Уур амьгалын өөрчлөлт ид явагдаж буй өнөө цагт усны мэдээллийн найдвартай систем бий болгох нь төрөөс усны салбарт баримтлах бодлого болон усны үр дүнтэй менежмент хэрэгжүүлэх үндэс суурь билээ. Ус судлалын менементийн системийг өргөтгөн сайжруулснаар бүтэц, зохион байгуулалт сайтай усны мэдээллийн систем хөгжүүлэх боломж бүрдэж, цаашид үр дүнтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна урт хугацааны арга барилыг авч ашиглан энэхүү системийн бүрэн гүйцэт ашиглалтыг хангахын тулд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хүчин чармайлт тавих нь усны менежментийн тогтвортой бүтэц, зохион байгуулалт бий болгох үндэс суур болж өгнө.
Монгол Улсын усны эрэлтийн менежмент
4. Усны мэдээллийн систем, хүний нөөцийг сайжруулах нь
Copy link to 4. Усны мэдээллийн систем, хүний нөөцийг сайжруулах ньАбстракт
Товч танилцуулга
Copy link to Товч танилцуулгаЭнэ бүлэгт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гидрологийн өөрчлөлт, өнөөгийн усны дэд бүтэц ба холбогдох технологийн системийн эмзэг байдлыг авч үзснээр усны мэдээллийн үр дүнтэй систем бий болгох чиглэл, Монгол Улсын усны мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх арга замыг тодорхойлсон болно. Энэ хүрээнд дараах бүрэлдэхүүн хэсгүүдийг шинжилсэн. Үүнд:
Ус судлалын хяналт-шинжилгээний сүлжээний суурилуулалт, ашиглалтын түвшинд инновац бүхий стандарт нэвтрүүлэх, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийх.
Системчилсэн ус судлалын хяналт-шинжилгээний сүлжээг бодитой өргөтгөх.
Мэдээлэл харилцааны технологи (МХТ)-д суурилсан ус судлалын хяналт-шинжилгээний төхөөрөмжийг сайжруулах, ус судлалын хяналт-шинжилгээний дэд бүтцийг шинэчлэх:
Ус судлалын хяналт-шинжилгээний хуучирч буй дэд бүтцийг шинэчлэх
Ус судлалын хяналт-шинжилгээний дата мэдээллийн чанарын хяналтыг сайжруулах
Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан үерийг урьдчилан таамаглах, түүнээс сэрэмжлүүлэх систем бий болгох хамаарна.
Усны мэдээллийн нэгдсэн системийг улсын усны мэдээллийн нэгдсэн систем болон усны менежментийн төв байгуулах замаар илүү дэвшилтэт болгож, сайжруулах боломжтой.
Дунд, урт хугацааны урьдчилсан төлөвлөгөө боловсруулж, усны салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах цогц арга барил хэрэгжүүлэн, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлснээр усны мэдээллийн системийг боловсронгуй болгох боломжийг бүрдүүлнэ. Ус, байгаль орчин болон Боловсролын үндэсний төвийг байгуулснаар энэхүү арга барилыг дэмжих боломжтой.
Дээр дурдсан төлөвлөгөө боловсруулахын сацуу Монгол Улсад МХТ-д суурилсан усны дэвшилтэт менежментийг хэрэгжүүлэх боломжийг харуулах хоёр туршилтын төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой. Үүнд:
Төсөл 1. БОУАӨЯ-ны хүрээнд УННМ-ийн нэгдсэн үйл ажиллагааны төв байгуулах төсөл
Төсөл 2. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо (ХСУХАТАҮЗХ)-ны дэмжлэгтэйгээр хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл
4.1. Ус судлалын хяналт-шинжилгээний сүлжээг бэхжүүлэх
Copy link to 4.1. Ус судлалын хяналт-шинжилгээний сүлжээг бэхжүүлэхБОУАӨЯ улсын хэмжээнд ус судлалын ажиглалт, гадаргын усны дата мэдээлэл боловсруулалтыг хариуцдаг бол Цаг уур орчны шинжилгээний газар болон Усны нөөцийн хэлтэс нь гадаргын болон газрын доорх усны асуудлыг хариуцан ажилладаг байна (Зураг 4.1)
Зураг 4.1. Монгол Улсад усны нөөцийн хяналт-шинжилгээ, дата менежментийн чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагууд
Copy link to Зураг 4.1. Монгол Улсад усны нөөцийн хяналт-шинжилгээ, дата менежментийн чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагууд
Эх сурвалж: БОАЖЯ (хуучнаар ).
4.1.1. Ус судлалын хяналт-шинжилгээний сүлжээний төлөв байдал
Ус судлалын ажиглалтын харуул нь улсын усны нөөцийн төлөвлөлт, хөгжлийн менежменттэй холбоотой хамгийн гол мэдээллийг ажиглах, судлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Засгийн газар эдгээр чиг үүргийг хангахын тулд гадаргын усны түвшин болон урсгалд хэмжилт хийдэг 181 цаг уурын ажиглалтын харуул (Байгаль орчин, аялал жуулчлалын яам, 2021) болон газрын доорх усны 325 мониторингийн цэгийг (68 автомат, 255 хагас автомат, 2 гар аргаар) зохион байгуулан, үйл ажиллагаа явуулж байна.
Зураг 4.2. Монгол Улсын цаг уурын болон ус судлалын ажиглалтын өртөө, харуул (гадаргын ус)-ын байршил (2020 он)
Copy link to Зураг 4.2. Монгол Улсын цаг уурын болон ус судлалын ажиглалтын өртөө, харуул (гадаргын ус)-ын байршил (2020 он)
Эх сурвалж: БОАЖЯ, 2019-2020.
Ус судлалын дата мэдээллийг үр дүнтэй цуглуулах, хадгалах, дүн шинжилгээ хийх, танилцуулах зорилгоор АХБ-ны дэмжлэгтэйгээр 2022 онд улсын хэмжээнд 29 сав газарт Газарзүйн мэдээллийн систем (ГМС-GIS) бий болгосон. Гэсэн хэдий ч уг систем нь ус судлалын зөвхөн үндсэн дата мэдээллийг бүртгсэнээр хязгаарлагдаж байв. Дата мэдээлэл олж авах боломжийг илүү олон сав газарт өргөжүүлэх нь дүн шинжилгээний үр дүнг илүү тодорхой гаргах боломжийг бүрдүүлнэ. Салхины хурд, чиглэл, хур тунадас, температур, чийгшил, атмосферийн даралтыг минут тутамд ажиглах зорилгоор 2017-2019 онд (гурван жилийн хугацаанд) улсын хэмжээнд цаг уурын ажиглалтын 32 харуулд Цаг агаарын уурын автоматжуулсан систем (AWS) суурилуулсан.
Газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээ
Улсын хэмжээнд газрын доорх усны хяналт–шинжилгээний 325 цэг байгаагаас 28% нь Улаанбаатар хотод, 45% нь говийн бүсэд, 27% нь улсын бусад хэсэг байрладаг бөгөөд зургаан цаг тутамд ажиглалт хийдэг. Илүү олон хяналт-шинжилгээний цэг байгуулснаар газрын доорх усны нөөцийн үр ашигтай менежментийг дэмжих боломж бүрдэнэ. Засгийн газраас сүүлийн үед хүн ам ихээр суурьшсан газар, томоохон уул уурхайн бүс, байгаль орчны экологийн мониторинг хийх цэгүүдийн тоог нэмэгдүүлсэн (2011 оноос хойш). "Алсын Хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгаснаар жилд 20 цэгээр (2020-2024) нэмэгдүүлэн 2050 оны түвшинд 500 орчимд хүргэхээр төлөвлөж байна.
Усны температур, түвшин, даралт зэрэг газрын доорх усны мэдээллийг үүрэн холбооны сүлжээгээр 6 цаг тутамд серверт дамжуулдаг. Автомат ажиглалт хийхэд хүндрэлтэй тохиолдолд Сав газрын захиргаа жилд хоёр удаа дата мэдээллийг цуглуулж, Усны газарт дамжуулан мэдээллээр хангадаг. Усны газар нь газрын доорх усны эцсийн дата мэдээллийг хариуцан ажилладаг байна (Mr. Batbayar Zeneemyadar, 2024[1]).
Монгол орны 29 сав газрын захиргаанд ус судлалын ажиглалтын сайжруулсан байгууламж, төсөв, ажиллах хүчин шаардлагатай байгаа бөгөөд мэргэшсэн боловсон хүчин, мэдээллийн дүн шинжилгээний систем дутмаг байгаагаас системчилсэн дата мэдээллийн дүн шинжилгээ, мэдээллээр хангахад бэрхшээл тулгарч байна. Зөвхөн нэг монитор ажиллаж байгаагаас серверийн үйл ажиллагааны удирдлага асуудалтай тулгамдаж байгаа бөгөөд зарим тохиолдолд төсвийн хязгаарлалтын улмаас сервер ажилладаггүй байна.
Ус судлалын ажиглалтын сүлжээний суурилуулалт, үйл ажиллагааны удирдлагын стандарт зөрүүтэй байна. Мэдээллийн менежмент нь үндэсний хэмжээний байгууллага эсвэл аймаг, ажиглалтын төв тус бүрийн ажиглалтын стандарт тогтоох зэрэг үйл ажиллагааны удирдлагын ААН, байгууллагыг тодорхойлсноор үр ашигтай байх боломжтой. Стандарт болон систем нь эмзэг бүс нутгийн усны тоо хэмжээ, усны чанарт төвлөрч, улмаар ажиглалтын хүчин зүйлс, давтамжийг өргөжүүлж болно. Ялангуяа эмзэг бүсэд усны чанарыг үе үе хэмжих нь усны чанарыг илүү сайжруулна (Battulga Dariimaa, Gombosuren Odontuya and Andarai Tsiiregzen, 2021[2]).
Гадаргын усны ажиглалтын сүлжээ
Орон нутгийн цаг уур, орчны шинжилгээний төв нь 1-6 цаг уурын харуулын ажиглагчтай бөгөөд шаардлагатай тохиолдолд аймаг болон сав газрын захиргаатай хамтран ажилладаг. Монгол Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар 5,000 км² талбай тутамд нэг ажиглагч байгаа нь боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна (Fan, 2020[3]). Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас уулархаг нутагт 250 км2, тал, гүвээрхэг газарт 575 км2, арлын бүс нутагт 25 км2 талбай тутамд хур тунадас ажиглах станц байх шаардлагатай хэмээн зөвлөдөг. Монголын орны цөлөрхөг өргөн уудам нутаг дэвсгэр (40%)-ийг харгалзан үзвэл энэ стандарт нь тус орны хувьд төдийлэн хамааралтай биш ч байж болох юм.
Хүснэгт 4.1. Ус судлалын ажиглалт, дата мэдээллийн менежментийн төлөв байдал
Copy link to Хүснэгт 4.1. Ус судлалын ажиглалт, дата мэдээллийн менежментийн төлөв байдалЭх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газартай хийсэн ярилцлага, 2023 он
|
Ажиглалтын харуул |
Хэмжих арга |
Ус судлалын мэдээллийн менежмент |
|---|---|---|
|
Усны түвшин хэмжигч |
Урсгалын хөндлөн огтлол ба усны гүнийг ихэвчлэн шугам, модон хавтангаар хэмждэг бол урсгалын хурдыг хөвүүрийн тусламжтайгаар хэмждэг байна. |
Өдөрт хоёр удаа (өглөө, орой) цаг уурын харуулын ажиглагчид талбайн хэмжилт хийж, мэдээллийг SQL серверт илгээдэг. Ус цаг уур, судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн ажилтан дата мэдээллийг шалгаж, weather.gov.mn сайтад байршуулахыг зөвшөөрдөг. |
|
Усны халуун хэмжигч |
Усны түвшний хэмжилтийн хамт термометрээр хэмжинэ. |
Дээрхтэй адил |
|
Урсгал хэмжигч |
- |
- |
|
Хурд хэмжигч |
Сэнсний төрлийн хурд хэмжигч |
Зун: сард 5 хэмжилт, Өвөл: сард 3 хэмжилт, Дата мэдээллийг сар бүр БОАЖЯ (хуучнаар)-нд хүргүүлж, жил бүр БОАЖЯ (хуучнаар) дүн шинжилгээ хийж, бүртгэлд хадгална (хэвлэмэл файл). |
|
Ууршилт |
Жилд нэг удаа 3-5 цэгт хэмжилт хийдэг |
БОАЖЯ-ны бүртгэлд хадгалах |
Усны түвшний ажиглалтыг шугаман эсвэл модон ус хэмжигчээр өдөрт 2 удаа (автомат ус хэмжигч багаж суурилуулалтын туршилт) хийдэг бөгөөд улсын хэмжээнд 156 байрлалд (138 гол, мөрөн, 18 усан сан) гадаргын усны ажиглалтын байгууламж байгаа бөгөөд ихэнх нь ашиглалтаас гарсан байна (Хүснэгт 4.1 Ус судлалын ажиглалт, дата мэдээллийн менежментийн төлөв байдал).
4.1.2. Ус судлалын хяналт-шинжилгээний системийг бэхжүүлэх талаарх зөвлөмж
Ус судлалын хяналт-шинжилгээний системыг сайжруулах чиглэлээр гурван зөвлөмж санал болгож байна. Үүнд: 1) Ус судлалын ажиглалтын сүлжээний тоног төхөөрөмж суурилуулалт, ашиглалтын стандарт болон байгууллагын шинэчлэл, 2) Ус судлалын системчилсэн ажиглалт, МХТ-д суурилсан ус судлалын ажиглалтын байгууламжийг өргөжүүлэх хамаарна.
Ус судлалын ажиглалтын сүлжээний тоног төхөөрөмж суурилуулалт, ашиглалтын стандарт болон байгууллагын шинэчлэлт
Засгийн газар ус ажиглалтын бодлогын чиглэлийг засгийн газрын түвшинд (тухайлбал, ус судлалын ажиглалтын сүлжээг шинэчлэх ажлын хэсэг байгуулах гэх мэт) тогтоож, холбогдох хууль тогтоомж, тогтолцоо, хэм хэмжээг стандартчилах арга хэмжээг хамруулсан цогц стандарт, тогтолцоог бий болгохыг эрэлхийлэх нь зүйтэй. Усны мэдээллийн үнэн, зөв байдлыг шинэлэг байдлаар сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, чанарын хяналтыг стандартчилах, хяналт-шинжилгээний сүлжээг хариуцах мэргэшсэн байгууллага байгуулах шаардлагатай байна.
Орон нутгийн нөхцөл байдалд тохирсон тоног төхөөрөмж, системийг туршилтын журмаар (ууршилт, усны түвшин хэмжигч багаж гэх мэт) эмзэг цэгүүдээс эхлээд үе шаттайгаар нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ нь хур тунадасны урьдчилсан мэдээ, ус судлалын дүн шинжилгээ, үерийн урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг нэгэн зэрэг гүйцэтгэх системээр дамжуулан ус судлалын ажиглалтын ажлыг дэмжих боломжийг бүрдүүлнэ. Усны чанарт Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (ЦУОСМХ) дүн шинжилгээ хийж, EIC.mn цахим хуудсаар мэдээлдэг байна. Гэсэн хэдий ч хэрхэн, хаана, хэзээ дээж авах талаарх үндсэн арга зүй, зохицуулалт нь тодорхойгүй байгаа юм. Дата мэдээллийн дүн шинжилгээг аймгийн цаг уур, орчны шинжилгээний газар, алба өөрсдийн лабораторт хийж, EIC.mn цахим хуудаст нийтлүүлэхээр ЦУОСМХ-д илгээдэг. Тэдгээрийн мэдээлдэг параметрүүдэд цахилгаан дамжуулах чанар (EC), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (BOD), перманганатын исэлдэлтийн түвшин (мг/л) болон усны чанарын индекс багтана. БОУАӨЯ-наас энэ жил нийтлэхээр төлөвлөж буй байгаль орчны суурь судалгааны тайланд гадаргын усны чанарын хяналт-шинжилгээний 81 дээж авсан талаар тусгажээ. Тиймээс гадаргын усны чанарын хяналт- шинжилгээний харуулын тоо жилээс жилд харилцан адилгүй байна.
Ус судлалын дата мэдээлэлд хяналт-шинжилгээ хийх, мэдээллийн сан байгуулах, мэдээллийн чанарын менежментийн стандартыг сайжруулах боломжтой. Үүний тулд мэдээллийн чанарын менежментийн системчилсэн ус судлалын ажиглалтын шуурхай мэдээллээр хангах тусгай, төвлөрсөн ус судлалын ажиглалтын чиг үүрэг бүхий байгууллагын асуудлыг авч үзэх боломжтой. Шигтгээ 4.1-д БНСУ дахь ус судлалын ажиглалтын төвлөрсөн байгууллагын жишээг харуулав.
Шигтгээ 4.1. БНСУ дахь ус судлал ажиглалтын сүлжээний тоног төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалтын хууль тогтоомж, тогтолцоо
Copy link to Шигтгээ 4.1. БНСУ дахь ус судлал ажиглалтын сүлжээний тоног төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалтын хууль тогтоомж, тогтолцооБНСУ-ын Ус судлалын ажиглалтын тусгай байгууллага болох Ус судлалын ажиглалт, технологийн хүрээлэнг байгуулж, Засгийн газрын Ус судлалын ахисан түвшний ажиглалтын таван жилийн төлөвлөгөө (2005), Ус судлалын ажиглалтын анхны үндсэн төлөвлөгөө (2010-2019), Ус судлалын ажиглалтын хоёр дахь үндсэн төлөвлөгөө (2020-2029)-г тус тус хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ус нөөцийн ажиглалт, менежментийн тухай хууль батлуулжээ.
Тус улсын усны нөөцийн судалгаа, технологийн хүрээлэн нь ус судлалын ажиглалт, дэвшилтэт тоног төхөөрөмж бүтээх, үндэсний хэмжээний сав газрын үйл ажиллагааны ажиглалт, үерийн үеийн хохирлын ажиглалт зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Тус хүрээлэн нь мэргэжлийн ус судлалын ажилчдын хууль, эрхзүйн боловсрол болон онол, практик хосолсон системчилсэн боловсрол олгох зорилгоор ус судлал ажиглалтын янз бүрийн боловсролын агуулгыг боловсруулжээ. Засгийн газрын томоохон зорилтын үр дүнд ус судлалын ажиглалтын салбарыг хөгжүүлэх боломжтой хэмээн итгэж байгаа болно.
БНСУ-д устай холбоотой янз бүрийн хууль тогтоомж, шинжлэх ухаанч болон системтэй менежментийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь ард иргэдийн усны аюулгүй орчин, сайн сайхан байдлыг хангах зорилготой. Энэ талаар Зураг 4.3-аас харна уу.
Зураг 4.3. БНСУ-ын усны нөөцийн ажиглалттай холбоотой хуулиуд
Copy link to Зураг 4.3. БНСУ-ын усны нөөцийн ажиглалттай холбоотой хуулиуд
Эх сурвалж : БНСУ-ын Ус судлалын хүрээлэн, 2023 он (KLRI, 2023[4]; Ministry of Environment of Korea, 2018[5]; Ministry of Environment of Korea, 2018[6]).
БНСУ-д ус судлалын судалгааны хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дөрвөн стандарт байдаг бөгөөд Ус судлалын ажиглалтын тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах гарын авлага зэргийг хамруулсан байдлаар Хүснэгт 3.6-д үзүүлэв.
Ус судлалын ажиглалтын үйл ажиллагааны тухай журамд тус улсын Байгаль орчны яамнаас уг журмын дагуу ус судлалын ажиглалт явуулж, ус судлалын ажиглалт (хур тунадас, усны түвшин)-ын үнэлгээ хийж, уг үнэлгээний үр дүнд суурилсан байдлаар арга хэмжээ авах шаардлагатай болохыг тодорхойлжээ. Ус судлалын судалгааны ажлын журмын дагуу ус судлалын ажиглалтын төхөөрөмжийг суурилуулах орчин, засвар үйлчилгээ, менежмент, ус судлалын мэдээллийн чанарын хяналтын стандартыг дагаж мөрдөх шаардлагатай бөгөөд ус судлалын ажиглалтын төхөөрөмжийн үнэлгээний шалгуурыг тогтоох шаардлагатай.
Ус судлалын ажиглалтын харилцаа холбооны төхөөрөмжийн нарийвчилсан мэдээлэл нь “Ус судлалын ажиглалтын харилцаа холбооны төхөөрөмжийг удирдах, ашиглах заавар”–тай нийцсэн байдаг. Ус судлалын ажиглалтын гарын авлагад ус судлалын ажиглалтын ерөнхий асуудлыг тодорхойлсон бөгөөд ус судлалын ажиглалтын төхөөрөмжийн суурилуулалтын стандартын агуулгыг голчлон тусгасан. Мөн ус судлалын дата мэдээллийн чанарын хяналтын стандарт, төхөөрөмж суурилуулах орчин, засвар үйлчилгээний стандартыг уг гарын авлагад тусгасан болно (БНСУ-ын Байгаль орчны яамны 2018 оны 6-р сарын 11-ний өдрийн 1344 тоот удирдамж)
Хүснэгт 4.2. БНСУ-ын ус судлалын ажиглалтын төхөөрөмжийн суурилуулалтын стандарт, гарын авлага
Copy link to Хүснэгт 4.2. БНСУ-ын ус судлалын ажиглалтын төхөөрөмжийн суурилуулалтын стандарт, гарын авлага|
Ус судлалын ажиглалтын төхөөрөмжийг суурилуулах шалгуур, гарын авлага |
Гол агуулга |
|---|---|
|
Ус судлалын ажиглалтын төхөөрөмжийг суурилуулах орчин, засвар үйлчилгээ, ус судлалын дата мэдээллийн чанарын хяналтын стандарт |
Ус судлалын ажиглалтын төхөөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ, чанарын хяналтын стандартууд. |
|
Ус судлалын судалгааны ажлын журам |
Ус судлалын ажиглалтын журам, Ус судлалын ажиглалтын төхөөрөмжийн үнэлгээ |
|
Ус судлалын ажиглалтын харилцаа холбооны төхөөрөмжийн менежмент. Тухайлбал, үйл ажиллагааны удирдамж гэх мэт. |
Харилцаа холбооны төхөөрөмжийг суурилуулах, ажиллуулах дэлгэрэнгүй заавар, Хур тунадасны радарын төхөөрөмж суурилуулах, ажиллуулах |
|
Ус судлалын ажиглалтын гарын авлага |
Ус судлалын ажиглалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлах |
Эх сурвалж: БНСУ-ын Ус судлалын хүрээлэн.
4.1.3. Ус судлалын системтэй хяналт-шинжилгээний сүлжээг бодитойгоор өргөжүүлэх
Усны үр ашигтай менежмент нь үндсэндээ ус судлалын ажиглалтын сүлжээг өргөтгөхөөс хамаардаг. Монгол Улсын хэмжээнд өдгөө ашиглагдаж буй ажиглалтын төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ тааруухан хийгддэг бөгөөд тэдгээрийн ихэнх нь хуучирсан байгаа тул яаралтай сольж, сэлбэх шаардлагатай.
Цахим системд суурилсан газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөх, газрын доорх усны нэгдсэн менежментийн системийг шинэчлэн байгуулах нь газрын доорх усны тогтвортой хэрэглээг хангах, бохирдлоос урьдчилан сэргийлэх болон экосистемийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Усны тоо хэмжээ, чанарын улсын ус судлалын ажиглалтын сүлжээ (ус судлалын радар төхөөрөмж суурилуулах зэрэг) болон цаг агаар, гадаргын болон газрын доорх усыг холбосон голын үерийн аюулаас урьдчилан сэргийлэх дэд бүтцийг өргөжүүлэх нь усны менежментийн талаарх шийдвэрийг үнэн зөв, шуурхай гаргахад дэмжлэг болно.
Засгийн газрын түвшинд хууль тогтоомж, бодлого, тогтолцоо, стандартчилал, ус судлалын ажиглалтын стандарт зэрэг ус судлалын ажиглалтын системийг сайжруулах зорилгоор ус судлалын ажиглалтын бодлого боловсруулж, ажлын хэсэг байгуулах нь зүйтэй (Шигтгээ 4.2).
Шигтгээ 4.2. БНСУ-ын жишээ: Ус судлалын судалгааны ажиглалтын сүлжээ байгуулах
Copy link to Шигтгээ 4.2. БНСУ-ын жишээ: Ус судлалын судалгааны ажиглалтын сүлжээ байгуулахБНСУ-ын засгийн газрын дөрвөн агентлагийн харьяа станцууд хур тунадас хэмждэг байна (Байгаль орчны яам, БНСУ-ын Цаг уурын алба, БНСУ-ын Усны нөөцийн корпораци-Кэй Уотер болон БНСУ-ын Ус, цөмийн эрчим хүчний корпораци). Тухайн улсын хувьд энэ талаар Усны нөөцийн судалгаа төлөвлөлт, менежментийн тухай хуульд нарийвчлан тусгаж, чиг үүргийн давхардлаас сэргийлэх үүднээс байгууллага тус бүрт хэрэгжилтийг хангадаг. Ус судлалын суурь хуульд агентлагуудын хооронд чиг үүргийн давхардал үүсгэхгүй байх үүднээс зорилго, зохицуулалтыг тодорхой тусгаж өгсөн бөгөөд үүний дагуу шаардлагатай ус судлалын судалгааны хяналтыг хэрэгжүүлдэг байна. Ус судлалын менежментийн суурь хуульд үндэсний менежментийн нийтлэг асуудлыг тусгажээ. БНСУ-ын 2022 оны усны судалгааны жилийн тайланд тусгасны дагуу дээр дурдсан дөрвөн байгууллагын харьяанд үйл ажиллагаа явуулдаг нийт 853 усны түвшин хэмждэг станц ажиллаж байв (Байгаль орчны яам, БНСУ-ын Усны нөөцийн корпораци-Кэй Уотер, БНСУ-ын Ус, цөмийн эрчим хүчний корпораци болон БНСУ-ын хөдөө орон нутгийн нийгэмлэг) (MoE Korea, 2022[7]) (Хүснэгт 4.3) (Хүснэгт 4.4).
Хүснэгт 4.3. БНСУ-ын хур тунадас болон усны түвшин ажиглалтын харуулын байдал (2022)
Copy link to Хүснэгт 4.3. БНСУ-ын хур тунадас болон усны түвшин ажиглалтын харуулын байдал (2022)Нэг байгууллагад ногдох ажиглалтын харуулын тоо
|
БНСУ-ын БОЯ |
БНСУ-ын Цаг уурын алба |
БНСУ-ын Усны нөөцийн корпораци (Кэй-Уотер ) |
БНСУ-ын Ус, цөмийн эрчим хүчний корпораци |
Нийт |
|
|---|---|---|---|---|---|
|
Хур тунадас ажиглалтын харуул |
426 |
95 |
190 |
29 |
740 |
|
Усны түвшин ажиглалтын харуул |
590 |
187 |
16 |
60 |
853 |
Эх сурвалж : БНСУ-ын Усны судалгааны жилийн тайлан, Байгаль орчны яам, 2022 он (MoE Korea, 2022[7]).
Хүснэгт 4.4. БНСУ-ын газрын доорх усны сүлжээний хэмжилтийн хүчин зүйлс болон аргачлал
Copy link to Хүснэгт 4.4. БНСУ-ын газрын доорх усны сүлжээний хэмжилтийн хүчин зүйлс болон аргачлал|
Онцлог шинж |
Хэмжилтийн хүчин зүйлс |
Хэмжих байгууллага |
Хэмжилтийн арга |
|||
|---|---|---|---|---|---|---|
|
Улсын менежментийн сүлжээ |
Улсын менежментийн сүлжээ |
Усны түвшин, усны температур, цахилгаан дамжуулах чанар |
Ки-вотар -БНСУ-ын Усны нөөцийн корпораци |
Aвтомат |
||
|
Хяналт-шинжилгээний сүлжээ |
||||||
|
Бохирдлын хяналт-шинжилгээний сүлжээ |
Усны түвшин, усны температур, цахилгаан дамжуулах чанар |
Байгаль орчин хамгаалах агентлаг |
Aвтомат |
|||
|
Бохирдлын хэмжилтийн сүлжээ |
- |
- |
- |
|||
|
Хөдөлмөрийн чадваргүй байдал хэмжилтийн сүлжээ |
Усны түвшин, усны температур, цахилгаан дамжуулах чанар |
Кэй-Уотер БНСУ-ын Усны нөөцийн корпораци |
Aвтомат |
|||
|
Туслах сүлжээ |
Хэмжилтийн туслах сүлжээ |
Усны түвшин, усны температур, цахилгаан дамжуулах чанар |
Хот, муж болон Дүүрэг |
Авто-хагас-автомат-гар аргаар |
||
|
Чанар хэмжилтийн туслах сүлжээ |
- |
- |
- |
|||
Эх сурвалж : Газрын доорх усны хяналт- шинжилгээний сүлжээниий төхөөрөмж суурилуулах, ашиглах төлөвлөгөө, БОЯ, БНСУ, 2022 он (MoE Korea, 2022[7]).
Усны түвшинг хэмжих аргууд-Цикл давтамж
Автомат: Хэмжилтийг цаг тутамд автоматаар авч, төв сервер рүү илгээдэг.
Хагас автомат: 1 цагийн зайтай автоматаар хэмжиж, хэмжилтийн төхөөрөмжид хадгалдаг бөгөөд админ нь сард нэг удаа сайтад нэвтэрч, дата мэдээллийг татан авч, бүртгэдэг.
Гарын аргаар: Админ сард нэг удаа газар дээр нь очиж, газрын доорх усны түвшинг усны түвшний тоолуур эсвэл туузан хэмжүүр ашиглан гараар хэмжиж, тэмдэглэнэ.
4.1.4. Мэдээлэл харилцааны технологид суурилсан ус судлалын хяналтын төхөөрөмжийн өргөтгөл
Мэдээлэл харилцааны технологи (МХТ)-д суурилсан хур тунадасны урьдчилсан мэдээ, усны нөөцийн бодит мэдээлэл, шинжлэх ухаанд суурилсан усны менежментийн үерийн дүн шинжилгээний системийг хөгжүүлэх нь ус судлалын хяналт-шинжилгээг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Бодит хяналт-шинжилгээний автоматжуулалтын систем, алсын удирдлагатай төхөөрөмжөөр дамжуулан дата мэдээллийг нэгэн зэрэг дамжуулах, хянах замаар цахим системд суурилсан гамшгийн менежментийг бий болгох төхөөрөмжийг өргөтгөх нь гамшгийн эрсдлийн менежментийг дэмжих боломжийг бүрдүүлнэ.
Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр Франц, Япон, БНСУ, Их Британи, АНУ болон бусад улс орон дата мэдээллийн хариуцлага, аюулгүй байдлыг хангах үүднээс засгийн газар, төрийн байгууллагаар удирдуулсан нэгдсэн менежментийг хэрэгжүүлж байна. Зарим улс оронд олон нийтийг мэдээллээр хангадаг удирдлагын нэгдсэн тогтолцоотой байгууллага байдаг. Тухайлбал, БНХАУ-ын Усны нөөцийн яам, Францын Ус цаг уур, үерийн урьдчилсан мэдээний үндэсний төв, Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам, Шинэ Зеландын Ус, агаар мандлын судалгааны үндэсний хүрээлэн, Их Британийн Экологи, ус судлалын төв, АНУ-ын Геологийн судалгааны алба гэх мэт байгууллагыг дурдаж болно.
Дуу авианы долгионы давтамжийн өөрчлөлтийн профайлер (ADCP - Acoustic Doppler Current Profiler), ууршилт, хөрсний чийг хэмжих төхөөрөмж зэрэг ус судлалын ажиглалтын дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх нь ус судлалын дүн шинжилгээнд өгөөжтэй бөгөөд дэвшилтэт төхөөрөмж, хэрэгслийг турших системийг бий болгосноор хэмжилтийн үр дүнгийн чанар сайжирна.
Усны түвшин болон урсгал/урсац ажиглалтын аль нэг харуулыг сонгосноор ижил төстэй байдал, усны температур, цахилгаан дамжуулах чадваргүй байдал зэрэгтэй холбоотой усны түвшин, урсгал/урсцыг тасралтгүй ажиглах боломжтой цахим системд суурилсан нэгдсэн ажиглалтын төхөөрөмжийг туршилтаар суурилуулах.
4.2. Ус судлалын хяналт-шинжилгээний дэд бүтцийн шинэчлэлт
Copy link to 4.2. Ус судлалын хяналт-шинжилгээний дэд бүтцийн шинэчлэлт4.2.1. Монгол Улсын ус судлалын хяналт-шинжилгээний дэд бүтцийн нөхцөл байдал
Газрын доорх ус ажиглалтын багаж төхөөрөмж
Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр 324 цэгт газрын доорх усны түвшин хэмжигч багаж суурилуулсан төслийн тухайд сэтгэл ханамж өндөр байгаа ч хэмжилтийн нарийвчлал (дата мэдээлэл)-ыг хараахан үнэлээгүй байна. Төсөл нь хэмжигч багажийг засварлах, хадгалах, ажиллуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх туршлага дутмаг байгаагаас асуудалтай тулгарсан (WB, 2021[8]). Говийн бүс (3 сав газар)-д 119 газрын доорх усны хяналт-шинжилгээний цэгийн ашиглалтын хугацаа дуусч байна (Хүснэгт 4.5).
Хүснэгт 4.5. Газрын доорх усны ажиглалтын сүлжээний төхөөрөмж суурилуулалт, мэдээлэл цуглуулалт болон дамжуулалт
Copy link to Хүснэгт 4.5. Газрын доорх усны ажиглалтын сүлжээний төхөөрөмж суурилуулалт, мэдээлэл цуглуулалт болон дамжуулалт|
Суурилуулалтын талбай (газрын зургийн дэлгэц) |
суурилуулалтын тоо |
Бүтээгдэхүүний нэр (тодорхойлолт) |
Мэдээлэл цуглуулалт |
Мэдээлэл цуглуулалт/дамжуулалт |
Төхөөрөмжийн нарийвчлал |
Төхөөрөмжийн сэтгэл ханамж |
Өргөжүүлэх хэрэгцээ |
||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Автомат |
Гар аргаар |
Цуглуулах цикл давтамж |
Харилцааны арга |
Их |
Дунд |
Бага |
Их |
Дунд |
Бага |
Их |
Дунд |
Бага |
|||
|
21 Аймаг 80 сум: УБ хотын 9 дүүрэг Нийт 324 цэг |
68 |
Хавсралт харах |
v |
6 цаг тутамд |
Үүрэн холбоо |
v |
v |
v |
|||||||
|
254 хагас автомат |
v |
Улирал тутам/ Хагас жил |
Боломжгүй |
v |
v |
v |
|||||||||
|
2 |
Багажийг тохируулах |
v |
v |
v |
|||||||||||
Эх сурвалж: Монгол Улсын Усны салбарын үндэсний хэлэлцүүлгийн асуумж, БОАЖЯ, Монгол Улс, 2023 он.
Автомат дата мэдээлэл (усны түвшин, усны температур, агаарын температур, агаарын даралт, усны даралт, цахилгаан дамжуулах чанар)-ийг үүрэн холбоогоор 6 цаг тутамд серверт дамжуулж, гар аргаар авсан мэдээллийг сав газрын захиргаа тус бүр жилд 2 удаа цуглуулж, дүн шинжилгээ хийдэг. Монгол орон хүн амын нягтаршил багатай учир үүрэн холбооны сүлжээ зөвхөн зүүн, баруун, хойд, урд чиглэлийг холбосон хатуу хучилттай автозамын эргэн тойронд төвлөрдөг тул алслагдсан бүс нутагт автомат тоолуур суурилуулах боломж хязгаарлагдмал байна.
Гадаргын усны ажиглалтын багаж төхөөрөмж
Улсын хэмжээнд нийт 48 ус авах байгууламж байгаагийн 12 нь Улаанбаатар хотод, 21 нь аймаг болон уурхайн бүсэд байна. Энэ талаарх мэдээллийг ус татан авалтын хяналт-шинжилгээний системд хадгалдаг бөгөөд энэ нь нэгдсэн хяналт-шинжилгээний системтэй холбогдоогүй байна. Гадаргын усны ажиглалт нь ихэвчлэн суурин түвшин хэмжигч болон хөвөгч урсгал хэмжигчид тулгуурлаж хийгддэг. Багаж төхөөрөмж, дүн шинжилгээний хөтөлбөрүүд нь ихэвчлэн хуучин ЗХУ-ын үеийн хувьсах нарийвчлалтай байдаг (Хүснэгт 4.6).
Хүснэгт 4.6. Гадаргын усны ажиглалтын багаж төхөөрөмжийн төлөв байдал
Copy link to Хүснэгт 4.6. Гадаргын усны ажиглалтын багаж төхөөрөмжийн төлөв байдал|
Хэлтэс |
Ус судлалын ажиглалтын төхөөрөмж |
||||||
|---|---|---|---|---|---|---|---|
|
Хур тунадас хэмжигч |
Хурд хэмжигч |
Ус хэмжигч |
Тунадас |
Ууршилт |
Хөрсний чийг |
||
|
Байршил |
Боломжгүй |
Хавсралт харах |
Хавсралт харах |
Боломжгүй |
Боломжгүй |
Боломжгүй |
|
|
Суурилуулсан он |
1942 оноос хойш |
1942 оноос хойш |
|||||
|
Суурилуулсан тоо |
154 цэг |
154 цэг |
|||||
|
Бүтээгдэхүүний нэр |
GR-21 (ОХУ) |
Модон хавтан |
|||||
|
Мэдээлэл |
Гар аргаар |
v |
v |
||||
|
Aвтомат |
|||||||
|
Харилцаа, холбооны сүлжээ |
SQL сервер/гар утас |
||||||
|
Эрчим хүч хангамж |
Боломжгүй |
Боломжгүй |
Боломжгүй |
Боломжгүй |
Боломжгүй |
||
|
Цуглуулах давтамж |
1 / Сар |
2 / Өдөр |
|||||
Эх сурвалж: Монгол Улсын Усны салбарын үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн асуулга, БОАЖЯ, 2023 он.
Улсын хэмжээнд гадаргын усны ажиглалтыг өдөрт хоёр удаа өглөөний 08.00 цаг болон орой 20.00 цагт хийж, голын нарийн хэсгээс усны түвшинг хэмжиж, SQL серверт бүртгэнэ. Хэмжих зүйл нь ажиглалтын цэгээс хамаарч өөр өөр байдаг ба 16 хүртэлх зүйлийг ажиглаж болно.
Цаг уур, орчны шинжилгээний газрын гадаргын ус судлаачид гар утас ашиглан MS SQL Сервер удирдлагын программд гараар хэмжсэн (ажиглалтын) дата мэдээллийг бүртгэж, Ус цаг уур, судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн ажилтан энэ мэдээллийг хянаж, weather.gov.mn цахим хуудаст бүртгэдэг байна.
Зөвлөмж
Ус судлалын ажиглалтын багаж төхөөрөмжийг сайжруулах 3 зөвлөмжийг санал болгож байна. Үүнд: 1) Ус судлалын ажиглалтын хуучин багаж төхөөрөмжийг шинэчлэх, 2) Ус судлалын мэдээллийн чанарын менежментийн тогтолцоог боловсронгуй болгох, 3) Дэвшилтэт технологи ашиглан үерийн аюулаас урьдчилан сэргийлэх системийг бий болгох (Шигтгээ 4.3).
4.2.2. Ус судлалын хяналт-шинжилгээний хуучин дэд бүтцийг шинэчлэх
Ус судлалын ажиглалтын багаж төхөөрөмжийг автоматжуулж, хуучирсан багаж төхөөрөмжийг шинэчлэх.
Богино хугацаанд: Урсгал, урсац ажиглалтын автомат төхөөрөмж, контакт үүсгэхгүйгээр урсгал хэмжигч (радар, видео гэх мэт), псевдо хэмжигч, ууршилт хэмжигч багаж гэх мэт.
Дунд болон урт хугацаанд: Хур тунадасны радар (S-band, X-band гэх мэт) суурилуулах, дуу авианы долгионы давтамжийн өөрчлөлтийн профайлер (ADCP) зэрэг дэвшилтэт төхөөрөмжийг нэвтрүүлэх, ажиглалтын нэг адил талбайд усны чанар, тоо хэмжээг нэгэн зэрэг хэмжих.
Харилцаа холбооны сүлжээ: Маш өндөр давтамжтай хос сүлжээ, хиймэл дагуулын сүлжээ болон CDMA (Кодоор хуваах олон хандалт)-ын утасгүй сүлжээ. Энэ нь дунд болон урт хугацааны үйл ажиллагаа юм.
Мэдээллийн чанарын менежментийн систем (чанарын хяналтын стандартыг бий болгох) нь усны мэдээллийн менежментийн дэвшилтэт арга барилыг хөгжүүлэхтэй нэгэн адил чухал ач холбогдолтой.
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын хур тунадасны станцын стандартын дагуу ерөнхийдөө уулархаг бүсэд 250 км², тал, доворхог газарт 575 км², хот суурин газарт 25 км² тутамд нэг хур тунадасны станцтай байхыг зөвлөдөг. Гэсэн хэдий ч Монгол орны нийт газар нутгийн 40% нь цөлөрхөг учраас энэ стандартыг дагаж мөрдөх үндэслэлгүй юм. Түүнчлэн харилцаа холбооны сүлжээний систем хамрах хүрээг бүхэлд нь хангаж чадахгүй байгаа учраас ажиглалтын сүлжээг улсын хэмжээнд өргөтгөхөөс илүүтэйгээр Туул гол зэрэг томоохон сав газарт, эсхүл усны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа сав газарт эхлээд туршилт хийж, гүйцэтгэлийг нь үнэлсний дараа аажмаар өргөтгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Шигтгээ 4.3. БНСУ-ын усны нөөцийн менежментэд зориулагдсан хиймэл дагуулууд
Copy link to Шигтгээ 4.3. БНСУ-ын усны нөөцийн менежментэд зориулагдсан хиймэл дагуулуудБайгаль орчны яам, Kэй-Уотер (БНСУ-ын Усны нөөцийн корпораци) усны гамшгийг урьдчилан таамаглах, түүнд бэлтгэх зорилгоор 2025 оны сүүлээр усны нөөцөд зориулсан дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөнө. Уг хиймэл дагуул нь үер, ган гачиг, ногоон болон улаан түрлэгийг хянах, усны нөөц, усан санг хянах зорилготой юм. Мөн цаг агаарын байдлаас үл хамааран голын урсац болон хөрсний чийгшлийн агууламжийг бодит хугацаанд хянах боломжтой дэвшилтэт технологи болох C-band синтетик диафрагмын радар (SAR) системээр тоноглогдсон. Түүнчлэн, усны энэхүү хиймэл дагуул нь Солонгосын хойгийг дамнан урсдаг гол, мөрөнд хяналт тавихаас гадна аадар борооны улмаас газрын хэлбэр өөрчлөгдөх, хөрсөн дэх усны хэмжээ зэргийг тооцоолох технологийг агуулжээ. Уг хиймэл дагуулыг Азийн бусад оронд ч ашиглах боломжтой.
Эх сурвалж: Кэй-Уотер.
Голын урсац хэмжих автомат төхөөрөмж гэдэг нь урсцын хурдыг тооцоолохын тулд тодорхой хугацааны интервалаар усны түвшин болон урсцын хурдыг бодит цагаар автоматаар хэмжих урсац хэмжилтийн систем юм. Энэ нь утсан/утасгүй холбооны сүлжээг ашиглан хэмжилтийн үр дүнг сервер рүү дамжуулах хэд хэдэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүний гараар ямар нэгэн үйлдэл хийхгүй, бүрэн автоматаар ажилладаг. Урсац хэмжих автомат төхөөрөмжийн бүрэлдэхүүнийг хэмжих систем нь (Шигтгээ 4.4) дараах зүйлээс бүрдэнэ:
Урсцын хурд хэмжигч, усны түвшин хэмжигч гэх мэт хэмжих хэрэгсэл, туслах төхөөрөмж.
Хяналтын систем: Хэмжилтийн системийг хянах, хэмжилтийн талаарх дата мэдээллийг боловсруулах, дамжуулах.
Үйл ажиллагааны удирдлагын систем: Хэмжилтийн талаарх дата мэдээллийг цуглуулах, мэдээллийн санд хадгалах, хянах.
Усны хяналт-шинжилгээний мэдээллийн чанарын хяналтыг сайжруулах
Олж авсан дата мэдээлэл буруу эсхүл дутуу байх магадлалтай тул мэдээллийн чанарын хяналт Олж авсан дата мэдээлэл буруу эсхүл дутуу байх магадлалтай тул мэдээллийн чанарын хяналт маш чухал юм. Мэдээллийг ашиглахын өмнө мэдээллийг тусад нь урьдчилан боловсруулдаг бөгөөд энэхүү бүрэн дүн шинжилгээ хийх ажилд ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулагддаг байна (Шигтгээ 4.4).
Шигтгээ 4.4. БНСУ-ын голын урсац хэмжих автомат төхөөрөмж
Copy link to Шигтгээ 4.4. БНСУ-ын голын урсац хэмжих автомат төхөөрөмжБНСУ-д урсац хэмжихэд ашигладаг гол арга, аргачлал нь цахилгаан соронзон долгионы гадаргууны хурд хэмжигч (EWSV) болон дуу авианы долгионы давтамжийн хурдыг хэмжих багаж (ADVM) юм.
EWSV арга нь орж ирж буй үндсэн долгионы тоо болон тархсан объектуудад ойлгон хүлээн авсан долгионы тоо хоорондох зөрүүгээс үүссэн Доплер шилжилтийг тооцоолох замаар урсцын хурдыг хэмждэг. Энэ арга нь урсцын хурдыг цахилгаан соронзон долгионы хэмжилтийн байршил үндэслэн олон цэг (1-9 хүртлэх цэг)-ээр тус бүрээр хэмждэг
ADVM арга нь урсцын хурдыг Доплер шилжилт ашиглан хэмждэг бөгөөд энэ нь усны доор тархсан объектуудад ойлгон хүлээн авсан хэт авианы долгионы цуурайны дууны зөрүүгээс үүсдэг. Мэдрэгч багажийг тодорхой байршилд суурилуулан урсцын хурдыг хэт авианы чиглэлийн дагуу тогтмол интервалаар бүрдэл хэсгийнх нь дотор хэмждэг
БНСУ-ын хэмжээнд эдгээр урсац хэмжих автомат төхөөрөмжийг нийт 71 голын байршилд суурилуулан, ажиллуулж байна. 2022 оны байдлаар хэмжилтийн давтамж нь 10 минут тутамд жилийн дундаж дата мэдээлэл олж авах түвшин 99.1%-тай тогтворжсон байдалтай байсан нь системийн тогтвортой байдлын өндөр түвшинг харуулж байна. Урсац хэмжих автомат төхөөрөмжийг суурилуулсны дараа ашиглалтын хамгийн үр дүнтэй тохиргоо үүсгэх оновчлолын процесс хийгдэх бөгөөд үүнээс хойш ойролцоогоор нэг жилийн дараа тогтвортой, найдвартай дата мэдээллийг ерөнхийдөө гаргах боломжтой.
Эх сурвалж: БНСУ-ын Ус судлалын хүрээлэн.
Ажиглалтын дата мэдээллийн хувьд, шинжилгээний үр дүн нь шинжилгээ хийхэд ашигласан дата мэдээллийн чанараас ихээхэн хамаардаг тул өндөр чанартай мэдээлэл нь усны менежментийн шийдвэр гаргахад дэмжлэг болно. Ажиглалтын мэдээлэл нь мэдээллийн алдаа, дутагдлыг шалгаж, засварлахын тулд байгалийн үзэгдэл, физик утгад суурилсан чанарын хяналтын нарийн төвөгтэй алгоритм, статистик дүн шинжилгээг шаарддаг.
Ажиглалтын дата мэдээллийг стандартчилснаар системээр тархсан дата мэдээллийн элементүүдийн формат, дүрмийг тодорхойлох замаар харилцаа холбоон дахь аливаа төөрөгдлөөс урьдчилан сэргийлэх бөгөөд өндөр чанартай дата дата мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөн дата мэдээллийн нэгтгэл ба нийлэмжийн холболтыг үр дүнтэй гүйцэтгэх үүднээс дата мэдээллийн үнэн зөв, тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн.
Улсын усны мэдээллийн чанарын удирдлагын тогтолцоо нь өндөр чанартай дата мэдээлэл боловсруулахад дэмжлэг үзүүлэх боломжтой. Үүнд усны мэдээллийн ашиглалтыг сайжруулах чанарын удирдлагын зорилтуудыг бий болгох, ус судлалын ажиглалтын статистикийн үнэлгээний магадлан итгэмжлэлийн тогтолцоог бий болгох зэрэг хамаарна.
Ус судлалын ажиглалтын агентлагт зориулан чанарын удирдлагын тухай журам батлах, зөвхөн тухайн агентлагт хамаарах чанарын удирдлагын даалгаварт зориулсан гарын авлага, тогтолцоо боловсруулах зэргээр агентлаг тус бүрт зориулсан чанарын удирдлагын тогтолцоо нь агентлагийн үйл ажиллагаа болон ажиглалтын чанарыг бататгадаг.
Зураг 4.4. Мэдээллийн чанарын удирдлагын тухай ойлголт
Copy link to Зураг 4.4. Мэдээллийн чанарын удирдлагын тухай ойлголт
Эх сурвалж: АУЗ.
Шигтгээ 4.5. БНСУ-ын усны мэдээллийн чанарын удирдлага
Copy link to Шигтгээ 4.5. БНСУ-ын усны мэдээллийн чанарын удирдлагаБНСУ өмнө нь суурилуулсан, тархай бутархай хэлбэрээр ажиллуулдаг байсан ус судлалын ажиглалтын төхөөрөмжид зориулан стандартжуулсан удирдамж, заааварчилгаа 2021 нэвтрүүлсэн бөгөөд үүний дүнд мэдээллийн удирдлага (дата менежмент)-ыг илүү үр дүнтэй явуулах бүтэц, зохион байгуулалтын суурийг тавьсан байна. Энэ удирдамж, зааварчилгаанд ус судлалын ажиглалтын байгууллагуудын усны нөөцийн менежментийн стандарт, ус судлалын ажиглалтын төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээний чанарын стандарт, нийтийн сүлжээ ба байгууллагын сүлжээг ялгаж салгах мэдээллийн чанарын шалгуур зэрэг хамаарна.
Зураг 4.5. Чанарын хяналтын горим, түүнийг сайжруулах чиглэл
Copy link to Зураг 4.5. Чанарын хяналтын горим, түүнийг сайжруулах чиглэл
Эх сурвалж: БНСУ-ын ус судлалын судалгааны төлөвлөгөө, БОЯ, 2021 он.
Мэдээлэл цуглуулах чиг үүрэг бүхий байгууллагууд чанарын хяналтын бүх үйл явцын cистемтэй нэгдсэн удирдлагын тогтолцоог бий болгосон (2020 оноос хойш).
Хээрийн ажлын хэмжилтээс эхлээд мэдээлэл түгээх хүртэлх бүх үйл явцыг чанарын хяналтын систем болгон өөрчлөн зохион байгуулсан.
Усны мэдээлэл үүсгэх бүх үйл явцад чанарын удирдлагын тогтолцоог бий болгож, Ус судлалын ажиглалтын статистикийн товхимолд ашиглах.
Зураг 4.6. Чанарын хяналтын удирдлагын бүх үйл явцын нэгдсэн удирдлагын систем
Copy link to Зураг 4.6. Чанарын хяналтын удирдлагын бүх үйл явцын нэгдсэн удирдлагын систем
Эх сурвалж: БНСУ-ын ус судлалын судалгааны төлөвлөгөө, БОЯ, 2021 он.
Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан үерийн аюулыг урьдчилан таамаглах, түүнээс сэрэмжлүүлэх системийг бий болгох
Тооцоолсон хур тунадасны хэмжээ, голын усны түвшин нэмэгдэхийг урьдчилан таамаглах нь үерийн гамшгийн үеийн хариу арга хэмжээг сайжруулах, хохирлыг бууруулах боломжтой юм.
Цаг уурын ажиглалтын автомат сүлжээгээр голын усны түвшинг бодит хугацаанд шинжилж, үерийн эрсдэлтэй газруудад урьдчилан дүн шинжилгээ хийдэг систем.
Ажиглалтын мэдээлэл цуглуулалт болон мэдээллийн сангийн систем нь хур тунадасны автомат ажиглалтын станц болон усны түвшний автомат ажиглалтын станцаас мэдээлэл хүлээн авч, тасралтгүй мэдээлэл цуглуулах системийг бий болгохын тулд маш өндөр давтамж (VHF) (үндсэн сүлжээ) болон гар утасны харилцаа холбооны олон улсын сүлжээ (GSM) (туслах сүлжээ)-ний нэмэлт тохиргоо шаардаж болох юм.
Мэдээллийн удирдлагын систем нь усны мэдээллийн чанарын хяналтын чиг үүргийг системд хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь ажиглалтын мэдээллийн гажуудал, хангалтгүй байдлыг хурдан илрүүлж, шуурхай, зохистой арга хэмжээг авах боломжтой.
Ус судлалын бодит ажиглалтын хяналтын систем нь ус судлалын дата мэдээлэл, хаалттай хэлхээний видео хяналтын систем (CCTV)-ийн мэдээлэл болон бодит хугацаанд цуглуулж, хадгалсан ус судлалын дата мэдээлэлд үндэслэсэн байр зүйн зураг дээрх мэдэгдэл зэргийг харуулдаг. Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-д суурилсан цахим систем нь дата мэдээллийн менежмент, үерийн гамшгийг урьдчилан таамаглах системтэй хамт бүтээгдсэн бөгөөд ингэснээр хэрэглэгчид үерийн нөхцөл байдлыг хянаж, дүгнэх боломжтой юм. Мөн үерийн талаарх мэдээллээр олон нийтийг хангах цахим хуудас хөгжүүлсэн.
Үерийн гамшгийг урьдчилан таамаглах систем нь цуглуулсан ажиглалтын мэдээлэл, параметрүүдийг ашиглан урсцын загвар программ, үерийн урьдчилан таамаглах программаар дамжуулан хүснэгт, график зэрэг үр дүнтэй харуулах аргуудыг ашигладаг Компьютерийн шинжлэх ухаан (C/S)-д суурилсан систем юм.
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх системийн үр дүнд бодит ажиглалтын дата мэдээлэл ба үерийн урьдчилсан таамаглалын үр дүнг холбосон үерийн аюулаас сэрэмжлүүлэх удирдлагын систем болон LED дэлгэцтэй самбарыг ашиглагдана. Энэ нь үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй гүйцэтгэх дохиоллын төхөөрөмж, цахимд суурилсан хяналт, удирдлагын чиг үүргийг алсаас хянах боломжийг олгодог.
4.2.3. Усны мэдээллийн нэгдсэн системийн сайжруулалт
Энэ хэсэгт Монгол Улсын усны мэдээллийн удирдлагын өнөөгийн байдалд үндэслэн улсын усны мэдээллийн нэгдсэн системийг бий болгох, усны менежментийн төвийг байгуулах саналыг тусгасан болно.
Монгол Улсын усны мэдээллийн системийн төлөв байдал
Цаг уур, гадаргын ус, газрын доох ус зэрэг усны мэдээллийг нэгтгэж, ажиллуулдаг усны мэдээллийн (удирдлагын) нэгдсэн төв болон үерийн аюулаас сэрэмжлүүлэх ус судлалын дүн шинжилгээний цогц хөтөлбөр байхгүй. Ган гачиг, үер зэрэг усны менежментийн томоохон шийдвэрийг холбогдох яам, төрийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг гаргадаг байна. Үер, ган гачгийн давтамжийн талаарх статистик тоо баримт байгаа хэдий ч мэдээллийг удирдах чиг үүрэг бүхий яам/байгууллагыг тодорхойлох боломжгүй байна.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөсөн голууд хайлж, улмаар гол, мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн эрсдэл нэмэгдсээр байна. Ус судлалын бодит мэдээллийн системийг ашигладаг шинжлэх ухаанд суурилсан усны менежментийн систем (хур тунадасны урьдчилсан мэдээ, голын үерийн шинжилгээ, үерийн сэрэмжлүүлэг гэх мэт) болон ГМС нь усны хяналт-шинжилгээ, гамшгийн эрсдлийн менежментийг дэмжих боломжтой.
Усны гамшгийн менежментийн үр дүнд нэгдсэн удирдлагын тогтолцоо болон байгалийн гамшгаас хамгаалах тухай хуулийн үр өгөөжийг хүртэх боломжтой. Нийслэлд 2023 оны 07 дугаар сард болсон үер нь сүүлийн 50 жилийн хугацаанд тохиолдсон хамгийн том гамшиг байв. Үүнээс үүдэлтэйгээр хууль эрх зүйн тогтолцоо, төрийн бодлоготой холбоотой асуудлууд ар араасаа урган гарч, цаашид баримтлах бодлогын чиглэлийг эргэн харах шаардлага үүссэн. Энэ хүрээнд Нидерландын Гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын агентлаг (DRRS) 2024 оны 02 дугаар сард Улаанбаатар хотын үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах урьдчилсан судалгааг долоо хоногийн хугацаатай хийсэн байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан Монгол орны гадаргын ус, нөөц, усны чанарын тухай 400 хуудас бүхий “Ус судлалын мэдээллийн үйлдвэрлэл, ашиглалтын ус судлал ажиглалтын статистик” нь зургаан хэсгээс бүрдсэн эмхтгэл юм. Эдгээр бүрдэл хэсэгт усны урсац, нөөц, уур амьсгал, гол, мөрөн, нууруудын хяналт-шинжилгээний байдал, усны экологийн ажиглалтын дүн, гол, мөрөн, нуурын усны чанар, бохирдлын түвшин, газрын доорх усны хяналт-шинжилгээ зэрэг багтана.
Устай холбоотой гурван цахим хуудас байдаг ч төсөв, технологи, мэргэшсэн боловсон хүчин дутмаг байгаагаас цахим хуудаст цуглуулсан дата мэдээллийг өргөнөөр ашигладаггүй, мөн мэдээллийн чанарт хяналт тавьдаггүй байна (www.groundwater.mn, www.eic.mn, weather.gov.mn).
Цаашид www.groundwater.mn цахим хуудас болон ус ашиглагч томоохон байгууллагуудыг газрын доорх ус ашиглалтын системд холбох төлөвлөгөөг хэрэгжиж байна. Төлөөлөгч байгууллагуудын тоонд “Оюутолгой” ХХК (Өмнийн говийн бүсэд байрладаг Монгол Улсын хамгийн том зэсийн уурхай), Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ (мөн нутгийн хойд хэсэгт байрладаг Азийн хамгийн том зэс, молибдений уурхай), “Эрдэнэс Тавантолгой” ХК (Өмнийн говийн бүсэд байрлах нүүрсний уурхай) зэрэг үйлдвэр, уурхай багтана.
Олон төрлийн дата мэдээлэл (дижитал хэлбэрт шилжүүлээгүй) ашигладаг ус судлалын дүн шинжилгээний программ, мэргэжилтнүүд цөөхөн байдаг бөгөөд одоогийн ус судлалын дүн шинжилгээнд Реки Режима (Орос: Реки Режима) программыг ашиглаж байна.
Газрын доорх усны мэдээллийн системийг газрын доорх усны түвшинг хянах (зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ашиглахад хяналт тавих)-д ашигладаг. Газар доорх усны хэрэглээ, бохирдлын хяналт-шинжилгээний дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх систем учир дутагдалтай. Газар доорх усны менежментийн системийн мэдээллийн сан байгаа ч аналитик систем, мэргэшсэн боловсон хүчин дутмаг байна.
Гадаргын усны мэдээллийн сан нь усны мэдээллийн сангийн сервертэй боловч зөвхөн мэдээллийг баримтжуулах, хадгалахад ашиглагддаг байна. Мэдээллийн сан нь тусдаа бие даасан хэд хэдэн мэдээллийн сангаас бүрдэх бөгөөд дата мэдээлэл оруулах үйлдлийг янз бүрийн байгууллага хийдэг тул дата мэдээллийн давхардал үүсч, алдаа гардаг. Түүнчлэн мэдээллийг гар аргаар оруулснаар алдаа гарахаас гадна цаг хугацаа их шаардагддаг байна.
Зөвлөмж
Усны мэдээллийн системийг цаашид сайжруулах чиглэлд 1) Улсын усны мэдээллийн нэгдсэн систем бий болгох, 2) Усны менежментийн цогц төв байгуулах дараах хоёр саналыг дэвшүүлж байна.
4.2.4. Улсын усны мэдээллийн нэгдсэн систем бий болгох
Усны тоо хэмжээ, усны чанар, байгалийн болзошгүй гамшиг, усны экологи зэргийг нэгтгэсэн, сав газрын түвшинд усны эрэлтийн менежментийг тусгасан усны нэгдсэн тогтвортой менежмент нь сав газрын усны үр ашигтай зарцуулалт, усны эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангана.
Үүний тулд Усны газрын дэргэд газрын доорх болон гадаргын усыг нэгтгэсэн мэдээллийн төвийг туршилтын журмаар байгуулж ажиллуулж болох юм. Үүнийг мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх төлөвлөгөөтэй уялдуулан сав газрын түвшинд нарийн мэргэжлийн дүн шинжилгээний системийг бий болгох замаар аажмаар өргөтгөх боломжтой. Усны мэдээллийн нэгдсэн системийг байгуулахын тулд дараах зүйлийг анхаарах нь зүйтэй. Үүнд:
Багаж төхөөрөмж суурилуулалт, цахим системд суурилсан (ЦСС) төхөөрөмж, стандарт болон стандартчиллын талаарх дата мэдээлэл цуглуулахад чиглэсэн мэдээллийн сангийн урьдчилсан суурь төлөвлөгөөг боловсруулах.
Талбар бүрт ажиглалтын сүлжээ бий болгон, олон нийтийг аналитик мэдээллээр хангах замаар дата мэдээллийг яам хооронд солилцоход дэмжлэг үзүүлэх усны мэдээллийн нээлттэй үйлчилгээ бий болгох.
Усны тоо хэмжээ, усны чанар, цаг уур, ус хангамж, ариутгах татуурга, үер, ган гачгийн талаарх дата мэдээллийг төрийн байгууллагуудын түвшинд үе шаттайгаар нэгтгэх, солилцох ажлыг өргөжүүлэх.
Хоёр талын харилцаа холбоог дэмждэг, гадаад системүүдийн хооронд дата мэдээлэл солилцох боломжийг олгодог нээлттэй Хэрэглээний программын интерфейс (ХПИ) хөгжүүлэх.
Тодорхой, ойлгоход хялбар баримт бичгээр хангах нь ХПИ-ийг нээлттэй ашиглах, мөн үүнийг ашиглахад шаардлагатай мэдлэг, хэрэгслээр хангах боломжийг бүрдүүлнэ. Үйл ажиллагааны мэргэжилтнүүдийг хамтад нь хөгжүүлэх шаардлагатай.
Дата мэдээллийн найдвартай, үнэн зөв байдлыг хадгалах, шаардлагатай бол системийг сайжруулах, шинэчлэх зорилгоор дата мэдээллийн чанарыг хянах.
Шигтгээ 4.6. БНСУ-ын Усны мэдээллийн систем
Copy link to Шигтгээ 4.6. БНСУ-ын Усны мэдээллийн системБНСУ-ын усны нөөцийн менежмент бусад орныхтой харьцуулахад төвөгтэй байдаг аж. Учир нь их хэмжээний ус зайлуулах шаардлагатай, уулархаг нутаг дэвсгэртэй бөгөөд цаг уурын ажиглалтаас эхлээд урсац хүртэл ус судлалын дүн шинжилгээг маш хурдан гүйцэтгэх ёстой байдаг. Эдгээр хязгаарлалтыг шийдвэрлэх зорилгоор БНСУ нь дэлхийн хамгийн дэвшилтэт системүүдийн нэг болох усны мэдээллийн нэгдсэн систем болон газрын доорх усны мэдээллийн системийг нэвтрүүлсэн байна. Үүнийг доорх зурагт харуулав.
Усны менежментийн улсын мэдээллийн систем
Олон нийтийг усны талаарх мэдээллээр хангах зорилгоор интернетэд суурилсан портал систем (Усны менежментийн мэдээллийн систем, БОЯ-ны Үерийн хяналтын алба, https://www.wamis.go.kr) байгуулан, ажиллуулж байна. Уг системийг ашиглан усны нөөцийн бүхий л дата мэдээллийг цогцоор нь системтэйгээр удирддаг. Усны нөөцийн менежментийн мэдээллийн систем нь нийт 127 агуулга, 300 зүйл бүхий 10 талбар (ус цаг уур, усны хагалбар, гол, мөрөн, далан боомт, газрын доорх ус, гадаргын ус, ус хангамж, хүрээлэн буй орчны экологи, байгалийн гамшиг, газарзүйн орон зай)-ын ус судлалын үндсэн дата мэдээлэл, ГМС-г ашиглан усны нөөцийн нэгжийн газрын зургийн дата мэдээлэл зэргээр хангадаг байна.
Хүснэгт 4.7. УНММС-ийн гол мэдээлэл
Copy link to Хүснэгт 4.7. УНММС-ийн гол мэдээлэл|
Ангилал |
Дэд хэсэг |
|---|---|
|
Ус цаг уур, |
Хур тунадас, усны түвшин, цаг уур, урсац, псевдо урсгал, урсцын дүн шинжилгээ |
|
Усны хагалбар |
Усны хагалбарын онцлог, чийгшил, усны хагалбарын нөөц, газрын хөгжил |
|
Гол, мөрөн |
Гол мөрний байдал, байгууламж |
|
Боомт |
Боомтын ус судлалын мэдээлэл, усны их бага муруй тэгшитгэл |
|
Газрын доорх ус |
Газар доорх усны хэрэглээ, гарц болон чанар |
|
Ус ашиглалт |
Ус хэрэглээ, ахуйн, үйлдвэрлэлийн, ХАА-н ус, эрчим хүч үйлдвэрлэх ус, ус ашиглах эрх |
|
Ус хэрэглээ |
Ус хэрэглээ, үйл ажиллагаа, усны чанар |
|
Хүрээлэн буй орчны экологи |
Усны чанарын сүлжээ, орчны бохирдол, байгаль орчны дэд бүтэц, экологийн орчин |
|
Байгалийн гамшиг |
Үер, газар хөдлөлт, ган гачиг |
|
Газарзүйн орон зай |
Усны нэгжийн газрын зураг, усны сэдэвчилсэн газрын зураг |
Эх сурвалж: УНММС (Усны нөөцийн менежментийн мэдээллийн систем), Хан мөрний Үерийн хяналтын алба, http://wamis.go.kr.
Шигтгээ 4.7. БНСУ-ын Газрын доорх усны мэдээллийн үндэсний төв ( ГДУМҮТ)
Copy link to Шигтгээ 4.7. БНСУ-ын Газрын доорх усны мэдээллийн үндэсний төв ( ГДУМҮТ)БНСУ-ын Усны нөөцийн корпораци нь ГДУМҮТ-ийг байгуулан, ажиллуулж байгаа бөгөөд энэ төв нь улсын хэмжээнд газрын доорх усны тоо хэмжээ, чанар, ашиглалтын байдал зэрэг бүх дата мэдээллийг цуглуулан, удирдаж, олон нийтэд газрын доорх усны мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг.
Тус улсын газрын доорх ус ашиглалтын судалгаа, ажиглалтын мэдээлэл, дотоод, гадаадын шинэ технологи, судалгааны мэдээллийг үр ашигтай ашиглах, газрын доорх усны дата мэдээлэл бий болгох, удирдах, дүн шинжилгээ хийх замаар газрын доорх усны бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү газрын усны мэдээллийн нэгдсэн системийг бий болгожээ.
Газар доорх усны мэдээллийн улсын газрын зураг, газрын доорх усны мэдээллийн стандартчилал, уялдаа холбоо, хамтын ашиглалтыг дэмжих, мэдээллийн технологийн судалгаа, боловсруулалт, орон нутгийн засаг захиргаанд боловсрол болон техникийн дэмжлэг зэргийг хамруулсан газрын доорх усны мэдээллийн системийн хөгжүүлэлт болон түүний засвар үйлчилгээ мөн үзүүлдэг байна. Үүнд:
Улсын хэмжээнд 713 хэмжилтийн сүлжээнд 1,333 хэмжих станц суурилуулж, ажиллуулж байна.
Автомат хэмжилт: Газар доорх усны түвшин, усны температур, цахилгаан дамжуулах чанар (нэг цагийн интервал давтамжтай хэмждэг).
Усны чанарын хяналт: 6 хээрийн хэмжилт, 9 эерэг ба сөрөг ион, 20 ундны усны чанарын стандарт , нийт 35 нэр төрлийн зүйл (хагас жил бүр хэмждэг).
Эх сурвалж: http://gims.go.kr Kэй-Уотер.
Усны менежментийн цогц төв байгуулах
Усны менежмент, шийдвэр гаргалтыг бодитой цаг хугацаанд хийх (real-time), усны мэдээллийн системтэй менежменттэй болохын тулд бие даасан, хараат бус Улсын усны менежментийн төв байгуулах нь давуу талтай. Мэдээллийн нэгдсэн системийг эхний ээлжинд жижиг хэмжээнд байгуулах замаар тус төвийг туршилтын журмаар ажиллуулахыг зөвлөж байна. Уг төв нь улсын усны бодит нөөц, газрын доорх усны төлөв байдал, ус ашиглалтад хяналт-шинжилгээ хийх, урьдчилан таамаглах, мөн түүнчлэн ус судлалын шинжилгээний систем (хур тунадасны дүн шинжилгээнээс эхлээд үерийн урьдчилсан мэдээ хүртэл) бий болгохын зэрэгцээ эдгээр системийг ажиллуулах мэргэжилтнүүдийг сургах төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна (Шигтгээ 4.8).
Шигтгээ 4.8. БНСУ-ын Кэй-Уотер усны менежментийн төв
Copy link to Шигтгээ 4.8. БНСУ-ын Кэй-Уотер усны менежментийн төвБНСУ-ын Кэй-Уотер байгууллага нь Кэй-Хит (K-Water Hydr Intelligent Toolkit) хүчирхэг системийг ажиллуулдаг бөгөөд усны нөөцийн дата мэдээллийг бодит цагаар цуглуулж, МХТ-ийн технологиудыг шинжилгээ хийх зориулалтаар ашигладаг. Үүний дүнд ус ашиглагч, хэрэглэгчдийг гүн гүнзгий чухал мэдээллээр хангадаг байна.
БНСУ-ын хэмжээнд шинжлэх ухаанд суурилсан олон зориулалттай далан боомт байгуулах, ган гачиг, үерийн менежмент, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хур тунадасны урьдчилсан мэдээ, усны нөөцийн бодит хугацааны мэдээлэл, үерийн аюулын дүн шинжилгээний систем зэрэг таван системийг хамгийн сүүлийн үеийн МХТ-д тулгуурлан хөгжүүлэн ажиллуулж байна. Доорх зурагт БНСУ-ын БОЯ болон Үерийн хяналтын төв шийдвэр гаргахад хамтран ажилладаг тусгай сүлжээг харуулав.
Зураг 4.7. Ус судлалын шинжилгээний программ хангамжийн системийн тохируулга, үйл ажиллагааны статус
Copy link to Зураг 4.7. Ус судлалын шинжилгээний программ хангамжийн системийн тохируулга, үйл ажиллагааны статус
Source: K-water.
Эх сурвалж: Kэй-Уотер.
4.3. Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь
Copy link to 4.3. Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх ньТайлангийн энэ хэсэгт Монгол Улсын усны салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх цогц төлөвлөгөөг боловсруулах, усны талаарх сургалтын үндэсний төв байгуулах, чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр бүхий усны мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, чадавхжуулах дунд болон урт хугацааны урьдчилсан төлөвлөгөө боловсруулахыг санал болгож байна.
4.3.1. Усны мэдээллийн менежментийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийн байдал
Монгол Улсад 2020 оны байдлаар сүүлийн 30 жилийн хугацаанд нийт 3,159 усны мэргэжилтэн төгссөн байна. Эдгээрээс нийт төгсөгчдийн 63.1% нь усны салбартай холбоотой байгууллагад ажиллаж байгаа бол 36.9% нь бусад салбарт ажиллаж байна.
Гадаад, дотоодын их дээд сургуульд усны нөөцийн чиглэлээр мэргэшсэн техникчдийг гидрогеологич, гидрологич, гидротехникч, усны механик инженер гэж ангилдаг байна. Тэдний олонх нь устай холбоотой төрийн байгууллага, сав газрын захиргаанд ажилладаг.
Усны газар нь нийт 38 албан хаагчтай бөгөөд 21 сав газрын захиргаанд усны чиглэлээр 197 мэргэжилтэн ажиллаж байгаагаас 124 нь бакалавр, 43 нь магистрын зэрэгтэй (Зураг 4.8).
Сав газрын 21 захиргаанд нийт 24 Сав газрын талуудын оролцооны зөвлөл байдаг бөгөөд зөвлөлд яам, усны мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, их дээд сургууль зэрэг 205 байгууллагын төлөөлөл оролцож байна.
Сав газрын захиргаа тус бүр ус ажиглалтын чиглэлээр өөр өөр талбарт ажилладаг 18 мэргэжилтэнтэй. Гэсэн хэдий ч сав газрын захиргаадын ихэнх нь санхүүжилт болон боловсон хүчин дутмаг байдалтай байна.
Зураг 4.8. Усны салбарын нийт боловсон хүчний мэргэжил эзэмшсэн байдал
Copy link to Зураг 4.8. Усны салбарын нийт боловсон хүчний мэргэжил эзэмшсэн байдал
Эх сурвалж: Монгол Улсын Усны салбарын үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн асуумж, БОАЯЖ, Монгол Улс, 2023 (Questionnaire, 2023[9]).
Монгол Улсад усны салбарын мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах, сургахад чиглэсэн хуулиар тогтоосон сургалтын тогтолцоо эсхүл мэргэшсэн сургалтын байгууллага байхгүй. Цаг уурын албаны Цаг уур орчны нөөцийн төвөөс гадаргын усны ажиглагчдад гэрчилгээ олгох 40 хоногийн сургалт явуулдаг байна. БОАЖЯ-наас ойрын жилүүдэд мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулсан сургалтын талаар (Хүснэгт 4.7)-д үзүүлэв.
Хүснэгт 4.8. Усны мэргэжилтнүүдийн боловсролын байдал (2018-2022)
Copy link to Хүснэгт 4.8. Усны мэргэжилтнүүдийн боловсролын байдал (2018-2022)|
Он |
Агуулга |
|---|---|
|
2018 |
- Орон нутгийн оролцоотой ухаалаг усны менежмент - Сав газрын байгууллагуудын уулзалт, олон нийтийн оролцоог дэмжих сургалт - Туул голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн чадавхыг бэхжүүлэх сургалт |
|
2019 |
- “Газрын доорх усны мониторингийн мэдээлэл боловсруулах, усны нөөцийн менежмент, төлөвлөлт” сэдэвт чадавхыг бэхжүүлэх сургалт - “Төвийн бүсийн сав газрын захиргааны хамтын ажиллагаа” сэдэвт хил дамнасан сав газрын удирдлагын сургалт, семинар |
|
2020 |
- Сав газрын захиргаа “Төвийн бүсийн шилдэг туршлага солилцох уулзалт” |
|
2021 |
- “Усны чанар, ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн асуудал” сэдэвт Баруун бүсийн сав газрын захиргааны бүсийн сургалт (Завхан аймаг) |
|
2022 |
- Монгол Улсын 21 сав газрын захиргааны ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Усны шинэлэг засаглалыг хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд бүсийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. |
Эх сурвалж: Монгол Улсын Усны салбарын үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн асуумж, БОАЯЖ, Монгол Улс, 2023.
БОУАӨЯ 2024 онд усны мэргэжилтнүүдийн төлөв байдалд ажиглалт хийж, ажиллах хүчний өнөөгийн байдлыг чиглэл, чиглэлээр нь тодорхойлж, шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх төлөвлөгөө гаргахаар төлөвлөсөн. 2021 оны ажиглалтын дүнгээр богино хугацаанд 68, дунд хугацаанд 110, урт хугацаанд 231 шинэ мэргэжилтэн шаардлагатай байв.
Одоогоор сав газрын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх сургалт, семинарыг зохион байгуулж байгаа ч мэргэшсэн багш дутмаг, сургалтын дэд бүтэц сул, дэвшилтэт техник технологи хангалтгүй зэргээс шалтгаалан сургалтууд үр дүнтэй явагдахгүй байна.
4.3.2. Зөвлөмж
Чадавхыг бэхжүүлэх дараах гурван арга хэмжээг санал болгож байна: 1) Усны мэргэжилтэн бэлтгэх цогц арга хэмжээ авах, 2) Усны талаар боловсрол олгох үндэсний төв байгуулах, 3) Чадавхыг бэхжүүлэх дунд болон урт хугацааны урьдчилсан төлөвлөгөө боловсруулах.
Усны мэргэжилтэн бэлтгэх цогц арга хэмжээг авах
Үр дүнтэй сэдвээр тухайн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч үзэж болно. Үүнд:
Хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг мэргэшлээр нь тодорхойлох, эрэлт хэрэгцээний үнэлгээ хийх, дунд болон урт хугацааны сургалтын төлөвлөгөө боловсруулах.
Усны мэргэжилтнүүдэд зориулсан богино, дунд, урт хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулах.
Богино хугацаа: Гадаадад сургах, мэргэжилтэн илгээх гэх мэт.
Дунд хугацаа: 21-45 хоногийн сургалт.
Урт хугацаа: Магистрын хөтөлбөр гэх мэт.
Ус, байгаль орчны салбарын төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэхийн тулд 1) холбогдох хууль тогтоомж, бодлого, дүрэм, журам, технологийн чиг хандлага, олон нийтийн ёс суртахууны талаарх тогтмол сургалт, 2) хяналт-шинжилгээ, санхүү, усны менежмент, мэдээллийн технологи, мэдээллийн эрчимжүүлсэн сургалт хэмээн ангилан авч үзэхийг санал болгож байна. Түүнчлэн ялангуяа хувийн хэвшлийнхэнд нийцсэн ус, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, ААН, байгууллагыг хамруулсан бодлого, тогтолцооны талаар голлох сургалтууд, түүнчлэн технологи, судалгаа ба хөгжүүлэлт, дата мэдээлэл, бизнесийн сэдвээрх техникийн сургалтууд хэмээн ангилах нь зүйтэй (Зураг 4.9).
Зураг 4.9. Усны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалт зохион байгуулах
Copy link to Зураг 4.9. Усны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалт зохион байгуулах
Эх сурвалж : АУЗ.
Чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх стратегийн хувьд, тухайн ангийн онцлогоос хамааран суралцагчдын тоог харгалзан цахимаар болон танхимаар хичээлүүдийг явуулж болно. Байнгын хяналт-шинжилгээ, байнгын удирдлага, улсын бодлого, хууль тогтоомж, дүрэм журам, дэлхийн чиг хандлага, ёс зүй гэх мэт ерөнхий сэдэв бүхий сургалтыг олон тооны суралцагчдыг хамруулах зорилгоор цахим хэлбэрээр явуулахыг санал болгож байна. Зорилтот оролцогчдыг нүүр тулсан сургалтад хамруулах зорилгоор технологи, хиймэл оюун ухаан, мэдээлэл технологи, судалгаа ба хөгжүүлэлт, бизнес, бодлого боловсруулах, сангийн менежмент гэх мэт тодорхой сэдэвтэй сургалтуудыг танхимын хэлбэрээр явуулах нь зүйтэй (KIHS, 2023[10]; K-water HRDI, 2024[11]).
Зураг 4.10. Монгол Улсад санал болгож буй усны талаарх боловсрол олгох цахим болон танхимын тогтолцоо
Copy link to Зураг 4.10. Монгол Улсад санал болгож буй усны талаарх боловсрол олгох цахим болон танхимын тогтолцоо
Эх сурвалж: АУЗ.
Ус, байгаль орчны талаар боловсрол олгох үндэсний төв байгуулах
Монгол Улсад ус, байгаль орчны чиглэлээр мэргэжлийн боловсрол олгох чиг үүрэгтэй "Монгол Улсын Усны тогтвортой үйлчилгээний Үндэсний боловсролын төв”-ийг БОУАӨЯ-ны харьяа байгуулахыг санал болгож байна. Уг төв нь боловсрол, дотоод болон гадаад хамтын ажиллагааны газар, нэгжээс бүрдэх юм. Түүнчлэн бодлого, судалгаа, хөгжүүлэлт, бизнес, практик, дата мэдээлэл ба хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллах хэлтэс, нэгжийг Боловсролын газар, нэгжийн хүрээнд байгуулна.
Гадаад болон дотоод хамтын ажиллагааны газар, нэгж нь гадаад болон дотоод хамтын ажиллагааны баг бүрдүүлж, боловсролын янз бүрийн системийг сайжруулах үүднээс хуулийн баг ажиллуулна. Уг төвийн дээд удирдлагаар хүний нөөц ба төсөвт хяналт тавих Хяналтын хороо, мөн төвийн бүх үйл ажиллагааг хариуцах Байгаль орчны шинжлэх ухааны факультетыг ажиллуулна.
Зураг 4.11. Монгол Улсад усны боловсрол олгох шинэ байгууллага байгуулах санал
Copy link to Зураг 4.11. Монгол Улсад усны боловсрол олгох шинэ байгууллага байгуулах санал
Эх сурвалж: АУЗ.
Зураг 4.12. Усны талаар боловсрол олгох үндэсний төвийн үндсэн зорилт
Copy link to Зураг 4.12. Усны талаар боловсрол олгох үндэсний төвийн үндсэн зорилт
Эх сурвалж: АУЗ.
Дунд болон урт хугацааны чадавхыг бэхжүүлэх урьдчилсан замын зураглал
Холбогдох хууль, дотоод дүрэм, журамд заасан сургалтад хамруулахын үүднээс төрийн албан хаагчдыг чадавхыг бэхжүүлэхийг нэн тэргүүнд тавихыг санал болгож байна. Хувийн хэвшлийн ажилчид, албан хаагчдад зориулсан сургалтуудыг тогтмол санал болгосноор энэхүү зорилтот хүрч болох бөгөөд сургалт явуулах танхим, цахим систем бий болгох шаардлагатай тул сургалтыг эхлүүлэх цаг хугацааг сургалтын төвүүдийг байгуулах цаг хугацаатай давхцуулахыг санал болгож байна.
Сургалтын төв байгуулах, чадавхыг бэхжүүлэх сургалтыг явуулахын тулд хөтөлбөрүүдийн чанарыг хангах, институтээс олгосон диплом, гэрчилгээг албан ёсоор хүлээн зөвшөөрөх хууль, эрх зүйн болон бусад холбогдох арга хэмжээ авах шаардлагатай. Хөгжлийн албан ёсны туслалцаа (ХАЁТ) нь сургалтын төвийн анхны санхүүжилтийн эхлэлийн цэг байж болно (Зураг 4.13).
Зураг 4.13. Усны талаар боловсрол олгох хөтөлбөрийн урьдчилсан замын зураглал
Copy link to Зураг 4.13. Усны талаар боловсрол олгох хөтөлбөрийн урьдчилсан замын зураглал
Эх сурвалж: УАЗ.
4.4. Гүйцэтгэлийн стратеги төлөвлөгөө
Copy link to 4.4. Гүйцэтгэлийн стратеги төлөвлөгөөМонгол Улсад усны дэвшилтэт менежментийг хэрэгжүүлэхийн тулд 4 чиглэлээр 9 төсөл, 12 инновацийн төсөл болон туршилтын 2 төсөл хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Монгол Улс туршилтын 2 төслийг эхний ээлжинд эхлүүлэх талаар авч үзэх нь зүйтэй. Олон улсын түншлэлийн төвүүд нь олон улсын хамтын ажиллагаа, гадаад сургалтын асуудлыг дэмжих боломжтой.
Зураг 4.14. Монгол Улсын гүйцэтгэлийн стратеги төлөвлөгөө
Copy link to Зураг 4.14. Монгол Улсын гүйцэтгэлийн стратеги төлөвлөгөө
Эх сурвалж: АУЗ.
Хүснэгт 4.9. Санал болгож буй төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө
Copy link to Хүснэгт 4.9. Санал болгож буй төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө|
Ангилал |
Төслийн нарийвчилсан нэрс |
Агуулга |
|
|---|---|---|---|
|
Усны мэдээллийн систем |
Ус судлалын ажиглалтын системийг шинэчлэх |
- Сав газрын усны менежментийн төлөв байдал-шинж чанар, өнөөгийн усны менежментийн үнэлгээ -Сав газрын устай холбоотой томоохон асуудлууд, ирээдүйн нөхцөл байдал, хэтийн төлвийн өөрчлөлт –Алсын хараа, зорилго, сав газрыг сурталчлах стратеги, томоохон зорилтууд гэх мэт. |
|
|
Ус судлалын ажиглалтын дэд бүтцийг шинэчлэх төслийн ерөнхий төлөвлөгөө |
- Монгол Улсын усны дэд бүтцийн (газрын доорх ус, гадаргын ус, Усны дэвшилтэт шийдэл-УДШ) орчныг бүрдүүлэх, өнөөгийн байдал, үе шаттай хэрэгжүүлэх стратеги (замын зураглалын хэрэгжилтийг бий болгох) |
||
|
Байгууламжийг үе шаттайгаар шинэчлэх төслийг эхлүүлэх |
- Сав газар бүрээр үе шаттай ажлууд (зураг төслийг багтаах) |
||
|
Усны менежментийн нэгдсэн төв байгуулах |
Усны менежментийн нэгдсэн төв байгуулах үндсэн төлөвлөгөөг боловсруулах |
- Усны мэдээллийг яамдын түвшинд нэгтгэх үндсэн төлөвлөгөө (гадаргын ус, газрын доорх ус, харилцаа холбоо, мэдээлэл солилцох, мэргэшсэн хүний нөөц) |
|
|
Усны менежментийг нэгтгэх төв барих (зураг төсөл боловсруулах) |
- Тухайн төвийн конценцийн зураглалыг боловсруулж, байгуулах |
||
|
Орон нутгийн түвшинд үзүүлэх |
Усны нөөцийн нэгдсэн менежментийн туршилтын төсөл |
- БОУАӨЯ-ны харьяа яам хоорондын усны нэгдсэн удирдлагын төвийг туршилтаар хэрэгжүүлэх |
|
|
Чадавхийг бэхжүүлэх |
Усны мэргэжилтнүүдийг хөгжүүлэх |
Усны мэргэжилтнүүдийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах |
- Монгол Улсад усны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулах -Мэргэшсэн боловсролын байгууллагуудыг дэмжих, байгуулах төлөвлөгөө гэх мэт. |
|
Усны боловсрол олгох үндэсний төвийг байгуулах |
- Монгол Улсын Усны тогтвортой үйлчилгээний Үндэсний боловсролын төв" байгуулах |
||
|
Орон нутгийн түвшинд үзүүлэх |
Усны удирдах ажилтнуудыг сургах туршилтын төсөл |
- ХСУХАТАҮЗХ-ны өнөөгийн судалгаа, сургалтын төвийг хөшүүрэг болгох - Сургалтын загварыг тусад нь тохиролцох (зорилтот оролцогчид, давтамж, сургалтын хөтөлбөр гэх мэт) |
|
|
Олон улсын хамтын ажиллагаа |
Олон улсын түншлэлийн төвүүдийг байгуулах |
Олон улсын түншлэлийн төвүүдийг байгуулах |
- Монгол Улсын усны менежментийг сайжруулахын тулд системийн тасралтгүй, тогтвортой байдлыг бий болгох |
Эх сурвалж: Зохиогч.
Дараах хоёр төсөл хэрэгжүүлэхийг санал болгож байна. Үүнд: a) УННМ-ийн нэгдсэн үйл ажиллагааны туршилтын төсөл, b) ХСУХАТАҮЗХ-ны өнөөгийн судалгаа, сургалтын төвийг орон нутгийн туршилтын төсөл хэлбэрээр ашиглан орон нутагт хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох зорилгоор чадавх бэхжүүлэх төсөл. Эдгээр төсөлд одоогийн дэд бүтцийг ашиглах боломжтой бөгөөд түргэн хугацаанд хэрэгжиж, зардал, цаг хэмнэх боломжтой.
1. УННМ-ийг нэгдсэн төв: БОУАӨЯ-нд ус судлалын тухайн цаг үед шууд хэмжиж байгаа нэгтгэл (газар доорх ус, гадаргын ус, Усны дэвшилтэт шийдэл- УДШ), мэдээллийн дүн шинжилгээ, үерийн аюулаас сэрэмжлүүлэх (ус судлалын дүн шинжилгээ, урьдчилсан мэдээ гэх мэт) системийг бий болгох (K-water, 2023[12]).
2. Сургалтын төв: Сонгогдсон мэргэжилтнүүд, байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр дотоодын Хөгжлийн албан ёсны туслалцаа (ХАЁТ) эсхүл олон улсын хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр (их сургуулийн багш, цахим/танхимын сургалт гэх мэт) дотооддоо сургаж болно.
Ашигласан материал
[2] Battulga Dariimaa, Gombosuren Odontuya and Andarai Tsiiregzen (2021), Water Quality Analysis of Тuul River Around the Ulaanbaatar City Area, Laboratory of Ecological Chemistry, Institute of Chemistry and Chemical Technology, Mongolian Academy of Sciences, https://orcid.org/0000-0001-5278-1580 (accessed on 13 December 2024).
[3] Fan, M. (2020), Achieving Sustainable Integrated Water Resources Management in Mongolia: The Role of River Basin Organizations, Asian Development Bank, Manila, Philippines, https://doi.org/10.22617/BRF200175-2.
[10] KIHS (2023), Educational materials for hydrological survey workers, Korea Institute of Hydrological Survey, Seoul, https://www.kihs.re.kr/kor_sub/biz/work_edu.do (accessed on 16 December 2024).
[4] KLRI (2023), Act on the Investigation, Planning, and Management of Water Resources, Korea Legislation Research Institute, Seoul, https://elaw.klri.re.kr/eng_mobile/viewer.do?hseq=55436&type=part&key=35 (accessed on 13 December 2024).
[12] K-water (2023), Integrated Water Management System Establishment Project, Korea Water Resources Corporation, Dea jeon, https://kwater.or.kr (accessed on 13 December 2024).
[11] K-water HRDI (2024), 2024 Guide to water specialist training courses (Statutory training for hydrological survey experts), K-water Human Resources Development Institute, Daejeon.
[5] Ministry of Environment of Korea (2018), Act on installation environment and maintenance of hydrological survey facilities and quality control standards for hydrological data, Ministry of Environment of Korea, Seoul.
[6] Ministry of Environment of Korea (2018), Water Survey Operation Regulations, Ministry of Environment of Korea, Seoul.
[7] MoE Korea (2022), Annual Report of Hydrological Survey on Korea_2022, Ministry of Environment of Korea, Seoul, https://hrfco.go.kr/popup/floodgateHstPopup.do?year=2022&kind=a (accessed on 13 December 2024).
[1] Mr. Batbayar Zeneemyadar (2024), Water sector’s policies of Mongolia, Water Agency Government Implementing Agency, Ulaanbaatar.
[9] Questionnaire (2023), Questionnaire for the National Dialogue on Water. Responses from the Government of Mongolia..
[8] WB (2021), Digital Water Platform: Development of a Groundwater Monitoring Portal Using Disruptive Technology, World Bank, Ulaanbaatar, https://documents1.worldbank.org/curated/en/099092723115034240/pdf/P1714880a003df0da0a98b01cb11a65fb61.pdf (accessed on 13 December 2024).