Монгол Улсны усны салбарын үндэсний хэмжээний хэлэлцүүлгээс гарсан гол үр дүн, уг хэлэлцүүлгийн хүрээнд боловсруулсан бодлогын зөвлөмжийг өмнөх тайланд тусгаж, танилцуулсан. Хэлэлцүүлгийн хүрээнд боловсруулсан бодлогын голлох үйл ажиллагаа, арга хэмжээг дараах хүснэгтэд тусгасан болно. Санал болгож буй Үйл ажиллагааны төлөвлөгөө нь Монгол Улсын усны салбарт хийгдэх боломжит шинэчлэлтийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд (богиноос урт хугацаанд хамаарах) болон уг шинэчлэлтэд татан оролцуулахад хамгийн тохиромжтой хамтрагч ба дэмжигч талуудыг тодорхойлох замаар холбогдох эрсдэл, аюулыг тодорхойлж, нэгтгэн харуулав.
Монгол Улсын усны эрэлтийн менежмент
Хавсралт A. Монгол Улсын усны салбарын үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн хүрээнд боловсруулан санал болгож буй Үйл ажиллагааны төлөвлөгөө
Copy link to Хавсралт A. Монгол Улсын усны салбарын үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн хүрээнд боловсруулан санал болгож буй Үйл ажиллагааны төлөвлөгөөХүснэгт A A.1. Монгол Улсын усны салбарын үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн хүрээнд боловсруулсан Үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл
Copy link to Хүснэгт A A.1. Монгол Улсын усны салбарын үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн хүрээнд боловсруулсан Үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл|
Хэлэлцүүлгээс гарсан гол үр дүн |
Санал болгож буй үйл ажиллагаа |
Үйл ажиллагааны зорилт |
Хамтрагч, дэмжигч гол талууд |
Хугацаа |
|---|---|---|---|---|
|
Усны эрэлийн менежментийн хэрэгслийг ашиглан усны хүрээмжтэй байдлыг сайжруулах нь |
||||
|
Ус ашигласны болон бохирдуулсны төлбөр төвлөрүүлэх ажиллагаа сүүлийн 5 жилийн хугацаанд ахиц дэвшилттэй; гэсэн хэдий ч ногдуулсан болон төвлөрүүлсэн төлбөр хооронд зөрүү байсаар байна (“төлбөр төвлөрүүлэлтийн зөрүү”). |
Цаашид төлбөр төвлөрүүлэлтийг дараах байдлаар нэмэгдүүлэх. УННМ-ийн төлөвлөгөөнд төлбөр төлөвлөрүүлэх, орлогыг (орон нутгийн удирдлага руу) шилжүүлэх зорилт тусгах. Төрийн байгууллага хоорондын төлбөр төвлөрүүлэх, хяналт тавих чиглэлийн хамтын ажиллагаа, зохицуулалтыг дэмжих, шаардлагатай тохиолдолд усны гэрээ хэлцэл эсхүл компакт гэрээгээ байгуулах замаар дэмжих. Төлбөр төлөх, төвлөрүүлэх үйл явцыг шинэ дижитал зөвшөөрлийн систем рүү нэгтгэх. Ус ашигласны ба бохирдуулсны төлбөр зэрэг байгаль орчны татвар, хураамжийн чиглэлээр Татварын ерөнхий газар, орон нутгийн татварын хэлтэст техникийн туслалцаа үзүүлэх асуудлыг авч үзэх. |
Үндсэн зорилт: усны менежментийг сайжруулах ус хомсдлын үнэ өртөг, ус ашиглалтын зан байдлыг тусгасан усны тариф тогтоох Бусад зорилт: усны төлбөрийн ашиг тусыг ус ашиглагчдад харуулах, төлөх боломжит үнийг нэмэгдүүлэх усны менежментэд зарцуулах орлогын хувь хэмжээг нэмэгдүүлэх |
Усны үндэсний зөвлөл (УҮЗ) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) Татварын ерөнхий газар (ТЕГ) Сав газрын байгууллагууд (СГБ) Аймаг Сум |
Богино, дунд хугацаа |
|
Усны менежментийн чиг үүрэг төвлөрсөн бус, тархай бутархай бөгөөд төрийн зарим байгууллагын чиг үүргээ гүйцэтгэх, зохицуулалт хийх чадавх хязгаарлагдмал байна. |
Усны үндэсний зөвлөл зэрэг үндэсний хэмжээний зохицуулалтын механизмыг бэхжүүлэх. Сав газрын байгууллагуудын санхүү болон хүний нөөцийг нэмэгдүүлэх. Төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалт нь орон нутгийн түвшин (тухайлбал, дэд сав газар)-д үр дүнтэй байх боломжтой эсэхийг судлах, тухайлбал хамтын ажиллагааны гэрээ эсхүл усны компакт гэрээ байгуулах нь үр дүнтэй эсэх. Төр, хувийн сектор, иргэний нийгэм хамтран газрын доорх усны тодорхой уст давхаргын зураглал гаргах, менежментийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судлах тухайлбал, газрын доорх усны гэрээ байгуулах замаар ийм боломжтой эсэхийг судлах. Хяналт-шинжилгээ, хяналт шалгалт хийх, төлбөр төвлөрүүлэх зэрэг чиг үүргийн зааг ялгааг тодорхойлох, зарим чиг үүргийг нэгтгэх талаар авч үзэх. |
Усны менежментийг сайжруулах |
УҮЗ БОУАӨЯ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) ТЕГ СГБ Аймаг Сум |
Богино, дунд хугацаа |
|
Үйлдвэрлэл нь хаягдал усны чанарын стандартад нийцэхүйц хаягдал ус цэвэрлэх технологийг тодорхойлох асуудалтай тулгарч байна. |
Боломжит шилдэг техник (БШТ)-ийн бодлогыг өдгөө хэрэгжиж буй хаягдал усны чанарын стандартад нэмэлтээр нэвтрүүлэх. Тухайлсан үйлдвэрлэлийн онцлог бүхий БШТ-ийг үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх зориулалтаар тодорхойлох, ингэснээр тухайн үйлдвэрлэлийг усны чанарын стандартад нийцүүлэх, нэхмэл эсхүл мах боловсруулах зэрэг тухайлсан нэг үйлдвэрлэлээс эхлэх талаар авч үзэх. Хууль эрх зүй, зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх замаар хаягдал усны эргүүлэн ашиглалтыг дэмжих, хаягдал усыг эргүүлэн ашиглахад бэлэн, санхүүгийн хувьд боломжтой ямар үйлдвэрлэл байгааг тодорхойлж, түүнийг нэн тэргүүнд авч үзэх. |
Үндсэн зорилт: усны чанар, усны нөөцийн хүртээмжийг сайжруулах Бусад зорилт: тогтвортой дэд бүтэц рүү чиглэсэн хөрөнгө оруулалт татах |
БОУАӨЯ ХХААХҮЯ Үйлдвэрлэлийн холбоо, ассоциаци |
Богино, дунд хугацаа |
|
Монгол Улсад ус хуваарилалтын системийн тодорхой бүрэлдэхүүн хэсэг байгаа бөгөөд усны нөөцөд нь дарамт учирч буй сав газрын богино, урт хугацааны ус эрэлтийн менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр бүрэлдэхүүн хэсгүүдийг цаашид бэхжүүлэх боломжтой. |
Усны хүртээмж нь эрэлттэйгээ нийцэхгүй байгаа сав газарт ус хуваарилалтын горимыг нэн тэргүүнд нэвтрүүлэх (түр зуурын, дэд бүтцийн байгууламжийн, эсхүл урьдчилан таамаглах талаас нь). Улсын УННМ-ийн төлөвлөгөө, сав газрын УННМ-ийн төлөвлөгөө, сав газрын төлөвлөлтийн удирдамжид ус хуваарилалт (тухайлбал, зарчим, үйл явц, аргачлал, дэд бүтцийн хэрэгцээ, чадавхыг бэхжүүлэх зэрэг)-ыг тусган нэгтгэх. Богино, урт хугацаанд ашиглах усны дээд хэмжээ, хязгаарыг тогтоож, хэрэгжүүлэх, ус ашиглуулах дүгнэлт, ашиглах зөвшөөрөл олголт, бүртгэлийг усны баланстай уялдуулах. Усны дарамт учирсан үед богино хугацаанд авч ашиглах усны дээд хэмжээ, хязгаар (тухайлбал, улирлын түвшинд)-ыг тогтоох, ингэхдээ ус ашиглагч нь үүнд нийцэн зохицох хугацаа (тухайлбал, газар тариалан эхлүүлэх хугацаагаа тогтох зэрэг)-г авч үзэх. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэн тэргүүний ус ашиглалтын эрэмбэ, дарааллыг илүү нарийвчлан тодорхойлох асуудлыг авч үзэх. Ус хуримтлуулан хадгалах, хаягдал ус цэвэрлэх, ус дамжуулах орчныг бүрдүүлж, улмаар гадаргын усыг түлхүү ашиглах, хаягдал ус цэвэрлэхийг нэн тэргүүнд тавих замаар ус хуваарилалтыг дэмждэг саарал эсхүл ногоон усны дэд бүтэц хөгжүүлэх. |
Дэд бүтцийн байгууламжийн усыг хэтрүүлэн ашиглалт, тогтворгүй хэтрүүлэн ашиглалтаас зэргээс үүдсэн усны нөөцийн хомсдлоос зайлсхийх Өсөн нэмэгдэж буй усны эрэлт болон баланс (боломжит), зөрчилдөөнт эрэлтэд нийцүүлэх, эсхүл трэйд-офф солилцооны менежмент хэрэгжүүлэх Одоо болон ирээдүйн ус ашиглагчдыг тодорхой байдал ба таамаглаж болохуйц байдлаар хангах |
БОУАӨЯ УҮЗ СГБ |
Дунд, урт хугацаа |
|
Монгол Улс ус ашиглалт, усны бохирдлын эдийн засгийн хэрэглүүрийг авч хэрэгжүүлэх чиглэлд гарамгай сайн ахиц дэвшил гаргаад байгаа бөгөөд үүнийгээ цаашид ч улам бэхжүүлэх боломжтой. |
Бүх ус ашиглагч, хэрэглэгчид усны тариф эсхүл тусдаа төлбөр тооцох замаар ус ашигласны төлбөр ногдуулах, ингэхдээ эмзэг бүлгүүдэд тусгай нөхцөл бүрдүүлэх. Усны үндэсний зөвлөлийн хяналт дор сав газрын байгууллагуудад төсөвлөгдөх ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг жил бүр нэмэгдүүлэх зорилт тавих замаар аажмаар 35%-д хүргэх. |
Үндсэн зорилт: усны менежментийн сайжруулах ус хомсдлын үнэ өртөг, ус ашиглалтын зан байдлыг тусгасан усны тариф тогтоох Бусад зорилт: усны төлбөрийн ашиг тусыг ус ашиглагчдад таниулах ойлгуулж, төлөх боломжит дээд үнийг нэмэгдүүлэх усны менежментэд зарцуулах орлогын хувь хэмжээг нэмэгдүүлэх |
БОУАӨЯ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ) ХХААХҮЯ ХСУХАТАҮЗХ |
Урт хугацаа |
|
Усны санхүүжилт |
||||
|
Монгол Улсын тогтвортой усны аюулгүй байдлыг хангахад санхүүжилт (эргэн төлөгдөх нөхцөлтэй ба эргэн төлөгдөхгүй) татах стратегийн арга барил зайлшгүй шаардлагатай. Усны нөөцөд учрах дарамт нэмэгдэж байгаагаас үл хамааран урт хугацааны зорилтод хүрэхийн тулд хөрөнгө оруулалтыг чамбай, эрэмбэлсэн, төрөлжсөн байдлаар төлөвлөх нь зүйтэй. ТЭЗҮ-ийн судалгаанд зарцуулах хангалтай санхүүжилтийг илүү төвлөрсөн түвшинд хуваарилан төсөвлөх хэрэгтэй бөгөөд ингэснээр хомс төсөв, нөөцийг стратегийн түвшинд хуваарилах боломжтой. |
Усны үндэсний зөвлөлийн устай холбоотой стратегийн хөрөнгө оруулалтыг зохицуулах, эрэмблэх чиг үүргийг нэмэгдүүлэх, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны оролцоог хангах. Сайтар хянаж шалгасан төсөл, арга хэмжээнд стратегийн санхүүжилтийн хуваарилалт хийх үүднээс ТЭЗҮ-ийн судалгаанд зориулсан санхүүжилтийг төвлөрсөн болгох. Уян хатан байдал, системийг хамарсан үр ашгийг дээшлүүлэх үүднээс хөрөнгө оруулалтын илүү өргөн хүрээнд төсөл, арга хэмжээнүүдийг эрэмблэх. Чадавхыг бэхжүүлэх, зардлыг хэмнэлтийг үр ашигтай болгох үүднээс төвлөрсөн бус, байгалийн болон хосолсон /гибрид/ ус хуримтлуулан хадгалах шийдлүүдийг нэгтгэх. Усны аюулгүй байдал зэрэг харилцан уялдаатай, янз бүрийн стратегийн тэргүүлэх чиглэлийг хамарсан хөгжлийн дэмжлэгийн зохицуулалтыг сайжруулах тухайлбал, Монгол Улсын платформ байгуулах замаар сайжруулах боломжтой. Төрийн бодлого төлөвлөлтөд устай холбоотой дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг тэргүүлэх чиглэл болгож тусгахаас гадна УННМ-ийн шинэчилсэн төлөвлөгөөний хүрээнд усны бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөө эсхүл усны менежментийн бодлого төлөвлөлтийг цогц байдлаар боловсруулах хэрэгцээ, шаардлага байна. |
Усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн улсын төсвийн санхүүжилт болон хөгжлийн санхүүжилтийг эрэмблэх, тэдгээрт зохицуулалт хийх. |
УҮЗ БОУАӨЯ Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) Гадаад харилцааны яам (ГХЯ) Сангийн яам (СЯ) СГБ |
Богино, дунд хугацаа |
|
Хувийн секторын оролцоо нь хаягдал ус цэвэрлэх, цэвэрлэсэн хаягдал усыг эргүүлэх ашиглах чиглэлд томоохон үүрэг гүйцэтгэх боломжтой. Гэсэн хэдий ч устай холбоотой хөрөнгө оруулалтын боломжууд, бохирдлын хяналтын технологийн стандартын талаарх хувийн секторын мэдлэг дутмаг байгаа нь саад тотгор болсон хэвээр байна. |
Хувийн секторыг эдгээр хөрөнгө оруулалтын ач холбогдол, хэрэгцээ шаардлагын талаар бодлогын түвшинд тодорхой мэдээллээр тасралтгүй хангах үүднээс өдгөө хэрэгжиж буй Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, журмын хэрэгжилт ба хяналт-шинжилгээг улам бэхжүүлэх. Технологи, арга барилын тухай нэмэлт удирдамжаар хангах. Боломжит шилдэг техник (БШТ)-ийн арга барилыг усны бохирдлын түвшинд авч үзэх боломжтой. Ингэснээр байгаль орчны холбогдох зорилтуудад нийцэхүйц технологийн сонголт хийхэд тухайн үйлдвэрлэл оролцох боломжийг бүрдүүлэхээс гадна эдийн засгийн талаас хэрэгжих боломжтой эсэхийг тодорхойлно. Талуудын оролцоог хангах замаар цэвэрлэсэн хаягдал усыг эргүүлэн ашиглах бизнесийн загварыг хөгжүүлэн ашиглахад дэмжлэг үзүүлэх. Энэ хүрээнд санхүүжилт татах/санхүүжилтээр хангах, төсөл хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар тухайн үйлдвэрлэлийн оролцогч талууд, санхүүгийн байгууллагуудтай хэлэлцэнэ. Хувийн секторын хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс хаягдал ус цэвэрлэх, цэвэрлэсэн хаягдал усыг эргүүлэн ашиглах кэйс (үүнд хэрэгжилтийн механизм хамаарна)-ийн талаарх Засгийн газрын үндсэн чиглэлийг удирдамж болгох замаар ТХХТ-ийн оролцоог дэмжих. |
Хаягдал ус цэвэрлэх, эргүүлэн ашиглах чиглэлд хувийн хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих. |
БОУАӨЯ ХХААХҮЯ ХББОСЯ Үйлдвэрлэлийн холбоо, ассоциаци |
Богино, дунд хугацаа |
|
Монгол Улсын хэмжээнд усны салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөлийг сайжруулах, ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллага (УХАТҮҮБ)-ын гүйцэтгэлийг сайжруулахад ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирсэн. Цаашид УХАТҮҮБ-ын санхүүгийн тогвортой байдлыг сайжруулах нь ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний дэд бүтцийг өртгөтгөх, засвар үйлчилгээ явуулахад салшгүй чухал. Одоогийн үр ашиггүй байдал нь Засгийн газар болон УХАТҮҮБ-ын аль алиных нь алдагдсан боломжийн өртгийг харуулж байна. |
УХАТҮҮБ-ын хариуцлага, чиг үүргийг сайтар тодорхойлж, гүйцэтгэлд суурилсан гэрээ байгуулдаг болох. Төлбөр тооцдоггүй ус хэрэглээ, ашиглалт болон ус шүүрэлт, шугам хоолойн эвдрэл, гэмтэл, түүний улмаас үүссэн ус алдагдалтай холбоотой үйл ажиллагааны ба техникийн алдагдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах замаар орлого болоогүй усны асуудлыг шийдвэрлэх. Тоолуургүйн улмаас үүссэн усны алдагдал (commercial loss)-ын хувьд, ялангуяа нийслэлийн хэмжээнд усыг зохистой ашиглах, төлбөрийн дата мэдээллийг илүү нарийвчлан гаргах боломж бүрдүүлэх үүднээс ус тоолууржуулалтыг нэмэгдүүлэх; үүнд ОСНААУГ-аас нийлүүлдэг усыг унд, ахуйн зориулалтаар хэрэглэдэг гэр хороолол, орон сууцны ус хэрэглэгчид мөн хамаарна. Ажилтнуудын томоохон зардлын асуудлыг шийдвэрлэх. Ялангуяа нийслэлийн түвшинд УСУГ-ын ажилтнуудын тоо зарим улс орны адилхан чиг үүрэгтэй байгууллагатай харьцуулахад маш өндөр байна УХАТҮҮБ-аас үр ашиг, санхүүгийн гүйцэтгэлээ сайжруулах, капитал зардлаа төлөвлөх урт хугацааны зорилт бүхий тогтвортой бизнес төлөвлөгөө боловсруулахыг шаардах. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо (ХСУХАТАҮЗХ)-ны чиг үүрэгт ялангуяа орлого болоогүй усны хувь хэмжээг бууруулах, шинэ капитал хөрөнгө оруулалтын хөтөлбөр, санхүүжилтийн эх үүсвэр болон нөхцөлтэй холбогдуулан Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллага (НААҮБ)-ын бизнес төлөвлөгөөнд хяналт тавих чиглэлийг нэмж тусгах. УХАТҮҮБ-ын санхүүгийн гүйцэтгэлийг сайжруулах, усыг хэмнэлттэй, зохистой ашиглахад үзүүлэх дэмжлэг талаас нь тарифын бүтцийг дахин хянах. Боломжит тариф болон зардал нөхөх балансыг хангах үүднээс шаталсан тарифыг төрөөс олгох татаастай хослуулах арга, боломжийг судлах боломжтой. ХСУХАТАҮЗХ-нд тарифын бүтцийг сайтар боловсруулах, тарифын саналыг хянах, энэхүү үйл явцыг үр дүнтэй удирдах чадавхаа бэхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх. Үүний зэрэгцээ орлого багатай өрхүүдэд усыг хямд үнээр авах боломжийг бүрдүүлэх замаар төрөөс олгох татаасын зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал. |
Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллага (УХАТҮҮБ)-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн сайжруулалтууд |
БОУАӨЯ ХББОСЯ ХСУХАТАҮЗХ УСУГ ОСНААУГ УХАТҮҮБ |
Богино, дунд хугацаа |
|
Усны мэдээллийн систем болон хүний нөөцийг сайжруулах |
||||
|
Усны нөөцийн мэдээллийн системд тулгамдаад буй асуудал нь системчилсэн дата шинжилгээ, мэдээллээр хангах боломжгүй байдал. Эдгээр саад тотгорт ус судлалын ажиглалтын тоног төхөөрөмж, төсвийн хүрэлцээгүй байдал, мэргэшсэн боловсон хүчин ба шинжилгээний системийн хүртээмжийн асуудал зэрэг хамаарна. |
Ус судлалын хяналт-шинжилгээний дэд бүтцийг шинэчилж, орчин үеийн болгох Ус судлалын хяналт-шинжилгээний дата, мэдээллийн чанарын хяналтыг сайжруулах Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан үерийг урьдчилан таамаглах, түүнээс сэрэмжлүүлэх систем бий болгох Улсын ус, байгальт орчны боловсролын төв байгуулах замаар чадавхыг бэхжүүлэх боломжтой Мэдээлэл харилцааны технологид суурилсан усны нөөцийн менежментийн чиглэлээр туршилтын төслүүд хэрэгжүүлэх |
Одоогийн ус судлалын менежментийн системийг өргөтгөн сайжруулах Усны тогтвортой менежментийн орчинг бүрдүүлэх хүний нөөцийн систем ашиглалтыг дээд түвшин хүргэх |
БОУАӨЯ Усны газар (УГ) Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ) |
Богино, дунд хугацаа |
|
Цаг уур, гадаргын ус, газрын доорх ус зэрэг усны мэдээллийг нэгтгэн удирдах усны мэдээллийн төвлөрсөн (менежментийн) төв байхгүй бөгөөд үерийн аюулаас сэргийлэх ус судлалын шинжилгээний цогц хөтөлбөр байхгүй. |
УННМ-ийн нэгдсэн үйл ажиллагааны төв байгуулах Ач холбогдлоор эрэмблэн сонгох стратеги (strategy of selective focus) ашиглан холбогдох байгууллагын чиг үүргийг маш ойлгомжтой тодорхойлох. |
БОУАӨЯ УГ ЦУОШГ ХСУХАТАҮЗХ УЦУОСМХ |
Дунд, урт хугацаа |
|
Эх сурвалж: Зохиогч.