүү үлдэгдэл нь давсны уусмал тул хаягдал болдог. Нөгөө талаасаа түүхий усыг хөргөлтөд ашиглаж болно. Хөргөлтөд ашиглах усыг электролиз тэжээх устай ижил урьдчилан боловсруулах шаардлагагүй тул иймд эрдэс ихтэй ус ашиглаж болно. Өөрөөр хэлбэл устөрөгчийн үйлдвэрлэлийн усан хангамжийн шугам сүлжээ нь өөр өөр байхаар төлөвлөнө.
Монголын хувьд сэргээгдэх устөрөгчийн төсөл говийн бүсд төвлөрөн (гадаргуугийну ус ашиглах төлөвлөлттэй нэг төслөөс бусад, Хавсралт А-г харна уу) гүний ус ашиглахаар төлөвлөж байна. Өмнөговьд байгаа усны нөөцийг тооцсон судалгаа мэдээллийг нягталж үзэхэд ерөнхийдөө тооцоолол хангалтгүй, сайжруулах шаардлагатай. Ийм нөхцөлд устөрөгчийн үйлдвэрлэл тухайн бүс нутгийн өөр бусад хэрэглээнд хэрхэн яаж нөлөөлөхийг үнэн зөв тооцоход хүндрэлтэй. Өмнөговийн гүний ус давсархаг учраас хэрэглэх усны хэмжээ ихсэх, усны өртөг зардал нэмэгдэх (ус цэвэршүүлэх нэмэлт зардал), (жишээлбэл хаягдал ус) байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл өөрчлөгдөх нь дамжиггүй1.
Устөрөгчийн үйлдвэрлэлд шаардлагатай усны хэрэглээг тогтоохдоо судалгааны тайлан, төсөл хэрэгжүүлэгчдийн өгсөн мэдээлэлд үндэслэн боловсруулав. Орон нутгийн кэйс судалгаа, тайлангийн дүн, тоо баримт, ялангуяа IRENA байгууллагын хийсэн судалгаанд тулгуурлан сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд шаардлагатай усны ашиглалтыг тодорхойлж доорх Зураг 4.1-т харуулав. Электролизэд килограмм тутамд 12л гүний цэвэршүүлсэн ус ашиглана, шүлтлэг электролизийн технологиор дахин ашиглалт 30% гэж тооцов. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл (үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн ажиллагаа)-ийг тооцоолол хийхэд шаардлагатай мэдээлэл байхгүй, нөлөө бага гэж үзэн тооцоололд тусгаагүй (IRENA and Bluerisk, 2023[6]).
Зураг 4.1-д харуулснаар Монголын нөхцөлд 1кг сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэхэд 41.45л түүхий ус шаардагдахаар байна. Энэ нь цэвэршүүлж электролизэд ашиглах 18.24л ус (эндээс электролизэд ашиглах12л цэвэр ус гарна), хөргөлтөд ашиглах 23.21л усны нийлбэр дүн юм. Ус цэвэршүүлсний дараа сөрөг осмосисоор 6.24л хаягдал буюу давсны уусмал зайлуулах шаардлагатай. Хөргөлтөд ашигласан усны ихэнх уурших ба эндээс гарах 6л бүлээн усыг дахин ашиглах боломжтой.
Зураг 4.1. Монголд устөрөгч үйлдвэрлэхэд шаардлагатай ус хангалтын хялбарчилсан схем
Copy link to Зураг 4.1. Монголд устөрөгч үйлдвэрлэхэд шаардлагатай ус хангалтын хялбарчилсан схемУсаар тэжээгдэх хэмжээ, хаягдлыг литрээр тооцов.
ГүниЭх сурвалж: IRENA, OECD кэйс судалгаа, Tonelli ба бусад ашиглав.
Уг тайланг боловсруулах явцад төсөл хэрэгжүүлэгчидтэй (монгол болон гадаад) ярилцлага хийхэд сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийн өртөгт усны чанарт тавих шаардлага онцын нөлөөгүй, ялангуяа усны нөөц муутай бүсэд хэрэгжиж буй төслийн устөрөгчийн үнэ эрчим хүчний тэгширсэн үнэ тарифтай ихээхэн хамааралтай болохыг хэлж байлаа. Ус цэвэршүүлж, боловсруулахад нэмэлт эрчим хүч, хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх шаардлагатай хэдий ч эдгээр зардал нь нийт өртөг зардалд бага хувь (килограмм устөрөгчид 1-2 ам. цент) эзэлдэг, өрсөлдөөнт зах зээл дээр нийт тэгширсэн үнийнхээ 1% хүрэхгүй зардлыг эзэлнэ (Saygin and Lee, 2023[9]). Усны дахин ашиглалт төдийгүй эрчим хүчний хэрэглээ хамгийн бага, далайн ус цэвэршүүлж ашиглах технологи хүртэл устөрөгчийн үйлдвэрлэийн зардлын 2%-с бага байдаг.2 Монголын төсөл хэрэгжүүлэгчидтэй ярилцахад Монголын нөхцөл байдлыг тусган хийсэн тооцоололтой нь дүйж байв. Өрсөлдөхүйц үнэ тариф сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд (далайн ус цэвэршүүлж ашиглахад хүртэл) тодорхойлогч хүчин зүйл биш, харин усны хангамж онц чухал асуудал мөн. Хэрэв төсвийн хөрөнгө оруулалт шаардалгүйгээр үйлдвэрт ус зөөж авчрах зардлыг хөрөнгө оруулагч төсөл хэрэгжүүлэгч хариуцахад хангалттай усан хангамжийн систем байхгүй учраас Монголын нөхцөлд уг шинэ тутам салбарт өрсөлдөх чадварын асуудал тулгарна.
Зураг 4.1-д харуулсан тооцоололд үндэслэн устөрөгчийн салбарт шаардлагатай усны эрэлт хэрэгцээ, хэрэглээг тодорхойлж болно. Жилд үйлдвэрлэх боломжтой сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийн хэмжээг Зураг 4.2-т харуулахдаа дээр дурдсан хязгаарлалтыг тооцон үзэж бодит тоо гэхээсээ ерөнхий дүр зургийг харуулахыг эрмэлзлээ. Уг салбарт (төслийн I, III шатанд яваа) төсөл хэрэгжүүлэгчидтэй хийсэн ярилцлага, сэргээгдэх устөрөгч экспортлогч орон болох зорилготой жишиг улс орны зорилтот хэмжээнд үндэслэн уг дүр зургийг гаргав. Устөрөгч тээвэрлэх, хадгалах сүлжээ байгуулах зэрэгт маш их хөрөнгө оруулалт шаарддаг учраас салбарын хүчин чадал нь үнэ тарифыг тодорхойлох гол хүчин зүйл болдог. Сэргээгдэх устөрөгч Хятадад экспортлох зорилго тавьж буй Монголын хувьд Хятад орон үйлдвэрлэлийн өртгийн томоохон хувийг эзэлдэг электролиз үйлдвэрлэгч төдийгүй сэргээгдэх эрчим хүчний голлох өрсөлдөгч улс болохоор ажиллаж буй гэдгийг тооцон үзэх шаардлагатай. Энэ нөхцөлд доор харуулсан тооцооллоор үндэсний стратегийн хүрээнд бусад устөрөгч экспортлогч улсуудтай өрсөлдөхүйц хэмжээнд үйлдвэрлэхэд шаардлагатай усны нөөцийг харуулав.
Зураг 4.2. Хэрэгжиж буй төслүүдийн төлөвлөсөн усны хэрэгцээг устөрөгчийн үйлдвэрлэлээр өрсөлдөхөд шаардлагатай усны эрэлтэд дүйцүүлсэн тооцоолол
Copy link to Зураг 4.2. Хэрэгжиж буй төслүүдийн төлөвлөсөн усны хэрэгцээг устөрөгчийн үйлдвэрлэлээр өрсөлдөхөд шаардлагатай усны эрэлтэд дүйцүүлсэн тооцоололМянган куб метр / жилд
Эх сурвалж: Зохиогч
Одоо хэрэгжиж буй сэргээгдэх устөрөгчийн төслүүдийн усны хэрэгцээ харьцангуй хязгаарлагдмал (жилд 50 килотонн (КТ) үйлдвэрлэхэд усны хэрэглээ 600 000 м3) бага боловч бусад өрсөлдөгч улсуудтай нэг түвшинд гарахуйцаар хүчин чадлаа нэмэхэд энэ эрэлт өөрчлөгднө (тухайлбал жилд 1мегатонн (МТ) үйлдвэрлэхэд усны хэрэглээ ойролцоогоор 30 сая м3 хүрнэ). Энэ төрлийн төсөлд усны хэрэглээ бага мэт харагдавч усны хомсдолтой говийн бүсэд усны хэрэглээг нэмэхэд болгоомжтой хандах нь зүйтэй. Хэрэглээ нэмэгдсэнээр үзүүлэх нөлөөг сайтар тооцож, чухам яагаад тэргүүлэгч ногоон технологи нутагшуулах туршилтын төсөл хэрэгжүүлж эдийн засгийн үр ашгийг тооцох нь чухал болохыг энэ тайланд мөн тайлбарласан билээ.
Энэхүү тайлангийн гол сэдэв нь сэргээгдэх устөрөгч юм. Зарим оролцогч талын хувьд (нүүрстөрөгч ялгах замаар) нүүрснээс хий үйлдвэрлэх зэрэг бусад устөрөгчийн технологи ашиглах сонирхолтой. Ашиглах усны хэмжээ сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэлд бусад устөрөгчийн технологиудаасаа хамгийн бага байдаг гэдгийг онцлох нь зүйтэй (IRENA and Bluerisk, 2023[6]). Нүрснээс хий гаргахад хөргөлтөд зориулж нэмэлт ус шаарддагаас гадна нүүрсээ заавал урьдчилан хатаах шаардлагатай байдаг нь нэмэлтээр гарах хаягдал усаа яах талаар шийдэл хэрэгтэй болдог. Монголд хэрэгжиж байгаа устөрөгчийн туршилтын нэгэн төсөл өмнө ашиглаж байсан нүүрснээс хий гаргах санаачилга дээр тулгуурлан хэрэгжих зорилго агуулжээ (Guo et al., 2020[10]). ОУСЭХА-ийн тооцоолсноор нүүрстөрөгч ялгах технологиор хий гарган авахад электролизийн аргаас даруй хоёр дахин их ус шаардана. Нүүрстөрөгч ялгалгүйгээр нүүрснээс хий гаргасан ч усны хэрэглээ 39%-д хүрдэг нь сэргээгдэх устөрөгчийн станцаын хэрэглээнээс их юм3. Энэ тохиолдолд нүүрстөрөгч бууруулах зорилтод электролизийн арга илүү нийцэж байгаа төдийгүй усны ашиглалт бага, усны нөөцийг илүү үр дүнтэй ашиглахаар зохицуулах боломжтой. .
4.2.2. Усны хомсдолтой говийн бүсэд сэргээгдэх устөрөгчийн салбар хөгжүүлэхэд тулгарах эрсдэл
Тэглэх зорилтын хүрээнд устөрөгчийн үйлдвэрлэлтэй холбоотой “усны асуудал” дэлхийн өнөөгийн хэрэглээтэй харьцуулахад багаахан хувийг эзэлнэ. Тонелли зэрэг судлаачдын хийсэн тооцооллоор энэ хэрэглээ дээд тал нь дэлхийн нийт хөдөө аж ахуй, аж үйлдвэр, өрхийн 4000 тэрбум литр жилийн хэрэгцээний 3%-тай л тэнцэх боломжтой гэж дүгнэжээ. Өөр судлаачид энэ тоог дэлхийн хэрэгцээний 1%-с бага гэж тооцсон нь ч бий.
Дээрх судалгаанууд дэлхийн хэмжээнд тооцоолол хийсэн бол устөрөгчийн үйлдвэрлэлийн хэрэгцээг орон нутгийн түвшинд тооцох нь илүү ач холбогдолтой юм. Өсөн нэмэгдэж буй хэрэгцээ ялангуяа усны хомсдолд орсон бүс нутгийн хэмжээнд усны хүртээмжид нөлөөлөх учраас өнөөгийн болон ирээдүй үүсэх усны эрэлтийг зөв тооцон гаргаж ирэх нь чухал. Эдийн засаг нь хурдацтай өсөж буй улс орнууд тухайлбал Өмнөд Америкийн Чили гэх мэт ул сэргээгдэх устөрөгч экспортлогч улс болох зорилт тавин ажиллаж байна. Өмнөд Африкийн бүс (Өмнөд Африк, Намиби), Ойрх Дорнод, Хойд Африкийн бүс (Оман, Катар, Египт, Мороккол Монголтой адилаар усны хомсдолтой (WRI Aqueduct, 2024[11]), мөн үнэ өртөг хямд сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны эрчим хүчний арвин нөөцтэй. Нарлаг сайхан нутаг хамгийн хуурай газар байх нь элбэг. Байгаль орчин, эдийн засгийн өртөг зардалтай ч гэсэн далай тэнгист гарцтай эдгээр улс орнууд энэ боломжоо ашиглан сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж буй. Монголд ийм боломж байхгүй, иймд усны хомсдолын асуудлыг өөр арга замаар шийдэхээс өөр сонголтгүй.
Хайрцаг 4.1. Усны хэрэгцээ, хэрэглээ, хомсдол
Copy link to Хайрцаг 4.1. Усны хэрэгцээ, хэрэглээ, хомсдолУсны хэрэгцээ буюу ус олборлох гэдэг нь гүний болон гадаргуугийн усыг шаардлагатай газарт хүргэн хэрэглэх, ашиглахыг хэлнэ. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй өрхийн хэрэгцээг тооцоход тустай.
Усны хэрэглээ гэж эх үүсвэрт нь буцаахгүй хэрэглэх усыг хэлнэ. Усны хэрэглээ нь агаарт уурших, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд ашиглан дахин хэрэглэх боломжгүй байдлыг заана.
Усны хомсдол гэдэг нь усны хэрэглээ, усны сэргээгдэх нөөцийн харьцааг хэлэх ба тухайн нутгийн усны эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөнийг хэмжих хэмжүүр юм. Хэрэв энэ хэмжээ 40%-с их усны хомсдол өндөр байгааг, 80% нь усаар гачигдаж буйг заана.
Цэнгэг усны нөөцын хомсдол: ЭЗХАХБ-ын тооцоогоор 2050 он хүртэл усны хэрэгцээ 55% нэмэгдэнэ. Энэ нь дэлхийн хүн амын 40% усны нөөц нь хэт багассан гол, усны дагуу амьдарна, Мөн цэнгэг усны олдоц муудна (гол нуур, гүний ус хэрэглэх) хэрэглээнээс хамаарч голын усны урцаж муудах, гүний усны түвшин доошлох, цөлжилт, биологийн олон янз байдал алдагдах, нийгмийн эрүүл мэндийн асуудал дагуулна. Бүх салбарт маш сайн боловсруулсан усны хэрэглээний боловсруулж, усыг эдийн засаг, нийгэм, байгаль орчинд хамгийн их өгөөжтэй, үнэ цэн бий болгох газарт хэрэглэх нь чухал).
Эх сурвалж: (OECD, 2024[12]), World Resources Institute
Монгол Улс Төв Азийн улс орнуудтай нэгэн адилаар усны хомсдолд орсон. Энэ асуудал ялангуяа Улаанбаатар болон нутгийн өмнөд хэсгээр илүү нүүрлэсэн байдаг. Онолын хувьд үндэсний хэмжээнд усны хомсдолын асуудал байхгүй, усны хэрэгцээ нөхөгдөх байгалийн баялгийн 1.5% эзэлдэг. Гэвч газар зүйн байршлаас хамаарч орон нутагт усны хомсдол нүүрлэснээс экосистемд сөргөөр нөлөөлж байна (ADB, 2020[13]). Монголын онцлог, байгалийн өгөгдөл үүнд мөн нөлөөлж байна. Том газар нутагт хүн ам тархан суурьшсан, хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн ихэнхид гүний ус олборлож ашиглах боломжгүй, усан хангамжийн нэмэлт дэд бүтэц барьж, ажиллуулах нь зардалтай (Anna Nilsson, 2021[14]). Усан хангамжийн чанартай дэд бүтэц байхгүй байгаа нь эдийн засгийн бүх салбарт асуудал дагуулдаг. НҮБ-ын Хүүхдийн Сангийн үзэж буйгаар айл өрхийн дөнгөж 30% ундны цэнгэг усаар, 56% нь ариун цэврийн байгууламжаар хангагдсан. Гүний худгийн 38% нь ундны усны үндэсний стандарт шаардлага хангадаггүй (UNICEF, 2023[15]). Ямар ч тохиолдолд усны эрэлтийг одоо байгаа нийлүүлэлтээр 2040 он магадгүй түүнээс ч наана хангаж чадахаа болино (ЭЗХАХБ, удахгүй).
Өмнөговийн бүсэд сэргээгдэх устөрөгчийн төсөл ирээдүйтэй, үнэ тарифын хувьд хамгийн боломжтой хувилбар болох нар, салхины эрчим хүчийг хамт хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл энд бий (Anna Nilsson, 2021[14]). Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улс тааламжтай, Хятадын зах зээлд ойрхон, хилийн цаахан БНХАУ-ын Өмнөд Монгол байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтад давуу тал олгодог. Мөн энэ бүсэд дотоодын уул уурхай төвлөрсөн нь шинэ зах зээл юм. Хөгжүүлэлтийн шатанд байгаа устөрөгчийн бүх төсөл энд төвлөрсөн. Сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц, боломж бий хэдий ч дэд бүтэц байхгүй. Дэд бүтэц хөгжүүлэх нь устөрөгчийн үйлдвэрлэлд яагаад чухал болох талаар Гуравдугаар бүлэгт өгүүлсэн билээ. Энгийнээр хэлбэл эрчим хүчний шугам сүлжээнээс шаардлагатай үед цахилгаан авч хэрэглэн, илүүдэл цахилгаанаа буцааж сүлжээнд нийлүүлэх тул шугам сүлжээ орсон эсэхээс төслийн байршлыг сонгодог.
Говийн цөлөрхөг бүст Улаанбаатартай адил усны асуудал хурцаар тавигддаг. Уул уурхайн салбарын хөгжил нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, орон нутагт усны хүрэлцээний асуудлыг хурцатгасан. Гадаргийн ус байхгүй, хур тунадас бага энэ бүс нутаг дахин нөхөн сэргээгддэггүй байгалийн баялаг болох гүний уснаас хамааралтай. Усны эх үүсвэрийг хэт их ашиглалтаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн нэг шинж тэмдэг болох гүний усны түвшин улам хурдтай доошилж байгаа нь асуудлыг улам хүндрүүлсээр. Тодорхой тоо баримт байхгүйгээс усны эх үүсвэрийн хүчин чадал, нөхөн сэргээгдэх боломжийг тодорхойлох боломжгүй. Монголын хойд бүсд гадаргуугийн ус элбэг. Сэргээгдэх эрчим хүчний болон усны нөөцийн газар зүйн байршил өөр өөр байх нь тийм ч ховор биш тухай өмнө дурдсан. Нар салхины нөөц элбэг бүс нутаг ихэнхдээ усны асуудалтай байдаг (Tonelli et al., 2023[5]).
Хойд талаараа гадаргуугийн ус элбэг, урд талаараа нар салхины нөөц элбэг газар зүйн өгөгдөлтэй учраас төр засаг дотооддоо эрчим хүч дамжуулах шугам сүлжээний эдийн засаг, байгаль орчны асуудлаар тодорхой сайн ойлголттой болох нь чухал юм. Эрчим хүчний дамжуулах сүлжээ нь цаашдаа усны нөөц сайтай хойд нутгаар устөрөгчийн үйлдвэрлэл хөгжихөд түлхэц өгч болно. Өөрөөр хэлбэл өмнө зүг рүү устөрөгч дамжуулах шугам хоолой нэмэлтээр барьж дотоод, гадаад зах зээл рүү нийлүүлэх боломж бий гэсэн үг юм. Устөрөгчийг эцсийн хэрэглэгчид хүргэхэд дэд бүтэц, үйлдвэрлэлийг айлсуулан байршуулж, кластераар хөгжүүлэх нь хямд тусна. Хэрэглэгч хол байх тусам холбогдох зардал өсдөг. Устөрөгчийн үйлдвэрлэгч болох Монголын өнөөгийн амбиц нар салхины эрчим хүчний чанараас хамаарах учраас хувийн хэвшлийн устөрөгчийн төсөл нутгйин өмнө хэсэгт төвлөрөх нь ойлгомжтой байна. Энэ нь дотоодын хэрэглэгчид төдийгүй, Хойд Хятадын зах зээлтэй ойр дөхөм байршил мөн. Бүлэг III-т тодорхойлсончлон экспортод гаргах устөрөгчийн шугам хоолой барих нь өндөр өртөг зардалтай, нутгийн хойд хэсэгт нар салхины эрчим хүч үйлдвэрлэл үр ашиг бага байх магадлал өндөр учраас Монголын экспортын устөрөгчийн үнэ тариф өрсөлдөхүйц байх боломж муу.
Монголд сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх нь хэд хэдэн асуудалтай тулгарах магадлал өндөр. Эрх баригчид үйлдвэрлэлийн зорилгоор ус олборлохыг хориглосноор усны хомсдол үүсэх, эсхүл усны төлөөх өрсөлдөөн орон нутаг ширүүсч, эдгээр асуудлууд бодитойгоор тулгарна. Шинэ хэрэглээг зохицуулах тодорхой төлөвлөгөөгүйгээр устөрөгчийн салбарын хөгжил ярих боломжгүй. Усны олдоц хомс, дээр нь энэ талын тодорхой бүрэн өгөгдөл мэдээлэл байхгүй тохиолдолд энэ салбарыг хөрөнгө оруулагчид сонирхохгүй. Усны төлөөх өрсөлдөөн орон нутгийн түвшинд асуудлыг анхаарлын төвд оруулж ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах тул төсөл зогсож, хөрөнгө оруулагчдыг үргээнэ. Уул уурхайн олборлогч компаниуд болон малчдын хооронд уст цэгийн асуудлаар саяхан дэгдсэн маргаанаас харахад уг асуудлыг илүү чамбай, ил тод үнэлж шийдвэр гаргаснаар ирээдүйд хэрэгжих төслүүдийн нийгэм-улс төртэй холбоотой эрсдэлийг бууруулах ач холбогдолтой4. Хөрөнгө оруулагчдын өнцгөөс харахад устөрөгчийн үйлдвэрлэлийн төсөлд усан хангамжтай холбоотой тодорхойгүй байдал хамгийн том эрсдэл мөн. Туршилтын төсөл, багашаархан станцад шаардлагатай усны хэмжээ бага боловч өрсөлдөхүйц үйлдвэрлэл явуулахын тулд том төсөл хэрэгжүүлэх, эсхүл үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх болоход усны асуудал хурцдана.
Энэ бүлгийн 4.4 хэсэгт үйл явдлын өрнөлийг өөрчлөхөд төрөөс авах арга хэмжээг тайлбарлалаа. Үүнд нийгэм эдийн засгийн хөгжлийн стратеги чиглэлтэй нийцсэн ус ашиглах төлөвлөгөө, горим багтана. Жишээлбэл төрөөс нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас шат дараатай татгалзах бодлого явуулах хүлээлт байгаа бол энэ чиглэлд усны хэрэгцээ буурч, сэргээгдэх устөрөгчийн станцад ногдох усан хангамжийн дүн өөрчлөгдөх үр дагавартай. Иймд нүүрсээр ажилладаг цахилгаан станц болон устөрөгчийн станцын усны нөөцийн хэрэглээнд нийгэм эдийн засаг, байгаль орчны үр ашгийн харьцуулсан шинжилгээ хийж, энэ үр дүнд суурилсан төрийн бодлогын хэлэлцүүлэг хийх, олон нийтэд мэдээлэл өгөх нь тустай. Дараагийн нэг том ажил нь говийн бүсд усны нөөцийн мэдээлэл өгөгдлийг сайжруулах ажлыг хэн хариуцаж ажиллахыг тодорхой болгох нь чухал байна. Уул уурайхн салбар, устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгын хүрээнд усны нөөцийн мэдээллийг төр өөрөө хариуцан тодорхой болгох үүрэг хүлээх нь гарцаагүй.
Монголд устөрөгчийн төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийгөө газрын гүний ус ашиглах боломжтой гэж үзэж байна. Гэвч энэ тайланг бичиж байх явцад гүний ус ашиглах талаар орон нутгийн засаг захиргаатай байгаа мэдээллийн хүрээнд байгаль орчны нөлөөлөл зэрэг асуудлаар ямар нэг тодорхой тохиролцоонд хүрээгүй. Төсөл хэрэгжүүлэгчид гүний ус ашиглах зөвшөөрөл орон нутгаас авч чадна гэж найдаж байгаа нь тэдний төслийн усны хэрэглээ уул уурхайтай харьцуулахад бага гэсэн үндэслэл гаргаж байна (Зураг 4.4.). Төрийн бодлогын өнцгөөс харвал асуудлыг агуулгаар нь харж үр дүнтэй, сайтар тооцсон ус ашиглалтын горим, төлөвлөлттэй байх ёстой. Энэ нь шударга ёсыг баримтлан өнөөгийн төдийгүй ирээдүйн хэрэглээг тооцох, эдийн засгийн үр ашгийг шалгуур үзүүлэлт болгон авч төлөвлөлт хийнэ гэсэн үг юм. Усны ашиглалтыг тооцох энэ зарчмын талаар 4.4 хэсэгт тайлбарласан ба энэ нь ЭЗХАХБ-ын стандарт, жишиг юм.
Эрчим хүчний болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээнд саарал ус ашиглах боломжийг тооцож үзэх нь зүйтэй. Энэ нь саарал усны гарц, чанар, ус зайлуулах, ариутгах дэд бүтэц, саарал ус ашиглах боломжоос хамаардаг. Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлээс гарах саарал усны гарц уул уурхайтай харьцуулахад их учраас үр ашигтай усны хэмнэлт үүсэх боломжтой. Гэхдээ тус салбар хөгжихийн хэрээр ус хэмнэх технологи сайжирна гэдгийг анхаарах нь зөв. Зураг 4.1-с харахад устөрөгчийн үйлдвэрлэлд ус дахин ашиглах үзүүлэлт 30% байна.Уул уурхайн салбарын ус ашиглалт харьцангуй өндөр байлаг. Жишээ нь Оюутолгойд ус дахин ашиглалт 85-87 хувьтай5 байна.
Устөрөгчийн станцын усны хэрэглээг бусад хэрэглээтэй харьцуулснаар үйлдвэрлэлд шаардлагатай усны нөөц, олдцын талаар үнэтэй мэдээлэл бий болох тул хэлэлцүүлэг өрнүүлэхэд тустай. Зураг 4.4-т усны эрэлт хэрэгцээ, хэрэглээг устөрөгчийн үйлдвэрлэлд шаардлагатай усны хэрэгцээтэй харьцуулж харуулав. Жилд 1МТ устөрөгчийн эрчим хүч үйлдвэрлэхэд тэр хэмжээний ус хэрэгтэй байгаа нь 2030 он гэхэд Өмнөговийн уул уурхай, хүнд үйлдвэрийн бүсд бий болох хэрэглээтэй харьцуулахуйц хэмжээ юм. Говийн бүсд усны ашиглалтыг тооцоолж, устөрөгчийн цогц стратегидээ тусган экпортын зорилтоо хангахад энэ харьцуулалт чухал ач холбогдолтой.
Зураг 4.3. Устөрөгчийн салбарын усны хэрэглээг бусад салбарын хэрэглээтэй хийсэн харьцуулалт
Copy link to Зураг 4.3. Устөрөгчийн салбарын усны хэрэглээг бусад салбарын хэрэглээтэй хийсэн харьцуулалт1000 м.куб
Тэмдэглэгээ: Өмнөговьд уул уурхайн салбарын 2030 оны усны эрэлт хэрэгцээг 2021 онд Усны нөөцийн группээс хийсэн судалгаагаар тогтоосон. Энд үзүүлж буй дүн нь хэрэглээг дундаж байхаар загварчилсан үзүүлэлт болно (судалгаа мөн их болон бага хэрэглээг загварчилж тооцсон).
Эх сурвалж: OECD, Water Agency of Mongolia, 2030 Water Resources Group
Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл нь биологийн олон янз байдалд нөлөөлөх эрсдэлтэй. Устөрөгчийн станц гүний ус ашиглах шинэ хэрэглэгч болж нэмэгдэх учраас гүний уснаас хамааралтай амьтан ургамалд шууд нөлөөлнө. Устөрөгчийн үйлдвэрлэлийн хаягдал ус нь давсны агууламж өндөр, үүнээс гадна ус ариутгах, цэвэрлэхэд ашигласан химийн нэгдлийг агуулж байж болзошгүй учраас ус зайлуулах хэсгийн экосистемд сөрөг нөлөө үзүүлнэ. Далай тэнгисийн ус цэвэршүүлснээс гарч буй хаягдал устай харьцуулахад давсархаг чанар бага байж болох хэдий ч яг одоогийн байдлаар туршилтын төслүүд хэрхэн яаж хаягдал усны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах талаар тодорхой шийдэл гаргаагүй байна (тухайлбал цөөрөм байгуулж ууршуулах, шууд байгальд зайлуулах гм). Эдгээр эрсдэлийг тооцож урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай, дэд бүтцийн төлөвлөлтийг илүү өргөн хүрээнд хийж, биологийн олон янз байдлыг хамгаалах арга хэмжээг тусгах нь хамгийн зөв арга юм. Биологийн олон янз байдлыг тооцсон дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх хэд хэдэн аргыг Монголд нэвтрүүлэн хэрэглэдэг. Үүнд төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ (БОНҮ) хийдэг ба усны асуудлаарх үндэсний удирдлага зохицуулалт, дүрэм журмын талаар 4.4 хэсэгт тодорхой тайлбарлах болно. Үүнээс гадна удирдлага зохицуулалт, эдийн засаг, сайн дурын арга хэрэгслийг ашиглан биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг сэргээгдэх эрчим хүч, устөрөгчийн дэд бүтцийн төсөлд тусгах боломжтой (OECD, 2024[16]).
4.3. Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд цэнгэг усны ашиглалт бууруулсан туршлага, шийдэл
Copy link to 4.3. Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд цэнгэг усны ашиглалт бууруулсан туршлага, шийдэлУстөрөгчийн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр цэвэр усны хэрэгцээ ихсэх тул мэргэжилтнүүд, бодлого тодорхойлогчид, салбарын оролцогч талууд тухайн салбарт тохирсон шийдэл гаргах шаардлагатай. Монголд хийх боломжгүй далай тэнгисийн ус цэвэршүүлэх аргаас өөр боломжтой шийдэл бий. Тухайлсан салбарын үйл ажиллагаанд тохирох зарим арга устөрөгчийн үйлдвэрлэлийн байгальд үзүүлэх нөлөөг усаар дамжуулан бууруулах зорилготой. Дангаараа говийн бүсийн усны хомсдолын асуудлыг шийдэж чадахгүй байж магадгүй, гэхдээ үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлдэг учраас урт хугацаандаа орон нутгийн түвшинд инноваци хөгжүүлэхэд түлхэц өгөх магадлал өндөр. Иймд бодлого тодорхойлогчид чухам аль шийдлийг нэвтрүүлэхэд ямар дэмжлэг үзүүлэхээ зөв тодорхойлох хэрэгтэй юм. Энэ бүлэгт төр засаг анхаарч, дэмжлэг үзүүлэх боломжтой хоёр багц шийдлийг судалж үзлээ. Эхнийх нь ус хэмнэх технологи хөгжүүлэх, нэвтрүүлэхэд чиглэсэн бол нөгөөх нь саарал ус дахин ашиглах боломжид илүү суурилсан.
4.3.1. Ус хэмнэлтийг нэмэгдүүлэх инновац, технологийн хөгжил дэвшил
Сэргээгдэх устөрөгчийн технологийн сонголт нь бусад усны хэрэглээ өндөртэй хөдөө аж ахуй (усалгаа), хөнгөн үйлдвэр, уул уурхай гэх мэт бусад салбартай нэгэн адилаар үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд усыг хэр үр ашигтай хэрэглэхийг тодорхойлдог. Жишээлбэл, ОУСЭХА-с хийсэн судалгаагаар электролизийн голлох технологиудаас PEM электролизийн арга шүлтлэг электролизоос бага ус хэрэглэдэг (-22%) болохыг тогтоосон. Электролизийн ашигт ажиллагаа нь усны чанараас шууд хамаардаг, ашигт ажиллагаа 1% нэмэгдэхэд усны хэрэглээ 2% буурдаг нь хөргөлтийн шатанд ус хэмнэх боломжтой үүсдэгтэй холбоотой ажээ (IRENA and Bluerisk, 2023[6]). Шүлтлэг электролизийн технологи одоогоор устөрөгчийн үйлдвэрлэлийн нийт суурилагдсан хүчин чадлын 60% эзэлж байгаа ба ирэх жилүүдэд хэрэгжихээр төлөвлөгдсөн төслүүдээс хамаарч энэ чиг хандлага өөрчлөгднө (IEA, 2023[1]). Өнөөг хүртэл төсөл хэрэгжүүлэгчид технологийн сонголтоо эцэслээгүй, эдийн засаг, техникийн шийдлийн хувьд тооцож үзэх шаардлага бий. Үнэ өртөг нь буурсаар байгаа боловч одоогийн байдлаар PEM электролизийн арга шүлтлэг технологио бодвол илүү үнэтэй, эрчим хүчний хэрэглээ өндөр. Нийт суурилагдсан хүчин чадлын 1%-г эзэлдэг хатуу оксидын үүрэн (SOEC) болон, хөгжүүлэлтийн шатанд яваа анионы мембран (AEM) технологиудын хувьд усны хэрэглээний талаар тодорхой мэдээлэл байхгүй (IEA, 2023[17]). Хөргөлтийн технологийн усны хэрэглээ ч мөн өөр өөр байдаг. Хамгийн өргөн дэлгэрсэн хоёр арга нь хуурай болон нойтон технологийн хөргөлт юм. Хуурай арга илүү ус хэмнэдэг боловч өртөг зардал, цахилгааны зарцуулалт өндөр, дулаан оронд тохиромжгүй. Иймд технологийн сонголтоос үл хамаарч усны ашиглалтын асуудлыг сайтар тооцох шаардлагатай.
Сэргээгдэх устөрөгчийн салбар нь судалгаа хөгжүүлэлтийн хувьд сонирхолтой. Одоо хийгдэж буй судалгаанууд усны ашиглалтыг нэмэгдүүлэх технологид голчлон анхаарч буй. Электролизэд чанар муутай, давсархаг, бүр далайн ус ашиглах боломжийг ч эрэлхийлж байгаа нь устөрөгчийн үйлдвэрлэлийн цэвэр усны хэрэгцээ, ус ариутгах, боловсруулах өртөг зардал бууруулах боломж бүрдүүлнэ (Tong et al., 2020[18]) (Marin et al., 2023[19]). Хөргөлтийн системийн технологийг сайжруулснаар устөрөгчийн үйлдвэрлэл явуулахад ус ашиглалт сайжрах болно. Жишээлэхэд электролизэд агаараар хөргөх технологи нэвтрүүлбэл цэвэр усны хэрэглээг бууруулж чадна (IRENA and Bluerisk, 2023[6]). Устөрөгчөөс ус дахин гаргах технологийг ч мөн судалж байна. Устөрөгч үйлдвэрлэхэд ашиглахад гардаг цэвэр ус байгальд ууршдаг. Зарим судлаачид энэ гарч буй уурыг барьж авч ус болгох арга технологийг судалж байна. Гэсэн хэдий ч устөрөгчийн үйлдвэрлэл нь хэрэглэх газраасаа өөр учраас орон нутгийн түвшинд усны ашиглалтыг сайжруулахад төдий л их хувь нэмэргүй. Харин шинээр олборлох усаа үнэлэн арилжааны хэлбэрт оруулах боломж байж болох юм.
Монгол Улсын төр сэргээгдэх устөрөгчийн талаар баримтлах бодлогоо тодорхойлж буй энэ үед технологи нутагшуулах бодлогын арга хэмжээ, төсөл хөтөлбөрт ус хэмнэх шийдлийг шалгуур болгон тавьж болно. ГШХО-ыг дэмжих, ЖДҮ хөгжүүлэх бодлогын уялдааг ханган цэнгэг усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд мэргэшсэн үндэстэн дамнасан корпорацуудад төвлөрснөөр технологи дамжуулалт урагшлах төдийгүй Монголын нөхцөлд тохирсон шийдэл гаргах боломжтой. Мөн дотоодын судалгаа шинжилгээнд тулгуурлан ус хэмнэлтийн асуудлыг нэгдүгээрт тавих, инновацийг дэмжих, салбар дамнасан ажлын хэсэг байгуулж ус-устөрөгчийн харьцааг оновчлох ажлыг хийж гүйцэтгэх боломж бий. Урт хугацаандаа олон олон төсөл бодитойгоор хэрэгжин устөрөгчийн салбар хөгжихийн хэрээр салбарын оролцогч талуудтай төр засаг хамтран усны хэрэглээнд хяналт тавих, үйл ажиллагааг нь дотоодын болон олон улсад хэрэглэдэг шалгуур үзүүлэлтээр хэмжих боломж гарч ирж, улмаар салбарын стандарт тогтон сайн туршла нутагшина. Усны хомсдолтой нөхцөлд арав гаруй жил туршлага хуримтлуулж саарал усны ашиглалтаа өндөр түвшинд хүргэсэн Монголын уул уурхайн салбарын ус хэмнэлтийн сайн туршлага, мэдлэгийг судлах нь зүйтэй.
Монголын нөхцөлд ус хэмнэх технологи хөгжүүлэх бодлого дангаараа сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд усны тогтвортой менежментийг хангах боломжгүй, гэхдээ судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлт, инновацид хөрөнгө оруулах, салбар дамнасан усны тогтвортой хэрэглээг хангахуйц шийдэл олох шаардлагатай болохыг хүчтэй илэрхийлэл болно. Ус хэмнэх, усан хангамжийн тогтвортой байдлыг сайжруулах энэ хандлага уул уурхай, усалгаа, хөнгөн үйлдвэрлэл гээд бүх салбар, хэрэглэгчдэд хамаатай. Сэргээгдэх устөрөгчийн салбар энэ чиглэлд туршилтын талбар болох боломж бий. Усны хэрэглээтэй холбоотой тус улсын өгөгдөл нь өөрөө энэ чиглэлийн шинэлэг дэвшил, арга технологи дотооддоо шилжүүлэн ашиглах хүрээ заагийг бий болгох шаардлага байгааг харуулж буй. Нөхцөл боломж бүрдвэл Монгол устай холбоотой инноваци санаачлагч улс болох боломж бий.
4.3.2. Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд саарал ус ашиглах санаачилга болон тойрог эдийн засагтай болох чиглэлийг хөгжүүлэх боломж
Далай тэнгисийн ус цэвэршүүлэхээс бусад сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд саарал ус ашигласнаар хөдөө аж ахуй, ахуйн хэрэглээнд учрах дарамтыг бууруулах гол шийдэл болж буй. d human consumption. Португал, Австрали зэрэг ЭЗХАХБ-ын гишүүн зарим орон сэргээгдэх устөрөгчийн салбарт саарал ус ашиглах чиглэлийг үндэсний стратегидээ суулгаж өгчээ. Энэ чиглэлд Испани, АНУ, Португаль, Австрали улсууд туршилтын төсөл хэрэгжүүлж байна. Үйлдвэрлэлийн технологид төвлөрсөн хэд хэдэн судалгаа, шинжилгээний ажил хийгдсэний дотор Австралийн Монаш Их сургууль, Европын Холбооны эрдэм шинжилгээний байгууллагууд дорвитой бүтээл гаргажээ (Maddaloni et al., 2023[20]).
Төр засаг, хувийн хэвшлийн санаачилгаар сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд саарал ус ашиглах явдал нэмэгдэж буй. Португалийн устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх стратегид хот сууринг газар, үйлдвэрээс гарч буй хаягдал усыг сэргээгдэх устөрөгчийн эрчим хүчний станцад ашиглах талаар тусгайлан заасан байдаг. Австралид хэд хэдэн судалгааны ажил, туршилтын төсөл хэрэгжүүлсний дүнд цэвэрлэх байгууламжийг устөрөгчийн станцтай хамт барьж ашиглах туршилт хийгдэх гэж буй (Water Services Association of Australia, 2021[21]). Дэлхийн эрчим хүчний томоохон компанийн нэг болох Цепса хот суурин газрын хаягдал усыг Андалузад барьж буй сэргээгдэх устөрөгчийн эрчим хүчний станцад ашиглах гэрээг Испанийн төрийн мэдлийн усан хангамжийн компанитай байгуулжээ (Хайрцаг 4.2). Цэнгэг усны эх үүсвэрийн ачааллыг бууруулахаас гадна хот суурин газрын болон аж үйлдвэрээс гарч буй хаягдал усыг сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд ашигласнаар эрчим хүч, усны салбар хоорондын харилцан хамаарал бий болж хөрөнгө оруулалтын шинэ боломж нээх ба бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тойрог эдийн засгийн зарчмыг нэвтрүүлэхэд түлхэц болно. Үүний үрээр сэргээгдэх устөрөгчийг хөгжил дэвшил усны салбарын төр, хувийн хэвшлийнхний анхааралд орж, ус хангамж, технологийн компаниуд олноороо нийлэн нэгдэж түншлэл, консорциум үүсгэн сэргээгдэх устөрөгчийн төслүүдийг урагшлуулсан жишээ туршлага бий болох юм.
Хайрцаг 4.2. Сэргээгдэх устөрөгчийн эрчим хүчний станцад хаягдал ус ашиглаж буй Андалузын ногоон нөндий
Copy link to Хайрцаг 4.2. Сэргээгдэх устөрөгчийн эрчим хүчний станцад хаягдал ус ашиглаж буй Андалузын ногоон нөндийИспанийн “Андалузийн ногоон устөрөгчийн хөндий” төсөл нь ЦЕПСА эрчим хүчний компанийн хэрэгжүүлж буй Хэлвагийн Палос дэ ла Фронтьера болон Кадизын Сан Рокэд суурилуулахаар нийтдээ 2гВт хүчин чадалтай электролиз хоёр станц барих ажил юм. 2030 он гэхэд жилд 300 000 тн. Сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй.
2022 оны XII сард Цепса Сан Рокэ дахь Эрчим хүчний цогцолборт цэвэрлэх байгууламжаас гарах саарал ус ашиглах гэрээг Акуас и Сервисьос дэл Кампо дэ Гибралтар (ARCGISA) компанитай байгуулжээ. Лос Барриос болон Сан Рокэ хотуудын хурын усыг Эрчим хүчний цогцолборын ойролцоо шинээр барих цэвэрлэх байгууламжид хуримтлуулан цэвэршүүлэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр 4.2 сая куб метр ус далайд хаялгүй дахин ашиглах боломжтой болно.
2024.01.31-ний өдөр Цепсагийн Сан Рокэ дэх Эрчим хүчний цогцолборт барих үйлдвэрлэлийн усны хэрэглээг 25% бууруулсан технологийн шийдэлтэй цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсан юм. Эндээс гарах цэвэршүүлсэн усыг Цепсагийн эрчим хүчний станцын хөргөлтийн хэсэгт ашиглана. Төслийн анхны хөрөнгө оруулалт 2.5 сая евро.
Эдгээр төсөл Цепса компанийн байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа ба усны гачигдалтай бүс нутагт цэнгэг усны хэрэглээг 2025 он гэхэд 2019 онтой харьцуулахад 20% бууруулах зорилготой юм.
Эх сурвалж: Cepsa
Хаягдал ус дахин ашиглах, тойрог арга нь Монгол оронд сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх стратегийн хэсэг байх боломжтой юм. Цэвэрлэх байгууламжууд нь хуучирч муудсан учраас хөрөнгө оруулалт хийх нэн шаардлагатай байгаа Монголын хувьд хот суурин газрын хурын усыг цуглуулж устөрөгчийн станцад ашиглахад энэ хөрөнгө оруулалтыг чиглүүлэх бололцоотой (Asian Development Bank, 2020[22]). Улаанбаатар хот гэхэд өдөрт 200 000 куб метр ус цэвэрлэх шаардлагатай, 2030 онд энэ хэмжээ 580 000 куб метрт хүрнэ гэсэн тооцоололтой. Хот цэвэршүүлсэн усаа ашиглалгүй, шууд байгальд хаядаг. АНУ-ын Мянганы сорилтын сан (МСС) хоёр цахилгаан станцад ашиглах саарал усны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа ба өдөрт 50 000 куб метр саарал ус гарна гэсэн тооцоотой. Үүнээс гадна өдөрт 200 000 куб метр цэвэршүүлсэн ус Туул голд хаяна. Энэ саарал усыг дахин ашиглах нэг боломж устөрөгчийн станц байж болох юм. Гэхдээ өртөг зардал, үр ашгийн тооцоог маш сайн хийх шаардлагатай. Цэвэрлэх байгууламжийг устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлтэй хамтад нь барьж байгуулах санаа ялангуяа уул уурхайн үйл ажиллагаа төвлөрсөн Өмнөговийн бүсд илүү үр дүнтэй байж болох юм. Оролцогч талууд сэргээгдэх устөрөгчийн хөгжлийн стратегийг хэлэлцэхийн хэрээр эдийн засагт тойрог аргыг нэвтрүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлэх боломжийг судалж үзэх нь дамжиггүй. Энэ чиглэл усны, уул уурхайн, эрчим хүчний, устөрөгчийн салбарынхны хамтын ажиллагаа байх болно.
Сэргээгдэх устөрөгчийн станцад хаягдал ус ашиглахад эдийн засаг, байгаль орчны хэд хэдэн асуудал тулгарна. Эдийн засгийн өнцгөөс харахад сэргээгдэх устөрөгчийн станцад саарал ус хэрэглэхийн тулд мэдээлэл, өгөгдөл дутмаг өнөөгийн бодит байдлыг сайжруулах ёстой. Өнөөгийн нөхцөлд хаягдал ус гэдэг эдийн засгийн утгаараа үнэ цэнгүй байна. Сэргээгдэх устөрөгчийн станцад саарал ус ашиглах аваас хаягдал ус тогтсон үнэтэй болж, дахин ашиглах сэдэл бий болно. Гэхдээ шаардлагатай чадавх байх ёстой. Ерөнхийдөө, хаягдал усанд үнэ тогтооход хэрэглэх менежментийн арга аргачлал байхгүй байгаа нь гадаадын нэгэн цэвэрлэх байгууламжийн хачирхалтай жишээнээс харж болно. Үүнээс гадна хаягдал усыг анхны эх үүсвэр (Туул гол)-ээс хэрэглэх газарт (Өмнөговь) хүргэх зардлыг бизнес загварт тусгах шаардлагатай. Байгаль орчны өнцгөөс харахад иймэрхүү төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэх хэрэгтэй байдаг. Учир нь хаягдал ус цэвэршүүлж дахин ашигласнаар усны урсац сайжрах, бүтэц чанар дээшлэх нөлөө үзүүлдэг. Иймд эдгээр төсөлд хүчин төгөлдөр мөрдөгдж буй хуулийн дагуу байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагатай юм (Government of Mongolia, 2023[23]). Эдгээр үнэлгээ нь байгаль орчны нөлөөлийг тооцоход чухал арга хэрэгсэл төдийгүй хаягдал ус байгальд хаяснаар гарах үр дүнг баримтжуулах үндэслэлтэй баримт бичигт болдог.
Саарал ус ашиглах чиглэлд бодлогын шинэчлэл хийсэн Израилийн туршлагыг Монгол Улс судлах нь зүйтэй. Энэхүү шинэчлэлийн хүрээнд цэвэрлэх байгууламж хариуцах ажлыг орон нутгийн захиргаанаас гаргаж, хотын болон бүсийн ус хангамжийн компаниудад хариуцуулах болжээ (OECD, 2015[24]). Үүний үр дүнд хаягдал усны 85%-ыг цэвэршүүлэн дахин ашиглах, ялангуяа хөдөө аж ахуйн салбар, аж үйлдвэрт ашигладаг болжээ. Саарал ус ашиглах болсноор уур амьсгалын өөрчлөлт, улирлын чанартай усны хомсдолыг шийдэх боломж бүрджээ (OECD, 2015[24]).
Өргөн утгаар нь харвал оролцогч талууд үйлдвэр, тээвэр, эрчим хүч, ус, хог хаягдал боловсруулах суурь дэд бүтэцтэй хамтад нь барих, асуудлыг зэрэг шийдсэнээр дундын байгууламж, эдийн засгийн хаб, эдийн засгийн тойрог бүтэц үүсэх юм. Эдгээр хабууд олон хэлбэртэй байж болно. Үүнд тусгай зохицуулалт зохион байгууллаттай кластер, аж үйлдвэрийн цогцолбор, эдийн засгийн тусгай бүс багтана. Тодорхой байршил, салбарт хөрөнгө оруулалт татах зорилгоор хаб бий болгодог ба эдийн засгийн чадавх, далайц үүссэнээр үр дүн гаргадаг. Нүдэнд ил харагдахгүй байгууламжууд болох дундын үйлчилгээ, дэд бүтэц нь хэд хэдэн аж ахуйд үйлчилж эдийн засгийн нэгдмэл байдал үүсгэдэг. Дэд бүтцээ дундаа ашигладаг эдгээр бизнес загварын хувьд үйлдвэрлэл нь хэрэглэгчтэйгээ ойр хөрш учраас тээврийн зардал хэмнэнэ. Үйлдвэрлэлээс гарах дайвар, илүүдэл бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлэх боломжтой учраас нийт дүндээ өртөг зардалд хэмнэлттэй. Жишээлэхэд устөрөгчийн үйлдвэрлэлээс гарах хүчилтөрөгчийг ус цэвэршүүлэхэд ашиглаж болно (Water Services Association of Australia, 2021[21]). Устөрөгчийн болон үйлдвэрлэлийн ийм хаб улсын хэмжээнд тогтвортойгоор төрөлжүүлэх бололцоо олгодог. ЭЗХАХБ-ын саяхан гаргасан уул уурхайн бүс нутагт хот суурингийн хөгжлийн талаарх тайланд Чилийн зэсийн үйлдвэрлэлийн гол бүс нутаг, усны хомсдол нүүрлэсэн Антофагастад сэргээгдэх эрчим хүч, сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл явуулах боломж өндөр байгааг дурджээ. Сэргээгдэх эрчим хүч, усны менежментийн дунд стратеги нэгдэл үүсгэснээр Антафагаста муж усны хомсдолын асуудлаа үр дүнтэй шийдэж чадна (OECD, 2023[25]). Ижил төстэй иймэрхүү нэгдэл Монголын говьд бий болгох боломжтой юм. Уг санааг турших бололцоо хөгжлийн цогц стратеги боловсруулснаар бий болно. Бизнесийн энэ загварыг дэмжих үйл ажиллагаа, сайн төлөвлөлтийг орхигдуулж болохгүй. Тогтвортой төрөлжүүлэлт, эрчим хүчний тэгш, хүртээмжтэй шилжилтийг түргэтгэх боломж уг стратеги, төлөвлөлт олгож болох юм.
4.4. Монгол Улсын усны бодлого, менежментийг боловсронгуй болгон ус, устөрөгчийн асуудлаар салбар дундын ойлголт бий болгох нь
Copy link to 4.4. Монгол Улсын усны бодлого, менежментийг боловсронгуй болгон ус, устөрөгчийн асуудлаар салбар дундын ойлголт бий болгох ньУсны салбарын ачаалал, хэрэгцээг зохицуулахад төрийн гүйцэтгэх үүрэг чухал. Ус нь хүний амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ төдийгүй эдийн засгийн үйл ажиллагааны үнэ цэнтэй эх сурвалж, бүхий л экосистемийн цөм бүрдэл хэсэг мөн. Хэрэв Монгол Улс устөрөгчийн салбараа хөгжүүлэх бол шаардлагатай усны хэмжээг тооцож үзэхдээ усны талаарх бодлого, зохион байгуулалтын тогтолцоог бүхэлд нь сайжруулах зайлшгүй шаардлагатай. Шинэ хуучин хэрэглээг зохицуулах явдал түлхүүр үүрэг гүйцэтгэх ба усны олдоц хөрөнгө оруулалтыг хязгаарлагч хүчин зүйл болохгүй байхад анхаарч, энэ бүлгийн II хэсэгт тодорхойлсон арга шийдлийг нэвтрүүлэх нь зүйтэй. Монгол орон усан хангамжтай холбоотой эрсдэл, байгаа боломж, хязгаарлалтуудаа бодитойгоор үнэлэн өнгөрсөн 15 жилд энэ чиглэлийн бодлого явуулахдаа олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэн тодорхой амжилтад хүрчээ. Үүнээс гадна төр засаг усан хангамжийн дэд бүтцийн төлөвлөлтөд ихэд анхааран усны эх үүсвэр, хэрэглэгчдийн төвлөрөл газар зүйн хувьд давхцахгүй байгаад анхаарлаа хандуулж говийн бүсийн усны хомсдол, гачигдлын асуудлыг бууруулах чиглэлд идэвхтэй ажиллажээ. Усны засаглал, бодлогын шинэчлэл нь байгаа асуудлаа шийдвэрлэхийн зорьж, төлөвлөн ажиллах нь тус улс цаашдаа эдийн засгийн хувьд үр ашигтай байж болох сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийг усаар тогтвортой хангаж чадах эсэх асуудлыг тодорхой болгоно.
4.4.1. Салбар дундын усны менежмент нь орон нутгийн түвшинд хүчтэй зохицуулалт, сайн чадавх бий болгох, мэдээлэл өгөгдлийн чанарыг сайжруулахуйц удирдлага зохицуулалт шаардна
Монгол Улс усны салбартаа өөрчлөлт шинэтгэл хийж үндэсний болон орон нутгийн түвшинд засаглалыг бэхжүүлэх, мэдээлэл өгөгдөл бүрдүүлэх ажил, усны менежментийн тогтолцоогоо сайжруулах чиглэлд ажиллаж байна. Усны бодлогын стратегийн баримт бичигт Усны үндэсний хөтөлбөр (2010), Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010), Усны менежментийн цогц төлөвлөгөө (УМЦТ) (2013), Ногоон хөгжлийн бодлого, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг юм. Усан хангамж, хэрэглээг Усны тухай (2012 нэмэлт өөрчлөлт оруулсан), Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиудаар зохицуулдаг.
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг 2020 онд баталсан ба үүнд усны чиглэлд цогц стратегийн зорилт тавьж, 2021 онд УИХ-р баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-үйл ажиллагааны төлөвлөгөөнд уг зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр заажээ. Эдгээр бодлогын хүрээнд төр засаг үндэсний хэмжээнд усан хангамжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Хөх морь” усны төслийг онцгойлон үзэж буй. Энэ талаар дараа өгүүлнэ.
Монгол Улсын төр засаг тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад усны засаглал, менежментийг сайжруулах асуудлыг чухалчлан үздэг. Стратеги төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүд, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхүйцээр усны нөөцийн ашиглалт, эрэлт хэрэгцээг тодорхойлсон боловч хэрэгжүүлэлт дээрээ учир дутагдалтай. Алсын хараа 2050 баримт бичгийн Ногоон хөгжил VI бүлгийн Зорилт 6.3-д усны нөөцийн хомсдолоос сэргийлж, гадаргын усыг хуримтлуулан, эрэлт хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заажээ. Уг зорилтыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх ба хэд хэдэн арга хэмжээг заажээ (Үе шат I - 2021-2030, Үе шат II - 2031-2040, Үе шат III - 2041-2050). Эхний шатанд усны үнэ тарифыг шатлан өгсгөх тогтолцоог бүрдүүлэн цэнгэг усны үнэлэмжийг нэмэгдүүлж усны хэмнэлт, саарал ус ашиглах явдлыг дэмжих юм. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн дэглэмийн хамгаалалтын бүсийг сайжруулж, усан сан барьж, усны нөөцийн эрэл хайгуул, зураглалын ажлыг эрчимжүүлнэ. Усны бохирдлыг бууруулах, усны хомсдолоос сэргийлэх ажлыг мөн хийнэ. Хоёр болон гуравдугаар үе шатанд үнэ тарифын системийг боловсронгуй болгох, ус хэмнэх шинэ технологи нэвтрүүлэх ажилд анхаарна. Уг бодлогыг хэрэгжүүлснээр хүлээгдэж буй бодит үр үр дүн гарна гэдэгт салбарын оролцогч талууд эргэлзэж буйгаа илэрхийлж байлаа. Учир нь зорилтыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх сайн төлөвлөгөө байхгүй, хэрэгжилтийг хангах санхүүгийн болон хүний нөөц дутагдалтай. Энэ тайлангийн хоёр дахь хэсэгт Монгол Улсын усны салбарын талаарх мэдээлэл, тайланд үндэслэн тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлохыг оролдлоо.
Өнөөгийн усны салбарын тогтолцоо харьцангуй төвөгтэй салбар дотроо хамтын ажиллагааг дээшлүүлэх шаардлагатай (Зураг 4.5). Засгийн газрын түвшинд Байгаль орчин, аялал жуулчлалын яам (усны цогц бодлого, усны нөөцийн үр ашигтай ашиглалт, чанар, байдалд хяналт тавих), Гадаад харилцааны яам (олон улсын гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаа), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (усжуулалт, хүн амын ундны ус, хөнгөн үйлдвэрийн усан хангамж), Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам (хөрөнгө оруулалт, санхүү) зэрэг гаруй яам тамгын газар тухайлсан чиг үүрэг хариуцаж ажиллана. 2016 онд Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Усны үндэсний хороо салбар хоорондын уялдаа холбоог хангах, усны менежмент зэрэг олон талтай асуудлыг хариуцан зохицуулна. Салбар дундын хороо усны менежмент зэрэг нарийн төвөгтэй асуудлыг Ерөнхий сайдын түвшинд зохицуулах зорилготой хэдий ч бодит байдал дээр асуудлыг нарийн тодорхой мэдэж, ашиглалтыг эрэмбэлэх боломжгүй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
Зураг 4.3. Усны салбарын тогтолцоо
Copy link to Зураг 4.3. Усны салбарын тогтолцоо
Тэмдэглэгээ: БОАЖЯ-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ГХЯ-Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ЭХЯ-Эрчим хүчний яам; БШУЯ-Боловсрол, шинжлэх ухааны яам; ЗТХЯ-Зам тээврийн хөгжлийн яам; БХБЯ-Барилга, хот байгуулалтын яам; ЭЗХЯ-Эдийн засаг, хөгжлийн яам; СЯ-Сангийн яам: ХЗДХЯ-Хууль зүй, дотоод хэргийн яам.
Эх сурвалж: Зохиогч
Сүүлийн хэдэн жилд Монгол Улс 29 гол мөрөн хариуцан ажиллах 21 сав газрын захиргаа (СГЗ) байгуулж, усны менежмент, удирдлагын төвлөрлийг задлах ажил хийжээ. Энэ нь олон улсын сайн туршлага мөн гэж ЭЗХАХБ онцолжээ (OECD, 2021[26]). Цаашдаа 29 гол мөрний СГЗ байгуулна (ADB, 2020[13]). Эдгээр байгууллагууд салбар салбарын оролцогч талуудтай зөвлөлдсөний үндсэн дээр Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө (УННМТ)-г хэрэгжүүлэх үүрэгтэй. СГЗ бүр БОАЖЯ-нд ажлаа тайлагнадаг 5-12 төрийн албан хаагчаас бүрдсэн алба болон төр, ус хэрэглэгч, иргэний нийгэм, судалгааны байгууллагын төлөөлөл 35 хүнтэй Зөвлөлөөс бүрдэнэ. Усны нөөцийн удирдлага хэрэгжүүлж, ус ашиглах дээд хязгаар (лимит) тогтоох, зөвшөөрөл олгох ажлыг хариуцна. Ус хэрэглэгчийн хувиар сэргээгдэх устөрөгчийн станц СГЗ-тай ус ашиглах гэрээ байгуулж, ашиглалтын тайлан гаргаж өгнө. СГЗ нутгийн иргэд, олон нийтийн оролцоог хангахыг зорьж, орон нутгийн ус ашиглах төлөвлөгөөг танилцуулан санал авах, өөрсдийн хийж буй ажлаа танилцуулдаг.
Монголын эксперт мэргэжилтнүүдийн болон олон улсын түнш байгууллагуудын тайлангаас харахад Монгол Улсад усны засаглалыг бэхжүүлэх зайлшгүй шаардлага байгааг онцлохын зэрэгцээ хүмүүн капитал, ур чадварын асуудлыг хөндсөн байдаг. Шинээр байгуулагдсан СГЗ-дын чадавхыг бэхжүүлэх, гүйцэтгэх үүргийг тодорхой болгосноор орон нутгийн түвшинд усны засаглал, менежментийг сайжруулахад чухал алхам болно. СГЗ нь Монголын хувьд шинэлэг удирдлага зохион байгуулалтын хэлбэр учраас чадавхжуулах сургалт, арга хэмжээнд хамруулах нь чухал юм. ЭЗХАХБ-ын Усны зөвлөлийн туршлага, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх төрөл бүрийн хөтөлбөр, арга хэрэгсэл бий. Зөвлөмжид “хариуцсан байгууллагын чадавхыг тулгарч буй усны асуудлыг шийдэж чадах хэмжээнд хүргэх, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ур чадвар олгох” нь үр дүнтэй усны засаглалын урьдач нөхцөл мөн юм (Хайрцаг 4.3) (OECD, 2016[27]). СГЗ-дын чадавхыг бэхжүүлэх, усны засаглалыг хөгжүүлэхэд эдгээр зөвлөмжүүд үнэ цэнтэй санааа мөн.
Хайрцаг 4.3. Орон нутгийн түвшинд тулгарч буй усны асуудлыг шийдэхүйц түвшинд чадавхтай болох
Copy link to Хайрцаг 4.3. Орон нутгийн түвшинд тулгарч буй усны асуудлыг шийдэхүйц түвшинд чадавхтай болохУсны бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ур чадвар, техникийн мэдлэг, туршлагаас гадна хүн хүч, цаг хугацаа зарцуулах зайлшгүй шаардлагатай. Төвлөрлийг задалж буй энэ нөхцөлд орон нутгийн түвшинд хангалттай чадавхтай байх нь онц чухал. ЭЗХАХБ-ын гишүүн хэд хэдэн орон чадавх сул байгаа асуудлыг шийдвэрлэх тодорхой арга, хэрэгслийг бий болгож ашиглаж байгаа билээ.
Ирландад Хөв цөөрмийн удирдлага, судалгаа шинжилгээний тасаг байгуулж, голын сав газрын ажилтнуудын менежментийн мэдлэг мэдээллийг бэхжүүлэх, нөөцийг үр ашигтай зарцуулах ажлыг хийжээ. 2017 онд Австралийн Холбооны Зөвлөлийн “Усны үндэсний санаачилга” (УҮС)-ын хүрээнд тус улс “Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн онц үзэгдлийг усны нөөцийн төлөвлөлт менежментэд тусгах нь”, “Нутгийн уугуул иргэдийг усны нөөцийн төлөвлөлт, менежментэд оролцуулах нь” багц сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэглэх болжээ. УҮС-ын үнэлгээг хийхдээ заавал зорилт, амлалтад гаргасан ахиц дэвшлийг тусгах ёстой. Австрид мэргэжлийн холбоод усны салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах асуудлыг хариуцан менежмент, нийгмийн олон бүлэгтэй харьцах гэх мэт “зөөлөн” ур чадварт илүү төвлөрсөн сургалт арга хэмжээг зохион байгуулдаг байна.
Эх сурвалж: Toolkit for Water Policies and Governance, OECD, 2021
Усны менежментэд олон талын оролцоог хангах асуудлыг тайланд сөхөж тавьжээ (German Development Institute, 2020[28]) (ADB, 2020[13]). Энэ асуудал ялангуяа уул уурхайн салбарт онц ач холбогдолтой. Олон талын оролцоог хангах чиглэлд СГЗ хязгаарлагдмал үүрэгтэй оролцдог байна. Бага тушаалын төрийн албан хаагчид олноороо төлөөлдөг, оролцогч талуудын хурал уулзалт хийх гм. үйл ажиллагааны санхүү хөрөнгө хангалттай бус, ялангуяа газар зүйн байрлалаас хамаарч холоос ирэх Зөвлөлийн гишүүний замын зардлыг даах боломжгүй байдаг нь хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Өдөрт 100 куб.метрээс илүү хэмжээтэй ус ашиглахад зөвшөөрөл авах шаардлагатай ба үүний тулд БОНҮ заавал хийлгэх ёстой байдаг. Уг зөвшөөрлийг нутгийн иргэд, олон нийттэй зөвшилцөж байж шийдвэрлэх нь иргэдийн оролцоог хангах өөр нэг механизм юм. Гэхдээ уг тайланд нутгийн иргэдтэй зөвлөлдөж буй хэлбэр, агуулга нь өөр өөр, гарсан шийдвэрийг БОАЖЯ-нд хүлээн авч, зөвшөөрөл олгохдоо нэг дүрэм баримтлахгүй байгааг дурджээ. Германы Хөгжлийн Институтын болон Азийн Хөгжлийн Банкны тайланд иргэдээр хэлэлцүүлсэн уг зөвлөлдөх механизмын талаар тодорхой баримт, тэмдэглэл байхгүй, ус ашиглах зөвшөөрөл олгох ажиллагаа олон нийтийн хяналтаас гадуур учраас ерөнхийдөө төрд итгэх итгэл сул, мэдээллийн ил тод байдал байхгүй байгааг онцолжээ. Үйл ажиллагааны тодорхой журам мөрдөж ил тод байдлыг хангах нь усны салбарын засаглалыг бэхжүүлэх, олон талын төлөөллийг нэмэгдүүлэх, устөрөгчийн үйлдвэрлэл зэрэг шинэ тутам салбар хөгжүүлэхэд нутгийн иргэдийн эсэргүүцэл, маргаах гарах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
Усны салбарыг боловсронгуй болгоход усны мэдээллийн системийг сайжруулах нь Монголын хувьд маш чухал байна. Орон нутгийн түвшинд шинжилгээ туршилт, хяналт тавьж чадахгүй байгаагаас улбаатай мэдээлэл дутмаг байдал, мэдээлэл цуглуулах, хадгалах, боловсруулах систем сул хөгжсөн нь үнэн бодитой мэдээлэл олоход хүндрэл учруулдаг (German Development Institute, 2020[28]). ЭЗХАХБ-ын боловсруулж буй Усны бодлогын хэлэлцүүлгийн тайланд энэ чиглэлийн өгөгдөл, мэдээллийн системийн талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно. ЭЗХАХБ-аас гүний усны хэрэглээнд хяналт тавих нь техник ур чадвар шаардсан өртөг өндөртэй ажил болохыг онцолсон (OECD, 2017[29]) бол иргэд олон нийт гүний усны нөөцийн хэмжээний талаар тодорхой мэдээлэл байхгүй, цаашид судлах, гидрологийн шинжилгээ хийх шаардлагатай гэдэгтэй санал нэгддэг. Гүний усны нөөцийн мэдээлэл нь мэдээллийн нууцлалтай холбоотой зохицуулттай тул нээлттэй байдаггүй (2030 Water Resources Group, 2021[30]). Усны мэдээллийн чанар, олдоц нь нотолгоонд суурилсан сайтар төлөвлөсөн бодлого боловсруулж, уг бодлогоо хэлбэрэлтгүй, тогтвортой хэрэгжүүлэх боломжийг хязгаарладаг төдийгүй төсөл хэрэгжүүлэгчдэд асуудал болдог. Басхүү усны асуудлаар олон олон оролцогч талууд нээлттэй, ил тодоор, мэдээлэлтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд саад болдог. Гүний усны интерактив хяналтын цахим системийг нэвтрүүлэхээр БОАЖЯ-тай хамтран 2030 Усны нөөцийн бүлэг санаачлан ажиллаж байгаа нь энэ чиглэлд гарч буй ахиц дэвшил мөн. Газар зүйн мэдээллийн систем (GIS) болон зайнаас тандах арга хэрэгсэл ашиглах нь усны мэдээллийг сайжруулахад тустай.
Хайрцаг 4.4. Усны салбарын мэдээллийн систем
Copy link to Хайрцаг 4.4. Усны салбарын мэдээллийн системУсны нөөцийн төлөвлөлт, ашиглалт, менежментэд цаг уурын станцуудын мэдээлэл маш чухал. Энэ үйл ажиллагааг дэмжихийн тулд төрөөс гадаргуугын усны 154, гүний усны 325 станц ажилладаг ба эдгээрийн 68 нь автомат, 255 хагас автомат, хоёр нь гар ажиллагаатай. Гүний усны 325 станцын 28% Улаанбаатар хотод, 45% нь говийн бүсд, бусад 27% нь улс даяар тархан байрласан. Зургаан цаг тутамд хэмжилт хийдэг. Аймгийн цаг уур, орчны шинжилгээний станцад 1-6 хэмжилтийн техникч ажилладаг. Энэ нь 5000км2 талбайд нэг техникч ногдож байгаа үзүүлэлт ДЭМБ-ын зөвлөмжид заасан уулархаг нутагт 250км2-д, тал хээрийн бүсд 575км2-д нэг техникч хамран ажиллах стандартаас доогуур юм. Монголын өргөн уудам газар нутгийн 40% говь цөлийн бүс эзэлдэг гэдгийг тооцон үзвэл ДЭМБ зөвлөмж стандартыг биелүүлэх ач холбогдолгүй.
Системтэй өгөгдөл мэдээллийн сан бүрдүүлэхэд сав газрын 21 захиргааны олонхынх нь ажиглалт хийх чадавхыг сайжруулах, үүний тулд нэмэлт тоног төхөөрөмж, төсөв санхүү, мэргэжилтнүүд бэлтгэх шаардлагатай байна.
2024 онд Монгол Улсад болсон Усны үндэсний хэлэлцүүлгээр бодлого, мэдээллийн системээр дамжуулан өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангах ажлыг сайжруулна гэж үзсэн. 2023-2024 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Азийн Усны Зөвлөл, ЭЗХАХБ-с хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлгээс:
Усны хяналт хэмжилтийн системийг орчин үежүүлэх: Гидрологийн хяналтын сүлжээг шинэчлэн байгуулах, ажиллуулах стандарт тогтоох. Рийл тайм ICм T суурилсан систем нэвтрүүлж, хуучирсан дэд бүтцийг шинэчилснээр өгөгдлийн чанар сайжирч үер усны аюулыг урьдчилан тооцоолж, эрт мэдээлэх боломжтой болох юм.
Усны мэдээллийн цогц систем: Үндэсний хэмжээний усны мэдээллийн систем, усны менежментийн төвийг хөгжүүлж, өгөгдлийг төвлөрүүлэн усны менежментийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах.
Чадавх бэхжүүлэх: Ур чадвар хөгжүүлэх дунд болон урт хугацааны замын зураглал гарган усны мэргэжилтнүүдэд зориулсан цогц сургалтын хөтөлбөртэй болох. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах сургалтын төв сургалт явуулах, мэдээлэл түгээх гол байгууллага болох боломжтой.
Туршилтын төсөл: Туршилтын хоёр төсөл хэрэгжүүлэх санал гаргасан. Эхнийх нь БОУАӨЯ-ны харьяанд Усны нөөцийн цогц менежмент (УНЦМ) -ийн төв байгуулах, нөгөөх нь Усны үйлчилгээг зохицуулах хороо (УҮЗХ)-ны Сургалтын төвд төвлөрөн сургалтын хөтөлбөр боловсруулах юм.
Эх сурвалж: Усны асуудлаарх Монгол Улсын Үндэсний хэлэлцүүлгэд үндэслэн Азийн Усны Зөвлөлөөс гаргах тайлан (ЭЗХАХБ, АУЗ, удахгүй).
Салбар дамнасан зохицуулалт, орон нутгийн түвшинд чадавх, нөөц нь зорилго зорилтоо хангахад хүрэлцэхүйц байх, бүртгэлжүүлэлт, өгөгдөл мэдээллийг сайжруулах зэрэг эдгээр өөр өөр бүрдэл хэсгүүд нь бүгд ус-устөрөгчийн салбарын хөгжлийг тодорхойлогч хүчин зүйл мөн. Оролцогч талуудтай хийсэн ярилцлагаас дүгнэхэд уул уурхайн оператор коампаниуд усны хайгуул, шинжилгээний ажлыг бие даан хийдэг, орон нутагт тулгарч буй усны асуудлыг тус тусдаа өөрийнхөө үзэмжээр шийдэж буй байдалтай. Устөрөгчийн салбарын хувьд шинэ тутам учраас орон нутагт уул уурхайн компаниудтай харьцуулахад нөөц бололцоо, мэдлэг, чадвар муу. Энэ нь шинээр хөгжиж буй бизнесийн хувьд өндөр эрсдэл дагуулдаг тул байгаль орчин тогтвортой хөгжлийн стандарт шаардлага хангах, нутгийн иргэдийн дэмжлэг боломжийн хэрээр авч эрсдэлээ бууруулах, ялангуяа усны асуудлаар сайтар ойлголцолд хүрэх нь нэн чухал. Сэргээгдэх устөрөгч хөгжүүлэх үндэсний стратегийн хүрээнд усны салбарын эрх бүхий байгууллагууд, Эрчим хүчний яам, аж үйлдвэрийн салбарын төлөөллийг оролцуулсан салбар хоорондын тусгай ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Уг ажлын хэсэг устөрөгчийн станц барихад тохиромжтой байршилд ойр байгаа усны нөөцийн чанарын тухай мэдээлэл, мэдлэгээ нэгтгэн үйлдвэрлэлийн нөлөөллийг шинжлэн судалж (давсны уусмал гарах хэмжээ гм) үр дүнг нь танилцуулж, салбарын хөгжлийг дэмжих хууль дүрэм боловсруулах, усны нөөцийн тогтвортой байдлыг хангахад нь дэмжлэг үзүүлж болно.
4.4.2. Усны ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож усны хэрэгцээг шударгааг хангах, хэрэглээний үр ашиг, орлого нэмэгдүүлэх сэдэл бий болгох нь
Усны ашиглалтын чиглэлээр эрх зүйн орчин сайн бол бүх хэрэглэгчдийг шударга, тогтвортой, ил тодоор усаар хангах нөхцөлийг бүрдүүлдэг тул эдийн засаг, нийгмийн үр шимийг бүгдээрээ хүртэнэ. Ус ашиглалтын бодлого, хууль эрх зүй, хэн хэзээ хаана усны нөөц ашиглаж буйг тодорхойлох арга механизм, усны гачигдал үүсэх эрсдэл, хэрэглээг зохицуулахад онц чухал ач холбогдолтой (OECD, 2015[24]). ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын ус ашиглалтын чиглэлд хийж буй зохицуулалт нь усны хэрэглээнд өрсөлдөөн ширүүссэн, уур амьсгалын өөрчлөлт, устай холбоотой экологийн үйлчилгээний зорилго өнөөгийн асуудлыг шийдэж чадахгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрний илэрхийлэл мөн. Энэ бүлгийн эхэнд бичсэнчлэн сэргээгдэх ус төрөгч орон нутгийн түвшинд усны эрэлт хэрэгцээнд тулгарч буй нөхцөл байдлыг улам хүндрүүлэх магадлалтай. Говийн бүсийн усны хомс нөөцийг ашигладаг уул уурхайн салбартай Монголын хувьд энэ эрсдэл маш өндөр. Иймд хэрэв устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх бол усны хэрэглээг зохицуулах дүрэм журам, эрх зүйн орчныг тодорхой болгож эрсдэлээс урьдчилан сэргийлэхээс илүүтэй усан хангамж хамгийн чухал асуудал болно. Мөн салбар бүрийн хэрэглэгчдийг усаа хэмнэх сэдэл төрүүлэх шаардлагатай байна.
Усан хангамжийн асуудлыг голчлон зохицуулдаг эрх зүйн баримт бичигт Усны тухай хууль (хамгийн сүүлд 2012 шинэчлэн найруулсан), Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль (2012), Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль (2019) багтана. Эдгээр хуулиуд үйлдвэрлэл бизнес (аж үйлдвэр, үйлчилгээний компаниуд) болон ахуйн (иргэд, малчид, фермерүүд зэрэг ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг) зорилгоор ус хэрэглэгчид ус ашиглах, хэрэглэх, зайлуулахтай холбоотой харилцааг зохицуулна. Хууль зөрчсөн тохиолдолд ноогдуулах торгуулийн арга хэмжээг хуульд суулгасан нь хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн хөшүүрэг, арга хэрэгсэл (2030 Water Resource Group, 2014[31]), Үүнд: ус хэрэглэсний, бохир ус зайлуулсны, ус бохирдуулсны төлбөр багтана. ЭЗХАХБ эдгээр арга хэрэгслийг ашиглах, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлд олон ажил хийсэн, цаашид ч үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна (OECD, удахгүй). Усны тухай хуулийн дагуу сэргээгдэх устөрөгчийн төсөл хэрэгжүүлэгчид нь үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгч гэж тооцогдох болно.
Хэрэглэгч ус ашиглах зөвшөөрөл лицензээ засгийн газрын агентлагаас авна. Өдөрт хэрэглэх усны хэмжээнээс хамаарч хэрэглэгч (100м3-с их) БОАЖЯ-ны харьяа Монгол Ус Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-с, (50-100м3) СГЗ, (50м3 хүртэл) орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан нэгжээс зөвшөөрөл авна. Усны хэрэглээ өдөрт 100 куб. метрээс их бол (сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл үүнд хамаарна) БОНҮ заавал хийлгэх шаардлагатай, ус ашиглах тусгай зөвшөөрөл авахад нэг шалгуур болдог. Ус ашиглах зөвшөөрөлтэй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч СГЗ-тай гэрээ байгуулна. Уг гэрээгээр ус ашиглах, хаягдал ус зайлуулах нөхцөлүүд, усны төлбөрийн хэмжээг тодорхойлдог. Хөндлөнгийн байгууллагын хийсэн үнэлгээгээр ус ашиглах зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дэс дараалал, стандарт нэгэн жигд биш учраас зөвшөөрөл авахад хугацаа алддаг болохыг тогтоожээ (ADB, 2020[13]).
Үйлдвэрлэл, үйлчилгээний зорилгоор ус ашиглах зөвшөөрлөөс гадна бохир ус зайлуулах зөвшөөрөл авах шаардлагатай. Уг зөвшөөрлийг СГЗ (бохир усны хэмжээ өдөрт 50м3-с их эсхүл хуульд заасан аюултай бодис агуулсан бол) эсхүл (50м3 хүртэл бохир ус гаргадаг) орон нутгийн байгаль орчны хэлтэс олгодог. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, хэрэглэгчид тавих шаардлага тодорхой бус, олон нийтэд мэдээлэл нээлттэй, ил тод бус гэж оролцогч талуудын төлөөлөл хэлж байлаа. Бохир ус хаях зохицуулалтыг устөрөгчийн үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдуулан өөрчлөх шаардлагатай. Учир нь үйлдвэрлэлийн явцад ус цэвэршүүлэх тул бохирдол үүсгэх, усны чанар өөрчлөгдөх магадлал өндөр юм.
Ус ашигласны төлбөрөөс орох орлогыг байгаль орчин хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах хуулийн зохицуулттай (German Development Institute, 2020[28]). Ус ашиглах төлбөрийн хэмжээ 29 СГЗ-ны хүрээнд өөр өөр байгаа нь СГЗ бүр усны нөөц хэрэглээний тэнцэл, үйл ажиллагааны төрлөөс хамаарч экологи-эдийн засгийн үнэ өртгийг өөрөөр тооцож гаргадгийг харуулж байна (OECD, удахгүй). Орлогоо нэмэгдүүлэх, хаягдал усаа цэвэршүүлж, дахин ашиглахыг дэмжих үүднээс 2019 онд төрөөс Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлан хэрэгжүүлж эхэлжээ. Гэвч хэрэгжилтийн шатанд хэд хэдэн асуудалтай тулгарсан нь орон нутгийн түвшинд бохирдлыг хэмжих, хяналт тавих чадавх сул, усны чанар байдалд газар дээр нь цэгцтэй, бүрэн дүүрэн шинжилгээ хийх боломж муу байгаатай холбоотой. ЭЗХАХБ-ын Усны үндэсний хэлэлцүүлэг баримт бичигт усны төлбөрийг боловсронгуй болгох талаар хэд хэдэн зөвлөмж өгчээ (OECD, удахгүй). Усны төлбөрөөр дамжуулан хэрэглэгчийн зан дадлыг өөрчлөн усаа хэмнэх сэдэлтэй болгох боломжтой ба Монголын эрх бүхий байгууллагууд үүнийг судалж үзэх нь зүйтэй. Ялангуяа, эрчим хүч, устөрөгч зэрэг үйлдвэрлэлд энэ арга чухал нөлөөтэй юм.
БОАЖЯ усны хайгуул, шинжилгээ хийх, ус ашиглах, үйлдвэрлэл (болон бусад хэрэглээ)-д зөвшөөрөл олгох шийдвэр гаргах эрх бүхий цор ганц байгууллага бол төсөл хэрэгжүүлэгчид үүнтэй холбогдож гарах зардлыг хариуцдаг. Оролцогч талын төлөөллүүд эрх бүхий байгууллагуудтай хамтран усны хайгуул шинжилгээг хийвэл устөрөгчийн станцад ашиглах усан хангамжийн найдвартай байдлыг хангах боломжтой болохыг илэрхийлж байлаа.
Өмнөговьд ус ашиглалтын төлөвлөлтийг цаашид хөгжүүлэх үүднээс ЭЗХАХБ-аас тодорхойлсон түлхүүр бүрдэл ойлголтыг төлөвлөлтдөө суулгаж өгөхийг зөвлөж байна. Эдгээр элементүүд өнөөгийн хууль эрх зүйн орчныг сайжруулахад тустай. Ус ашиглалтын сайтар боловсруулсан төлөвлөгөөнд эрх зүйн маргаан үүсэхгэх боломжгүй байдлаар усны эх үүсвэрийг тов тодорхой томьёолсон байх шаардлагатай. Байгалийн нөөцийн хувьд эх үүсвэрт тавих шалгуур, ашиглах хязгаар ойлгомжтой тодорхой байх нь тогтвортой хэрэглээг дэмжинэ. Усны хэрэглээнд эзэлхүүнээр тооцсон хэмжээг хуулиар тогтоож, ихэнхдээ ашиглалтад суурилсан үнэд суурилсан тодорхой системийг нэвтрүүлснээр усны нөөцөө үр дүнтэй, үр ашигтай хэрэглэнэ. Гүний усны хувьд онцгой шинжтэй тул ус ашиглалт, хэрэглээний хуваарийг хэрхэн яаж хийх талаар сайтар бодож тооцох нь зөв (OECD, 2017[29]). ЭЗХАХБ-аас ус ашиглалтын төлөвлөгөө, хэрэгжилт үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхийг тогтмол давтамжтайгаар шалгаж үзэж байхыг зөвлөж байна. Тус байгууллага Өмнөд Солонгосын засгийн газрын тусламжтайгаар Усны үндэсний хэлэлцүүлгийн хүрээнд тодорхой төсөл хэрэгжүүлж, усны менежментийг сайжруулах, ус ашиглалт хэрэглээний хуваарь, төлөвлөлтийг санхүүгийн арга механизм ашиглан сайжруулах чиглэлд багц зөвлөмж өгөхөөр ажиллаж байгаа юм (Хайрцаг 4.5). Цагаа олсон энэ төсөл сэргээгдэх устөрөгчийн салбар зэрэг ирээдүйд бий болох аж үйлдвэрийн хэрэгцээг хэрхэн хангах талаар хэрэгтэй санаа, зөвлөгөө санал болгоно.
Хайрцаг 4.5. Монгол Улсад зохион байгуулсан усны асуудлаарх үндэсний хэлэлцүүлгийн гол үр дүнгээс: Усны хэрэглээ, хуваарилалтын менежментийг сайжруулах
Copy link to Хайрцаг 4.5. Монгол Улсад зохион байгуулсан усны асуудлаарх үндэсний хэлэлцүүлгийн гол үр дүнгээс: Усны хэрэглээ, хуваарилалтын менежментийг сайжруулахӨсөн нэмэгдэж буй усны хэрэглээг хангахад бодлого зохицуулалтыг сайжруулж, усны нөөцийн хэт өндөр ашиглалтыг бууруулж, усан хангамжид тулгарч буй өрсөлдөөнт хэрэглээг хооронд нь зохицуулах. Ус ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр, цэнгэг ус ашиглах зөвшөөрөл зэрэг эдийн засгийн хөшүүргээс гадна усны мэдээлэл, зөвшөөрөл, нөөцийн төлөвлөлтөөс бүрдсэн усны хуваарилалтын систем нэвтрүүлж усны хэрэглээг зохицуулна.
‘Усны хуваарилалт’ гэх ойлголт албан ёсоор бодлогод тусгагдаагүй боловч Монгол Улсад энэ чиглэлийн сайн арга ажиллагаа бий. Усны асуудлаарх үндэсний хэлэлцүүлгээр ус хуваарилалтын тогтолцоог хөгжүүлэхэд хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатайг тодорхойлжээ. Үүнд:
Үндэсний бодлогын хүрээг тодорхойлон Усны менежментийн цогц төлөвлөгөө, сав газрын ашиглалтын төлөвлөгөө, дүрэм журамд усны хуваарилалтын асуудлыг суулгах. Мөн үндсэн зарчим, үйл ажиллагааны дараалал, арга ажиллагаа, шаардлагатай дэд бүтэц, чадавх бэхжүүлэх ажлыг тусгах хэрэгтэй.
Түр болон бүтцийн хувьд усны хомсдол нүүрлэж байгаа болон ирээдүйд нүүрлэх сав газар, усан санд ус хуваарилах горим тэргүүн ээлжинд нэвтрүүлэх. Далан зэрэг багашаархан усны байгууламжид мөн нэвтрүүлэх боломжтой. Усны нөөцийн талаар гүн гүнзгий мэдлэгтэй байх нь энд онцгой чухал юм.
Урт, богино хугацаанд ус олборлох хязгаарлалт тогтоох ингэхдээ сав газрын төлөвлөлт, зөвшөөрлийг усны баланс, байгаа нөөцтэй уях. Хэмжилт хийж хэрэглээг хянах чиглэлд усны мэдээллийг сайжруулах хэрэгтэй.
Усны хомсдолтой үед богино хугацаанд ус олборлоход хязгаар тогтоох горимыг журамлах (ө.х. тухайн улирлын хувьд). Ус хэрэглэгчид хязгаарлалт тогтоосон үед дасан зохицох хугацаа олгох ба онцгой тохиолдолд усаар хангах дэглэм тогтооно.
Усны хуваарилалтын горимыг дэмжих саарал, ногоон усны дэд бүтэц бий болгон хөгжүүлэхдээ гадаргуугийн ус түлхүү ашиглах, саарал ус ариутгах байгууламжид түлхүү анхаарч нөөцлөх, боловсруулах, хангах.
Ус ашиглах зөвшөөрлийн зах зээлд тулгуурлан усны хуваарилалтын горим тогтоох (“усны зах зээл”) нь усны нөөцийн хатуу төлөвлөлт, мэдээлэл, хэмжилтийн систем тогтсон үед урт хугацаандаа үр дүнтэй байж болно.
Ус ашиглашны болон бохирдуулсны төлбөр нь усны хуваарилалтын тогтолцооны гол түлхүүр бүрэлдхүүн мөн. Өмнөх жилүүдэд Монгол Улс усны төлбөр тогтоох, хураах чиглэлд онцгой амжилт гаргасан ба цаашид улам сайжруулах юм. Үүнд:
Ус хэрэглэгчид, өрх айл, төрийн байгууллага, амиа тээх өрхийн аж ахуй эрхлэгчид зэрэг бизнесийн ашиг олохоос бусад хэрэглэгчдийг ус ашигласны төлбөрөөс Усны тухай хуулийн дагуу чөлөөлдөг (Goverment of Mongolia, 2012[32]). Ус нь шавхагддаг нөөц гэдгийг ойлгуулах, усны менежментийн зардлыг олоход дэмжих зорилгоор бүх хэрэглэгчдээс ус ашигласны төлбөр авах асуудлыг судалж үзэх хэрэгтэй. Татаас өгөх зэргээр бага орлоготой өрх, амиа тээдэг ногоочид зэрэг өрхийн аж ахуй эрхлэгчид зэрэг эмзэг бүлэгт чиглэсэн тусгайлсан арга хэмжээ авах хэрэгтэй.
Сав газрын захиргааны санхүүжилтийг сайжруулснаар усны менежмент сайжрах бололмжтой. Усны менежментийн цогц төлөвлөгөөнд жил бүрийн санхүүжилтийн зорилтот түвшинг тодорхой зааснаар хэрэгжүүлнэ.
Төлбөр хураалтыг сайжруулах хураах төлбөрийн хэмжээг Усны менежментийн цогц төлөвлөгөөнд зааж өгснөөр төрийн байгууллагууд төлбөр хураах, хяналт шалгалт явуулахад ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, шинээр нэвтрүүлсэн цахим зөвшөөрлийн системтэй холбох юм.
Эх сурвалж: Усны асуудлаарх үндэсний хэлэлцүүлгийн тайлан (ЭЗХАХБ, АУЗ, удахгүй)
Устай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт сэргээгдэх устөрөгчийн төсөл хэрэгжүүлэгчдэд чухал. Хэрэв устөрөгчийн төсөл үйлдвэрлэл болж өргөжих бол төсөл хэрэгжүүлэгч хэд хэдэн зөвшөөрөл холбогдох эрх бүхий байгууллагаас зайлшгүй авах шаардлагатай. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу ус ашиглах зөвшөөрөл авч гэрээ байгуулсан байх шаардлагатай ба эдгээрт үндэслэн ус ашиглах гэрчилгээ олгодог. Ерөнхийдөө төсөл хэрэгжүүлэгчид хууль эрх зүйн зохицуулалтын талаар санал сэтгэгдэл байхгүй боловч шинэ төсөлд шаардлагатай усны шинэ эх үүсвэр хайх ажилд оролцох боломж муу байгааг анхааруулж байсан юм. Устөрөгч-усны хамаарлыг зохицуулах, усны хэрэглээг эдийн засагт оруулж буй хувь нэмрээр нь үнэлэн хэрэглэгчдэд шударгаар хуваарилах арга хэрэгслийг сайжруулах, үйлдвэрлэгчид байгаль орчны өртөг зардлыг хариуцуулах нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Ус ашиглалтын төлөвлөгөөг сайжруулснаар усны үнэ шударгаар тогтож, ус хэмнэх зан дадлыг салбарт мөрдөх хөшүүрэг болно.
4.4.3. Усан хангамжийн дэд бүтцэд баримтлах бодлого дотоодын устөрөгчийн салбар хөгжих эсэхийг шийдвэрлэх гол түлхүүр болох нь
Энэ бүлэгт дээр өгүүлсэнчлэн гадаргын усны нөөц болон усны эрэлт хэрэгцээ өндөртэй бүс нутаг газар зүйн хувьд давхцдаггүй өгөдөл зөвхөн устөрөгчийн үйлдвэрлэлд ч хамаатай хэрэг биш, хөдөө аж ахуй, уул уурхай, өрхийн хэрэглээ гээд бүх хэрэглэгчдэд нөлөөлдөг ажээ. Нэг талаасаа хэрэв устөрөгчийн үйлдвэрлэл эрхлэгчид усны дэд бүтцийн зардлаа хариуцахаар зохицуулбал цаашдаа Монгол Улс устөрөгч үйлдвэрлэгч орон болох боломж байхгүй. Гэхдээ усан хангамжийн дэд бүтцийн асуудлыг сайтар төлөвлөн шийдэж чадвал зөвхөн энэ салбарт төдийгүй бусад хэрэглэгчдэд мөн ач тусаа өгнө.
Усан хангамжийг сайжруулах, усан цахилгаан станц барих төрийн бодлого хэрэгжүүлэх төсөл нь Хөх морь юм. Уг төсөл айл өрх, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын усан хангамжийг сайжруулахад хойд нутгийн гадаргуугийн усыг хэрэгтэй байршил руу нь татна. Үндсэндээ далан, хиймэл нуур барьж, говийн бүс рүү ус татан уул уурхайн салбарын усны эрэлт хэрэгцээг хангах зорилготой. Монголын бодлого тодорхойлогчид, эрдэм шинжилгээний салбарынхан 2030 оноос эхлэн гүний ус үйлдвэрлэлд ашиглах явдлыг хязгаарлах, зогсоох тухай ярьж байгаа юм. Гэвч байгаль орчныхон ЮНЕСКО-д дэлхийн өвөөр бүртгэлтэй хил дамнасан дагуурын бүс нутгийг дайран өнгөрөх тул шүүмжлэлд өртөж буй (Simonov, 2021[33]). Хөх морь төслийн хүрээнд хэрэгжих зарим арга хэмжээг хөрш орнуудтай тохирох шаардлагатай.
Хөх морь төслийн хүрээнд Монгол орны томоохон 12 голд техникийн шийдэл нь боломжтой 33 байршил олж тогтоожээ, Энэ судалгааны ажлын тайланд эдгээр 33 байршилд далан, хиймэл нуур байгуулж, нийт 52 тэрбум куб метр ус цуглуулах боломжтой гэж тодорхойлжээ. Үүний 10 байршил нь нийгэм, эдийн засаг, экологийн хувьд ач холбогдолтой бөгөөд нийлээд 3.6 тэрбум куб метр ус нөөцлөх боломж бүрдэнэ. Монголд хэрэгжиж буй туршилтын нэгэн төсөл Хөх морь төслөөс ус авахгүй гэж ЭЗХАХБ-тай хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Уг шийдвэр нь усны урсац өөрчлөн үйлдвэрлэлд ашиглах нь нийгмийн эмзэг сэдэв болж магадгүй гэх болгоомжлолоос улбаатай. Дээр нь орон нутгийн усны эх үүсвэрээр хэрэгцээгээ тогтвортой хангах боломжтой гэх итгэл үнэмшилтэй нь холбоотой.
Өмнөговьд уул уурхай, сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглах усны чиглэлээр хоёр төсөл төлөвлөгджээ. Үүний нэг Хэрлэн-Тооно төсөл 6мВт усан цахилгаан станц, 1.6 сая м3 багтаамжтай усан сан Хэнтийн аймгийн нутагт, Тооно уулын бэлд барих төсөл юм. Уг төсөл хэрэгжсэнээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор руу насос станцаар тоноглогдсон цайрдсан усны хоолойгоор дамжуулан 120-130 сая м3 ус хүргэх боломж үүснэ. Бор хөөвөр, Долоодын говь, Цагаанцавын гүний усыг говь руу татаж үйлдвэрлэл, уул уурхайд ашиглах өөр нэг төсөл бий. Татсан усыг Сайншандын орчимд 200 000 м3 багтаамжтай хоёр усан санд хураана.
Орхон-Онги төслийн хүрээнд Өвөрхангай аймагт 598 сая м3 багтаамжтай усан сан, 2-4мВт-ын усан цахилгаан станц барина. Энэ хүрээнд Орхон голоос Майхан толгойг сэтлэн суваг татаж усан сан үүсгэн усны урсцад тохируулга хийн Онги гол руу нийлүүлнэ. Онги голоос Улааннуур руу далд шугам татан говийн сумд, уул уурхайн компаниудыг усаар хангана. Усны сувгийн нийт урт 535 км.
Хөх морь төслийг БОАЖЯ баталсан ба Монгол Улсын Их Хурлаас 2021 онд баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэсэг юм. Одоогийн байдлаар уг төслийг хэрэгжүүлэх шатны тодорхой төлөвлөгөө байхгүй. Том хэмжээний төсөл учраас хэрэв хэрэгжүүлэхээр шийдвэл байгаль орчинд үзүүлэх нөлөөтэй холбоотойгоор сайтар судалгаа хийх, олон нийтийн хэлэлцүүлэг өрнөх шаардлагатай. ЭЗХАХБ-ын мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагын үеэр салбарын мэргэжилтнүүд, үүний дотор сэргээгдэх устөрөгчийн төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс энэ төслийн талаар итгэлгүй байгаагаа илэрхийлж, төсөл хэрэгжсэн тохиолдолд нийлүүлэх ус ашиглахгүй гэдгээ хэлж байлаа. Хөх морь төслөөр хангах ус хэрэглэхгүй гэх энэ шийдвэр нь хоёр үндэслэлтэй байна. Нэгд төсөл хэрэгжүүлэгчид орон нутгийн усны нөөц устөрөгчийн үйлдвэрлэл эрхлэхэд хангалттай гэж үзэж буй. Хоёрт хэрэв үйлдвэрлэлэд холоос татаж авчирсан ус хэрэглэх нь нийгэм, улс төрийн хувьд эмзэг асуудал гэдгийг ойлгож байгаа юм. Үйл ажиллагаа нь тогтворжсон аж ахуйн нэгжүүд ч энэ санааг мөн илэрхийлж байсан болно.
Дэд бүтцийнн ийм далайцтай төсөл хөгжүүлэх нь олон асуудалтай тулгарах нь ойлгомжтой. Том хэмжээний, төвөгшил ихтэй, өртөг өндөртэй байхаас гадна энэ тохиолдолд нийгмийн эмзэг сэдвийг хөндөж буй юм. Хөх морь төсөл гол мөрний ай савыг холбон, урсцын чиглэлийг өөрчлөх учраас эдийн засаг, байгаль орчин, нийгмийн олон асуудлыг хамардаг. Гол мөрний байгалийн урсцыг өөрчлөх нь тохирох хууль эрх зүйн орчин, үнэ тарифын шинэ арга механизм хэрэгтэй. Говьд усны ууршилт их тул голын усны томоохон хувь шинээр татсан чиглэлд урсах явцдаа ууршиж алга болно. Үүнээс гадна усны эх болон усны адагт байгаа бүс нутгийн хооронд маргаан үүсгэж, хил дамнасан асуудал гарж болзошгүй. Гол усны урсац өөрчилснөөс улбаалан Өмнөд Солонгосын Бусан болон хөрш мужуудын хооронд ийм маргаан гарч байсан. Бусан хот усны хомсдолын асуудлаа шийдэх төлөвлөгөө нь усны хангамжид санаа зовсон хөрш мужуудын эсэргүүцэлтэй тулгарсан юм (OECD, 2018[34]). Эдгээр жишээнээс харахад иймэрхүү том хэмжээний төслийг хэрэгжүүлэхдээ сайтар төлөвлөж бүхий л эрсдэл, гарах үр нөлөөг тодорхойлж, нутгийн иргэдийн дуу хоолойг сонсон нийгэмд өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохиох шаардлагатай. Солонгосын туршлагаас харахад гол усны урсац шилжүүлэхдээ эдийн засгийн хөшүүрэг ашиглах нь урт хугацаандаа үр ашиггүй. Учир нь цэнгэг усны үнэ цэн цаг хугацаандаа усны олдоц, хэрэглээний харьцаа өөрчлөгдөх тусам нэмэгддэг (OECD, 2018[34]).
Хаягдал ус ашиглах зэрэг бусад боломжууд бол орон нутагт ус нөөцлөх дэд бүтэц барьж байгуулах асуудал, байгалийн тогтцод суурилсан шийдлүүд усны хомсдол, гажигдалтай бүсийн усан хангамжийг сайжруулахад эдийн засаг нийгмийн хувьд илүү оновчтой байж болох юм. Эдгээр боломжуудыг Монгол Улс усан хангамжийг нэмэгдүүлэх бодлого төлөвлөгөөндөө тусгасан ба энэ талаар Хэсэг 4.3.2 -нд өгүүлсэн билээ (Хайрцаг 4.4). Усны үндэсний хэлэлцүүлгийн хүрээнд ЭЗХАХБ-аас санхүүгийн хувьд тогтвортой ажиллах усан хангамжийн дэд бүтцийг барьж байгуулах хэд хэдэн чиглэлийг санал болгож байна (OECD, удахгүй). Усан хангамжийн дэд бүтэц барьж байгуулах нь орон нутагт устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь нөхцөл, боломж нээх гарц мөн. Сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэл хөгжүүлэх үндэсний стратеги боловсруулах ажил урагшлахын хэрээр шинэ тутам энэ салбарын хөгжилд усан хангамжийн дэд бүтцийн гүйцэтгэх үүргийг тооцож үзэх нь чухал. Үр дүнтэй хэрэгжилтийг хангахын тулд эдгээр асуудлыг төлөвлөлтийн явцад стратеги төлөвлөгөөнд суулгаж өгөх нь зөв юм.
Хайрцаг 4.6. Саарал дэд бүтцийг өөрчлөх асуудал
Copy link to Хайрцаг 4.6. Саарал дэд бүтцийг өөрчлөх асуудалУс нөөцлөх саарал том дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт төлөвлөхөөс гадна Монгол улс байгалийн, барьж байгуулсан, хосолмол аргаар ус нөөцлөх шийдлийг нэвтрүүлж ус нөөцлөх багтаамжаа нэмэх боломжтой. Эхлээд эдгээр аргуудын тус бүрийн шинж чанар, давуу сул талыг судлан үзнэ. Байгалийн цэнгэг ус, багалийн аргыг усны дэд бүтцийн шийдэл болгон ашиглаж болно. Хөв цөөрөм, нуур, усан сан, бусад байгалийн эх үүсвэр сайтар хамгаалж, арчилгаа үйлчилгээ тогтмол хийсэн нөхцөлд уснөөцлөх том боломж олгоно (Burke et al., 2023[35]).
Монголд хэдийнээ арчилгаатай усан сан байгуулах асуудал эхэлсэн ба дизайн шийдлээс хамаарч хосолмол шийдэл байх боломжтой юм. Арчилгаатай усан сан цэнэглэж, тогтоол ус үүсгэн таатай орчин үүсгэнэ. Гүний усны гүн хамаарлаа бууруулах, саарал ус цэвэршүүлж, дахин ашиглан тойрог хэрэглээ үүсгэхэд тустай (Fan et al., 2023[36]). Багануур дүүрэгт Хэрлэн голын савд АХБ-ны санхүүжилтээр туршилтын төсөл хэрэгжүүлсэн нь гүний усны нөөцийг сайжруулах хамгаалах боломжтой гэд нотлон харуулсан билээ.
Байгалийн аргаар нөөцлөх шийдэл айл өрх, уул уурхай, үйлдвэрлэлийг тогтмол усаар хангаж чадахгүй боловч усан хангамжийн тогтмол үйлчилгээнд нэлээд сайн нөлөөтэй. Байгалийн усны нөөцийн чадавхыг шаардлагатай цэгт нь элсэн далан барьж хөрсний нэвчилтийг сайжруулах боломжтой. Байгалийн усны нөөцийн шийдэл ашиглахад сайтар тооцож судалсан хөрсний бүтэц, нэвчилтийн өгөгдөлд суурилсан идэвхтэй, стратегийн удирдлага, зохицуулалт шаарддаг. Үүнд хамаарах талбайг (ялангуяа усны ундрага) хамгаалах, (экосистемийн үйлчилгээ үзүүлсний төлбөрийн систем нэвтрүүлэх замаар) сайн арга ажиллагаа ялангуяа бэлчээр ашиглах сайн дадал эзэмших явдлыг хөхиүлэн дэмжих зэргээр малчид тариаланчдын оролцоог нэмэгдүүлж болно.
Борооны уснаас тэжээгддэг горхи, шанд хамгаалах зэрэг байгалийн өгөгдөлд суурилсан шийдлийг Монголд ашиглах боломжтой. Жишээлбэл Улаанбаатар орчмын хамгаалалтын бүсд байгаа ундны усны эх үүсвэрт хөрөнгө оруулбал ундны усны эдийн засгийн өгөөж 2032 он гэхэд мөнгөн дүнгээр 224.4 тэрбум төгрөг (165.1 сая ам. доллар)-т хүрнэ гэж тооцоолжээ (Flores, Gonchigsumlaa and Surenjav, 2015[37]). Энэ тооцоо хамгаалалтын бүс тогтоох зардлаас хамаарч ус ашигласны төлбөрийг байгалийн нөөц хамгаалах ажилд зарцуулах үндэслэл болж байна (2030 Water Resource Group, 2014[31]).
Эх сурвалж: Усны асуудлаарх үндэсний хэлэлцүүлгийн тайлан (ЭЗХАХБ, АУЗ, удахгүй)
Ашигласан материал
[31] 2030 Water Resource Group (2014), Mongolia: Targeted Anaysis on Water Resources Management Issues, https://www.2030wrg.org/wp-content/uploads/2014/07/2030WRG_MONGOLIA.pdf.
[30] 2030 Water Resources Group (2021), Digital Water Platform: Development of groundwater monitoring portal using disruptive technology, https://2030wrg.org/wp-content/uploads/2019/06/2030-WRG-Mongolia-Groundwater-Predictions-Report.pdf.
[41] 2030 Water Resources Group (2019), Building trust, growing resilience, https://documents1.worldbank.org/curated/en/099113024053114453/pdf/P181147122840f0f21a2ec176210878c696.pdf.
[13] ADB (2020), Overview of Mongolia’s Water Resources System and Management, https://doi.org/10.22617/TCS200202-2.
[14] Anna Nilsson, G. (2021), Green Hydrogen Applications in Mongolia, Technology Potential and Policy Options.
[22] Asian Development Bank (2020), Making Water in Mongolia Available at the Right Time, at the Right Place, and in the Right Quality, http://www.adb.org/publications/series/adb-briefs.
[3] Asian Development Bank (2020), Overview of Mongolia’s Water Resources System and Management: A Country Water Security Assessment, Asian Development Bank, https://doi.org/10.22617/tcs200202-2.
[7] Becker, H. et al. (2023), “Impact of impurities on water electrolysis: a review”, Sustainable Energy & Fuels, Vol. 7/7, pp. 1565-1603, https://doi.org/10.1039/d2se01517j.
[2] Beswick, R., A. Oliveira and Y. Yan (2021), “Does the Green Hydrogen Economy Have a Water Problem?”, ACS Energy Letters, Vol. 6/9, pp. 3167-3169, https://doi.org/10.1021/acsenergylett.1c01375.
[35] Burke et al. (2023), Lost Water: Challenges And Opportunities, S&P Global, https:// www.spglobal.com/_assets/documents/ratings/ research/101585883.pdf.
[40] Duranton, G. and D. Puga (2004), “Chapter 48 Micro-foundations of urban agglomeration economies”, in Handbook of Regional and Urban Economics, Cities and Geography, Elsevier, https://doi.org/10.1016/s1574-0080(04)80005-1.
[10] Elsevier (ed.) (2020), Dewatering mechanism of gasification fine slag by coupled mechanical force fields and its potential guidance for efficient dewatering process, Fuel Processing Technology, No. 205, https://doi.org/10.1016/j.fuproc.2020.106459.
[36] Fan et al. (2023), “Groundwater Sensitivity to Climate Variations Across Australia”, Advancing Earth and Space Sciences, https://doi.org/10.1029/2023WR035036.
[37] Flores, M., G. Gonchigsumlaa and K. Surenjav (2015), Valuation of contribution of ecosystem services of the Gorkhi Terelj National Park to sectoral economic development, https://www.researchgate.net/publication/291692737_Valuation_of_contribution_of_ecosystem_services_of_the_Gorkhi_Terelj_National_Park_to_sectoral_economic_development.
[28] German Development Institute (2020), Forums, Fees and Data Flows: Coordinating Mining and Water Policy in Mongolia, https://doi.org/10.23661/bp20.2020.
[32] Goverment of Mongolia (2012), Law of Mongolia on Water, https://faolex.fao.org/docs/pdf/mon154470.pdf.
[23] Government of Mongolia (2023), Decision N°58 of the 8 February 2023, https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758850092381.
[1] IEA (2023), Global Hydrogen Review 2023, https://www.iea.org/reports/global-hydrogen-review-2023.
[17] IEA (2023), Tracking Clean Energy Progress.
[6] IRENA and Bluerisk (2023), Water for hydrogen production, https://mc-cd8320d4-36a1-40ac-83cc-3389-cdn-endpoint.azureedge.net/-/media/Files/IRENA/Agency/Publication/2023/Dec/IRENA_Bluerisk_Water_for_hydrogen_production_2023.pdf?rev=7e9c17aa097340f4834f7df1c710ca72.
[20] Maddaloni, M. et al. (2023), “Exploring the Viability of Utilizing Treated Wastewater as a Sustainable Water Resource for Green Hydrogen Generation Using Solid Oxide Electrolysis Cells (SOECs)”, Water, Vol. 15/14, p. 2569, https://doi.org/10.3390/w15142569.
[38] Madsen, H. (2022), Water treatment for green hydrogen: what you need to know.
[19] Marin, D. et al. (2023), “Hydrogen production with seawater-resilient bipolar membrane electrolyzers”, Joule, Vol. 7/4, pp. 765-781, https://doi.org/10.1016/j.joule.2023.03.005.
[39] Muñoz, I. and A. Fernández-Alba (2008), “Reducing the environmental impacts of reverse osmosis desalination by using brackish groundwater resources”, Water Research, Vol. 42/3, pp. 801-811, https://doi.org/10.1016/j.watres.2007.08.021.
[4] Nilsson, A. et al. (2021), Green Hydrogen Applications in Mongolia: Technology potential and policy options, New Climate Institute, https://newclimate.org/sites/default/files/2021/10/NewClimate_Green_Hydrogen_Applications_in_Mongolia.pdf.
[12] OECD (2024), Environment at a Glance Indicators, OECD Publishing, Paris, https://doi.org/10.1787/ac4b8b89-en.
[16] OECD (2024), Mainstreaming Biodiversity into Renewable Power Infrastructure, OECD Publishing, Paris, https://doi.org/10.1787/357ac474-en.
[25] OECD (2023), Mining Regions and Cities in the Region of Antofagasta, Chile, https://doi.org/10.1787/499ed299-en.
[26] OECD (2021), Toolkit for Water Policies and Governance: Converging Twoards the OECD Council Recommendation on Water, https://doi.org/10.1787/ed1a7936-en.
[34] OECD (2018), Managing the Water-Energy-Land-Food Nexus in Korea: Policies and Governance Options, OECD Studies on Water, OECD Publishing, Paris, https://doi.org/10.1787/9789264306523-en.
[29] OECD (2017), Groundwater Allocation: Managing Growing Pressures on Quantity and Quality, OECD Studies on Water, OECD Publishing, Paris, https://doi.org/10.1787/9789264281554-en.
[27] OECD (2016), OECD Council Recommendation on Water, https://www.oecd.org/environment/resources/council-recommendation-on-water.pdf.
[24] OECD (2015), Water Resources Allocation: Sharing Risks and Opportunities, OECD Studies on Water, OECD Publishing, Paris, https://doi.org/10.1787/9789264229631-en.
[9] Saygin, D. and M. Lee (2023), Financing cost impacts on cost competitiveness of green hydrogen in emergin and developing economies, OECD Environment Working Papers, No. No. 227, OECD, Paris, https://www.oecd-ilibrary.org/fr/environment/financing-cost-impacts-on-cost-competitiveness-of-green-hydrogen-in-emerging-and-developing-economies_15b16fc3-en.
[33] Simonov, E. (2021), A wetland refuge on the Russia-Mongolia border, The Third Pole, https://www.thethirdpole.net/en/nature/landscapes-of-dauria-wetland-russia-mongolia-border/.
[5] Tonelli, D. et al. (2023), “Global land and water limits to electrolytic hydrogen production using wind and solar resources”, Nature Communications, Vol. 14/1, https://doi.org/10.1038/s41467-023-41107-x.
[18] Tong, W. et al. (2020), “Electrolysis of low-grade and saline surface water”, Nature Energy, Vol. 5/5, pp. 367-377, https://doi.org/10.1038/s41560-020-0550-8.
[8] U.S. Department of Energy (2013), Reverse Osmosis Optimization.
[15] UNICEF (2023), Time is now to revolutionize water usage, Op-ed dedicated to World Water Week 2023, https://www.unicef.org/mongolia/stories/time-now-revolutionize-water-usage.
[21] Water Services Association of Australia (2021), Water Fuelling the Path to a Hydrogen Future, https://www.wsaa.asn.au/sites/default/files/publication/download/Water%20fueling%20the%20path%20to%20a%20hydrogen%20future%20Nov%202021.pdf.
[11] WRI Aqueduct (2024), , http://aqueduct.wri.org.
Тодруулга
Copy link to ТодруулгаТэмдэглэгээнүүд
Copy link to Тэмдэглэгээнүүд← 1. Бор хөөвөрийн урд үзүүрт байх худгийн усны дээжид хэмжилт хийхэд эрдэсжилтийн хэмжээ 2,186 мг/дм3 байлаа.
← 2. Далайн ус цэвэршүүлэхэд ердөө 0.072 кВт.цаг эрчим хүч, электролиз 53.8 кВтц/кгH2 хэрэглэнэ (Tonelli et al., 2023[5]).
← 3. ОУСЭХА ус дахин ашиглах боломжийг авч үздэггүй, өөрөөр хэлбэл устөрөгчийн үйлдвэрт нөхөн сэргээгдэхгүй баялаг боловсруулахад ашигласан усыг дахин хэрэглэх боломжгүйд тооцдог.